Лондон гэж мананд бүрхүүлсэн, үргэлж бороо орсон газар байдаг гэсэн түгээмэл ойлголттой явсныг хэлэх үү, хэт манантай байгаа тул онгоц газардах боломжгүй байна гээд Аерофлотын ямбий маань цаг гаран хэртээ Лондонгийн дээгүүр эргэлдэхэд нэг их гайхсангүй. Стереотип батлагдах бүрт хүний бах ханах нь аргагүй байх л даа. Миний төсөөллийн Лондон бодит Лондонгоос хол зөрсөнгүй. Манан дунд Trafalgar square-р алхаж, Tower of London-г үзэж, Thаmes голын эрэг дээр суулаа. Жаал загвартаж T. S. Eliot энэ тэр унших гэснээ болив.
“Соёлт ертөнц”-тэй танилцах тоолонд харамсах сэтгэл төрдөг юм. Лондонгийн тоосго бүрээс түүх үнэртээд, хана болгон нь ямар нэгэн асар чухал үйл явдлын гэрч байсан мэт… гэтэл бидэнд түүхийг маань гэрчлэх зүйл юу байгаа гэж бодохоор уур хүрэх шиг. Эсвэл би хэт материалист загнаж байгаа юм болов уу? Амьдарч буй орон зай, орчин нь хүмүүст ямар нэгэн байдлаар нөлөөлдөг гэдэг үнэн санагдаж байна. Лондон түүх соёлоор дэндүү “баян” болохоор эндээс ийм олон мундаг зохиолч, яруу найрагчид төрсөн байх л даа. Темзын эрэг дээр суугаад байх юм бол хэн ч гэсэн яруу найрагч болох шинжтэй. Прага, Санкт Петербург, Парис, Нью Йорк, Токио… Кафка, Кундера, Достоевский, Камю, Мишима. Хуучны байшин барилгууд, агуу утга зохиол 2-ын хооронд ямар нэгэн корреляци байдаг юм болов уу гэсэн, :P.
Damn, далийдаг байна шт. London is a very literary city, indeed.
PS: Хэзээ ч битгий Аерофлотоор нисэж байгаарай, хэзээ ч!