i tend to break down every once in a while. i read something weird, a random thought crosses my mind… and i begin to think in circles. it’s as if i step out of myself and start looking at my life from without. you know, you are living your quite ordinary life with quite ordinary problems, and sometimes you just snap. when this happens to me, i sleep. i just curl up in my bed and try to forget everything… i try to think happy thoughts, i try to evoke some happy sensation from the past, or i just try to dull my mind to such an extent that nothing feels real anymore. tonight, sleep isn’t working, it seems. there’s too much too think about to be able to simply fall asleep. but then again, i cannot really describe what i should be thinking about. i lose the ability to formulate my own thoughts – they become these random things floating in my head and i cannot pin down any single one. on such days, the night seems to drag on and on…
random thoughts on a friday night
Хааяа зүв зүгээр сууж байгаад юу ч юм бэ дээ, бичмээр болдог юм… Даанч яг юуны тухай бичихээ мэдэхгүй, хаанаас эхлэхээ мэдэхгүй суусаар байгаад тэр мөчийг алдчихдаг нь харамсалтай. Эдгээр мөчүүдийг цуглуулсан бол хачин урт ном бичих хугацаа гарах байсан даа… Гэхдээ даанч тэднийг цуглуулж болохгүй, тэд бүр мөсөн үгүй болсон… Ингэж бодохоор аймар санагддаг юм. Хором бүр асар их зүйл хийж бүтээх потенциал хадгалдаг ч, тэр бүрийг чи хэзээ ч ашиглаж чадахгүй гэдгийг мэдрэх чамд аймаар санагддаггүй гэж үү? Бодоод байх нь ээ, би дэндүү сентиментал юм аа… пост-модернизм, панк рокын үед амьдрах ёсгүй байж. 18-р зууны Европын сэхээтэн айлд төрсөн бол балай авахгүй юу. Вивальди сонсоод л… даанч Вивальдигаас илүү панк рок нь надаа ойрхон байдаг нь харамсалтай. Иймэрхүү үед би өөртөө орон гэргүй гүйлгачин мэт санагддаг юм…
murakami
Japanese author Haruki Murakami on the Mongolian steppe (from “The wind-up bird chronicle”):
Sometimes, when one is moving silently through such an utterly desolate landscape, an overwhelming hallucination can make one feel that oneself, as an individual human being, is slowly coming unraveled. The surrounding space is so vast that it becomes increasingly difficult to keep a balanced grip on one’s own being. I wonder if I’m making myself clear. The mind swells out to fill an entire landscape, becoming so diffuse in the process that one loses the ability to keep it fastened to the physical self. That is what I experienced in the midst of the Mongolian steppe. How vast it was! It felt more like an ocean than a desert landscape. The sun would rise from the eastern horizon, cut its way across the empty sky, and sink below the western horizon. This was the only perceptible change in our surroundings. And in the movement of the sun, I felt something I hardly know how to name: some huge, cosmic love.
…
Dawn in Mongolia was an amazing thing. In one instant, the horizon became a faint line suspended in the darkness, and then the line was drawn upward, higher and higher. It was as if a giant hand had stretched down from the sky and slowly lifted the curtain of night from the face of the earth. It was a magnificient sight, far greater in scale, as I said earlier, than anything that I, with my limited human faculties, could fully comprehend. As I sat and watched, the feeling overtook me that my very life was slowly dwingling into nothingness. There was no trace here of anything as insignificant as human undertakings. This same event had been occuring hundreds of millions – hundreds of billions – of times, from an age long before there had been anything resembling life on earth.
Монголын тал нутаг…. how very nostalgic does this piece make me feel.
Тhe Gates
Энэ weekend их үр бүтээлтэй өнгөрөв: шоппингдлоо, хүмүүстэй уулзлаа, кино үзлээ, паркаар зугааллаа. Central Park-т The Gates нэртэй installation art project гараад сенсаацдаад байгаа, яаж зүгээр байхав, тэрийг очиж үзлээ. Паркаар дүүрэн улбар шар давуу тохоод л… voila, high art гэж байгаа юм чинь. Хорин сая долларын улбар шар давуу шүү, бас болоогүй. Гэхдээ сонирхолтой юм билээ… хамгийн гол нь ийм утгагүй хэрнээ асар хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлөх зүйл хийх амбицтай, фантазитай хүмүүс байдаг нь гоё шүү.
Иймэрхүү харагдаж байсан… Нэг найзын маань хэлснээр, улбар шар сүүлийн үеийн en vogue өнгө болж таарлаа шүү… First we had the Orange Revolution and now this. Designers should take note.
On Marx
I’ve just reread Marx’s 1844 Manuscripts… The part on estranged labor and alienation is brilliant. It’s weird, I tend to have a revelation of some sorts everytime I read Marx. I remember the first time I ever read some of his work. I was on the subway, trying to pass time until my stop… I had just bought the Marx and Engels reader for class, and I was flipping through its pages when I randomly happened to stumble upon the Communist Manifesto. Right then and there I was blown away by the enermous power of his words – “The proletarians have nothing to lose but their chains. They have a world to win” – I was ready to storm out of the subway car to start conquering the world… Marx is a profoundly powerful writer (I can totally understand why some people are so passionate about his theory).
Anyway, back to the 1844 Manuscripts… Human beings are the only conscious species on this planet, and man can realize his true potential and become truly free only through a conscious awareness of his life activity. When a man performs menial labor with the sole purpose of making ends meet, he is not free because he cannot see his work as a satisfaction of a need in itself. We are only free when we derive pleasure from our activities, when we consciously enjoy the work we do. However, I am pretty sure that 90% of the labor force in a modern society do not see their jobs as satisfying a certain intrinsically personal need. Rather, most of us work in order to get paid – quite too often, a job is only a means to an end. Marx would say that we are not genuinely free if we spend most of our lives working merely to receive a paycheck. Communism was supposed to give people freedom in this larger sense. However, it is obvious that communism as we know it came a little too prematurely – the economic foundation, which would allow every man to pursue his interests, did not exist (nor does it exist now). A communist utopia in the Marxist sense would be only possible if technological progress advances to such a degree that men would not need to work for subsistence. In other words, if all of our primary needs can be met without us having to work insane hours, then we can devote our time to higher goals of promoting the life activities of our species being. It sounds like a sci-fi fantasy, where you get an extremely advanced society, where nobody has to work and people in white robes just float around and philosophize. I’d like that.
Мp3 болон бас бус
Сая нэт-ээс хэд хэдэн дуу хуулав. Бодоод байсан чинь би сүүлийн таван жил хүний урманд ганц ч диск худалдаж аваагүй юм байна. Анх Напстер гарахад л үнэгүй дууны амтанд эргэлт буцалтгүй орчихож билээ… Напстер, Казаа, янзан бүрийн хууль бус сайтууд… нэг үнэгүй хэрэглээд сурчих юм бол дахиж хэзээ ч мөнгө төлж хөгжим сонсохоо больдог юм уу даа. Уул нь урьд нь би асар үнэнчээр дуртай хамтлаг дуучдынхаа цомгийг худалдаж авдаг байлаа, гэтэл одоо тэд тэртээ тэрэнгүй, надтай надгүй мөнгө хийж л таарах учраас би ганц хоёр дуу үнэгүй татлаа гээд яах ч билээ гэж бодох болсон. Яахав, гадны хамтлаг дуучдын хувьд ч энэ үнэн байх… Харин Монголын дуучдын хувьд дискны борлуулалт хэр чухал байдаг бол?
http://www.download.mn, http://www.mongolduu.com, http://www.olloo.mn, http://www.mglclub.com гээд л тоо томшгүй олон сайт Монгол дуунуудын онлайн цуглуулгатай. Эдгээрийг хянадаг байгууллага ч алга, өөрсдийн уран бүтээлийг хуулж байгаад гомдоллох дуучин ч алга. Сүүлийн үед АНУ-д Recording Industry Association of America гэх байгууллага хууль бус file sharing-тэй хатуу тэмцэхээ илэрхийлж, нэт-ээс зохиогчийн эрхийн дагуу хамгаалагдсан материал татсан олон хүмүүсийг шүүхэд өгөөд байгаа. Монголд иймэрхүү арга хэмжээ авах хэрэгтэй юм болов уу? Хэдийгээр Монголын хамтлаг дуучид асар олширч, шоу бизнес гэж ярих моодонд орсон ч Монголын хамгийн “од” дуучин хүртэл ямарваа нэгэн спонсор байгууллагаас хараат байгаа хэвээр байна. Тэд өөрсдийн уран бүтээлээр мөнгө олох боломжгүй гэж үү? Шоу бизнесээс илүү ашигтай салбар хаана байна? Хэрэв тэдний уран бүтээлийг үнэгүй олж авах боломж багасвал тэдний дискний борлуулалт ч ихэсмээр юм…
хайрын тухай
Валентины өдрөө гэж… or rather, post valentine’s stress:
valentine’s day
Сүүлийн үед янзан бүрийн баяр ёслолын өдрүүд ар араасаа цуварсаар байтал таарлаа. Дэлгүүр хоршоонуудад л хэрэгтэй юм даа, сая Цагаан сараар л гэхэд майонез, төмс зэрэг үнэд орж, олдохоо байсан гэсэн. Хүнсний дэлгүүрийн эзэд л овоо мөнгө хийж аваа биз (бусад нь ч байдаг бүхнээ бараа байлгүй). Өнөөдөр ч цэцгийн дэлгүүрүүд оочер ихтэй байгаа байхдаа. Манай цэцгийн дэлгүүрүүд бараг бүгд шахуу цэцгээ урдаас авчирдаг гэсэн шт, тэнд нэг юань байдаг сарнайг Монголд 1000 төгрөгөөр зарж хэдэн цаас олдог юм байх өө.
Аnyway, Happy Valentine’s Day… Make love, not war гэсэн.
Непалын төрийн эргэлт
Хоёрдугаар сарын 1-нд Непалд төрийн эргэлт болж, Непалын хаан Засгийн Газраа татан буулгаж, бүхий л улс төрийн эрх мэдлийг өөрийн гарт төвлөрүүлжээ. Дэлхий дахинаа хөөрхий муу Непалыг тоож байгаа ч юм алга, сонин хэвлэлд ганц хоёр мэдээ гараад л, НУБ мэтийн ганц хоёр олон улсын байгууллага хальт эсэргүйцсэн ганц хоёр мэдэгдэл хийгээд л өнгөрч байх шиг.
Непал Монголтой ойролцоо үед ардчилагдсан бөгөөд ардчилсан төр байгуулаад ердөө 14-15 жил болж байсан улс. Непалын нэг хүнд ноогдох ДНБ ч мөн адил Монголын түвшинтэй ойролцоо байх. Хүнээс асуух юм бол, Непал, Монгол хоёрт ардчилсан засаглал оршин тогтнох магадлал ерөнхийдөө төстэй л гэж хэлэх байсан байх. Яахав, Непалд сүүлийн хэдэн жил иргэний дайны дайтай тэмцэл өрнөж, улс төрийн байдал нь нэн тогтворгүй байсан нь үнэн л дээ. Гэхдээ л бусад үзүүлэлтээрээ Монгол Непалаас ялгагдаад байх зүйлгүй. Юутай ч, Непалын ардчилал уначихлаа… Монголын ардчилалын ирээдүй ямар байна вэ?!