Шөнө дөлийн далийлт

Нэг иймэрхүү л юм болсон юм даа…

Яав ч өдөр биш байсан нь ойлгомжтой гэсэн:

Цаг

Би лав кофегоо л уусандаг, 😀

Khan Brau

Гэснээс, өнөөдөр их аштайхан өдөр байлаа… хааяа нэг гэртээ ганцаараа суух гоё юм аа. Сүүлийн хоёр гурван сар ийш тийш гүйж харайсаар байтал тайван суух боломж ер гарсангүй…

Одоо сайхан лимонтой цай хийж уугаад, нөгөө гоё миксээ тэнэг чанга тавиад, Булгаков уншина. Би шүү.

Continue Reading

Энэ зуны онцлох үйл явдлууд

Улс төр, эдийн засаг:

– МАХН, АН-ын ажлын хэсгүүд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
– Ардчилсан Нам УИХ-д бие даасан бүлэг байгууллаа
– Н. Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, Н. Энхболд МАХН-ын дарга боллоо
– Fitch манай улсын sovereign rating-г B+ болголоо
– “40,000 орон сууц” хөтөлбөртөй холбоотой зарим хууль тогтоомж УИХ-аар батлагдлаа
– Интернетэд холбогдох утасны үнэ хямдарлаа
– “Монгол Шилтгээн” ХК хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн зах зээлийн анхны IPO-г гүйцэтгэлээ

Бусад:

– Монголын тамирчид Эверестийн оргилд хүрлээ
– Г. Өсөхбаяр далай аварга цол хүртлээ
– Болд “Хайрын хүч” цомгоо гаргалаa, 😀
– Хар хорхойн нүүдэл Улаанбаатарыг дайрлаа

Мөн би буржгар үстэй болов гэсэн, 🙂

Continue Reading

Асар шоппингдов

Хэд хоногийн өмнө учиргүй шоппингдож, номын дэлгүүрт 2-3 цаг өнгөрөөв. Худалдагчид нь асар чанга Люмино тавиад байсныг эс тооцвол их аштайхан байлаа. Нарийлж, далийж байсаар иймэрхүү наймаа хийв:

1. Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газар. “Ашигт малтмал, газрын тосны салбарын мэдээлэл”. 2005 он.

2. Г. Галбаяр. “ХХ зууны Монголын уран зохиолын хөгжлийн үе шатууд”. МУИС-ийн хэвлэх үйлдвэр: 2004 он.

3. С. Ганбаатар. “Хөх цэрэг: Монголын хөгжлийн талаар Нострадамустай хийсэн хөөрөлдөн”. 2004 он.

4. Mongolial National Chamber of Commerce and Industry. “White paper on Mongolian economy and foreign trade”. Ulaanbaatar: 2003.

5. Х. Тэмүүжин. “Үгс… таны оюуны хэрэгцээнд”. Эдмон: 2005 он.

6. Д. Төмөрхуяг. “Фридрих Ницше: Цадиг, жигүүрт үгс”. Мөнхийн үсэг: 2005 он.

7. ТИНЗ нийгэмлэг. “Татвар: тогтоол, журам, аргачлалын эмхтгэл”. Соёмбо принтинг: 2005 он.

8. Ц. Уранчимэг. “ХХ зууны өрнөдийн урлаг”. Арт энд Дизайн: 2005 он.

9. Т. Юмсүрэн (орчуулагч). “Хүн дүрст хонинууд: Нобелийн шагналт зохиолчдын тууж өгүүллэгүүд”. Соёмбо Принтинг: 2004 он.

Continue Reading

Наадам

Энэ жилийн Наадам үнэхээр сайхан болж өнгөрлөө. Би ч наадсан шиг наадаж, хийж болох бүхнийг л хийв. Наадмын нээлтийн өдөр төв цэнгэлдэхийг тойрч, хуушуур авч идэж, айраг уугаад Хуй долоон худаг тийш явж, хурдан морьдын тоосонд дарууллаа. Харин 12-ний өдөр анхны удаа стадионд бөх үзэв. Бөх асар сонирхолтой болсныг хэлэх үү, тансаг байлаа. Сухбат юу юугүй тоглоомоос хасагдсан тул Өсөхөө аварга балай авах нь тодорхой болж, мань мэт нь Мягмарсүрэн, бороо хоёрт баярлаж баахан хөөрөх шив. Бороо гэснээс, ойрд үзээгүй ширүүн бороо наадмын дэвжээг жинхэнэ мялаах шиг болсон доо. Бороо ширүүсч, бөхчүүд барилдаанаа завсарлаж, сурталчилгааны самбарууд хийсэж, улс амьтан гүйлдэж байхад төрийн сүлдний дөрвөн хүндэт харуул яс зогсож байсан нь гоё санагдсан. Тэр дөрөв ч гүрийх шиг болсон доо, салхинд хийсэх шахаж байсан ч ёслолын байдалтай зогссоор л байсан… тушаалаа гэж.

Үзүүр түрүү булаалдсан бөхчүүдийн барилдаан асар сонирхолтой болж, миний хайртай бөх түрүүлсэн ч, Сумьяабазарыг хальт өрөвдөх сэтгэгдэл төрөв. Мань хүн Өсөхбаярыг ер нь дийлэхгүй юм шиг байгаа юм, энэ янзаараа хөөрхий гарьд маань Мөнх-эрдэнэ арслангийн араас орлоо доо гэж бодогдож билээ.

Continue Reading

Баяр бүхэн минийх гэсэн

Гэртээ ирэхээрээ янз янз болж гүйсээр байгаад нэтийн бараа харахаа байлаа… Блог маань үлгэрийн юм шиг асар далий бичлэг дээр гацдаг байна шт, сов сорри. Ядаж байхад сая нэг хэсэг наян баяр давхцаад, юун Наадам, юун Цагаан сар гэдэг шиг л юм боллоо. Хэдхэн хоногийн өмнө нэг нас нэмж жаал баясав. Төрсөн өдөр ер нь их сонин юм аа, сүүлийн үед төрсөн өдрүүд нүдний өмнө зурайдаг боллоо шүү, саяхан л 18-тай гүйж байлаа шт… гэтэл яав гэсэн, 😀 Тэгж байтал 6 сарын 1 болж баахан нялхрав. Хүүхдийн баяр амралтын өдөр болсон юм байна (урьд нь яадаг байлаа?), тэгсэн хотоор л нэг юм болох шиг боллоо. Сухбаатарын талбайн хавь орчим хүнээр бялхаж байлаа шт… Улаанбаатар асар том хот болсон байна лээ шүү.

Гэртээ байхаар бодролтож барих зав гарахгүй юм аа… наян үйл явдал, наян янзан бүрийн арга хэмжээн дунд гайхсаар байгаад л таарах юм. Гэхдээ аяндаа хуучраад ирэхээрээ гайгүй болох байх гэж найдаад байгаа… ер нь бол хуучрах цаг болсон л доо.

УБ-д яг одоо шөнийн 3 цаг болж байна… унтлаа.

Continue Reading

Бид vs тэд

Сүүлийн хэд хоногт хэдэн ч онгоцны буудлаар хэсчихэв, хэдэн ч цаг нисчихэв… балай авлаа шүү. Гэртээ ирлээ гээд баясаад байсан биш шууд өөр тийш явах хэрэг гараад үлгэрийн юм шиг Сингапурт ирчихсэн сууж байна. Анхны удаа энд ирж байгааг хэлэх үү, соёлын шоконд ороод хачин байна гэсэн, 🙂

Манайхан нэг хэсэг Сингапурын загварыг дагавал гоё, Сингапурт ингэдэг тэгдэг, дурайвал хөгжинө гэх мэтээр ярьдаг байсан. Өнгөцхөн харахад Сингапур асар хөгжсөн газар байна л даа. Гэхдээ энэ бол ердөө л нэг жижигхэн хот улс. Хүн ам нь манайхаас хоёр дахин их байж болно, гэхдээ тэдний хажууд бидэнд газар нутаг байна, түүх соёл, урлаг уламжлал байна… хэл байна. Ирээдүй байна.

Сингапур надаа хэт commercial санагдлаа… улс нь тэр чигээрээ нэг том дэлгүүр эсвэл хоолны газар аятай. Хүмүүс нь ч гэсэн зөвхөн материаллаг эд зүйлс ярьдаг… ааш зан, харьцаа асар сайтай хүмүүс байна лээ л дээ, гэхдээ тэдний ярианы гол сэдэв мөнгө төгрөг, цалин хөлс, эд бараа наасан. Ядаж байхад төрийн бодлого нь асар хатуу, хүмүүс нь нэг хэвэнд цутгачихсан юм шиг сэтгэхүйтэй… Магад би хэтэрхий generalize хийж байгаа байх л даа, гэхдээ анхны төрсөн сэтгэгдэл ийм л байлаа.

Нөгөө талаас, Сингапураас авах юм их байна л даа… Бүх зүйл нь асар efficient, амьдралын бүх талыг бодолцчихсон, төр засгийн үйл ажиллагаа нь цомхон хэрнээ асар үр дүнтэй. Гэхдээ л тэдэнд нэг юм дутагдаад л байх шиг санагдав. Бидэнд тэр “юм” нь байгаа болов уу?

Continue Reading

Сонгууль

Анхны удаа ерөнхийлөгчийн сонгуульд санал өгч үзлээ. Харамсалтай нь миний дэмжсэн хүн ялсангүй… Уул нь бүтэн сайны өглөө сүр дуулиантайгаар М. Энхсайханы нэрийг дугуйлчихаад явсан юм. Гэхдээ яах вэ… ялагдах нь ялалтын эхлэл байдаг гэдэг тул нэг их сэтгэлээр унаад байх нь хаашаа юм. Ямар ч байсан Н.Энхбаяр нэг жилийн дотор Ерөнхий Сайд, УИХ-ын Дарга, Ерөнхийлөгч гээд Монгол Улсын төрийн өндөрлөг бүрийг эзэгнэчихлээ шүү… тэр айгүй л бол бяцхан рекорд тогтоосон байх, Гиннес энэ тэрт хандмаар юм гэсэн.

Сонгуулийн урьдчилсан дүн:

МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр 53.46%
АН-аас нэр дэвшигч М.Энхсайхан 19.76%
БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан 13.92%
ЭОН-аас нэр дэвшигч Б.Эрдэнэбат 11.49%

Хот хөдөөгөөр нь салгавал:

Н.Энхбаяр – хєдєє /52.53/ , нийслэлд /58.71/
М.Энхсайхан – хєдєє /20.9/, нийслэлд /17.57/
Б.Жаргалсайхан – хєдєє /12.61/, нийслэлд /16.47/
Б.Эрдэнэбат – хєдєє /12.44%/, нийслэлд /9.67%/

Сонгуулийн дүнд нутгийн фактор асар хүчтэй нөлөөлдөг нь илэрхий байна. М. Энхсайхан нийт сонгогчдын 20 орчим хувийн саналыг авсан бол тэрбээр Дорнодын ард иргэдийн 33.53 хувийн дэмжлэгийг хүлээжээ. Эрдэнэбат Хөвсгөлөөс гаралтай бөгөөд тэрээр нутгийнхаа сонгогчдын 39.87 хувийн саналыг авсан нь түүний дундаж үзүүлэлтээс 4 дахин том тоо юм. Жаргалсайхан Булганд 34.64 хувийн санал авсан нь мөн түүний дундаж үзүүлэлтээс хэд дахин их байна. Харин Н. Энхбаярын хувьд нутгийн фактор нэг их нөлөөлөгүй бололтой… тэрээр Архангайд “ердөө” 57.09 хувийн санал авсан байна. Архангай уугаасаа их цэнхэр аймаг бөгөөд тэнд Ардчилсан нам суурь сайтай нь Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн бизээ. Энхбаяр Увсын сонгогчдын 70.2 хувийн саналыг авсан нь энэ сонгуулийн хамгийн өндөр үзүүлэлт байлаа.

Эрдэнэтийн дүн бас их сонирхолтой санагдлаа. Тэнд Энхбаяр хамгийн бага буюу 42.49 хувийн санал авсан байна. Энхсайханы санал 15.06 хувьтай тэнцсэн бол Жаргалсайхан Эрдэнэтэд их эрэлттэй байсан бололтой – 29.81 хувь. Эрдэнэтэд ямар сурталчилгаа хийгдсэн юм бол доо, тэндхийн дүн улсын дунджаас нэлээн зөрсөн байх чинь…

Энэ зун хотынхон бас дахиад нэг сонгуулийн хөлд дарагдах нь дээ – Н. Энхбаярын УИХ-ын тойрогт дахиад сонгууль явагдах болно. 2000 он болон 2004 оны УИХ-ын сонгуулиар тэрбээр Баянгол дүүргээс сонгогдсон бөгөөд түүнтэй Баянгол дүүргийн Ардчилсан Намын дарга С. Эрдэнэ өрсөлдсөн. Энэ удаад юу болох бол? Сонин хэвлэлээр С. Эрдэнэ versus С. Баяр гэх хувилбар яригдаад байх шиг байна… харж л байхаас.

Бусдаар бол Энхбаяр Ерөнхийлөгчийн засаглал гэх мэтээр янз янз болохгүй бол барав… Сонгуулийн сурталчилгааны үеэр Жаргалсайхан, Эрдэнэбат хоёр лав юу юу яриад байв аа? Жаргалсайхан учиргүй зэвсэгт хүчнийг командлаад засгийн эрхийг гартаа авах нь холгүй юм ярьж явсан бол Эрдэнэбат Путин юм уу Ху Жинтао мэт удирдагч байхыг эрмэлзэнэ гэх шиг болсон. Энэ хоёрын нэг сонгогдчихсон бол бүр балрахгүй юу…

PS: сонгуулийн дүнгийн мэдээг olloo-гоос авав.

Continue Reading

Сингапур




Ногоон

Originally uploaded by bodrol.

Өчигдөр Сентоза арал уруу явж хэдэн зураг авсан юм. Ихэвчлэн янзан бүрийн загасны зураг л байгаа байх, өнөөх алдарт аквариумд нь очиж наян загас үзчихээд явж байтал камерны цэнэг дуусаад өөр газар нэг их зураг авч чадаагүй юм… Гэхдээ загас гоё шүү гэсэн. Аяар Сингапурын талаарх сэтгэгдлээ тухтай бичихийг бодноо. Сүүлийн үед ер юм бичих завшаан гарахгүй юм, ядаж байхад хичээл сургууль дууссан сургаар шууд толгой ажиллахаа байдаг байна шт… Амралтаа гэж.

PS: Манда, зураг жижигрүүлж өгсөнд thanks dawg… Монголд уулзахаараа маруужингаар дайлна аа гэсэн, 😀

Continue Reading