Гурван хоногийн өмнө УБ-д ирлээ… Сэтгэл хөдөлж баясаж гүйгээд нэг хэсэгтээ л нэтийн бараа харсангүй, өнөөдөр л овоо газар бууж байна шт гэсэн. Гэртээ ирчихсэн бука байна… Яг одоо удаан сууж бичих боломжгүй байгаа тул онгоцонд бичсэн юмаа тавьчихья…
Нью-Йоркоос 14-ны өглөө 8 цагаас гараад, явж явж дөнгөж сая буюу 16-ны өглөөний 9 цагт нэг юм Бээжин-УБ чиглэлийн МИАТ-ын онгоцонд суув. Замаараа Токиогоор дамжаад, Бээжинд нэг хоносон болохоор асар удлаа шүү. Бээжинд санасныг бодоход нэлээн сэрүүхэн байлаа, ер нь энэ жил их хүйтэн байгаа гэнээ.
Гэснээс, Бээжинд ирэх болгондоо соёлын шоконд орох юм аа. Уул нь би хамгийн сүүлд ердөө 4 сарын өмнө Бээжинд хальт хоноод явсан юм, гэтэл энэ удаад хот нь бас л асар өөрчлөгдчихсөн байх юм. Асар олон шинэ байшин барилга, янзан бүрийн шинэ үзвэр үйлчилгээний газрууд… Сонирхолтой нь, хаа сайгүй наян Starbucks наасан, саяхан Starbucks-ын CEO нэгэн ярилцлагандаа Хятадад хамгийн олон салбар нээгдэж байгаа гэсэн байсан нь илт мэдрэгдэж байна лээ шүү. Уул нь Хятадууд бараг кофе уудаггүй баймаар юм, given the ubiquity of Chinese teahouses… Даярчлалтай хөл нийлүүлж алхаж байгаа нь энэ юм байлгүй дээ гэсэн. Гэхдээ Хятад Starbucks-д Tall, Grande гэсэн хоёр л size байна лээ, apparently a Venti Caramel Machiato is still too much for the green tea gulping Chinese peeps. Starbucks гэснээс, үлгэрийн юм шиг iPod-ны реклам энд тэнд харагдана лээ… Шанхайд хийж байгаа юм чинь аргагүй биз гэсэн. Даярчлал Хятадад гэсэн сэдвийг үргэлжлүүлэхэд, бас нэг зүйл гэвэл Хятадууд нэг мэдсэн асар Англиар ярьдаг болчихжээ. Хуучин гарууд үлгэрийн юм шиг ганц хоёр нэр үг төдий байдлаар харьцдаг байсан бол одоо бүр trés complique өгүүлбэрүүдээр ярьдаг болсон байна билээ. Паспорт шалгадаг бачка юу юугүй л “May I have your passport, please” гэж байх шиг… хуучны “Passport, passport”-ны хажууд бол асар прогресс наасан. Олимпийн жуулчдад зориулж massive language training хийж байгаа нь үр дүнтэй байгаа бололтой.
Хятадууд ч яахав, прогрессддаг юм байгаа биз… Манайхан харин хальт чамлалтай санагдаад явчихлаа. Энд тэндээс Бээжин нисэх тоолонд байнга асар сааталт гарах юм… Яасан гэхээр, Монгол-Хятадын visa agreement энд тэндхийн database-д ороогүй байдаг юм уу, дандаа л яагаад визгүй явж байгаа юм, тодруулах хэрэгтэй байна гээд зөндөө удах юм. Иймэрхүү ажлыг Гадаад Хэргийн Яамныхан хийх ёстой баймаар юм, тэдэн хоногийн дотор визгүй зорчино гээд тэр database-д нь оруулчихвал амар болохгүй юу… Иргэний идэвхи гаргаж, Монголд буугаад Яам уруу ярьж хэлдэг юм уу гэсэн.
Сая мөн МИАТ-д ачааны кг ихдээд асуудал үүсдэг байна шт. Миний ачаа илүү гарчихсан байсан л даа, гэхдээ Нью Йоркоос гарахад ачааны мөнгө төгрөг төлөх шаардлага гараагүй юм… Check-in counter-ын Хятадууд асар их мөнгө төл гээд байхаар нь ачааны мөнгөө хөнгөлүүлэх гээд МИАТ-ын төлөөлөгч ахыг найрах санаатай очиж уулзлаа. “Би хууль дүрмээ баримталдаг хүн, ямар ч найраа байхгүй” гэхээр нь, “Хэрэв МИАТ-ын билетыг Нью Йоркоос элдэв асуудалгүйгээр авчихаж болдог байсан бол би тээшээ шууд Нью Йорк-УБ гээд хийлгэчих байсан юм, тэгвэл Бээжинд ачаагаа авч янз янз болохгүй, мөнгө төгрөг төлөхгүй хамаагүй амар байх байлаа, ер нь та нар яагаад website-аараа e-ticket зардаггүй юм” гээд хэлчихгүй юу. МИАТ-ын Нью Йорк дахь төлөөлөгч гээч нь үнэн shady газар наасан, утасаа ч авдаггүй… бусад travel agent-ууд бараг МИАТ гэж сонсоочгүй, эсвэл асар өндөр үнэ quote-лаад байдаг болохоор дандаа Бээжинд ирж билет авах хэрэг гарч, ядаргаа болдог юм. Хэрэв МИАТ бусад авиа компаниуд шиг сайтаараа е-тийз зардаг байсан бол хэн хэндээ амар байхгүй юу. Тэгээд хэлчихсэн чинь урдаас наян зовлон тоочдог байна шт, “Монгол жоохон улс, биднийг хэн ч тоодоггүй… МИАТ хоёрхон онгоцтой жижигхэн компани, АНУ-ын агентуудтай гэрээ хийх боломж байдаггүй, е-тийз зарахын тулд асар их мөнгө төлөх ёстой болдог”, бараг л Монгол зорчигчдыг Америкийн авиа компаниуд тээвэрлэхээс татгалздаг ухааны юм ярьж байна аа.
Манайхан яагаад ийм комплекстой болчихдог байна? Монгол жоохон орон байж болно, МИАТ жижиг компани байж болно, тэднийг хүн тоодоггүй байж болно… гэхдээ л олон улсын нислэг хийдэг авиа компани байна даа, худлаа комплексдоод байхын оронд аливаа асуудлыг болж бүтэх талаас нь бодолцож үзэх хэрэгтэй баймаар юм. Хэрэв МИАТ нээрэнгээсээ тэр янзан бүрийн гэрээ хэлэлцээрийн төлбөр тооцоог нь дийлэхгүй байгаа юм бол төсөл энэ тэр боловсруулаад донор байгуууллага энэ тэрд хандах хэрэгтэй шт… янзан бүрийн шал хэрэггүй төслүүдэд мөнгө олдоод л байдаг шүү дээ, төслөө сайн боловсруулчихад мөнгө олдохгүй гэх асуудал баймааргүй юм. Ер нь тэгээд сайтаараа дамжуулж е-тийз зарахад ямар хүндрэл гардаг байна аа, ер ойлгохгүй юм. Хэрэв ингээд шалтаг тоочоод суугаад байх юм бол хамаг үйлчлүүлэгчдээ Korean Air, Air China-д алдаад, тэр чигтээ дампуурах гэж байгаа юм. Угаасаа МИАТ асар нэр муутай, гадныхан MIAT stands for “Maybe I’ll Arrive Tomorrow” гээд шоолоод байдаг шт. Сая ч гэсэн энэ нэрээ батлах гэсэн юм шиг, 9:20-д хөөрөх ёстой байтлаа 10:10-т ниссэн. Онгоцны буудал дээр илүү зогссон нэг цаг гэдэг чинь бас л асар их мөнгө байж таараа шүү дээ. Надаа тэр ах, “Чи амьдрал мэдэхгүй байна, юм тийм амар байдаггүй юм… Монгол улс 50 давхар барилга барьж чадахгүйтэй адил зарим зүйл бас хийж чадах болоогүй байна” гэж хэлсэн юм. Яс юм нь дээрээ Монголд 50 давхар барилга барих нь ямар ч эдийн засгийн үр ашиггүй байдаг болохоор л тийм байр баригдахгүй байгаа шүү дээ… манайд газрын асуудал байхгүй, дээшээгээ биш өргөөшөө тэлэх боломжтой болохоор нэг хэсэгтээ л 50 давхар байшин баригдахгүй. Хэрэв 50 давхар барилгаар хөгжлийнхөө түвшинг тодорхойлох юм бол нэг хэсэгтээ л “хөгжихгүй” биз.
Ер нь тэгээд цаашдаа манайд “үгүй, болохгүй, чадахгүй, мэдэхгүй” хэмээх үгсийг үгийн сангаасаа бүр мөсөн хассан залуучууд л хэрэгтэй юм байна дөө. Тэгэхгүй бол юм л бол янзан бүрээр комплексдоод байхаар яаж ч “50 давхар байшин барихав”…