Сайн байцгаана уу? Энэ сайт руу санаандгүй орлоо. Орсондоо ч бас маш баяртай байна. Бусад сайтуудад хүмүүс тоглоом тохуу хийсэн, хий хоосон бичлэг урсгасан байдаг юм. Харин энэ сайт утга учиртай, хүмүүсийн сэтгэлийг нээж чаддаг сайт ажээ. Нэг л өөр. Хэн нэгний ертөнцөөр зочилж байгаа мэт, сайхан сэтгэгдэл төрж байна. Тиймээс та бүхэнтэй нэгдэхээр шийдлээ. Би Монголдоо байдаг, Төрийн бус байгууллагад ажилладаг сэтгүүлч бүсгүй. Гэхдээ удахгүй Европ руу гарахаар зэхэж байгаа л даа. Аль орон? Яаж? Ямар ажил олдох бол? Эрсдэл ямар байх бол гэхчлэн олон асуулт байнга толгойнд эргэлдэж байна. Тиймээс би гадаадад ажиллаж амьдардаг монголчуудын сайтуудаар сүүлийн өдрүүдэд байнга зочилж байгаа юм. Тэгээд энэ сайтыг сонгож авсан юм. Та бүхэн нэгэнт гадаадад гарч, хөлөө олсныхоо хувьд надад тусламж, зөвлөгөө өгнө гэдэгт найдаж байна.
funny math
Блогийн талаар
Бодрол блогтой болсноос хойш нэг жил хагас өнгөрчээ… энэ хугацаанд бид янзан бүрийн сэдвээр л ярилцлаа, олон ч хүнтэй санал бодлоо солилцлоо, сонирхолтой ч байлаа. Гэхдээ сүүлийн үед блог маань нэг л явуургүй болж байгаа юм шиг санагдаад явчихлаа. Энд яг юуны тухай бичих хэрэгтэйг ч мэдэхээ больж байх шиг… Анх эхэлж байхдаа юу толгойд орж ирсний талаар л бичдэг байлаа – уншсан ном, сонссон хөгжим, уулзсан хүмүүс, элдэв сонин хачин зүйлс, өөрт тохиолдсон хөгтэй явдал… Тодорхой фокусгүй хэдий ч учрыг нь олоод л байв. Гэтэл сүүлийн үед бичлэг нэг л эвлэхээ байж байх шиг…
Ер нь аливаа блог ямар нэгэн тогтсон сэдэвтэй байж тууштай оршин тогтнох чадвартай болдог байж болох юм. Сэдэв нь нарийсах тусам тухайн блогийн зорилго илүү ойлгомжтой болох мэт… Эдийн засгийн сэдэвтэй блог байлаа гэж бодоход тэнд юуны талаар бичлэг хийгдэх нь ойлгомжтой, хүмүүс ч орж ирээд юуны талаар уншихаа мэдэж байх жишээтэй. Бүр нарийсаад мөнгөний бодлогын талаар бичдэг блог байлаа гэж бодъё, тэгвэл бүүр ч тодорхой. Тэгэхгүй мань мэт шиг янзан бүрийн сэдвээр оролдоод хоёрын хооронд гурвын дунд юм хийгээд байвал блог гэдэг зүйл нь сүүлдээ утгаа алдах юм шиг байна. Эсвэл блог бичигч нь асар хүчтэй персоналититэй байж янзан бүрээр далийх эрхтэй болдог байх.
Тэгэхээр цаашдаа яах вэ? Энэ янзаараа яваад байх уу эсвэл ямар нэгэн өөрчлөлт хийхийг бодох уу? Энэ талаар юу гэж бодож байна?
Сперм донор
Анхны блог-оо сийрүүлвээс:
Саяхан ТВ-ээр нэгэн донор залуугийн өгсөн спермийн тусламжтайгаар үр тогтоож төрсөн 12 хүүхэд хоорондоо уулзаж байгааг гаргалаа. Эдгээр хүүхдүүд интернетээр бие биенээ хайж олоод уулзаж байгаа аж. Сперм донорууд нь тусгай код дугаартай болохоор донорын хүүхдүүд “аавийнхаа” код-оор бие биенээ хайж олж уулзсан юм байна. Үүндээ ч их баяртай байх шиг, гэнэт баахан ах дүүтэй болж байгаа болохоор. Эдгээр хуухдууд насны хувьд хоорондоо тун ойролцоо, дээрээс нь нэг аавтай болохоор зарим хүүхдүүд нь яг ихэр хүүхдүүд шиг харагдав. Зөвхөн энэ донорын спермээр гэхэд л 33 хүүхэд АНУ даяар төрсөн байх юм. Ээжүүд нь бол хүүхэдтэй болсондоо их баяртай байв, тиймдээ ч ТВ-ээр “Баярлалаа! …-дугаар кодтой донороо!” гэж дуу нийлүүлэн хэлж байв.
Дараа нь өөр нэг нэвтрүүлгээр нэгэн донор залуу өөрөө оролцож ярилцлага өгөв, мань эр бас л олон хүүхэдтэй бололтой. Дээрээс нь тэр залуу хүүхдүүдтэйгээ уулзъя гэж яваад уулзсан аж. Нэвтрүүлгийн дараа хүмүүс энэ талаар янз бүрийн сэтгэгдэлтэй байх юм. Зарим хүн энэ бол Окей зүйл, хүссэн хүмүүс нь тэгж хүүхэд олоод гаргаж байхад яахав гэж байна, зарим хүн хүүхэд бол хайран дундаас төрөх ёстой (эр эм 2 дурлалцаж, түүний үр дүнд), зарим нь энэ явдал нарийн нандин зүйлийг дэндүү механик болгож байна гэх. Нэгэн бодлын зөв ч юм шиг, нөгөө бодлын буруу ч юм шиг. Энэ талаар та бүхэн юу гэж бодном бэ?
Ажилд авна
Ганц удаа Бодрол дээрээ зарын шинж чанартай зүйл тавьчихья, 😀 (sorry, guys). Ийшээ орж ирдэг хүмүүс сонирхож юуны магад, эсвэл сонирхох магадлалтай найз нөхөд, танилууддаа дамжуулж тус болооч, плийз. Уран зургийн галлерейд хоёр хүн ажилд авах хэрэгтэй байдаг… Сонинд нэг иймэрхүү зар өгөөд байгаа:
Урлагийн менежер ажилд авна
Тавих шаардлага:
• Урлагийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
• Англи хэлийг бичгийн болон ярианы түвшинд эзэмшсэн (хоёр дахь гадаад хэлний мэдлэгтэй бол бүр сайн)
• Бие даан болон багаар ажиллах чадвартай
• Харилцааны өндөр соёлтой
• Урлагийн салбарт тогтвортой ажиллах сонирхолтой
• Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
• 35-аас доош насны
Хоёр (2) хүнийг тус бүр шалгаруулж уран зургийн галлерейд ажилд авна.
Бүрдүүлэх материал:
• Дэлгэрэнгүй CV
• Урьд нь ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт
• Их дээд сургуулийн дипломын хуулбар
• Иргэний үнэмлэхийн хуулбар
Материалаа доорх факсын дугаар, и-мэйл хаягаар илгээнэ үү:
Факс: 976-11-687570
E-mail: hr@xanaduart.mn
Лавлах утас: 99110873
Албан бус танилцуулга гэх юм бол… урлаг соёлтой холбоотой янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулна (read: coctail parties and receptions), уран бүтээлчидтэй хамтарч ажиллана (you get to hang out with interesting people), дээрээс нь cool boss-той (who’ll occasionally take you out on the weekends), ажлын цагаар Бодрол руу ороход уурлахгүй гэх мэт давуу талуудтай… 😀 Ер нь бол маш сонирхолтой ажил байна гэж бодож байна, санаачлага гарган ажиллах бүрэн боломжтой…
Рекламная пауза нэг иймэрхүү… 😀 Үндсэн сэдэвтээ орьё, хаврын синдром… Өнөөдөр гадаа жинхэнэ гоё байна шүү, гудамжаар инээд алдаад л яваад байлаа шт. Хүмүүс гайхаж эргэж харж ч байх шиг, би битүүхэндээ бантаж энэ тэр… Сайхан байна өө гэсэн.
Анхны бодрол гэсэн…
Ммм…. Бодролын блогт анх удаагаа бичиж үзэх гэжийгаадаа туйлын баяртай байна… Энэ дашрамд энэхүү бололцоогоор хангасан Жаагийдаа талархсанаа илэрхийлье гэсэн… Яг би чамд хайртай шүү гэх гэжийнэ ш дээ… Хавар болоод энэ үг амнаас гарчих гээд байдаг болчиж… за энэ ч яахав… Ер нь би хаварт дуртай л даа… нэг л гоё байдын… Хаврын өглөө ажилдаа явах хүртэл цаанаа л нэг урамтай… яагаад ийм байдаг вэ гэвэл бүтэл муутайхан өнгөрсөн өмнөх он жилүүд энэ жил л дуусч би гэдэг хүний амьдралд хаа нэгтэйгээс аз жаргалын шувуухай нисэн ирээд л жаргаж өгнө гэсэн шүү бүдгэрхэн итгэл найдварыг авчирдагт нь дуртай байдын… өчигдөр өөрийнхөө амьдралыг бодож ээ байтал баахан сэтгэлээр унав… угаасаа өөрийнхөө амьдралын талаар ирээдүйн талаар бодох бүртээ ингэдэг л дээ… минийх үнээрийн бүрхэг… блан блан ив ижилхэн өдөр хоногууд өнгөрөөд л… тийм байж яах гэж ч блог бичижийгаан бүү мэд… нэгэнт цаашид болох өдөр хоногууд нэг их ялгаагүй гэж бодохоор үхчмээр ч юм шиг… гэхдээ л би үхэхээс ухаангүй айдаг л даа… тэгэхээр мэдээж тэгэхгүй… За юу яриад явчихав, ингээд хамаг зовлонгоо дэлгэчидиймаа… хаана явлаа аан тийн сэтгэлээр унадаг хэсэг дээр бриджит жонес санаанд ормоорийгааздээ? За тэгээд яасан байхав нэг хүнтэй яриалийсан арай дээрдсэн… харин өглөө тун гоё…. бүрхэг сэрүүхэн өглөө байсанчиг нэг л гоё өөдрөгөөр ажилдаа явсан… ойрд ингээгүй байхаа… сэтгэл санаа ч хурдан засарсан л даа… Атуусанд эгээтэй л Tupac Changes дээр бүжиглэцэнгүй… уг нь хөдлөх гэж оролдсон л доо даанч зай байгаагүй… хүмүүс ихэнхи нь атуусанд дургуй байдаг ч би халаасандаа захирагдадгаас тэгдэг үү? эсүүл олонтойгоо байх дуртайдаа ч тэр үү? нийтийн тээврээр байнга үйлчлүүлдэг… Кондуктарууд бол ер нь намайг танина… нөгөө гүрийдэг гар байна гээл шууд хэлдийн… гэхдээ ойрд би тэгэж гүрийгээгүй л дээ… атуусанд гүрийгээл кондукторт нь чимхүүлээл явжийх надаа гоё л байдын… би харин мазохист юм шиг байгаам л даа… олон жил өөрийгөө садист хэмээн төөрөлдөж явсны эцэст нэг кондукторын ачаар өөрийнхөө мөн чанарыг таниж олсон байгаам… 2500 жилийн тэртээ Будда гэгээрэхдээ л яг ийм мэдрэмжийг мэдэрсэн байх гэж би хувьдаа боддым… За тэгээд ажил дээр ирж зөнгөртөж зөнгөртөж ажил дууссан хойно илүү цаг суужийж хэдэн юмыг гараас гаргаж дуусаад балк мэйлээ шалгатал бодролоос мэйл ирсэнийг хараад магнай хагартал баярлаад баярласандаа болоод салганан үүнийг бичиж сууна… за ер нь эхнийх болохоор тиймхэн тэмдэглэл биччих шиг боллоо… цаашид гоё гоё блог бичиж надаа пасс өгсөн жаагийгийнхаа итгэлийг хөсөрдүүлэхгүй байх болно гэдгээ бодрол сайтын бүх хэрэглэгчидийн өмнө амлачихий….
I’m back
Бодрол руу орж чадахгүй явсаар долоо хонолоо. Миний буруугаас болсон ч юм биш л дээ, интернет болдоггүй… Бодролоос бусад сайт руу орж болоод байгаа хэрнээ Бодрол руу л огт орж болдоггүй юм. Долоо хоног ISP-ынхаа tech support-той ярьж ядаргаатав, тэд ч надаас жинхэнэ залхсан байх… Ямар ч байсан өнөөдөр нэг юм учир нь олдох шиг боллоо, надад тусалсан инженерт баярласан шүү (Оскар үзчихсэн биш юу юугүй л талархал илэрхийлээд байдаг болоод байна, :P).
Оскар гэснээс, гарууд “Brokeback mountain”-ыг шилдэг кино гэж өргөмжлөхөөсөө арай л айчих шиг боллоо, уул нь гоё кино байсан юмсан. Heath Ledger шилдэг эрэгтэй дүр аваагүй ч, Phillip Seymour Hoffman бас л маяг байсан даа…
Мартын 8 гэж бас нэг хэсэг бөөн юм боллоо. Цэцэг навч л их зарагдсан байх. Гадуур зүсэм торт ч олдохгүй байсан тул эгч яалтчгүй авъяасаа үзүүлж аарцтай бялуу хийж гэрийнхнийгээ баярлуулав. Зураг хөргийг нь авдаг баатар болоод камераа аваад ирэх зуур дуусчихсан байсан нь харамсалтай… 🙂 Энэ завшааныг ашиглаад бүсгүйчүүддээ хожимдсон ч гэсэн баярын мэнд хүргэе.
Өчигдөр энд юу юугүй цас орж, УБ нэг хэсэг цав цагаан болов… наадмын дараа намар гэдэг шиг л юм боллоо.
Амьдрал нэг иймэрхүү…
This year’s nominees are…
Єнєєдєр миний хувьд баяр, гуниг, хагацал, нулимас, vнэнч сэтгэл холилдсон их сонин єдєр байлаа. Тэр их урт єдрийн дараа гэртээ ирээд хийх юм олдсонгvй, жаахан сууж байгаад гаж зуршлынхаа дагуу нэтээр дэмий тэнэе гэж шийдээд ширээнийхээ ард суулаа. Блог-д ерєєсєє юм бичээгvй баахан comment бичсэн баатар байснаас нэг удаа ч гэсэн юм бичье гэж шийдлээ.
Тэгээд Jagie-гийн бичсэн Оскар энэ тэрийг хараад Bodrol Blog-ын Best of the Best-ыг шалгаруулахаар шийдлээ. Тэрнийхээ хvрээнд Dec. 2004 – Jan. 2006 хооронд бичигдсэн бvх єгvvлэг (тэр хэсгийг нь юу гэж нэрлэхээ мэдсэнгvй, миний хэлний мэдлэг их муу шvv, хvлцэл єчье)-ийг гарчиглалаа. Тэдгээр гарчигаар нь хvснэгт зохиож байгаад диаграм зохиох гэж vзлээ, тэгсэн чинь их сонин диаграм гардаг юм байна. Yр дvнд нь ч би бас их баяртай байлаа. Дандаа л дээшээ явсан байх юм.
Харин одоо бол Best of the Best гишvvдийг шалгаруулах ёстой байх гэж бодож байна.
Үvнд:
Хамгийн олон блог бичсэн хvн – манай site-ийн гол баатар Jagie (123)
Хамгийн олон сэтгэгдэл хүлээн авсан хүн – манай site-ийн гол баатар Jagie (708)
Хамгийн хурц тод буюу нэгж блог-оор хамгийн олон сэтгэгдэл авсан хүн – 2 хүний нэр байгаа юм байна. Үүнд:
Nbzg- “Зуршил” (54 comments) 9-12. Dec. 2005 (огноо нь тодорхой бус байлаа)
Jagie- “Монголчууд + Чоно” (54 comments) 4. Nov. 2005
Манай комисс (community) Jagie олон шагналттай юм чинь энэ шагналыг nbzg авах нь зуй ёсны зүйл гэж үзлээ. Ингээд энэ жилийн
Хамгийн хурц vгтэй блог-оор nbzg-гийн “Зуршил” бүтээл шалгарлаа.
Мөн сүүлийн үеийн хамгийн халуун буюу хүнд discussion-тай блог-оор Жавхаагийн “Хүчтэй байх шаардлага” шалгарлаа.
За єнєєдєртєє энэ хvргээд больё доо, би бvр орой 6 цагаас хойш сууж байж иймэрхvv юм олж мэдлээ. Нэг диаграм хийсэн чинь яаж upload хийхээ мэддэггvй ээ, silly me?
PS: та нарыг Tue-д уулзахад би хамтдаа байхыг маш хvсэж байна. Харамсалтай нь би байж чадахгvй нь, тиймээс та бvхнийг энэхvv уулзалтаа 1 долоо хоногоор хойшлуулвал ямар вэ гэж асуумаар байна.
Мєн анх удаа бичиж байгаа болохоор алдаа мадаг гаргасан бол уучлаарай.
—-
Диаграмыг upload хийгээд, бичлэгийг кирилл руу хөрвүүллээ. Уулзалтыг дараа нь дахиад зохион байгуулж болно ш дээ, 🙂 Jagie
Wet Christmas
12 сарын 25 болж байхад энд учиргүй бороо ороод байна гээд боддоо, Санта Клаус энэ тэр нь ажлаа хиймээр юм аа гэсэн, 😛
Happy Holidays!