Шунал

Хvний шунал гэж аймар эд байх юм аа. Єнєєдєр дэлгvvр хэсэхдээ авч чадаагvй хохироод vлдсэн БТY-ээ шєнєжин зvvдлээд, маргааш нь толинд харахдаа хэрвээ одоо тэрийг ємсчихсєн байсан бол ямар харагдах бол гэх маягаар бодоод л, нєгєєдєр нь ямар нэгэн аргаар худалдаж авахаар шийд гаргах гэх мэт.

Сайхан бvсгvй/залууг хараад дотроо заавалчгvй ямар нэг юм ургуулан бодно. Тvvнийг vнсэхэд ямар байх бол? бvр давраад нэг оронд ямар байх бол? гэх маягийн бодлоор шуналтана. Ер нь л аягvй опасный. Хvний хvсэл, хэрэгцээ, шунал vхэхэд нь л дуусна… гэхдээ там/диваажинд очоод юу болохыг хэн ч мэдэхгvй л дээ…

Гэхдээ л би тэр гутлыг авчмаар байна аа гэсэн.

Continue Reading

Даалуу дараалан нурах үзэгдэл ( Domino effect )

Гаалийн Ерөнхий Газрын дарга Х.Баатарыг цагдан хорьсон нь эх орныг маань аалзны тор мэт хэрсэн авилга, хээл хахуулийн тогтолцоог үгүй хийх эхний шийдвэртэй алхам боллоо хэмээн бодно.

Үйл явдал цааш хэрхэн өрнөх нь сонирхолтой санагдана.

Цасан нуранги бяцхан доргилтоос эхтэй байдгийн адил Х.Баатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгавал улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн багагүй нөлөө бүхий гишүүдийн хууль бус үйл ажиллагаа сөхөгдөх тул эрх мэдэлтнүүд энэ хэргийг замхруулах гэж оролдож болзошгүй.

Энэ нь авилга, хээл хахуулийн эсрэг нийгэмд үүсээд буй хүсэл эрмэлзэлийг сөрсөн үйлдэл болох тул иргэд эсэргүүцлээ илэрхийлэн, авилга, хээл хахуультай холбогдох хэргүүдийг даруй шалгахыг шаардах болно.

Эрх баригчдын зүгээс энэ эрмэлзэлийг саармагжуулах аливаа алхам үйл явдлын өрнөлийг улам хурдасган, улмаар иргэд нэгдсэн зохион байгуулалтанд орон, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж болох юм.

Continue Reading

Гаалийн байгууллагаар ямар улс тєр хийж байна вэ?

Авилга Монголд эрсдэл авчрах түвшинд хүрснийг олон улсын шинжээчид удаа дараа сануулсаар байна. Ялангуяа Мянганы сорилтын Корпораци. Дотооддоо ч энэ талаар хүлээн зєвшєєрсєн хандлага, уур амьсгал зонхилсоор. Засгийн газар авилгатай тууштай тэмцэхээр “хатуу шийдэж” яавал дээрийг ярилцсан. За энэ ч яахав, болж єнгєрсєн үйл явдал.

Ойрын єдрvvдэд Гаалийн Ерєнхий газрын дарга Х.Баатар тэргvvтэй гаальчдыг баривчлан саатуулж, ихээхэн хэмжээний авилгын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа уйл явдал Монголын улс тєр, эдийн засгийн ертєнцийг шуугиулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр харилцан адилгүй боловч ойролцоо мэдээллvvд цацагдаж байгаагаас үзвэл Х.Баатар улс тєрийн хүрээний цєєнгvй хүмүүсийг чирж, улайж байгаа бололтой юм. Хамгийн гол нь тэрээр Шадар сайд Ч.Улааныг чирж унана гэж хэвлэлийнхэн дүгнэж байна. Тэр хоёр нэг ангийн хүүхдүүд гэсэн. Шадар сайдын зєвлєх Б.Євгєнхvv хэрэг явдлын эхний эгнээний баривчлагдагсдын нэг байсан явдал энэ таамаглалд гогцоо болж байгаа бололтой юм. Мэдээж Парламент дах намууд аль аль талдаа үйл явдлыг шүүн хэлэлцэж байгаа нь ойлгомжтой. Гэвч юу гэж яриж байгаа нь одоогоор нууц хэвээр байсаар байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичсэнчлэн МАХН-ын дотоод зєрчлийн туйл гэж махчлан ойлгох бололцоогүй гэдгийг үйл явдлын єрнєл харуулах гээд байх шиг.

Одоо болтол хэн ч энэ хэргийн захиалагч хэн бэ гэдгийг тєдийлєн сонирхоогүй хэвээр байна. Миний бодлоор үүнийг л хамгийн түрүүнд сонирхох хэрэгтэй мэт санагдана. Хэрэгт холбогдогсод бараг 100% МАХН-ынхан байгаа нь маш их сонирхол татаж байна. Үнэндээ одоогийн Засгийн газар МАХН-ын буулганд байгаа тэрэгний шар шүү дээ. Засгийн газрын тэргvvн хэвлэлийнхний асуултанд хариулахдаа хэрэг явдалд ямар ч оролцоогүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Хэний ч мэдээжээр тийм байх бололцоо байхгүй. Яагаад гэвэл гааль, тагнуул, цагдаа аль аль нь Засгийн газрын бүтцийн байгууллагууд. Ерєнхий сайдын чиглэлгvй ажиллах менежментын бололцоо байхгүй гэж тааварлаж болох. Гэвч энэ тааварт “Хамтарсан Засгийн газар” гэсэн томъёолол, түүнд агуулагдаж байгаа улс тєрийн нєхцєл тээг болж байгаа.

Энэ єнцгєєс харвал үнэхээр МАХН-ын дотоод зєрчил мэт. Гэвч яг нарийндаа тийм биш юм гэдгийг илэрхийлсэн хэрэг явдал тун ойрын хугацаанд болох гэж байна. Үндсэндээ Монголд улс тєрийн хүрээнд эргэлт хийгдэх магадлалтай болоод байна. Гагцхуу энэ эргэлтэд Х.Баатар шалтаг болж байгаагаараа гавьяат үйлс бүтээж байна уу, зүгээр л зайлуулагдаж байна уу гэдэг л сонин байна.

24 цаг… Хэрэг явдал 24 цагийн дараа хэрхэн эргэхийг анхааралтай ажиглая…

Continue Reading

Happy Halloween!

Цаг хойшилсон биш өдөр юу юугүй өнгөрчих юм аа, оройн таван цагт асар харанхуй болчихсон байвал яах уу? Өвөл болох нь л дээ, damn… жилийн дөрвөн улиралд 15 хэм орчим дулаан байдаг, нэг их бороо ордоггүй, тааламжтай цаг агаартай газар олдвол шууд нүүлээ…

Trick or treat?

Treat-ын оронд гого comment үлдээгээрэй гэсэн, 😛

Continue Reading

АНУ-ын “Төв Банк”-ны шинэ Ерөнхийлөгч

Хэдхэн сарын дараа буюу 2006 оны 1 сарын 31-нд АНУ-ын Төв Банк болох Federal reserve-ын Chairman Alan Greenspan-ы томилолтын хугацаа дуусна. Greenspan ирэх жил 80 нас хүрэх бөгөөд тэрээр сүүлийн 18 жил АНУ-ын (i.e. дэлхийн) мөнгөний бодлогыг тодорхойлсон билээ. Цоглог хөгшин шүү.

Энэ долоо хоногт Bush Greenspan-ы залгамжлагчийг зарлалаа. АНУ-ын Төв Банкны Ерөнхийлөгчийн сэнтийд Princeton-ы Их сургуулийн профессор Ben Bernanke залрах бололтой, учир нь Сенат Bush-ийн сонголтыг дэмжих магадлал тун өндөр байгаа гэцгээж байна. Bernanke бусад кандидатуудыг бодвол олон жил их сургуульд багшилсан цэвэр академик, түүний хоёр ч сурах бичиг их сургуулиудад түгээмэл хэрэглэгддэг. 2002 онд Bush Bernanke-г Federal Reserve-ын Board of Governors-ын гишүүн болгож, улмаар 2005 онд Ерөнхийлөгчийн дэргэдэх Council of Economic Advisors-ын тэргүүнээр томилсон байна. Түүнийг хүмүүс улс төрийн туршлага муутай, хэт академик гэж шүүмжилж буй ч, ихэнхи шинжээчид түүний томилолтыг таатай хүлээн авчээ. Тэд Bernanke-г Greenspan-ы бодлогын чиг баримжааг алдагдуулалгүй цааш нь авч явах чадвартай эдийн засагч хэмээн үнэлж байна.

Миний бодлоор, цэвэр академик чадвар Fed-ын Ерөнхийлөгч мэт асар их мэдрэмж шаардсан ажилд хангалттай бус санагдах юм. Насаараа их сургуулийн тухтай өрөөнд суучихсан нөхөр хэр мэдрэмжтэй байж чадах бол? Гэхдээ академикийн хувьд Bernanke цоорчихсон нөхөр гэдэг нь ойлгомжтой л доо, тэгэхээр хурдан сурах биз. Юутай ч, нэг хэсэг financial markets асар хөдөлгөөнтэй байх бололтой, тэр нь ч мань мэт шиг investment-гүй бачкад ямар хамаа байхав дээ гэсэн…

Хоёр гурван жилийн өмнө Bernanke-гийн нэг лекцэнд сууж байж билээ, Greenspan-ыг орлоно гэдгийг нь мэдсэн бол илүү их анхаарал тавьдаг байж, юу ярьж байсныг нь таг саначихсан байна шүү. Ямар ч байсан асар юмор сайтай, сахалтай нөхөр байх шиг байсан, :D.

Continue Reading

Goth metal

Би сүүлийн үед хөгжмийн тал дээр үйггүй эрэл хайгуул хийж байна шүү (хаха, дүрдээ итгэсэн дуучин шиг сонсогддог байна шт). Нэг хэсэг баахан электро сонслоо, гэтэл өчигдөр санамсаргүй сууж байтал My Dying Bride, Lacrimosa нарын дуунуудыг сонсох завшаан тохиов. Тэнгэр минь, би өчигдрийг хүртэл дулий явж! Хаха, тэр нь ч юу юм бэ, гэхдээ goth metal надаа асар таалагдлаа. Урьд нь metal гэхэд нэг л тас далий, надад огт хамаагүй зүйл сонсогддог байсан биш их аштайхан хөгжмийг алгасаж явснаа сая ойлгов. Шал дэмий prejudice-ддаг байжээ, уул нь Lacrimosa гэж зөндөө л сонсож байсан юм, энд тэнд бичээстэй л харагддаг байлаа, даанч тухайн үед хөгжмийг нь тогтож сонсох сонирхол төрөөгүй нь харамсалтай.

Goth metal-ын ерөнхий уур амьсгал нь асар гунигтай, нэг л ер бусын юм. Дууны үгс нь ч гэсэн гүнзгий талдаа, зарим хамтлагууд нь асар дундад зууны үеийн хэллэг хэрэглэдэг наасан… “woe is me, oh thou eternal death” стилийн. Milton уншихдаа сонсвол их тохиромжтой санагдлаа, ядаж байхад “Paradise Lost” гэдэг нэртэй хамтлаг ч байх шиг. Нээрээ metal хамтлагуудын нэрс маяг юм аа: Theater of Tragedy, My Dying Bride, Necromance, Nocturnal Dominium, The Sins of Thy Beloved гэх мэт. Цаашлавал бүр л далийх шинжтэй, гоё шүү.

Ядаж байхад metal дотроо зөндөө олон урсгалд хуваагддаг бололтой: goth, doom, death, black, symphonic, etc… нарийн ширийн ялгааг нь сайн ойлгосонгүй, аяндаа учрыг нь олдог болно гэж найдахаас. Ямар ч байсан миний сонссон хамтлагууд лав гоё юм байна. Нэг л тийм special ambience-тай… эртхэн олж сонсоогүйдээ харамсах шиг болж байна, ер нь цаашдаа их дотно нөхөрлөх шинжтэй болоод явчихлаа. Маргааш явж My Dying Bride-ын цомгуудаас олж авдаг юм уу… хаха, над шиг тас далий гар ийм юм сонирхоод явж байхаар хүмүүс гайхах байхдаа. Ямар ч байсан pink high heels-ээ өмсөж болохгүй байх, яанаа. Xар уруулын будаг олж авдаг юм уу чихшиг. Нээрээ goth гаруудын гадаад төрх нь мань мэтийг цочирдуулаад, хөгжмийг нь анхаарахгүй байхад хүргэдэг байх. Имаажаа гэж…

Рок хөгжим гэснээс, “Play time-2005″ энэ сарын 28 нд ”Баянзvрх палас”-т болно гэнээ. Оллоо.мн-ы гайхалтай мэдрэмжтэй сурвалжлагчийн бичсэнээр,

Энэ єдєр заавал рок дуу хєгжим сонсдог биш ямар ч хєгжимд сонирхолтой залуус ирж хєгжмийн шинэ мэдрэмж кафе-ыг хvртэж болно.

УБ-д байгаа нөхөд уг “кафе”-наас аль болох ихийг хүртэхийг бодоорой гэсэн, 😀

Continue Reading

Rumsfeld-ын айлчлал

Rumsfeld-ын айлчлалын тухай гадаад, дотоодын хэвлэлд:

Өнөөдөр

Дараа нь [Рaмсфелд] Ерєнхий сайд Ц.Элбэгдоржтой уулзлаа. Энэ vеэр Монгол Улс АНУ-тай чєлєєт худалдааны хэлэлцээр байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэхэд Пентагоны тэргvvн энэ талаар дэмжлэг vзvvлэхээ илэрхийлж, уг асуудлаар конгрессийн гишvvд хуулийн тєсєл санаачлан ажиллаж байгааг хэлсэн юм.

Washington Times:

Asked if Mongolia fears living between two authoritarian neighbors — Russia and China — Mr. Sharavdorj said, “I do not perceive any concern from our neighbors to the current level of Mongolia-U.S. military ties. We also do have similar military cooperation with the militaries of Russia and China.”

USA Today

“I congratulate the people of Mongolia, the government and the armed forces of Mongolia for selecting that (peacekeeping) as a principle aspect of their military focus, and certainly the United States is anxious and willing and ready to be of assistance,” Rumsfeld said.

DefenseLINK News

Mongolia, a nation just smaller than Alaska and situated between Russia and China, has an 11,000-member military that’s striving to become “an internationally recognized, credible peacekeeping force,” a senior military official traveling with Rumsfeld told reporters on background.

With plans to elevate its Five Hills Training Center into a “peacekeeping center of excellence,” the Mongolian military is in the throes of transforming its military into what the official said it hopes will ultimately become “the speed dial of the United Nations.”

Voice of America

Asked whether Mongolia’s neighbors, Russia and China, have expressed any concern about the growing U.S. military relationship with Mongolia, Secretary Rumsfeld asked, “why should they?”

Yahoo News

Defense Minister Tserenkhuu Sharavdorj gave Rumsfeld a carmel-colored horse as a gift. The secretary tied a blue sash around the horse’s neck and, following custom, asked that it be kept for him here.

“I’m going to name this horse Montana,” he said. “When I drove in today, I looked at the landscape and it reminded me of Montana.”

НҮБ гэснээс, өнөөдөр НҮБ-ын “төрсөн өдөр” юм байна. НҮБ энэ жил 60 нас хүрч байгаа аж: United Nations Day.

PS: link явуулсан хүмүүст талархав, 😀

Continue Reading

Мэдээ гэж… эсүүл мэдээллээ гэж…

Дэлхий арай хурдан эргээд байх шиг, 7 хоногийн дотор гэсэн хараа гүйцэхээргүй үйл явдлууд буцалчихаж.

Ирэх сард болох Бушийн аялалыг Батлан хамгаалахын сайд нь тэгшилж явахыг бодоход консервативууд цэргийн салбартаа илүү найддагаа бататгах мэт. Рамсфельд бүтэн 3 өдөр Хятадад айлчлахдаа Бээжингийн ойролцоо байрлах 2-р артиллерийн нууц штабт зочилж тийшээ нэвтэрсэн анхны гадаад хүн болсон нь Хятадын талыг цэргийн зардлаа дарж байна гэж байнга харддаг Рамсфельдийг түр тайвшруулж, “Хятадын аюул” гэгчийг саармагжуулах бас нэгэн алхам юм гэж үзжээ, тоймчид. Ямарч байсан Рамсфельд Хятад илүү нээлттэй ил тод байх ёстой гэж үздэгээ нутаг дээр нь ирэхдээ ч давтаж авсан байхад Хятадууд ч өөдөөс нь хэлдэг юмаа хэлж, Хятадын гол зорилт эдийн засгийн хөгжил, 30.2 тэрбум ам.долларын цэргийн төсвөө нуугаад байсан юмгүй гэж БХЯ-ны сайд Сао Ганчуан нь гомдов. Сансарт хоёр дахь удаагаа хүн амжилттай нисгээд байгаа Хятад нь АНУ-ын стратегийн өрсөлдөгч, гэвч нөгөө талаар бүх салбарын хамтран ажиллагч байдаг болохоор энэ хоёр тэсрэг үзэгдэл нь тэдний харилцааг түвэгтэй болгодог юм. Энэ айлчлал тэднийг ямарч байсан хамтран ажиллах талруугаа хэлбийх цаг болсоныг хэн хэн нь хүссэн гэдгийг илтгэж байна. Тэгээд ч Азид нөлөө бүхий Хятадтай хэл амаа олохгүйгээр Ази дахь асуудлаа шийднэ гэдэг АНУ-д хялбар биш гэдгийн нэг жишээ бол Умард Солонгосын цөмийн асуудал бөгөөд 6 талын хэлэлцээрт Хятадыг гол үүрэгтэй гэдгийг АНУ хүлээн зөвшөөрч Хойд Со-нуудад шахалт үзүүлэхийг үе үе Хятадаас хүсдэг юм. Энэ гол дүрийг ч Хятадууд ашиглахаа андахгүй, Умард Солонгос дахь нөлөөгөө бэхжүүлэхээр ирэх 7 хоногт Ху Зиньтао Умард Солонгост айлчлахаар болж байх шив.

Харин Рамми Монголд ирнэ гэдэг хятадуудын хувьд хүсээд байх эд лав биш. Энэ жил Хятадын нэг судлаачын бичсэнээр АНУ Монголын цэргийн харилцаа гүнзгийрч улмаар АНУ монголд цэргийн бааз байрлуулахдаа тулвал энэ нь Хятадын эргэн тойрон дахь АНУ-ын “U” хэлбэрийн стратегийн хяналтын хүрээ “О” буюу бүтэн тойрог болж аюулгүй байдалд нилээд нөлөө үзүүлнэ гэсэн байна лээ. Гэхдээ АНУ Хятадтай сөргөлдөн байж Монголтой хөтлөлцөнө гэж байхгүй л дээ, ямарч байсан АНУ-д Азийн цээжинд анд найзтай байх нь тун муугүй хэрэг гэдэг нь тодорхой. Рамми Хятадад 3 өдөр, харин Монголд хагас өдөр саатлаа.

Зак тэгээд энэ долоо хоногт өдөр алгасаагүй цацагдсан мэдээ бол “террорист шувуу” гэж байгаа. Амиа золиослон томуутаж сүргээрээ сүйрч байгаа шувуунууд маргаашийн хүн төрөлхтний дүр зураг болж магадгүй болоод сандралдаж байна. Дэлхийн нэгдүгээр дайнд 8 сая хүн үрэгдэж л дээ, тэгсэн чинь дайны дараахан дэгдсэн Испани гаралтай томуу яах ийхийн зуургүй 20 сая хүнийг аваад явчихсан гэдэг. Пуужин чиглүүлээд сүрдүүлж болдоггүй, цүнх дүүрэн доллараар хахуульдах аргагүй болохоор гайтай түйтэй өвчин тахал, байгалийн гамшигууд жинхэнэ аюул байх л даа. Тайландад нэг хүн чад хийсэн… Маш хурдан хувирч үржээд, хvнээс хvнд халдаж, тахал шинжтэй болж магадгvй хэмээн бvгд тvгшиж байгаа Н5N1 вирусаас сэргийлэх энгийн нэг арга нь гараа сайн угааж байх гэж эмч нар зөвлөж байна лээ. Орос, Хятадад (тэр дундаа Өвөрмонголд)шувуу үхсэн тохиол бүртгэгдсэн шүү, нисдэг террористуудыг яаанийй.

Саддам ахыг цовдлохоор шүүх хурал зарласан ч 40 хоногоор хойшлох шив. Анх үй олноор хөнөөх химийн зэвсэг нууж байна гэж буруутган 21-р зууны Хитлер байж болох энэ дарангуйлагчыг унгаахаар АНУ дайрсан ч одоо түүнийг яллах 9 зүйл заалт нь 74-91 оны хооронд үйлдсэн үндэстний цөөнхийг нухчин дарж байсан тухайд байна. Магадгүй эргээд харахад шогтой юм шиг, саяхан сонгуулиар дэмжигдсэн шинэ Үндсэн хуулиар хуваагдан бутрах нь гарцаагүй боллоо гэж зөгнөгдөөд байгаа Иракийг хүчээр ч болтугай нэгтгэж байсан энэ улсын удирдагч дэлхийн тавцанд харин аймшигт дарангуйлагч гэхээсээ улс төрийн тоглоомын хүүхэлдэй ч шиг. АНУ үнэхээр л санаа зовсон бол их гүрний нөлөөгөө НҮБ мэтээр дамжуулж ашиглаад явсан бол ядахнаа хойшид нэр төртэй байхсан. Одоо гэтэл Америкчуудын хамгийн их толгой өвдөж байгаа асуудал нь Иракийн сунжирсан дайн болоод байгааг энэ долоо хоногт явуулсан олон нийтийн санал асуулга нь харуулж байх жишээтэй. Саддам ч овоогоо босгож, Буш ч шаазгайгаа илгээж дээ. Ямар үр дүнд хүрэв ээ гэдэг л чухал юм даа.

Хүмүүс өөрсдийгөө ертөнцийн төвд тавьсаар байгаад дасчихаж дээ. Хvн муурнаас харшилж, багтраа євчтэй болдог гэж үздэг байсан чинь Шотландын эмч нар муур хүнээс харшилж багтраатдаг гэж тогтоосон нэг хөгийн мэдээ байна. Муурнууд муурны эрхийг хамгаалах төвдөө хандмаар юм.

Хvний уураг тархи нь “хєдлєшгvй тогтсон” генетикийн бvтэц биш гэнээ. Уураг тархины vйл ажиллагааны vр нєлєєг дээшлvvлэхэд ген онцгой vvрэгтэйг шинэ генvvдийн тархаж байгаа хурд нь харуулж байна гэсэн дvгнэлтийг америкийн Чикаго хотын эрдэмтэд хийжээ. Генээ сайжруулахаар өнөөдрөөс гүрийсүгэй, эс тэгвэл муудаж бас мэдэх нь.

Монголоор юутайг сургалсан чинь дахиад нэг ДОХ-чин! 14 дэхь нь юм байх. Улаанбаатар маань шинэ мэртэй болсон байна. Хогноосоо л салаасай билээ. УИХ хавиар татварын нэг шатлалтай болгочих уу яахуу гээл үзээд байгаа болтой. Тэртэй тэргүй яаж ч өөрчилсөн одооныхоос дордоно л гэж лав байхгүй биз. Татвараа гэж…

Энийг бичиж байхад 80 үйл явдал өнгөрчихөж… 🙂 Болиийй, ерөөсөө явж унтлаа.

Continue Reading

Зураг

Энэ зун Монголд ажилласан нэгэн Dutch зурагчингийн сайтыг үзлээ. Зургууд нь таалагдав, ялангуяа Энхбаярын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр авагдсан зургууд их сонирхолтой санагдлаа. Мөн гараар алт олборлогч нарын тухай цуврал зураг байна билээ.

Iwan Baan – Photography

Continue Reading