Real player-аа асаагаад, hard drive дээр байгаа бүх дуунуудаа жагсаж байгаад shuffle хийгээд эхэнд явсан 15 дууны талаар бичиж үзэв… (хаха, хийх юмаа олж ядсан).
1. Alicia Keys feat Eve – “Gangsta lovin” гэнээ… Нэг их дуртай дуу биш, Keys-ын хоолой хальт мия сонсогдоод байдаг юм… хажууд нь “Falling”, “Woman’s worth” энэ тэр илүү гоё наасан. Eve-ын collaboration-уудаас Gwen Stefani-тэй дуулсан “Let me blow your mind” тасархай шүү…
2. Татар – “Ажил”… Хаха, юу юугүй Татар явдаг байна шт… Миний бие өчигдөр шоу хийгээд завгүй чихшиг, балай авдаг наасан. Элгийн авдаг дуу шүү… даанч үгнүүд нь хальт ойлгогдохгүй юм, хэт хурдан үглээд байгаа юм болов уу.
3. The Game – “Blacksox”… The Game-ын нэг mixtape-ыг хаанаас ч билээ, татаж авч байсан юм байна… Бараг ганц ч сонсож үзээгүй байхаа, энэ дуу нь бол нэг их онцлоод байхаар дуу биш л байна. 50 Cent энэ хоёр үлгэрийн юм шиг жүжиг тавьж янз янз болоод байсан, үнэн худлаа гарууд. The Game-ын “Westside story” гэдэг дуу нь харин бука дуу байх шиг байсан шүү… учиргүй л Westside гэж орилоод байдаг наасан, Compton-ых юм шиг байна лээ.
4. Green day – “What’s her name”…. Green day-ын энэ шинэ цомог бүүр учиргүй л хит болоод, наян шагнал магнал аваад байхаар нь сонирхож олж авчихаад бас нэг их сонсоогүй орхичихсон юм байна. Хммм, сонин дуу вэ… бүтэлгүй дурлалын тухай юм байх гэж бодсон чинь I remember her face, but I can’t recall her name, what’s her name гэнүү… гаран гаран бачка вэ.
5. Nelly – “My place”… Энэ дууг сонсохоор Монголд баранд байгаа юм шиг санагдаад байдаг юм аа, Нелли их явдаг байж билээ. Нелли гэхдээ авъяастай шүү, энэ дуун дээрээ бүр учиргүй дуулаад байгаа юм биш үү… уул нь үглэдэг байсан биш билүү. Дараа нь бас үлгэрийн юм шиг нэг country дуучинтай хамт дуулчихсан байх шиг байсан шт, ер нь Кид Рокын араас орж байгаа юм байна л даа гэсэн. Кид Рок гэснээс, “Picture”-ын хальт сонсмоор санагдчихлаа, олж авмаар юм байна.
6. Camerton – “Нулимсаа арч охин минь”… Гоё шүү, Камертон явдаг байна шт. Би ч Камертоныг хувиараа шүтдэг л дээ чихшиг, намба алдахгүй юу. Энэ дуу нь гэхдээ нэг их таалагддаггүй юм аа… арай soulful дуунууд нь илүү гоё. Болдоо итгэ, хүлээ, хайрла, хүлээ, мөрөөд, охин минь гэнээ.. Хаха, Болдоогийн хоолойг асар сайн таньдаг наасан, инээдтэй юм.
7. Хятад хэлний хичээл яваад унадаг байна шт, илгаслаа…
8. Mariah Carey – “My all”… Дамн, энэ нээрээ асар армантик дуу шүү. Хэзээ сонсдог байлаа даа, нэг хэсэг мангар их сонссон байх. Армантик ч байж дээ гэсэн, хаха. Энийг сонсонгуут учиргүй гэрлээ унтраагаад хөгжмөө repeat дээр тавиад дээшээ хараад хэвтмээр санагддаг юм… Тэгээд л янзан бүрийн далий юм бодоод л хэвтээд баймаар юм шиг…
9. Банда – “Ромео и Жульетта”… Оросууд нээрээ бас алиа гарууд шүү… Эта история банальна и печальна… но реальна чихшиг, эвгүй наасан. Монтекки и Капулетти хоёр яасан яасан гэнүү, Шекспирыг 3 минутанд багтаачих юм байна л даа гэсэн. Энэ хамтлагын бусад дуунууд нь ч гэсэн хөөрхөн юм байна лээ, should keep an eye on them.
10. 2pac – “All about you”… Дамн, 2pac явж баярлуулдаг байна шт. Live version нь байна, гарууд бүр баллаж байна аа… Хэдүүлээ тайз нь дээр байгаа юм бэ. Хаха, rap concert-ууд нээрээ далий шүү… учир нь мэдэгдэхгүй наян гар тайз нь дээр гарж ирээд л балай аваад байдаг наасан. Энэ дууны видео нь нээрээ үнэн hardcore билүү, таг саначихаж… нэг хэсэг дуулиан тарьж бариад байсан билүү дээ. Every other city we go, no matter where I go, I see the same ho…. хаха, по-своему очень философская песня.
11. Ice Top – “Бидний мэдэх найз”… Үлгэрийн юм шиг Eyes Cool-ын дуу явахын яанаа. Ер нь ямар гар өөртөө Eyes Cool гэдэг нэр өгдөг байна аа, солиотой юм. “Баасан гариг” гэж дууг нь хальт сонсчихоод, ямар дажгүй дуу вэ гээд баясаад байсан чинь гарууд харин ч нэг А, Б-гүй хуулчихсан байдаг юм даа… ядаж хальт өөрчилж болно доо… Урамгүй наасан.
12. Benny Bennassi – “Alizee remix”… Bennassi гоё шүү, бас л балай авдаг гар. “Satisfaction” нь нэг хэсэг хачин моодонд ороод хаа сайгүй яваад бүүр сүүлдээ залхаaсан шүү… Энэ дууны хүүхэн нь гоё сонсогдож байна… Ер нь би огт ямар ч үггүй транс-д дургүй… Юу ч хэлэхгүй болохоор учраа мэдэхээ байчихдаг юм гэсэн… I like words, :). Damn, ийм дуу сонсохоор учиргүй club-дмаар санагдах юм аа… За байз, маргааш чинь Friday билүү чихшиг, шууд хөөрөхгүй юу.
13. Norah Jones – “Humble me”… Norah Jones гээд хүмүүс сүйд майд болоод байхаар нь сонирхсон чинь нэг их гоё биш санагдсан. Нэгт, бүр асар нойрны дуутай, унтахдаа тавьж байвал их зүгээр юм билээ… Хоёрт, lyrics нь онцгүй… Уул нь бука шүлэгтэй дуу хийдэг байсан бол саак байхгүй юу. Энэ ч гэсэн дээ… нөхөртөө хаягдсан хүүхний дууль наасан, ямар ч уянга байхгүй…
14. Portishead – “Pedestal”… Nice, Portishead явж баярлуулдаг байна шт. Үнэн зэвүүн дуутай хамтлаг шүү, гэхдээ гоцлол дуучин нь ийм cool дуу дуулдаг бүсгүй мэт ер харагддаггүй наасан, харахад жирийн нэг housewife стильтэй бачка байгаа юм чинь… гэхдээ л тасарчихсан хамтлаг даа. Нэг л дотор гижигддэг дуунуудтай.
15. BB Chain – “Ноён Гамбууш”… Хахаха, асар эвгүй дуу шуу… эхний удаа сонсчихоод яг яагаад байгааг нь ойлгохгүй хальт гайхаж билээ… Тэгсэн яасан байхав, гарууд асар намба алдаад наасан… Creative гарууд шүү… Cindy, бараг л мөн дөө, өнөө шөнө дөө… хэхэ, Shogun ч ингээд явж байна л даа.
16. Guns N Roses – “Knocking on heaven’s door”… Яг бичиж дуусаад үүнийгаа save-лах гэсэн чинь бас нэг гого дуу явж хорхой хүргэдэг байна шт. Энэ дууг ер нь хэн эхлэж дуулсан юм бэ, Боб Дилан уу? Хүн болгон дуулдаг наасан, ямар ч байсан надаа Guns N Roses-ын хувилбар байх шиг байна… Night Train-ы хувилбар гоё шүү гэсэн, Лонхoд knock, knock гээд унахад нь гүй мөн их ад үздэг байж билээ, сүүлдээ асар дуртай болчихсон… гоё шүү.