Technologically challenged байх хэцүү юм аа… сая наян юм болж нэг юм серверээ солив, хэдэн цаг суучихлаа шүү… Ямар ч байсан одоо болж байх шиг байна, хэрэв энд тэнд янз бүрийн юм ажиллахгүй байвал хэлээрэй, ер нь бол доголдох магадлал өндөр байх шиг байна. Энэ нь өмнөх серверээс арай жоохон хурдан байж чадаж байгаа болов уу? Технологио гэж….
Намрын халил
Намар болохоор яагаад ч юм далий далий ном уншмаар санагдаад байдаг юм – өчигдөр намрын эхний өдөр гэсэн биш Достоевскийн “Двойник” романыг уншиж дуусгав. Достоевский нээрээ агуу шуу, түүний зохиолуудыг унших тоолонд янзан бүр болдог юм. Би ч угаасаа хүн шиг ном уншья гэхээрээ л Достоевский шүүрч авдаг хүн дээ… Анх “Записки из подполья”-г уншчихаад нэг хэсэгтээ л шүтэж билээ. Цаашлаад мэдээж “Преступление и наказание” байна, “Братья Карамазовы” байна… “Двойник”-ийг урьд нь уншиж байгаагүй болохоор их сонин байлаа.
Достоевский анхны роман болох “Бедные люди”-гаа 23 настайдаа хэвлүүлсэн гэдэг (яг надтай чацуу байсан юм байна шт – damn, би 23 хүрчихсэн гэж үү… surreal). Уг зохиол Петербургт асар шуугиан тарьж, залуу зохиолч юу юугүй алдартай болсон байна. Аргагүй л дээ, “Бедные люди” хөөрхөн зохиол шүү… Варвара Макарт Гоголийн “Шинель”-ийг уншаарай гээд өгөхөд Макар учиргүй гомддог хэсэг нь бас л эвгүй. Достоевскийн хэвлүүлсэн хоёр дахь ном нь саяны “Двойник”. Энэ удаад түүний зохиолыг хүмүүс нэг их таатай хүлээж авсангүй – Белинский “Двойник”-ийг шал хэрэггүй ном гэж дүгнэсэн нь тухайн үеийн уур амьсгалыг илтгэнэ биз. Ямар ч байсан “Двойник”-т Гоголийн нөлөө асар мэдрэгдэж байна билээ: “Двойник” нэг ёсондоо “Шинель”, “Нос” хоёрын эрлийз юм уу даа.
Достоевский зарим талаараа зохиолч гэхээсээ илүү сэтгэл зүйч мэт санагдах бөгөөд зарим хүмүүс түүнийг Фройдоос өмнө психоанализ гээчийг нэвтрүүлсэн ч гэж ярьдаг. Энэ утгаараа “Двойник” тэр чигтээ Голядкины case history буюу өөртөө итгэлгүй, учраа мэдэхгүй, Петербургийн “чиновнический мир”-т өөрийгөө гээсэн, төөрөлдсөн нэгэн албан хаагчийн солиорлын түүх гэлтэй. Хөөрхий Голядкиныг заримдаа өрөвдөх шиг, заримдаа үзэн ядах шиг… Multiple personality disorder гэх нэр томьёо гарч ирээгүй байхад Достоевский аль хэдийн түүнийг дүрсэлчихсэн байдаг…
19-р зууны Оросын уран зохиолд Голядкин шиг “человек из подполья”-гийн дүр асар олон шүү – тухайн үеийн нийгэм тийм л байсан байх. Зарим талаараа өнөөгийн Монголын нийгэмтэй их төстэй ч юм уу… Гэснээс, Гоголийн “Мёртвые души” жүжиг манай Драмын театрын тайзнаа тавигдаж байгаа гэсэн, сонирхолтой болж магадгүй.
Достоевский уншихаар депрессдээд байдаг юм… тэгсэн хэрнээ мэдсээр байж уншдаг наасан, closet masochist юм уу хаашаа юм. Нэг гар Достоевскийг “he usually preferred to be violently unhappy rather than to be mildly happy” гэж тодорхойлсон байна билээ… perhaps the same goes for me as well.
Silence playlist
Silence-д энэ зун явдаг байсан electro дуунуудаас бүрдсэн playlist хийж хоббитов. Одоогийн байдлаар (хадгалахын тулд right click – save target as):
ATB – Ecstasy, Long way home
Global deejays – The sound of San Francisco
Paul Oakenfold – The silence, Lost in love, This is trance
David Guetta – The world is mine
DJ Tiesto – ямар ч байсан шувт Тиесто яваад байсан, яг ямар дуунууд нь юм бүү мэд.
Би ер нь асар uncool юм аа, especially when it comes to dance music. Trance, techno, house, chillout энэ тэрийг бол огт ялгадаггүй наасан, бүгдийг нь электро л гэж ангилаад байдаг юм. Энэ талын tutorial энэ тэр байна уу, хөгжмийн боловсролоо дээшлүүлэх юмсан гэсэн, :-D. Гэснээс, Silence-ын DJ нарын гаргасан цомог хүмүүст байвал share-лаач, please? Зуны үсэргэнээ дурсаж баясмаар байх юм гэсэн, 😀
9-р сарын 1-нд
Хичээлийн шинэ жил эхлэхээр их сургуулийнхаа хаалгыг очиж нэг татмаар ч юм шиг. Оюутан болоод анх орж байхдаа сүрдмээр ч, нисмээр ч болж байлаа даа гэж. Цаг хугацаа яаж харваж өнгөрдөгийг хүн болсоор оюутнаас л мэдэрсэн бололтой. Хүүхэд насанд өдөр хоног өнгөрч өгөх биш, хурдан том болмоор байдаг, хичээлийн 40 минут хүртэл цагаа тулахаар… Их сургуульд харин арай л өөрөө, ядахнаа мөрөөдөн байж орж ирсэнийг хэлэх үү, лекц, даалгавар, реферат, шалгалт, шоу… ядаж байхад хайрын бурханаа харж баясах \завсарлага хүртэл үр дүнтэй шүү\. Хүн болж ялаа алчих санаатай л үзээд байтал нэг өглөө сэрсэн сүүлчийн хонх дрррр …
Багш нараа дурсахад, ер нь тун залуу сэтгэлгээтэй байж гээч \ойлгож болмоор\, ихэнхи нь орос школтой, дандаа гадагш харилцаатай, дээр нь мэргэжлийн онцлого, бид чинь хичээлээс гадуур яг л найзууд, гэтэл сургуулийн хаалгаар орлоо л бол “багш та их өргөөний эзэн билээ л”. Захирал бол үнэндээ л тасархай, 1:30 минут мань хэдэн оюутнуудыг бараг алга болгочихоод гарна даа, аргагүй дээ, шалдан оюутан бүү хэл Ph.D багш нарыг ч жижгэрүүлдэг бука толгой юм чинь \хальт дурлалуу яалаа\. Та нарын судлах гээд үзээд байгаа юмыг чинь барууныхан аль өнгөрсөн зууны дундуур судлаад дуусаад одоо ийм талаас нь энэ төвшинд судалгаа хийж байгаа шд, цаана чинь хүмүүс Benz, Toyotа унаад явж байхад, та нар Москвичтэй хаа хол давхих гээв, та нар Benz-ийг ядаж мөрөөдөж байгаач… ингэж зад бөмбөгдүүлээд тэндээс яг одоо гэгээрэх замд орсугай гэсэн хүмүүс гарцгаана даа. Монгол боловсролын төвшингөөр, бичиг үсэг тайлагдсан хэмжээгээр соц үеийн тогтолцооноос уламжилсан ганц нэг статистикаар гялтайдаг ч гэлээ, нэгэнт шинжлэх ухааны хөгжлөөр тэргүүн зэрэгт биш болохоор шинэчлэх юм зөндөө л дөө, аргагүй. Манай захирал ч цаг үеэс түрүүлсэн эрдмийн нөхөр л дөө, сул дуутай, авралгүй шооч захирлыг эрдмийн зөвлөл дээр зэрэг горилоочдыг яаж сүлбэж байгааг сонсох нь нэг хэсэг бараг хобби байлаа шд, багшийгаа салбартаа их юм хийж байгаа гэж бодож байна шүү. Манай багш нар бүгд ийм бол гоё оо. Гэтэл бас нэг тохиол, хичээл дээр нэг багш хятадын чиглэлээр түүх яриваа, МЭӨ 221 онд хятадыг анх нэгтгэсэн Цинь Ши Хуанди гэж аюулын харгис хаан гарч ирүүтээ хамаг номнуудыг шатаан, тэрэг тэргээр галдаад л шатаагаад л … оюутнуудын нүдэнд үлгэрийн киноны чөтгөр шуламын инээд харагдтал ярих багшийг биширмээрээ.
Цагаан хэрмийг бариулсан \үнэндээ бол холбож дуусгасан\, хятадын түүхэнд анх удаа засаг захиргааны нэгдсэн систем тогтоож, жин хэмжүүр стандартыг улс даяар хэрэгжүүлсэн гээд олон гавьяатай ч өөрөөсөө түүхийн он тооллыг эхлүүлэхээр зүтгэдэг, ном шатааж дөвчигнөдөг бусдын адил “би” төвтэй дарангуйлагч байж дээ гэсэн шүү юм бодонгоо тэртээ хоёр мянганы өмнө талийж одсон харийн хааныг ном шатаасанд нь бухимдан зүхэж байгаа багшийнхаа ууртай царайг ширтэж суутал хонх дррррр. За тэр ч яахав, гэсэн явж байтал саяхан нөгөө мунхаг хааны тухай дахин олж уншив. Мань эр яах гэж түймэрдээд байсан гэхээр ердөө л тухайн түгшүүрт цаг үеийнхээ оюун санааны эрэлт хэрэгцээгээр үүссэн философи урсгалд автсан байжээ. Хятадын эртний Кунзын юмуу Бомбын аядуу сургаалиуд нь самуун цагт практикт хэрэгжүүлэх бодит чанартай байж чадаагүй бөгөөд бие даасан салангид олон вассалыг нэгтгэхэд төрийн эздэд хүмүүст буян болох идеалист хөтөлбөр биш, харин захиргааны тулгасан, шинэ бэрхшээлийг давах бодит арга хэрэгтэй байж л дээ. Энэ шаардлагаар легист буюу хуулийн дэгийнхэн номлолоо хүчтэй нэвтрүүлсэн нь төгс цэцэн төрийн эзэн улс төрийн нэр хүндийнхээ хүчээр хүмүүсийн санааг нэгтгэж тэднийг хэрүүл маргаангүй амьдралын жинхэнэ замд оруулна гэж үзээд үзэл суртлын нэгдлийн төлөө МЭӨ 213 онд өмнөх үеийн бүх урсгалуудын ном судрыг тэнгэрт өргөсөн нь тэр байжээ. Гэхдээ миний анх авч байсан гэнэн төсөөлөл шиг ном бүрийг үзэн ядсан бус анагаах ухаан, зурхай, тооны ухаан гэх мэт үзэл сурталд шууд хамаардаггүй байгалийн ухааны номыг үлдээсэн юмсанжээ. \Багш тэгж бачуурах хэрэггүй л байж\.
Ерөнхийдөө бол манай багш нар чандмань 3 эрдэнийн нэг нь яах аргагүй мөн л дөө. Гэхдээ бодоход, багш гэдэг үзэгний үзүүр гарын үсгээр юм шийдчихдэггүй ч, оюутан л бол оюутан бас л хүүхэд шахуу хүмүүс, тэд яаж чиглүүлсэнээс бидний хувь заяа ирээдүйн замнал шууд бусаар ч гэлээ тэнд л шийдвэрлэгдэж байдаг асар хариуцлагатай улсууд юмаа даа.
За юутай ч монголын бүх багш, “оюунтан” нарт шинэ хичээлийн жилийн мэнд! Монголын үрс маш олон болтугай, бүтэн боловсролтой иргэд бүр олон болтугай.
Намар хурдан болоосой
Хэд хоногийн өмнө Монголд анхны цас орсон гэнээ. Цасанд дарагдсан Улаанбаатар асар гоё харагдаж байна шүү:
Монгол шиг ийм эрс тэс уур амьсгалтай газар цөөхөн дөө. Хэдэн жилийн өмнө 8-р сарын эхээр цас орсныг санаж байна (Архангай аймагт явж байсан юм, асар нартай өдөр байснаа шөнөдөө эрс хүйтрээд цас орчихдог байна шт… гайхсан гэж). Эрс тэс уур амьсгал гэснээс, саяхан нэгэн сонирхолтой ном хальт гарчигласан юм байна: Jared Diamond-ын “Guns, germs and steel”. Diamond хүний нийгмийн хөгжлийг географи, байгал орчны нөхцөл байдалтай холбож тайлбарласан байсан. Тариалангийн аж ахуй эрхлэх эсвэл тогтвор суурьшилтай мал сүрэг үржүүлэх боломжтой газруудын (үүнд Евроази тив хамаарна) хүн ам өсөж, нийгэм нь үлэмж хөгжсөн бол Papua New Guinea зэрэг тропик цаг агаартай газруудын хөгжил зогсонги байдалтай байсаар ирсэн гэж тэрээр үзжээ. Иймд Европын улс орнууд технологийн хувьд илүү хурдацтай хөгжиж, бусад тивүүдыг эзлэх хүчин чадалтай болсон бөгөөд өнөөдрийн хөгжлийн ялгаа (North-South gap) үндэстнүүдийн потенциал, racial differences-ээс бус географийн хүчин зүйлсээс улбаатай гэнээ. Diamond-ын гол зорилго “цагаан арьстангууд цаанаасаа асар ухаантай” гэх расист үзлийг үгүйсгэх явдал байсан мэт. Хэдийгээр түүний онол надад хэт хялбаршуулсан санагдсан ч, ямар ч байсан байгал орчин нийгмийн хөгжилд ихээхэн нөлөөлдөг гэдэгтэй санал нийлж байна. Монголын энэхүү эрс тэс уур амьсгал, ер нь манай байгалийн онцлого бидний хөгжилд хэрхэн яаж нөлөөлж байна вэ гэдэг талаар ярилцвал сонирхолтой санагдлаа. Юу гэж бодож байна?
On a lighter note, бодоод байсан чинь миний хамгийн дуртай улирал намар юм байна. Зун хэт халуун, өвөл хэт хүйтэн, хавар шал балай гэж бодохоор намар л үлдэж байгаа юм даа гэсэн. Нэг тийм бүрхэг, сүмийсэн намрын өдөр гоё шүү… намар хурдан болоосой.
PS: photo by Taivnaa (зөвшөөрөл аваагүйд сорри шүү, :-D)
911
Энэ долоо хоног асар relaxed байдлаар өнгөрлөө… хэдэн сар асар олон хүмүүс, асар их үйл явдлын дунд байчихсан биш ганцаараа байх ямар гоё юм бэ? Албаар хэнтэй ч уулзахгүй, хэнтэй ч ярихгүй ганцаараа л байгаад байлаа. Наян хүмүүсийн дунд нэг л учраа мэдэхгүй гайхаад яваад байх шиг санагдаад байсан юм, одоо л нэг юм тайвширч байх шив дээ…
Ээжийн төрсөн өдөр өчигдөр болсон, энэ удаад ээж аав 2 янзан бүрийн адал явдалгүй даруухан тэмдэглэцгээсэн юм байх. Ойрд ээж аавын төрсөн өдрөөр хамт байгаагүй юм байна шүү, ирэх 4 сарын 1-нд л балай авахаас…
Өнөөдөр нээрээ 9 сарын 11 юм байна. 4 жилийн өмнө Нью Йоркт аймаар байсан байх даа… өнөөдөр бол жирийн л нэгэн бүтэн сайны өдөр байлаа. Юмс мартагдана аа гэж… Тухайн үед 911 гээд бөөн л юм болоод байсан, одоо Катрина гээд л сүржигнээд байна, маргааш дахиад бас нэгэн эмгэнэлтэй үйл явдал болж, бүгд тэрний талаар ярих биз. Гэхдээ мэдээж 911-ийг Катринатай зүйрлэж болохгүй л дээ… байгаль бол байгаль шүү дээ. Катрина гэснээс, энд тэндгүй Катрина donation fund-ууд байна аа. Дэлгүүрээс юм авахад “Would you like to donate a dollar to the Katrina fund?”, банк орохоор “Please donate to our Katrina account”, и-мэйлээ шалгахад “Click here for Katrina donations” гэдэг наасан… Монголд хүртэл Катринад туслах сайн санааны тоглолт болоод байгаа сурагтай. Зөв л дөө… Donate now.
Аялал
Хоёр өдрийн турш аялсны эцэст өчигдөр Нью Йоркод буулаа. Арав гаруй жил чемоданаас амьдарсан биш дахиад л хамаг эд хогшлоо чемодандаа хийж аваад л буцаад ирэх шив дээ. Сүүлийн үед нэгэн зүй тогтол ажиглагдаад байх шиг : ийш тийш явах болохоор л албатай юм шиг өвдчихдөг боллоо. Сая л гэхэд яг явахынхаа өмнөх өдөр хачин муухай ханиад хүрээд, айхтар халуураад, аюул болох шахав. Явна гэхээр бие организм албаар өвдөж реакцладаг юм уу даа. Тогтвор суурьшилтай нэг газар амьдрах юмсан…
Онгоцны цонхоор амьдрал нэг иймэрхүү байдалтай харагдаж байлаа:
Нью Йоркод буугаад онгоцны буудал дээр хальтхан бухимдаж амжив. Homeland security энэ тэртэй холбогдоод паспорт шалгах процедур асар ядаргаатай болсон биш хил нэвтрэх гэж бүхэл бүтэн хоёр цаг хүлээдэг байна шүү. Арван хэдэн цаг онгоцонд нисээд, дээрээс нь бичиг баримтаа шалгуулах гэж хоёр цаг босоо зогсоод… хэцүүхэн л аялал байлаа. Би хувьдаа homeland securitу-г нэг их буруу зүйл гэж боддоггүй байсан юм, гэтэл эцсийн дүндээ хүмүүсийг ингэтлээ чирэгдүүлэхгүй байдлаар зохицуулж болох байсан мэт. Зураг хөрөг, гарын хээ зэргийг авна гээд immigration officer-ын зүгээс нэг зорчигчид зарцуулах хугацаа хэдэн минутаар нэмэгдэж байгаа бол тэдний орон тоог тэр хэмжээгээрээ нэмэх хэрэгтэй шүү дээ.
УБ-д эрс хүйтэрсэн байсан тул энд ирээд учиргүй халууцав. Нью Йоркод бүх зүйл байдгаараа – хотын шуугиан нь хүртэл яг хэвээрээ л байх шиг…
Ямар ч байсан энд байх хугацаандаа Бодрол-ыг амьтай байлгахыг бодно оо.
TGIF
Нэлээн хэд хоног сандарч гүйж, санаа зовж явсан биш өчигдөр ямар ч байсан төлөвлөгөө ёсоор Xanadu-гийн preview party-г хийж амжив. Урилгаа хэд хоногийн өмнө тараачихсан байсан болохоор амжуулахаас өөр арга үнэндээ байгаагүй л дээ. 20 цагаас эхлэх ёстой байтал бид 19:50-д сүүлийн зургаа өлгөж дуусаад зогсож байдаг… гэхдээ л амждаг нь гоё шүү. Xanadu-гийн сайтыг хийж дуусгавал бас бус фото тавих юмсан.
Парти гэснээс, яагаад ч юм, бүү мэд… ямарваа нэгэн парти дуусад гэртээ ирэхэд Kierkegaard-ийн өдрийн тэмдэглэлийн нэг хэсэг дандаа санаанд ордог юм:
I have just come back from a party where I was the life and soul. Witticisms flowed from my lips. Everyone laughed and admired me—but, I left, yes, that dash should be as long as the radii of the earth’s orbit ——— and wanted to shoot myself.
Далий гар шуу.
амьдрал
2 кг хадаас, 5 хайрцаг плита, уран зураг, хуушуур, хөгжим, гарчигласан сонин, уншаагүй номнууд, уулзаагүй хүмүүс, онгоцны буудал, 3 тонн цемент, утасны хонх, оройн хоол, анир чимээгүй, маргааш нөгөөдөр, хаалга цонх, хийх зүйлсийн жагсаалт, төлбөр тооцоо, баасан гариг, цоорхой яндан, айраг, ягаан гутал, онгорхой цонх, уранхай өмд, өдөн хөнжил…
сүүлийн өдрүүдэд амьдрал нэг иймэрхүү…