Older is Better

Эр хүн усан үзэмний дарс шиг нас ахих тусам улам чанартай бас амттай болдог гэсэн зүйрлэлийг нэг биш удаа сонсож байсан юм байна. Өөрөөсөө ахимаг насны залуутай үерхэж үзсэн, нугий аагий байж үзсэн, эсвэл гэрлэчихсэн зөндөө тохиолдлууд байдаг л даа. Саяхан, хэд хоногийн өмнө нэгэн шинэхэн нөхөрлөсөн андтайгаа Peter O’toole-ын тоглосон “Venus” киног үзлээ. Peter O’toole гэх юм бол та бидний толгойд нөгөө “Lawrence of Arabia” хамгийн түрүүнд орж ирэх байх л даа, мөн үүнээс гадна тэрээр Оскарын lifetime achievement шагналыг хүлээж авахаас татгалзсанаараа алдартай. Нэг ёсондоо хөгшин ч гэсэн career минь дуусах болоогүй шүү, жинхэнээр нь өрсөлдөж байж Оскар авнаа, хөө гэж хэлсэн юм байна л даа. Жоохон байхдаа киног нь үзээд нэг их ойлгоогүй өнгөрсөн боловч, хөгшрөөд ирсэн чинь masterpiece-ыг “свeжeсти второго сорта”-аас овоо ялгадаг ч болоод байх шиг. За, тэр ч яaхав. Киноны товч агуулга: Peter O’toole нас нилээд өндөр гарсан, урлагийн амьдралийн сүүлийн гэмээр шатандаа явж бүй жүжигчин бөгөөд тэрээр дотны андын дүү, тосгоноос дөнгөж ирсэн залуухан охинд дурлана. Бүсгүй өвгөнийг мэдээж хэрэг “sick old man” гээд ердөөсөө хавьтуулахгүй боловч тэр хоёрын дунд хөөрхөн адал явдлууд өрнөнө.

Киног нилээд их senior citizen үзэж байсныг хэлэх үү, ямар ч байсан зарим нэгэн эмээ нар “disgusting” хэмээн дуу алдаж байсан нь сонсогдоод л байсан. Набоковын Лолита анх гарахдаa нилээд сeнсаци болж байсан юм гэнэ лээ, харин энэ киног үзэхээр ямар ч тийм дотор эвгүйрэх сэтгэгдэл төрөөгүй нь сонирхолтой. Бараг 90 шахаж бүй өвгөн өөрөөсөө гурав дахин дүү хүнд дурлаад, нилээд платоник биш маркаар загнана гэвэл “dirty old man” гэж хэлэх энүүхэнд байх л даа. Гэхдээ хүний aesthetic judgement гэж хачин шүү, заримдаа бидний vulgar гэж ангилах зүйл гоё бас амттай санагдаад л явчихнаа, яг McDonalds-ын шарсан төмсийг эсвэл аймар том pizza slice-ийг чихэж идээд Кола-аар даруулж уухтай адил. Эсвэл Nietzsche уншихын оронд тэнэг гоё гялгар моодны журнал үзэх ч юм уу. Junk хоол гэснээс, кинон дээр O’toole бүсгүйг бэлэн гоймон сорж идэж байхыг нь хараад анхны харцаар нам дурлана. Дүрүүд болон кино зохиолын тал дээр нэг иймэрхүү. Харин Peter O’toole-ын бүтээсэн дүр үнэхээр оргил нь, жинхэнэ masterpiece болсон байна лээ. Он Оскар агааг авбал нэг их гайхахгүй ээ. Тэгэхээр, does it mean older is better?

Continue Reading

“Tuya’s wedding”

Энэ жилийн Берлины кино фестивалийн талаар хальт уншаад сууж байтал “Tuya’s wedding” гэсэн нэртэй кино гараад ирэхээр нь гайхсан гэж… Дахиад нэг Монгол кино энд тэнд балай аваад байх юм даа гэж бодох шахаж байтал Өвөр Монголын нэгэн гэр бүлийн талаар өгүүлдэг Хятад кино байж таарав. Зохиол нь хөөрхөн санагдлаа, завшаан гарвал олж үздэг юм шүү.

Найруулагч нь “I wanted to put a little part of the Mongolian life under wraps for the future” гэж хэлснийг уншаад Монголын хөдөөгийн амьдрал, нүүдэлчин ахуй зэргийг “Ингэн тэмээний нулимс” нэлээд сурталчилсан дээр Хятадууд дулдуйдаж янзан бүр болчих гээд байна уу даа гэсэн бодол төрөв (асар санаатай наасан). Ямар ч байсан, “Wang leaves any lyricism up to the camera as it captures the snow-swept landscape and the characters’ bright ethnic dress, and the script never becomes sentimental” гэнээ.

Линк: http://www.china.org.cn/english/features/film/199744.htm

Continue Reading

Economic models explained with cows

A friend of mine sent me this. Mad funny.

SOCIALISM: You have 2 cows, and you give one to your neighbor.

COMMUNISM: You have 2 cows. The State takes both and gives you some milk.

FASCISM: You have 2 cows. The State takes both and sells you some milk.

NAZISM: You have 2 cows. The State takes both and shoots you.

BUREAUCRATISM: You have 2 cows. The State takes both, shoots one, milks the other, then throws the milk away…

TRADITIONAL CAPITALISM: You have two cows. You sell one and buy a bull. Your herd multiplies, and the economy grows. You sell them and retire on the income.

SURREALISM: You have two giraffes. The government requires you to take harmonica lessons

AN AMERICAN CORPORATION: You have two cows. You sell one, and force the other to produce the milk of four cows. Later, you hire a consultant to analyze why the cow has dropped dead.

SHINAWATRA VENTURE CAPITALISM: You have two cows. You sell three of them to your publicly listed company, using letters of credit opened by your brother-in-law at the bank, then execute a debt/equity swap with an associated general offer so that you get all four cows back, with a tax exemption for five cows. The milk rights of the six cows are transferred via an intermediary to a Cayman Island Company secretly owned by the majority shareholder who sells the rights to all seven cows back to your listed company. The annual report says the company owns eight cows, with an option on one more. Sell one cow, leaving you with nine cows. No balance sheet provided with the release. The public buys your bull.

THE ANDERSEN MODEL: You have two cows. You shred them.

A FRENCH CORPORATION: You have two cows. You go on strike, organize a riot, and block the roads, because you want three cows.

A JAPANESE CORPORATION: You have two cows. You redesign them so they are one-tenth the size of an ordinary cow and produce twenty times the milk. You then create a clever cow cartoon image called ‘cowkimon’ and market it worldwide.

A GERMAN CORPORATION: You have two cows. You re-engineer them so they live for 100 years, eat once a month, and milk themselves.

AN ITALIAN CORPORATION: You have two cows, but you don’t know where they are. You decide to have lunch.

A RUSSIAN CORPORATION: You have two cows. You count them and learn you have five cows. You count them again and learn you have 42 cows. You count them again and learn you have 2 cows. You stop counting cows and open another bottle of vodka.

A SWISS CORPORATION: You have 5000 cows. None of them belong to you. You charge the owners for storing them.

A CHINESE CORPORATION: You have two cows. You have 300 people milking them. You claim that you have full employment, and high bovine productivity, and arrest the newsman who reported the real situation.

AN INDIAN CORPORATION: You have two cows. You worship them.

A BRITISH CORPORATION: You have two cows. Both are mad.

AN IRAQI CORPORATION: Everyone thinks you have lots of cows. You tell them that you have none. No-one believes you, so they bomb the **** out of you and invade your country. You still have no cows, but at least now you are part of a Democracy….

A WELSH CORPORATION: You have two cows. The one on the left looks very attractive.

AN AUSTRALIAN CORPORATION: You have two cows. Business seems pretty good. You close the office and go for a few beers to celebrate.

A MONGOLIAN CORPORATION: You have two cows. Voluntarily give them to wolves to eat. After that you blame the government because they haven’t stopped you while you were giving the cows to wolves, and demand compensation for the cows. When the government refuses to compensate, you organize strikes, blocking the roads, moving your “gers” onto the Central Square and hunger strike till you get compensation for 8 cows.

Continue Reading

Boycott the press!

Саяхан эмээ өвөө 2-ынхоор шагайтал эмээ маань бүр сэтгэлээр уначихсан сууж байна. “Яав ийв, юу болов?” гэтэл “Сүүлийн үед зурагтаар ч олигтой мэдээ гарахаа байлаа, хэцүү юм зүгээр” ухааны юм ярьж байна. “Тэр зурагтаар гарч байгаа элдэв хэрүүл танд ямар хамаа байна аа, ер нь зурагт үзэж яадаг юм” гэсэн чинь хөөрхий, өдөр гэртээ ганцаараа, ганц муу зурагт л хань болж байна гэх юм. Тэгээд л Гүндалай, Жаргалсайханы хэрүүл, тийм ч гэмт хэрэг, ийм ч аллага гэсэн мэдээ үзэж суудаг юм байна л даа. Шинэ жилээр даанч бүр хямарчихсан байсан юм. Саддам Хуссейныг дүүжилж буй нь зурагтаар гарлаа гэчихсэн, “хөөрхий минь заавал дүүжлэх шаардлага байсан л юм болов уу” гэж ирээд л уйлаад байж билээ.

Би бодлоо л доо… эргэн тойронд хүмүүс бүгд л Гүндалай Жаргалсайханыг тэгж хэлсэн, харсан уу, нөгөөх нь ингээд л гэж ирээд хоорондоо уралдаад ярьж байхад мань мэт нь жингүйдлийн байдалтай учраа мэдэхгүй явж байдаг наасан. Оюутан байхад дотуур байранд зурагт үзэх завшаан гардаггүй байсныг хэлэх үү, хааяа нэг Napster-аас “Sex in the city” татаж авч баясдаг байж билээ. Одоо ч гэсэн манай гэрт зурагт байхгүй. Мэдээ маягаар цацагддаг элдэв янзын хов жив, рекламаас хол амар байдаг юм. Үе үе хальт сонин гарчиглаж, хаана юу болж байгаа талаар ойр зуурын ойлголттой болоход л хангалттай. Тэгэхгүй бол орой бүр эмээ шиг телевиз үзээд байвал нэг мэдэхэд солиорч магадгүй шүү. Хааяа нэг уйдахаараа PC нь дээрээ Friends-ын ганц хоёр анги үзэхэд л нэг хэсэгтээ телевизийн хорхой дарагдаж байгаа юм чинь…  

 

Get back your brain
 

Мань мэтийг хуучин sitcom үзээд сууж байх зуур Монголд медиа хувьсгал өрнөөд байна уу даа гэмээр. 24 цагийн хөгжмийн суваг, хэд хэдэн reality show, янзан бүрийн talk show, ядаж байхад ноён Гамбууш хүртэл өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй наасан… (зурагт үзэх завшаан гарвал Гамбуушийн шоуг л олж үздэг юм шүү гэсэн). Нэг үеэ бодвол entertainment талдаа хөгжөөд байх шиг. Гэхдээ л янзан бүрийн хэрүүл уруул, хов жив, худал үнэн сенсаци гарсаар л байгаа. Энэ нь эргээд хүмүүсийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөөд, зарим нэгэн хүмүүсийг хэвтэрт оруулчихаж байна шүү дээ. Хэцүү ч юм аа даа. Уул нь бол бүх зүйл тийм ч муухай биш байна шүү дээ. Сайхан сайхан мэдээ зөндөө байна. Гэтэл хүний мууд дуртай хэдэн сэтгүүлч, ажлаа хийж чаддаггүй хэдэн сурвалжлагч хүмүүсийн тархийг угаасаар л байдаг… Зурагт үзэж, сонин уншихаа болъё. Тэгвэл бид тайван амьдарч мэднэ.

Continue Reading

“Blood diamond”

Өчигдөр үлгэрийн юм шиг асар Холливуджиж, “Blood diamond” гэдэг кино үзлээ. Киноныхан талаар нэг их юм сонсоогүй байсан болохоор хальт Леог харж баясах гэсэн биш их аятайхан кино үзчихдэг юм байна. Хэдэн жилийн өмнө “Hotel Rwanda”-г үзэхэд нэг иймэрхүү сэтгэгдэл төрж байсан санагдана…

Civil war, violence, mass murders, child soldiers, drugs, diamonds… plus a budding romance, family values, a hunky bad boy turned hero. A perfect Hollywood story, if one is to ignore the fact that most events are far from fictional.

Киноны үйл явдал 1999 оны Сьерра Леонд болж өнгөрнө (одоо Сьерра Леонд байгаа UN peacekeeping forcе-ын бүрэлдэхүүнд Монгол цэргүүд алба хашиж байгаа байх шүү). Иргэний дайн болдгоороо болж, гарууд нэг нэгнийгээ автоматаар шүршсээр байхад зарим нэгэн авантюристууд эцэс төгсгөлгүй бриллиантын эрэлд хатсаар л байна. Хууль бус бриллиантын наймаанд Лондонгийн томоохон корпорациуд ч орооцолдож, байдлыг даамжруулна. Энэ дундаас гурван дүр тодорно – босгогчдод баригдаж, тэдний даалгавраар бриллиантын хайгуул хийж байх зуураа асар том ягаан бриллиант олоод, нууж орхидог нэгэн загасчин эр, бриллиантын наймаанд гаршсан ex-mercenary (DiCaprio), мөн дэлхийг аврах төлөвлөгөө өвөртөлж яваа нэгэн сурвалжлагч бүсгүй. Эд бүгд өөр өөрийн зорилготой – загасчин эрийн хүүг босгогчид дээрэмдсэн бол Леонардогийн дур сүүлчийн том наймаагаа хийхийг зорино, харин сурвалжлагч бүсгүй “цуст бриллиант”-ын талаар баримттай, хүмүүст хүрсэн нийтлэл бичих хүсэлтэй. Кино болсон хойно, замд нь янзан бүрийн л адал явдал тохиолдоно.

Цуст бриллиант гэдэг нь иргэний дайныг санхүүжүүлэх зорилгоор хууль бусаар экспортлогдож буй чулуунууд юм. Эдгээр чулууг нь бриллиантын наймаа эрхэлдэг том том компаниуд худалдаж аваад, засаж янзлаад гоё ганган бөгж зүүлт болгоод, сайхан рекламдаад хэн нэгэн учраа мэдэхгүй баагийд гурван сарын цалингаар нь шахчихна. Сүүлийн жилүүдэд “цуст бриллиант” бараг үгүй болсон, кинондоо үйл явдал нь fictional гэсэн disclaimer оруулвал таарна гэх мэтээр энэ киног De Beers нэлээд эсэргүйцсэн сураг байсан. Саяхан Kanye West бас энэ сэдвээр “Diamonds from Sierra Leone” гэдэг дуу хийгээд байх шиг байсан, мөн киноны soundtrack-д Nas-ын бас нэг дуу орсон байна лээ. Асар өндөр үнэтэй худалдаж аваад байгаа бриллиант чинь хаанаас ирснийг сайтар шалгаж үзэх хэрэгтэй гэсэн мессежийг хүмүүст хүргэх гээд байх шиг байгаа юм. Ер нь бриллиантаар яадаг байна аа, тийм л гялтагнаж, гялалздаг юм зүүх хүсэлтэй юм бол сайхан циркон аваад л зүүнэ биз гэсэн.

Байгалийн баялаг ихтэй хэрнээ бие биенээ учиргүй алж хядаад байдаг сонин газар шүү, Африк гэж. Кинонд хальт гардаг нэг тосгоны өвгөн ингэж хэлдэг юм: “Бриллиант яах вэ, манай энэ хавиас нефть л битгий олдоосой. Тэгвэл ч бид бүр баларлаа шүү.” Манайхан сүүлийн үед алт, нүүрснээсээ болоод хэрүүл уруул, зодоон нүдээн хийгээд л байгаа, нэг мэдэхэд ийм болчихвол яанаа ухааны юм бодсон шиг ээ суулаа.

Continue Reading

“Wolf totem” буюу “Lang Tu Teng”

Өнөөдөр Friday ганц өдөр эртхэн гэрийн бараа харья гэж бодож байсан дахиад л талаар болов. Далийгаад Бодрол блог энэ тэр гэж явж байгаад дээр үед “Wolf totem” буюу “Lang Tu Teng” гээд Хятадад “bestseller” болж байсан номын тухай бичсэнийг олж үзээд, энд хэдэн үг бичихээр шийдэв. Энэ ном үнэхээр сайн бичигдсэн. Зохиолыг нь Толстойн “Дайн ба энх”-тэй зүйрлэж нилээдгуй их шуугиж байсан, дээрээс нь Хятадын түүхэнд гадаадад хамгийн өндөр үнэтэй зарагдсан copyright болсон гээд л… Дундаж Хятад номын copyright нь 5000$ байдаг бол энэ ном 100 мянга хүрсэн нь үнэхээр гайхалтай. Хятадын сонгодогууд, “Улаан асарын зүүд” гэх мэт ч ийм үнэд хүрээгүй нь буур ч их шуугиулах үндэс болсон. Мэдээж хүмүүсийн маргааны гол шалтаг болсон зүйл нь номын утга агуулга юм л даа: Хятадын 96%-ыг төлөөлдөг Хан үндэстэнг хоньтой зүйрлэж, хойд нутгын бага үндэстнүүдийг ерөнхийд нь, тэр дундаа Монголчуудыг онцлон чонотой зүйрлэн бичсэн явдал юм. Энэ номыг ердийн нэг роман гэж ойлгохоосоо илүү судалгааны ажил, түүхийг өөр өнцөгөөс харсан явдал гэж үзэх хүн илүүтэй их байсан. Монгол хүний хувьд энэ номыг уншихад кайф авч, Монгол хүн гэдгээрээ хамраа сөхөх хуудас энэ номонд дэндүү олон байсан болохоор ердөө л 2 хоногт уншиж байсан санагдаж байна. Хятад хэлтэй хүмүүс нь англи version-г нь хүлээлгүй хурдан олж уншихыг л зөвлөх байна даа. Хятадын сэргэн мандал хэрхэн хойд нутгын жижиг овог аймагтай холбогдож байсан, феодалын Хятад гүрний хүчтэй улсууд нь яагаад хойд нутгын жижиг овог аймгийнхан байсныг ямар гайхалтай бас ямар их үндэслэлтэй харуулсаныг нь уншина биз дээ. Хятад хэлтэй хүмүүс энэхүү номыг http://www.readnovel.com/novel/581.html-ээс уншиж болно.

Hope you all enjoy reading this book!

Холбогдох линк: Монголчууд + чоно

Continue Reading

Логикийн тухай буюу эмэгтэй хүнтэй маргах урлаг

Оршил

Шинэ эринд тодорхой мэдлэг салбар бүрт хэрэгтэй болж байх юм. Үүний нэг нь эмэгтэй хүний логик байж болох юм. Эрэгтэйчүүдийн логик нь энэ үеийг 2000 жилийн өмнө туулж өнгөрөөн тогтсон бол, эмэгтэй логик одоо хүртэл бүрэн дүүрэн судлагдаагүй байх юм. Бидний ирээдүйн залуучууд үүнийг математикийн хууль мэтээр задлан бичиж судлах байх гэж найдаж байна. Бид өнөөдөр хэдэн жишээгээр л ярилцья гэж санал болгох. Энд би эмэгтэй логикийг ямар нэгэн байдлаар буруутгахгүйгээр, байгаагаар нь таталбар хийн үзүүлэхийг хүсэв, энэ бичлэгийг хүртэл эмэгтэй логикаар бичсэнд оршино. Зарим үед эрэгтэй биш эмэгтэй логикаар асуудлыг шийдэх нь хамаагүй дээр байж болох юм.

Ерөнхий зүйл

Мэдээж логикийн гол нь биш боловч, хамгийн түрүүнд анзаарагддаг зүйл бол маргаан. Эрэгтэй логикоор тус асуудлаас хөндлөнгийн зүйл дээр маргаан үүсдэг бол, эмэгтэй логик нарийвчилсан гэж хэлж болох зүйл дээр анхаарлаа хандуулан маргах нь их юм. Эрэгтэй логик бол нэг асуудлаас үүссэн хоёр өөр дүгнэлтэнд маргаан үүсгэх талтайгаас гадна аль нэг дүгнэлт нь логикоор батлагдваас хэн нь зөв хэн нь буруу гэдгийг шууд ойлгож болно.

Харин эмэгтэй логик бүх төрлийн маргаанд ашиглагдахаас гадна хоюулаа зөв гэсэн дүгнэлтэнд ч хүрэх тал бий. Нэг утгаараа зөв гэсэн үг ч бий. Энэ үгэнд дүгнэлт хийхэд: Чи энэ дүгнэлт хийхийн тулд өөрийн дүрмийг баримтласан учир зөв байж болох ч миний дүрэм бол өөр.

Орчин үеийн эрдэм шинжилгээ энэ мэтийн маргаанд хэн нь зөв хэн нь буруу гэдэгт анализ хийж чадахгүй ч, дараах жишээг авч үзье.

Жишээ №1

Оюунаа – 6 настай, Бат – 4 настай ба энэ хоёр цэвэр эмэгтэй логикийг ашиглан ярилцаж байна.

О: Би аавын ажил дээр очихдоо чамайг авч явахгүй!
Б: Би өөрөө явж чадна!
О: Тэгвэл би чамайг уяж орхиод явна!
Б: Тэгвэл би уяаг чинь таслаад явна!
О: Тэгвэл би хаалга цоожлоод явна!
Б: Би хаалгыг эвдээд явна!
О: Тэгвэл би хаалгаа төмрөөр хийчих юм чинь!
Б: Би цонхоор гарна!
О: Би цонхонд сараалж хийчих юм чинь!
Б: Тэгвэл би хана эвдээд гарна!
О: Тэгвэл би чамайг төмөр өрөөнд хийчихнэ!

Энэ нөхцөлд Бат “өөр өнцөгт” /цаашид гарна/ маргаанаа шилжүүлсэн бол эмэгтэй логикийг давж болох байсан боловч, чадсангүй. Тийм болохоор тэр, Оюуны хүссэнээр уйлав. Яагаад ийм байдалд орчихвоо?

Энэ жишээнд ярилцагч нарын ярианы сэдвийг санаа зөрөлдөх зүйлээсээ илүү санаа нийлсэн зүйл нь дийлсэн гэдэгт маргахгүй биз ээ. Оюунаа, Батын төмөр биш л бол бусад зүйлийг эвдэж чадах дээр санаа нийлэн, өөртөө ямар ч хамаагүй төмөр зүйл бүтээх эрхийг үлдээж, шууд утгаараа ярианд гараагүй ч Бат үүнийг бас хүлээн зөвшөөрчээ, тийм учир үүн дээр үндэслэсэн яриа болсон байна. Эмэгтэй логикийг өөр хэдэн жишээн дээр авч үзье.

Жишээ №2

Хариулт аваагүй өгүүлбэр нотлогдосонд тооцогдоно. Яагаад хариулт аваагүй нь ямар ч хамаа байхгүй.

Тухайлбал, ар араас нь 5-10 өгүүлбэр урсгахад, бүгдэд нь хариулж чадахгүй нь ойлгомжтой. Хэрвээ өгүүлбэрээ дагуулаад хараал хэлсэн нөхцөлд хараалд нь хариулахаас үндсэн өгүүлбэрт нь хариулахгүй байгаа нь тэр өгүүлбэрийг баталгаажсанд тооцно. Хэрэвзээ хариу хараал нь хүчтэй л биш бол. Тийм ч учир дагалдах үгсийн жин нэмэгдэх нь тодорхой. Өөрийн хэлсэнд хариулт авахгүйн тулд тухайн үед гэнэт өрөөнөөс гүйж гарах ч юм уу, эсвэл арга барахад чихээ таглаж болно. Тэгэхдээ чихээ таглахдаа бас илт үзүүлэх маягтай байхгүй бол болохгүй, жишээ нь урьдчилаад хөвөн хийсэн тохиолдолд танд хэлсэн үг сонсогдсонд тооцогдож маргаанд та ялагдана.

Бие биеэ огт сонсохгүй маргалдах тохиолдол ч бас сонирхолтой, өөрөө өөрийнхөөрөө л зөв байдаг байлгүй дээ.

Дугуй байх нь зөвшөөрч байгаатай яг ижил тул, бодож хариулснаас шууд хариулсан нь дээр, тэгээд ч хариултын агуулга нь бас тийм ч гол үүрэг рольтой биш болохыг дараахаас харья.

Жишээ №3

Нийт маргаанд хамгийн сүүлийн үг хэлсэн маргалдагч эмэгтэйг хожсонд тооцно. Хамгийн сүүлийн үгийг няцаахад л хангалттай. Тийм учир хамаг хүч, арга барилаа хамгийн сүүлийн өгүүлбэрийг унагахад гаргах боловч, тэр нь тийм ч амар зүйл биш билээ.

Нийт агуулгыг орхиж хамаг анхаарлаа сүүлийн өгүүлбэрт хандуулах бас нэгэн шалтгаан бол: хамгийн сүүлийнхээс өмнөх өгүүлбэрийг үгүйсгэх шаардлагагүй – таны маргалдагч эмэгтэй тэр өгүүлбэрээсээ татгалзах буюу танигдахааргүйгаар өөрчилж болзошгүй. Бүсгүй маргалдсан зүйлээ эргэн давтдаггүй юм.

Энд нэг сонирхолтой зүйл бол, ямар ч нотолгоо нэг өгүүлбэрээс урт байж болохгүй. Урт нотолгоо амьдрал дээр хэрэгждэггүй боловч тантай маргалдагч сандарсан, уймарсан эсвэл танаас хамаарч байгаа тохиолдолд хэрэглэх ба үе үе “хүн юм яриж байхад дуугуй сонс!” гэсэн маягийн үг хавчуулж байх хэрэгтэй. Тийм нөхцөлд таны зөв байх болно.

Уншигч хvсвэл үргэлжлэл бий….

Continue Reading
1 4 5 6 7 8 34