Сонет 91

Монголын дипломат албанд олон жил ажилласан Ж. Чойнхор гуай Шекспирийн бүтээлүүдээс орчуулсаар байгаа ажээ. “Утга зохиол урлаг” сонины сүүлийн дугаарт түүний орчуулгын дээжээс нийтэлсэн байсныг уншиж суутал доорх сонет яагаад ч юм сонирхолтой санагдлаа:

Сонет 91

    Зарим нь удам угсаагаараа зарим нь эрдэм ухаанаараа
    Зарим нь эд баялагаараа зарим нь эр чадлаараа
    Зарим нь өөрт зохиогүй ч өмссөн зүүснээрээ
    Тэр ч байтугай тэжээсэн бүргэд, нохой мориороо
    Бахархаж л ярих юм, бардамнаж л явах юм
    Байх л юм даа хачин сонин юм ч энэ хорвоод
    Энэ бүхэн аз жаргалын минь хэмжүүр биш юм
    Эдгээрийг нийлүүлснээс ч илүү гайхамшиг байна надад
    Чиний минь хайр гэдэг дээд төрлөөс ч илүүтэй
    Чамин эдлэл үнэтэй хувцастай зүйрлэх манатай
    Харцага мориноос ч үнэндээ хавьгүй гайхамшигтай
    Хамт чамтай байдгаараа л хамаг олонд бардамнах юмтай
    Гайхуулах илүү юмгүй намайг чи минь л орхивол харин
    Газар дээр өөр юу ч үгүй л үлдэнэ шүү дээ би чинь

Уг сонет эх хэлээрээ нэг иймэрхүү байдлаар уншигдаж байна:

    Some glory in their birth, some in their skill,
    Some in their wealth, some in their body’s force,
    Some in their garments though new-fangled ill:
    Some in their hawks and hounds, some in their horse.
    And every humour hath his adjunct pleasure,
    Wherein it finds a joy above the rest,
    But these particulars are not my measure,
    All these I better in one general best.
    Thy love is better than high birth to me,
    Richer than wealth, prouder than garments’ costs,
    Of more delight than hawks and horses be:
    And having thee, of all men’s pride I boast.
    Wretched in this alone, that thou mayst take,
    All this away, and me most wretched make.

PS: Someone just sent me this, :D:

Father : I want you to marry a girl of my choice. Son : “I will choose my own bride!” Father: “But the girl is Bill Gates’s daughter.” Son : “Well, in that case…ok” Next Father approaches Bill Gates. Father: “I have a husband for your daughter.” Bill Gates: “But my daughter is too young to marry!” Father: “But this young man is a vice-president of the World Bank.” Bill Gates: “Ah, in that case…ok” Finally Father goes to see the president of the World Bank. Father: “I have a young man to be recommended as a vice-president.” President: “But I already have more vice- presidents than I need!” Father: “But this young man is Bill Gates’s son-in-law.” President: “Ah, in that case…ok” This is how business is done!!

Continue Reading

Нутаг нутгийн өнгө

Өнгөрөгч уикэндээр уран зургийн үзэсгэлэн үзэж “гэгээрэв”, 😀 Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд Ц. Нарангэрэл, Ц. Энхжаргал нарын хамтран гаргасан “Нутаг нутгийн өнгө” хэмээх үзэсгэлэн нээлтээ хийжээ. Энэ удаад хоёр зураач Монголын уудам нутгаар аялж явахдаа туурвисан бүтээлүүдээсээ толилуулсан байв. Тэд Монголын байгаль, газар нутгийг өөр өөрсдийнхөөрөө их өвөрмөцөөр дүрсэлсэн байсан бөгөөд Энхжаргалын зүргүүд их тод, хурц өнгөтэй, илүү эрчтэй харагдаж байсан бол Нарангэрэлийн бүтээлүүд илүү тайван, газрын өнгөтэй харагдана лээ. Тэдний хамтдаа нэг газар явж байхдаа зурсан зургууд нь хүртэл ийнхүү эрс тэс ялгарах нь зураачдын мэдрэмжийн ялгаа гэлтэй.

Жаал байгалийн зураг харж нүдээ амраасан биш гого байна лээ… ART ROCKS!

Чулуут гол хоёр зураачийн нүдээр:

Энхжаргал - Чулуут гол

Нарангэрэл - Чулуут гол

PS: Чулуут голын бодит төрх нэг иймэрхүү байх жишээтэй. Гого зураг явуулсан Barchen-д баярлалаа, 🙂

Нарангэрэл - Чулуут гол

Continue Reading

Төрийн минь сүлд өршөө

“Монголчууд “ТЄРИЙН МИНЬ СVЛД ЄРШЄЄ” гэж vеийн vед тєрєє хvндэтгэн дээдэлж ирсэн зан заншил нь нvvдэлчдийн тархай бутархай ахуй байдал, тэднийг уусгаж нэгтгэх далд бодлоготой их хєршvvдтэй цєєн хvнтэй улсын маань оршин байх нэг гол vндэс суурь болж ирсэн” гэж Оллоо сайтын 2006 оны 2 дугаар сар 21 өдрийн дугаарын “Эх оронч үндэсний үзэл ба өнөөгийн улс төр” нийтлэлд дурдсан байна. Тэр өгүүлэл дотроос нэгэн илэрхийлэл болох “ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ” гэдэг үгийг иш татан шүүмжилмээр санагдчихлаа. Яагаад ард түмэн төрөөс өршөөл эрэлхийлэх ёстой юм. Бидний төр ард түмнээрээ өршөөл гуйлгаад байдаг догшин, хэрцгий дарангуйлагч гэж үү? Яагаад ард түмэн төрөөс айж, сүрдэх ёстой юм бэ? Яагаад вэ?

Үгүй шүү, “төрийн минь сүлд өршөө” бүхий илэрхийллийг 100 хувь эсэргүйцэж байна. Учир нь манай Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бол “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ.” Энэхүү заалтаар бол ард түмэн бид Засгийн бүх эрх мэдлийг гартаа атгаж байдаг юм байна. Тэр засгийг байгууллахад өөрсдөө шууд оролцож, санал бодлоо илэрхийлэх, бидний төлөөлөл, өөрсдийн байгуулсан байгууллагаараа дамжуулан эрхээ эдлэх буюу үйл хэргээ явуулдаг юм байна. Тэгвэл ТӨР маань бидний хажууханд, бидний дунд байдаг, бидэн үйлчлээд, бидний дуу хоолойг сонсоод, ард түмний сайн сайхны төлөө түүнийг хэрэгжүүлээд явж байдаг үүрэг функц бүхий “ЗАРЦ” гэж хэлж болох бус уу? ТӨРӨӨС өршөөл гуйх ямар ч шаардлага алга. Сүлдээ дээдэлдэг болохоос түүнээс өршөөл ирдэггүй юм.

Гэтэл “ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ” гэдэг үгийг одоо болтол яагаад оршин тогтносоор байгаа мэтээр дээр нийтлээд, үеийн үед хүндэлж, биширч байсан мэтээр бичсэн байдаг билээ. Энэ үг Чингисийн үед байсан гэж үү. Уг нь Монголын нууц товчоо болон кино зэргээс харахад ийм үг байгаагүй л юм даа. Чингис хаан өөрөө “ХӨХ ТЭНГЭР МИНЬ ӨРШӨӨ“ гэдэг байсан. Уул уснаасаа л өршөөл ирдэг байсан. Тэр үеийн хүмүүс ч бас “ТЭНГЭР МИНЬ ӨРШӨӨ“ гэдэг байсан.

Миний өчүүхэн бодлоор “ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ” гэдэг үг хувьсгалаас хойш МАХН-ын их хэлмэгдүүлэлтийн үед үүссэн үг болов уу. Тэр үе хөөрхий муу элэг нэгт ахан дүү, үр сад, аав ээжээ алдсан ЭМЭЭ /ӨВӨӨ/ нарын маань гашуун нулимснаас гарсан үг байх аа. Тэр үед хүн бүхэн ТӨРӨӨС айдаг байсан. Хэзээ намайг ирж баривчлах бол гэж… хэцүү байсан байх даа, хөөрхий.

Одоо бол үгүй шүү. Монголд хар үүл авчирсан их хэлмэгдүүлэлт, зовлон гуниг, хардалт сэрдэлтийн илэрхийлэл болсон “ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ” гэдэг энэ үгийг гашуун туршлага болгон зарлаад булшлах хэрэгтэй.

ТӨР бол бидний дуу хоолойг сонсдог, бидэнд үйлчилдэг, бидний өмнө хариуцлага хүлээдэг, бидэнтэй харилцан бодол санаагаа солилцож байх үүрэг функцтай хуулийн этгээд мөнөөс мөн. Тийм болохоор Монгол хүн бүр үндсэн хуулиа дээдлээд зогсохгүй түүнд тусгагдсан заалт бүрийг мэдээд зогсохгүй ойлгож, эрхээ эдлээсээ гэж хэлмээр байна. Та хуулийн хүрээнд хаана ч, хэнд ч, юуны ч тухай ярих эрхтэй.

Continue Reading

С пятачка!

Зурагтаар Олимп гарсаар л… Монголын гурван телевиз Олимпийг шууд дамжуулах эрх авсан бөгөөд манайхан Олимпийн аварга тамирчдаас ярилцлага авч бариад балай авч байна аа. Юм хөгжинө өө гэж…

Би өвлийн Олимпоор эрэгтэй хоккей, уран гулгалт хоёрыг л үзэхийг боддог юм. Бусдыг нь ямар ойлгох биш… керлинг, бобслей энэ тэр гээд тас далий нэртэй спорт асар олон наасан. Энэ өвөл ганц удаа цанаар гулгах завшаан гарсан биш харин цана бас хальт сонирхолтой харагдаад байгаа. Гэхдээ л хоккейг хүлээж байлаа. Өчигдөр Оросууд Словакуудад 3:5-аар хусуулчихсан гэж сонсоод өнөөдрийн тоглолтыг заавал үзнэ гэж байгаад үзлээ л дээ. Тэгсэн харин ч нэг тасархай тоглолт үзчихдэг юм даа, Оросууд Шведуудыг жинхэнэ будаа болгодог байна шт: 5-0. Би Олимпоос бусад үед хоккей үздэг биш, нарийн ширийн асуудал, тоглогчдын ур чадвар энэ тэрийг сайн мэдэхгүй… гэхдээ л гоё санагдав. Уг тоглолт Орбит, ТВ5 хоёрын аль альнаар нь шууд гарч байсан болохоор суваг солиод нэг Орос тайлбартай, нэг Монгол тайлбартай үзээд суугаад байлаа. Оросуудын комментарий асар сэтгэлийн хөдөлгөөнтэй сонсогдоно лээ – юу юугүй “ну давайте, ребята” гэж ирээд л, ойрд сонсоогүй сонин байна лээ шүү. Харин Монгол тайлбарлагчид хальт сул санагдсан, ер нь цаашдаа манай телевизууд спортын тэмцээн шууд дамжуулахдаа тайлбарлагч нартаа анхаарал тавих хэрэгтэй юм шиг.

Нэлээн олон Орос хоккейчид NHL-д тоглодогийг хэлэх үү, Оросын баг “NHL-ынхан” ба “домашние” гэж хоёр хуваагдаад байх шиг байгаа юм… Бүр болоогүй, “дотоодын” гар гол хийхэд тайлбарлагч нь илүү ихээр баярлаад байгаа юм биш үү. Оросууд АНУ-ын багтай тоглоход Оросын “NHL-ынхан” юу юугүй өөрсдийнхөө багийн гишүүдийн эсрэг тоглож таарна, тэгэхээр бас л эвгүй. Спорт ийм аймаар “глобалчлагдаж” байгаа үед Олимп цаашдаа оршин тогтносоор байж чадах болов уу? Эсвэл бүр утгаа алдчих юм болов уу?

Continue Reading

Mars vs. Venus

Номын дэлгүүрт орохоор “self help” номнуудтай асар том хэсэг байдаг байж билээ, мань мэт нь худлаагаасаа cool царайлж, тийм ном уншдаггүй баатар болж хажуугаар нь дээшээ харж алхаж энэ тэр… Угаасаа хувийн амьдралын талаарх хөндлөнгийн хүмүүсийн зөвлөгөө нэг их сонирхол татдаггүйг хэлэх үү, ганц ч тийм төрлийн ном уншиж байгаагүй байх. Гэвч сая нэг найз маань “Men are from Mars, women are from Venus” гэдэг номыг юу юугүй рекламдаад байхаар нь бас нэгэн найзаасаа олж авч гарчиглав.

Эхний хэдэн бүлгийг унштал ерөнхийдөө make sense болж байна аа. Эрчүүд, эмэгтэйчүүдийн асуудалд хандах арга барил нь шал өөр болохоор тэдний хооронд үл ойлголцол үүсэх магадлал өндөр байдаг гэнээ. Жишээ нь, эрчүүд стрессдсэн үедээ дотогшоогоо орж, асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар дотроо бясалгадаг бол эмэгтэйчүүд проблемынхаа талаар ойр дотны хүмүүстэйгээ ярьж тайвширдаг гэнэ. Тийм ч учраас эрэгтэй нь эмэгтэйгээ учиргүй чалчаад байхад нь уурлаж эсвэл эмэгтэй нь эрэгтэйгээ “надтай тоож юм ярьсангүй” гэж гомдоод муудалцах үе элбэг тохиолддог юм байх. Эхэндээ логиктой л юм байна ухааны юм бодоод хальт уншаад л байлаа. Тэгсэн нэг л сонин санагдаад явчихлаа. Нэгэнт л хоёр хүн бие биендээ хайртай гээд хамт амьдрахаар шийдсэн бол нэг нэгнийгээ асар сайн мэддэг байх ёстой бус уу? Аливаа зөрчлийг зөвхөн эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн intrinsic ялгаатай холбож тайлбарлах нь нэг л өрөөсгөл санагдах юм. Хамт амьдарч байгаа хүмүүс нэгнийхээ mood, настр-ыг мэдэрч, юу хүсч байгаагийн ойлгодог болмоор доо… Хамгийн гол нь мэдрэмж чухал байх… нэг нэгнийгээ харцаараа ойлгох чадвартай болох нь чухал байх. Тэгэхээр ийм төрлийн ном асар олноороо борлогдоод байна гэж бодохоор асар олон хос тэр түвшинд хүрч чадалгүй амьдарч байна гэсэн үг үү? Аймаар юм…

Anyways, Happy Valentine’s Day to everybody. Мэдрэмжтэй байцгаая гэсэн, 😛

Continue Reading

Шинэ блог!

Сайн байцгаана уу! Нэг ийм бодрол толгойнд орлоо:

Тухайн нийгмийн хамгийн дэвшилттэй, нөлөө бүхий бүлэглэлүүдээр нь хөгжлийг нь хэмжиж болох бус уу? Жишээ нь 15 зууны Хятадад тийм бүлэглэл нь ордны тайганууд байсан байна. Харин 1930-аад оны Германд популистууд, аж үйлдвэрийн эзэд байсан гэж болох байх. Үүнийг шууд Монгол дээр эртнээс нааших хувьсалтай нь тохируулж харвал иймэрхүү зураг гарах юм болов уу?

– Малчид, Цэргүүд (МЭЄ 3 зуунаас – 1600 аад он хүртэл)
– 150 жил орчил
– Малчид, Лам нар (1750-1911)
– 40 жил орчил
– Коммунистууд (1950-1990)
– 20 жил орчил
– Уурхайчид (2010?-2050?) 2010 орчим онд Оюу Толгой, Таван Толгойн уурхайнууд ажиллаж эхлэхэд эхлээд 2050 орчим онд том уурхайнууд нөөцөө барж дуустал үргэлжилнэ.
– Орчил гээд байх юм бараг байхгүй байна.
– Санхүүчид, Фермерүүд (2050?-2070?) Уурхайнуудаас олсон мөнгөө ийш тийш хийх нь чухал болно. Хүн ам эрс өссөнөөс болж уурхай, хотуудаас бусад бараг бүх газар фермүүд болно.
– 20 жил орчил? Хамгийн сайн, цэргүүд, эрдэмтэдийг бэлдэхийн тулд нэг үе зарах хэрэгтэй.
– Цэргүүд, Эрдэмтэд (2090?-2140?) Ийш тийш хийсэн мөнгөө хамгаалах үүднээс хүчирхэг зэвсэгт хүчинтэй болохоос өөр аргагүй. Тийм зэвсэгт хүчинг тордохын тулд шилдэг эрдэмтэдтэй болох хэрэгтэй болно.

Yүнээс цааш яах нь тодорхойгүй. Цэрэг, эрдэмтэдийн үед ямар ч байсан дайн хийх болно. Тэр дайнд ялсан, үгүйгээс бүх юм шалтгаална. Ялагдах юм бол буцаад коммунистуудын төвшинд шидэгдэнэ. Ялах юм бол шинэ төвшинд гарна – ямар юм бүү мэд. Гэхдээ магадгүй шинээр дийлж эзэлсэн юмсаа хянах засаг захиргаа хэрэгтэй болох байх, тийм бол Бюрократууд, Хөрөнгөтөн гэсэн шинэ давхаргууд хүчээ авах боломжтой.

Мэдээж дээрх хувьсалын шат бүрд эрсдэл маш их. Жишээ нь Коммунистуудыг гарч ирэхээс өмнө арчигдах шахсан. Ойрын ирээдүйд Цэрэг, Эрдэмтэд хүрэх холбоог таслах үүднээс урдчилсан дайн бидний эсрэг хийж магадгүй. Ямар нэг байдлаар хийгээд эхэлчихсэн ч байгаа байх. Тэсч үлдэх бидний хоншоороос шалтгаална? кеке

Continue Reading

Толь

Би толинд харах дургүй. Soy un perdedor.

Олсоо аваад галын өрөөндөө оръё доо.

Ингэхэд хөргөгчинд юу байгаа билээ?

Continue Reading

This year’s nominees are…

Єнєєдєр миний хувьд баяр, гуниг, хагацал, нулимас, vнэнч сэтгэл холилдсон их сонин єдєр байлаа. Тэр их урт єдрийн дараа гэртээ ирээд хийх юм олдсонгvй, жаахан сууж байгаад гаж зуршлынхаа дагуу нэтээр дэмий тэнэе гэж шийдээд ширээнийхээ ард суулаа. Блог-д ерєєсєє юм бичээгvй баахан comment бичсэн баатар байснаас нэг удаа ч гэсэн юм бичье гэж шийдлээ.

Тэгээд Jagie-гийн бичсэн Оскар энэ тэрийг хараад Bodrol Blog-ын Best of the Best-ыг шалгаруулахаар шийдлээ. Тэрнийхээ хvрээнд Dec. 2004 – Jan. 2006 хооронд бичигдсэн бvх єгvvлэг (тэр хэсгийг нь юу гэж нэрлэхээ мэдсэнгvй, миний хэлний мэдлэг их муу шvv, хvлцэл єчье)-ийг гарчиглалаа. Тэдгээр гарчигаар нь хvснэгт зохиож байгаад диаграм зохиох гэж vзлээ, тэгсэн чинь их сонин диаграм гардаг юм байна. Yр дvнд нь ч би бас их баяртай байлаа. Дандаа л дээшээ явсан байх юм.

Диаграм

Харин одоо бол Best of the Best гишvvдийг шалгаруулах ёстой байх гэж бодож байна.

Үvнд:

Хамгийн олон блог бичсэн хvн – манай site-ийн гол баатар Jagie (123)
Хамгийн олон сэтгэгдэл хүлээн авсан хүн – манай site-ийн гол баатар Jagie (708)
Хамгийн хурц тод буюу нэгж блог-оор хамгийн олон сэтгэгдэл авсан хүн – 2 хүний нэр байгаа юм байна. Үүнд:

Nbzg- “Зуршил” (54 comments) 9-12. Dec. 2005 (огноо нь тодорхой бус байлаа)
Jagie- “Монголчууд + Чоно” (54 comments) 4. Nov. 2005

Манай комисс (community) Jagie олон шагналттай юм чинь энэ шагналыг nbzg авах нь зуй ёсны зүйл гэж үзлээ. Ингээд энэ жилийн

Хамгийн хурц vгтэй блог-оор nbzg-гийн “Зуршил” бүтээл шалгарлаа.
Мөн сүүлийн үеийн хамгийн халуун буюу хүнд discussion-тай блог-оор Жавхаагийн “Хүчтэй байх шаардлага” шалгарлаа.

За єнєєдєртєє энэ хvргээд больё доо, би бvр орой 6 цагаас хойш сууж байж иймэрхvv юм олж мэдлээ. Нэг диаграм хийсэн чинь яаж upload хийхээ мэддэггvй ээ, silly me?

PS: та нарыг Tue-д уулзахад би хамтдаа байхыг маш хvсэж байна. Харамсалтай нь би байж чадахгvй нь, тиймээс та бvхнийг энэхvv уулзалтаа 1 долоо хоногоор хойшлуулвал ямар вэ гэж асуумаар байна.

Мєн анх удаа бичиж байгаа болохоор алдаа мадаг гаргасан бол уучлаарай.

—-
Диаграмыг upload хийгээд, бичлэгийг кирилл руу хөрвүүллээ. Уулзалтыг дараа нь дахиад зохион байгуулж болно ш дээ, 🙂 Jagie

Continue Reading

Кино, зарлал

Энэ weekend-ыг асар зөв боловсон байдлаар кино ший үзсэн шиг өнгөрөөв. “Proof” (directed by John Madden, with Gwyneth Paltrow, Anthony Hopkins, Jake Gyllenhaal) гэдэг кино үзлээ. Ерөнхийдөө таалагдсан, гэхдээ санаа нь хальт дутуудсан юм шиг сэтгэгдэл төрнө лээ. Галзуу математикч гардаг болохоор “Beautiful mind” санаанд ороод хэцүү байлаа, яагаад ч юм “Beautiful mind”-ын хялбаршуулсан, улам Холливууджуулсан хувилбар мэт санагдаад…

Кино гэснээс, энэ жилийн Oscar nominations-д “Brokeback mountain” жинхэнэ балай авчээ. Анх gay cowboys гардаг гэхээр нь хальт сонирхоод явж үзсэн юмдаг, тэгсэн харин ч их гоё кино үзчихсэн шүү. Зураг авалт нь байгалийн хувьд Монголтой их төстэй газар хийгдсэн байсныг хэлэх үү зураглалын хувьд тасархай кино байна билээ. Мөн жүжигчид нь сайн байсан л даа: Heath Ledger, Jake Gyllenhaal хоёр эрийн цээнд хүрсэн биш маш сайн тоглосон байна билээ, 🙂 Оскарын шилдэг эрэгтэй жүжигчин категорид Heath Ledger “Brokeback mountain”-ийн дүрээрээ, Phillip Seymour Hoffman “Capote”-гийн дүрээрээ өрсөлдөж байгаа, аль аль нь их сайн дүр бүтээсэн байсан, чухам хэн шалгарах юм бол доо? Ер нь энэ жил киноны хувьд их сайн жил байх шиг байлаа, эсвэл би урьдынхаасаа илүү олон кино үзсэн болохоор тэгж санагдаад байгаа юм болов уу…

Next film to watch: Бондарчукийн “9-ая рота”.

PS: iga амралтаараа Монголд ирсэнтэй холбогдуулаад Бодролоор шагайдаг хүмүүсийн хүрээнд энэ хоёр дахь өдөр буюу 7-ний орой жижигхэн уулзалт зохион байгуулах санаа байна, сонирхох хүмүүс байвал webmaster@bodrol.com хаягаар холбоо бариарай (утасны дугаараа явуулвал шулуун байх). Hope to see you then!

Continue Reading