Буш & Путин

Яагаад ч юм Нью Йоркод хэдэн жил амьдрахдаа АНУ-ын Ерөнхийлөгчийн State of the Union address-ыг ТВ-ээр ер үзэж байгаагүй юм байна лээ, зурагтгүй амьдардаг байсныг хэлэх үү… тэгсэн өчигдөр Eagle TV-ийн сувгаар Fox news Бушийн яриаг шууд дамжуулж байдаг байгаа, гайхсан гэж. Eagle-ээр Fox news гарч байна гэж бодохоор нэг л сонин санагдаад байгаа юм: сүүлийн үед Eagle чинь манай хамгийн либерал ТВ-ээр тодроод байгаа, гэтэл Америкийн хамгийн консерватив ТВ-тэй түнш байж таардаг…

Буш ч яахав, ойлгомжтой, ярьдаг юмаа л ярьж байгаа харагдана лээ. Нэг талаас нь эрх чөлөө, ардчилал гэх мэтийн чихэнд сонсголонтой үгс урсгаад, нөгөө талаас нь терроризм, muslim fundamentalism-аар баахан айлгаад ярианыхаа талд нь орчихож байна билээ. Энэ удаад Буш нэлээн гадагшаагаа чиглэсэн байрын асуудлуудыг хөндөж ярьсан нь түүний State of the Union аddress-ын онцлог байсан болов уу. Юутай ч, тэрээр “America is addicted to oil” хэмээн цохон тэмдэглэсэн нь их олон хүний анхаарлыг татах шиг болсон. Буш хэлэхдээ, “Газрын тосны хэрэглээгээ эрс багасгаж, alternative energy sources судлах замаар 2025 гэхэд Ойрхи Дорнодоос импортлож буй газрын тосны хэмжээг 75 хувиар буруулах зорилт тавьж байна” гэж байлаа.

Capitol Hill дээр Бушийг иймэрхүү зүйл ярьж байх зуур Кремльд Путин сэтгүүлч нарын асуултанд хариулж байв. Сонирхолтой нь Путин бараг шувт энергетикийн салбар, нефть бүтээгдэхүүний талаар ярьлаа. Энэ салбар дахь ОХУ-ын боломж, Европын зах зээлийг найдвартай энергийн эх үүсвэрээр хангах явдал, Украинаар дамжиж буй байгалийн хийн хоолой, атомын технологийг эрчим хүч боловсруулахад ашиглах нь гэх зэргийн асуудлуудаар Путин өөрийн байр суурийг сэтгүүлчдэд танилцуулжээ. Хэрэв нефтийн өндөр үнэ АНУ-ын хувьд томоохон бэрхшээл болоод байгаа бол ОХУ-ын хувьд харин ч эдийн засгийг нь босгох цорын ганц хүчин зүйл болоод байна. Энэ нь зөвхөн ойрын хугацааны асуудал гэдэг нь ойлгомжтой ч, хоёр Ерөнхийлөгчийн яриа тун сонирхолтой байдлаар огтолцлоо шүү…

Улс төрчдийн яриа гэснээс, өнөөдөр зурагтаар “Эх орон” намын нэг нөхөр гарч байна аа. Зайлшгүй шаардлага гарсан биш Эрдэнэбат нэг бачкад шинэ костюм өмсүүлээд, ярих юмыг нь зааж өгөөд ТВ руу явуулсан бололтой. Тэгсэн манай хүн яасан байхав, жинхэнэ явуулын онигоо болдог байна шт. “Шинэ ЗГ-ын талаар танай нам ямар байр суурьтай байна вэ?” гэж сэтгүүлч асуухад, “Манай хамт олон (манай компанийн хамт олон гэж ярьсаар байгаад сурчихсан бачка таарсан уу яасан) өчигдөр хуралдсан. МАХН шиг туршлагатай улс төрийн нам биднийг ингэж дээрэлхэж болохгүй ш дээ” ухааны юм ярьж энэ тэр, үлгэр болсон л доо. Маргааш бас дахиад л наян юм болох шинжтэй болоод явчихлаа… зугаатай ч юм уу, эмгэнэлтэй ч юм уу?

Bush’s State of the Union Address
Пресс-конференция Путина

PS: өнөө шөнө Улаанбаатарт -36 хэм хүйтэн байгаа гэнээ…

Continue Reading

Булсара

Булсарагийн эхний цомгийн тухай сэтгэгдэл.

1. “Bleeder and leader”
Энэ дууг хамтлагийн тунхаг хэмээн үзэж байна.
Тэд new metal стилээр тоглохоо дараах мөрүүдээр тунхаглах мэт.

Сонсох дуртай дуу минь
Cowboys from hell.
Дураа хүрээд дуулмаар байвал
Cypress hill.
Хаагаагүй, нуугаагүй.
Аль алиныг нь сонсмоор байвал
Наашаа хэл.

(Cowboys from hell, Cypress hill гэсэн үгсийн дуудлагаар дээрхи мөрүүдийг нэгтгэн дуулсан нь үгсийг ялгаж сонсоход туйлын хүндрэлтэй болгосон мэт санагдана.)

Уртаашаа хол явна
Хааш хаашаа.
Холыг ойртуулж энд хэлнэ
Чадлаараа.
Уйлахгүй, унтрахгүй.
Улам ноцож түймэр дэгдээнэ
Цаашаагаа.

(Тэд өөрсдөө бүрэн итгэлтэй, хэзээд урагш тэмүүлэхээ тунхаглаж байна.)

I’m bleeder and leader
So bleeder.
Угаасаа, цуснаасаа Rocker man.
Хийвэл бүү ай
Үүнээс айвал бүү хий.
Мэлмий нээлгэх дотор хүнээ
Шоронд бүү хий.
I’m bleeder and leader.
Угаасаа, цуснаасаа Rocker man.

( “Би цус ханагч – удирдагч”.
Тэд сонсогчдоо муу цусаа хануулахыг санал болгож байна хэмээн ойлгоно.
Сэтгэл зүрхээ хорих хэрэггүй хэмээн тунхаглаж байна.)

Нүүрэн дээр чинь бөмбөг тэсэлнэ
Булсара.
Үүнийг харин амлаж чадна
Цусаараа.
Хөлдөхгүй, царцахгүй
Амьтан дууриаж хэзээ ч хайлж урсахгүй.

Зэврэшгүй, гацашгүй Калашников.
Энэ бол биднээс гарах Power metal.
Айгаагүй, нуугаагүй.
Өөрийн хүслээр байх нь жинхэнэ Фантастиш.

(Автоматын ээлж мэт дээрхи мөрүүдээр тэд өөрсдийгөө тунхаглаж байна.)

I’m bleeder and leader
So bleeder.
Угаасаа, цуснаасаа Rocker man.
Хийвэл бүү ай
Үүнээс айвал бүү хий.
Мэлмий нээлгэх дотор хүнээ
Шоронд бүү хий.
I’m bleeder and leader.
Угаасаа, цуснаасаа Rocker man.

Дуулах дуртай дуу минь
Энэхүү дуу.
Уйлах дуртай бол
Харин нааш бүү суу.
Галзуу ганц зууг
Эрүүл энхийн төлөөгөөр
Даруулаад уу.

(- Эрүүл энхийн төлөө !)

2. Жихүүн бороо

“Уйлах дуртай” хүмүүст зориулсан “хайлж урссан” энэ дуу тунхагаа бүрэн үгүйсгэх мэт санагдана.

Гадаа шиврэх уйтай, хүйтэн бороон дуу
Өнчин бодолд минь хань болж
Цонхны шилэнд уйлж, дуулж.
Хаалганы цаана зогсох
Зовлонт тэр бүсгүйн
Цээжинд хурах гуниг нь
Гаслан дунд ганцаардсаар.

(Хүйтэн борооноор уйтгарлах нэгэн хаалганы цаана зовлонд автсан бүсгүй буйгаар төсөөлж байгаа мэт.)

Гуниг хайгаагүй би.
Хүйтэн гийчинд уйтай.
Уйлж байгаагүй чамд.
Энэ бороо хүйтэн.

(Хүйтэн гийчинг бороо хэмээн ойлгоно.)

Жихүүн бороонд нуугдсан
Энэ цагийн уйтгар.
Урилгагүй зочны минь
Хөшүүн харцыг нааш хөөж.
Явган гуниг тээсэн гийчинд гомдолтой.
Хүйтэн харцанд жиндсэн би уйтгартай.

(Үргэлжилсэн хүйтэн борооноор уйтгарлах нэгнийг дээрхи мөрүүдээр тодотгосон мэт.)

Гуниг хайгаагүй би.
Хүйтэн гийчинд уйтай.
Уйлж байгаагүй чамд.
Энэ бороо хүйтэн.

Хувьгүй хүн хуртай уйлжээ.
Харц тулгарч тэд хамтдаа үүрдийг хайжээ.
Хувьгүй хүн хуртай дуулжээ.
Харц тулгарч тэд хамтдаа зуурдыг олжээ.

(Борооны дуслууд уйтгарлагч нэгэнд нулимс мэт, үргэлжлэн орох чимээ нь дуу мэт санагдах ажээ. Тэрээр өөрийгөө хаалганы цаана байгаа бүсгүйтэй хамтдаа эндээс одож буйгаар төсөөлөх мэт.
“Хуртай уйлах, хуртай дуулах” гэсэн утгын алдаатай мэт санагдах хэллэгүүдийг “хурнаар уйлах, хурнаар дуулах” хэмээн ойлгов.)

Гуниг хайгаагүй би.
Хүйтэн гийчинд уйтай.
Уйлж байгаагүй чамд.
Энэ бороо хүйтэн.

(Уйтгарлагч төсөөлөлөөсөө эргэн ирэх мэт.

Энэ дууны текстын учрыг олохыг оролдох нь танд сонирхолтой байх болов уу.

– Хүйтэн байна шүү. Удахгүй дулаацах байх аа.)

3. Майдарын эрин

Саарал манан, оддын бороо
Харанхуй зууны үүдийг нээхэд
Нарны сүүдэр хоосон тэнгэрт
Сүүлчийн гэрлийг уусган одлоо.

(Дээрхи мөрүүд солирын бороонд дэлхий ертөнц өртөн, бүхэлдээ харанхуйлан, гэрэл гэгээ үгүй болсон мэт сэтгэгдлийг төрүүлэх мэт.)

Цайдам хөндий, хөхрөх уулсаас
Утгын үзүүр олддог байсан.
Тэнгис далай, цэнгэг агаар
Жаргалын галыг асааж байлаа.

(Солирын борооноос өмнөх дэлхий ертөнцийн зураглал.)

Маргаашийн нар мандах уу
Зэвэрсэн ертөнцөд.
Алдарсан итгэл тээж
Бид сэрэх үү, зүүднээсээ.

(Түнэр харанхуй нөмөрсөн мэт энэ ертөнцөд юунд итгэж цааш амьдрах вэ гэсэн асуулт тавих мэт.)

Нойргүй зүүдэнд цөмийн шуурга.
Аниргүйг сонсоход чимээгүй орилоон.
Төмөр зүрхэнд нуугдсан сэтгэл.
Тааж болшгүй нэгэн таавар.

(Дээрхи дөрвөн мөр өөрийн утгаа бүрэн төгс илэрхийлэхээр туйлын оновчтой буусан мэт санагдана.)

Саарал манан, оддын бороо
Харанхуй зууны үүдийг нээхэд
Нарны сүүдэр хоосон тэнгэрт
Сүүлчийн гэрлийг уусган одлоо.

Маргаашийн нар мандах уу
Зэвэрсэн ертөнцөд.
Алдарсан итгэл тээж
Бид сэрэх үү, зүүднээсээ.

4. Ийм л байг

Энэ дууг бүжиглэх дуртай бүх хүнд зориулсан мэт санагдана.
“Бүгд бүжиглэцгээнэ. (Танцуют все)” 😀

Нар тэнгэртээ уйдаж л байг.
Үүл наагуур нь нүүж л байг.
Сар арай чүү сүүмийж байг.
Шар шувуу үүрэндээ үүргэлж байг.

Хааяа би уйдаж л байг.
Хааяа би хязгааргүйн дунд тэсэрч байг.
Хаана ч очсон нар мандаж байг.
Харин үдэш нь жаргаж байг.
Шөнө бүр биш ч сар сүүмийж байг.
Сүүдрийг минь газар тусгаж байг.

Салхи исгэрэн шуугиж байг.
Хааяа сэвэлзэн намайг илбэж байг.
Зарим хүн өс өвөрлөн амьдарч байг.
Гэвч түүнийгээ мартан инээж байг.

Хааяа би уйдаж л байг.
Хааяа би хязгааргүйн дунд тэсэрч байг.
Хаана ч очсон нар мандаж байг.
Харин үдэш нь жаргаж байг.
Шөнө бүр биш ч сар сүүмийж байг.
Сүүдрийг минь газар тусгаж байг.

Хөх тэнгэр мөнхөд оршино.
Түүний дор ертөнц эргэнэ.
Өвөл зун ээлжилж байдаг.
Өдөр шөнө ээлжилж байдаг.
Нар сарны хооронд оршиж
Насны сүүлд уйлуулж буцна.

Ийм л байг.

( – Хаана ч очсон нар мандаж байг.
Харин үдэш нь жаргаж байг.)

5. All up

Татартай хамтарсан энэ дууны текст цомогт байгаагүй тул сонсголоороо буулгах гэж оролдлоо. Алдаа мадаг гарсан бол залруулна биз ээ.
Тодорхойгүй үг, өгүүлбэрүүдийг *** – р тэмдэглэв.

Бид энэ дуун дээр
Өөрийнхөөрөө үглэе.
Бараг гурвуулаа рок
Цуг – цуглая.
Рок амьдаар ***
Үл рок гэж бүү чичлэе.
Энэ дуун дээр гурвуулаа дуулаад
Нэг нэгээрээ биш бүгдээрээ нэгдье.
Нэг л сонин үнсэлтээр
Булсаратай хамтаар
Би ч гэлтгүй , чи ч гэлтгүй
Бүгдээрээ нэгдье.

( :blink: )

Бид бүгдийн стиль rap, hip – hop.
Rap dance хийж байвал don’t stop.
Бидний нэрийг Татар.
Дууг нь сонсоод сатаар.
Хойшид хийх бүх зүйл
Бид өөрийн гараар.
Хөөе чи, сонсож бай.
Бидний дуулах дууг
Одоо тэгээд сонсож бай.
Бидний дуулах дууг
Одоо үл тоох аашит
Сонсож байгаад *** цаашид .

Би одоо эхлэе.
Чи биднийг дагаад дуул.
Бид үүнийг хийж байна.
Чи одоо биднийг сонс.
Энд Татар хамтдаа, дандаа.
Бид үүнийг хийлээ, хамтдаа.
Би одоо эхлэе.
Чи одоо биднийг сонс.

Бид рокыг, бид рокыг
Бас Булсара рокыг
Эдэнтэй бас, бидэнтэй бас
Бүгдээрээ рокыг дуулж чадна, дуулж чадна.
Чи зүгээр ***

Надад хэлэх гэсэн үг бий.
Түүнээ сугалья.
Бас ***
Би өөрийнхөө дуугаар шүлэг хэлье.
Шүлэг хэльe, бүлэг хэлье.
Ам бүлэг хэллээ.
***
***
***
***
***
***
*** .

( :silly: )

Энэ дуугарах нь.
Нус сугарах нь.
Урам хугарах нь.
Гугарах нь, зугарах нь.
Ахиад гугарах нь, гугарах нь.
Сугарах нь.
Би ингэж яриад
Дандаа муужрах нь, муужрах нь.

( :laugh:
Хамрын ханиад хүрсэн үедээ нусны алчуураа мартсан нэгний үг гэлтэй дээрхи мөрүүд энэ дууны хамгийн утгагүй хэсэг мэт санагдана.
“Татааруудаас болгоомжил” гэсэн үг байдаг билээ, :D)

Би одоо эхлэе.
Чи биднийг дагаад дуул.
Бид үүнийг хийж байна.
Чи одоо биднийг сонс.
Энд Татар хамтдаа, дандаа.
Бид үүнийг хийлээ, хамтдаа.
Би одоо эхлэе.
Чи одоо биднийг сонс.

Үүнийг би нааш нь нуугаагүй.
Бусдыг би доош нь хийгээгүй.
Татарыг надаас чи асуусан уу?
Тэгвэл бид цааш нь…
Go , go

Би одоо эхлэе.
Чи биднийг дагаад дуул.
Бид үүнийг хийж байна.
Чи одоо биднийг сонс.
Энд Татар хамтдаа, дандаа.
Бид үүнийг хийлээ, хамтдаа.
Би одоо эхлэе.
Чи одоо биднийг сонс.

(Төгсгөл.
– Дарсан өргөст хэмхийн шүүс уух уу?)

Continue Reading

Сайхан шинэлээрэй!

Өнөөдөр битүүний өдөр. Цагаан сар сайхан баяр шүү, цаана нэг л өөр уур амьсгалтай байдаг юм. Бүгд гэртээ бужигнаж хоол ундаа бэлдээд л, завсраар нь бөх харах гэж гүйлдээд л… Одоо тавгын идээгээ засна, тэгээд буузаа тавиад битүүлнэ дээ.

Арван долдугаар жарны барагдашгүй хэмээх гал нохой жил маргааш гарах нь байна. Хүмүүс хаа сайгүй л ийм мэндчилгээ дэвшүүлээд байгаа хэрнээ барагдашгүй хэмээх гал нохой жил нь яг ямар учиртай болох талаар нэг их ярихгүй юм. Тэгэхээр нь тухайн жилийн өнгө мэнгийг хэрхэн яаж тодорхойлдог талаар сонирхож асуулаа л даа. Эмээ өвөөгөөсөө асуутал тэд маань сайн мэддэггүй, бодвол зурхайчид л нэрлэдэг байх ухааны зүйл ярьж байна. Манайхан ч аргагүй л дээ, лам хуврагаар яваад байдаг улс биш, жинхэнэ соц. үеийн сонгодог атеистууд байгаа юм. Сүүлдээ хобби хөдлөөд нэг таньдаг маарамба ах руугаа ярьж үзлээ. Мань хүн ч асар учир жанцантай юм ярьж өгөв. Даанч утсаар ярьж байсныг хэлэх үү, зарим зүйлийг нь сайн ойлгосонгүй. Ямар ч байсан зурхайн ухаан гэж их нарийн эд байдаг бололтой. Маарамба ахтай баярын дараа уулзалдаж, энэ талаар ярилцах болсон тул аяар дэлгэрүүлж бичихийг бодно.

Цагаан сарын бэлтгэл үед Монголд бүх наймаа худалдаа эрчимжиж, хүмүүс ёстой л бужигнах юм. Хэд хоногийн өмнө Нарантуул захаар шагайхад үнэндээ хөл тавих зайгүй байна билээ. Цагаан сарын дараа хүмүүс нэг хэсэгтээ наймаа хийдэггүй болохоор зах баярын дараах 10 хоногт амардаг юм гэсэн. Баруунд Christmas shopping-ийн үеэр consumer confidence, retail sales-тэй холбоотой тоонуудыг чухалчлаад байдаг шиг манайд ядаж Цагаан сарын үеэр ийм тоо гаргадаг болмоор юм уу, эдийн засгийн хандлагыг ажиглахад хэрэгтэй баймаар…

Сар шинэдээ сайхан шинэлж, шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байгаарай!

Continue Reading

Өнөөдөр — маргааш

Ямар ч байсан Монгол Улс шинэ Ерөнхий Сайдтай болж, улс төрийн тодорхой бус байдлаас хэсэгхэн хугацаанд ч гэсэн гарав бололтой. Энэ ч яахав, угаасаа ойлгомжтой болчихсон байсан зүйл. Харин сая хальт орос сонин (www.gazeta.ru) хараад сууж байтал асар сүржин нэртэй линк нүүр хуудаснаа тавьчихсан байгаа харагдав: “Коммунисты вернулись к власти в Монголии.”

Энэ гарчигийг хараад бодлоо л доо. Цагийн сайханд хамгийн сайн сайхан бүхнийг билэгддэг байсан “коммунист” гэсэн үг өнөө үед хамгийн муу муухай хараал болон хувирчээ. Гарууд нэг нэгнийгээ муулахараа “тэр улаан коммунист”, “коммунистууд тэгж л таарна”, “муусайн коммунистууд” гэх мэтээр урсгаж гарна. Гудамжинд жагсаж байгаа хүмүүс нь ч тэр, УИХ-д суугаа гишүүд нь ч тэр сав л хийвэл хамаг бурууг коммунистууд руу чихэж, тэднийг л чичлэнэ. Гэтэл хэдхэн жилийн өмнө коммунист гэж хэлүүлэх нь хамгийн сайхан магтаал байсан бус уу? Юмс өөрчлөгдөнө гэж… хурдан юм. Хэсэг хугацааны дараа айгүй л бол “муусайн ардчилагчид” гээд сууж байна даа. Өнөөдрийн үнэн маргааш худал болдог нь жам ч юм уу?

Маркс, Энгельс, Энхболд

PS: Энэ оросууд Элбэгдоржийн нэрийг алаад хаячихжээ: Тсахьяджин Элбегдордж гэнүү. Хөөрхий минь, англиас хөрвүүлсэн юм байлгүй, уул нь адилхан үсгээр л бичдэг юмсан… больжээ.

Continue Reading

Хулгайчийг бариарай

Мунхаг миний бие (ингэж бичдэг хvмvvс vнэндээ, намайг оруулахгvйгээр, єєрийгєє ухаантай гэж боддогт эргэлзэхгvй байна) нэг иймэрхvv юм бичээд vзлээ. Хєрвvvлэгч ажиллахгvй байгаа тул латинаар орууллаа. Уучлаарай. Найруулга, утга санаа тvvхий гэдэгт эргэлзэхгvй байна. Та бvхэн яаж сайжруулах талаар мэргэн зєвлєгєєгєє эсвэл сайжруулахын аргагvй тэнэг юм байна гэсэн саналаа єгнє vv.

“Хулгайчийг бариарай”

Саяхан Монголын хэдэн сонинг уншихад авилгалын тухай сэдэв нэлээн хєндєгдсєн байх юм. “Авилгал авсан аваагvй, чи єєрєє авсан”. Эсвэл “чи єєрєє юу ч хийдэггvй, хэлэхээс цаашгvй”. Зарим шударга нэг нь “миний авилгал бол яльгүй юм, сvржигнээд байх юм байхгvй” гэж ч байна. Иймэрхvv маягаар хэрэлдсэнээ сvvлрvvгээ “битгий хуц, чадаж байгаа юманд арга байхгvй, ална чамайг” гэсэн байдлаар vргэлжлэх болтой юм. Тэр дундаас нэг сонирхол татсан санаа бол “хулгайч л хулгайчийг бариарай гэж орилдог шvv дээ, чи хvмvvсийг авилгал авсан гэж орилоод байвал чи єєрєє жинхэнэ авилгач байна” гэсэн логик байлаа. Энэ дvгнэлтийг эмхлэвэл дараах 1 ба 2 гэснийг vндэс болгоод 3-ийг дvгнэлт болгон гаргаж байх юм.

1. Хулгай хийсэн хvн л “хулгайчийг бариарай” гэж хамгийн чанга орилдог.
2. Нөхөр Х “авилгачдыг бариарай” гэж хамгийн чанга орилдог.

Энэ 2-оос

3. Нөхөр Х л жинхэнэ авилгач юм байна.

Тэгвэл үнэхээр 1 vнэн гэж vv? Yнэндээ халаасны хулгайчид хулгай хийчихээд бултахын тулд єєр хvнийг заагаад “тэр хулгайч, тэрийг бариарай” гэж орилдог гэдэг яриа байдаг. (Хулгайч нар хулгай хийж байхыг нь харсан хvмvvсийг чанга орилуулахгvй байхын тулд дээрх яриаг гаргасан байж ч болно.)

Гэхдээ vнэхээр хулгайч нар дандаа тэр аргыг хэрэглэдэг, мөн зvгээр хулгай хийж байхыг нь харсан жирийн шударга хүн “тэр хулгайч, тэрийг бариарай” гэж орилно гэж байхгvй гэсэн vг vv? Хэрэв тийм бол гэмт хэрэгтнийг барихад тун амар боллоо. Хамгийн чангаар “тэрийг бариарай” гэж орилж байгаа хvнийг барихад л болох нь дээ. Гэтэл vнэхээр тэгээд бариад унавал хулгайч нар тэнэг биш болохоор тэгж хашгирахаа больчихно биз дээ. Харин ч эсрэгээр, жинхэнэ хулгайч нар дуугай байж байгаад эхэлж “хулгайчийг бариарай” гэж орилсон хvнийг “наадах чинь “хулгайчийг бариарай” гэж чанга орилоод байна, єєрєє хулгайч, бариарай” гэж чанга орилно биздээ. Тэгэхээр яах вэ? “Хулгайчийг бариарай” гэж орилсон хvнийг “наадах чинь ингэж орилж байгаа юм чинь єєрєє хулгайч” гэж орилж байгаа хүнийг баривал болох гээд байгаа биз.

Гэхдээ жаахан хvлээгээрэй. Yнэхээр ингээд унавал хулгайч нар маань тэр аргыг хэрэглэхээ болиод, аягүй бол хуучин аргандаа, єєрєєр хэлвэл “хулгайчийг бариарай” гэж хамгийн чанга орилдог аргандаа буцаж орно биз дээ. Тэгвэл яах вэ? Тэгж орилсон амьтныг барих хэрэгтэй болно гэсэн vг vv? Гэтэл тэгвэл нєгєє хулгайч маань тэр аргыг хэрэглэхээ болиод, єєр арга хэрэглээд унана.

Эндээс ямар дvгнэлт гарах вэ гэвэл “хулгайчийг бариарай” гэж орилсон хvнийг ч, “тэр хулгайчийг бариарай гэж орилж байна, тэр л єєрєє хулгайч” гэж орилж байгаа хvнийг ч хулгайч гэж дvгнэж болохгvй гэсэн vг. Хоюулангийнх нь єврийг нэгжээд vзэх хэрэгтэй. Гэхдээ хулгайч хvн “хулгайчийг бариарай” гэж өөртөө сэжиг хураах vндэс бага учир тэгж орилсон хvн хулгайч биш байх магадлал харин єндєртєй. Тэгж орилсон учраас сэжигтэй гэж үзэх vндэс байхгүй. Тэгж орилсон хvнийг сэжигтэй гээд цагдаа хориод, дарамтлаад байвал хулгайчийг илчлэх хvн байхгүй болно гэсэн уг. Мэдээж бас тэгж орилсон учраас хулгай хийгээгvй биз дээ ч гэж vзэх vндэслэл байхгvй. Бусад бvх хvмvvстэй адилханаар л тvvнийг шалгах хэрэгтэй.

Жич: Kирилл руу хөрвүүлэв, Jagie.

Continue Reading

Захидал

Би энд хичээлээ хийгээд л байж байна. Энд тєгсєєд ажилд орохын тулд єєрийгєє маш их хєгжvvлэх хэрэгтэй. Japanese нєхдvvдээс дутахгvй боловсролтой болох хэрэгтэй. Тэгэхийн тулд English, Japanese хэлнvvдийг тєгс сурч, дvнгээ байнга А гаргаж байхгvй бол болохгvй. 3 сарын 1 хvртэл хичээлээ л хийнэ.

Уг нь би бvтэн сайнд чамтай уулзах зав байсан боловч чамайг одоо болтол найз залуутайгаа хэвээрээ байдаг болохоор эвгvй санагдаад єєрийгєє нэг их хvчилж уулзья гэж бодсонгvй. Чадаагvй л дээ.

Ер нь миний бодлоор хайр гэдэг бол: миний хайрлах эмэгтэйн гоо сайхан, зан ааш хоёр хамгийн чухал гэж боддог. Энэ хоёрын аль нэг нь байхгүй бол тэр хайр болж, амьдрал болж чадахгvй. Бас хэн нэг нь нэгнийхээ тєлєє биш хоюулаа бие биенийхээ тєлєє байж амьдрал болдог байх.

Эмэгтэй хvний хувьд бол арай єєр байж болох юм: 1. ухаан (хvмvvжил) 2. царай зvс (бие бялдар) 3. боловсрол (эхнэрээ сэтгэл хангалуун амьдруулах чадвар). Боловсролтой ч хvмvvжилгvй (ухаан муутай) бол уурлахаараа чамд гар хvрнэ. Царай зvс, бие бялдар сайтай ч боловсрол муутай (амьдрах чадвар муутай) бол чамайг хангалуун амьдруулж чадахгvй. Бас хичнээн ухаантай ч царай зvс нь сэтгэлд чинь нийцэхгvй бол урамгvй биз дээ. Би хэрэв эмэгтэй байсан бол нєхєртєє ийм л шаардлага тавина.

Хєєрхий залуус ажил амьдралдаа хvрээгvй, энэ бvхнийг эргэцvvлэн бодоогvй байж гэр бvл болоод хvvхэдтэй болоод амьдрал хэцvvдэхээр салж сарниад амьдралдаа их алддаг юм шиг байна лээ. Уг нь хvvхэдтэй болно гэдэг чинь хосуудын хувьд хамгийн аз жаргалтай мєч байж, тэр хоёрыг vvрд салшгvйгээр холбож єгч байгаа зvйл биз дээ. Тэгээд тэр залуу ч яахав бас нэг юм олоод авна биз харин тэр бvсгvй болон хvvхэд л хамгийн хэцvv.

Тэр жаахан хvvхдийг єєрийн тєрсєн эцэг (эхээс) нь илvv хайрлаж чадах хvн маш ховор шvv дээ. Бараг байхгvй. Ер нь ч тэгээд хvнээс салаад дахиад хvнтэй сууж байгаа амьтан бол найдахад хэцvv шvv дээ, тэ.

Би сая Монголд байхдаа ФМ-ээр (гэр бvлийн радио байсан байх) олны танил гэр бvлvvд орж ярилцлага єгдєг нэг нэвтрvvлэг сонслоо. Нэг хос орж байна лээ. Тэр хоёр таван хvvхэдтэй. Миний мэдэхгvй хvмvvс байсан. Тэр хоёр гэрлэхээсээ ємнє бие биендээ амлалт єгч байсан гэсэн. Тэр нь юу гэхээр, эмэгтэй нь “би чамаар хэзээ ч гэрийн ажил хийлгэж байхгvй”. Нєхєр нь “би хэзээ ч чамаас єєр эмэгтэйтэй нэр холбогдохгvй, би хэзээ ч яаж ч уурласан чамд гар хvрэхгvй, тэгээд би чамайг сайхан амьдруулна” гэсэн амлалтууд бие биедээ єгч байсан гэнээ. Бас хоюулаа нэг нэгнийхээ хамаатан саданг хэзээ ч нvд vзvvрлэхгvй, хэрэв тэгэх юм бол бид хоёрын харьцаанд сэв сууна гэж амлацгааж байсан гэсэн. Тэгээд тvvнийгээ одоо дурсаад, бие биенийхээ тєлєє амьдраад, хамгийн том охин нь 18-тай, хоёр бага нь нэг хоёр настай, их жаахан юм шиг байна лээ.

Их ухаалаг хос байсан шvv. Чи єєрийн бодлоо хуваалцана биз дээ.

Continue Reading

Google мандтугай!

Өчигдөр Монгол Улс интернетын гарцтай болсны 10 жилийн ой болж өнгөрөв. Бас л хурдан юм аа, нэг л мэдэхэд 10 жил болчихжээ. Саяхан л учраа мэдэхгүй Monstudnet-ын чатанд дэмийрдэг байлаа шт, тэгсэн яасан байхав, Бодрол хүртэл аль хэдийн нэг нас хүрчихсэн байдаг.

Интернет ээ гэж… бас л буянтай зүйл шүү. Жишээ нь Google байхгүй болчихвол би бараг л яаж амьдрахаа мэдэхээ байх байлгүй. Анзаараад байхад Google бий болсноос хойш миний тархины мэдээлэл хадгалах процесс эрс өөрчлөгдөөд байгаа. Урьд нь ихэнхи мэдээллийг асар идэвхитэй нь аргагүй цээжилж тогтоодог байлаа шт, тэгсэн одоо Google-дчих юм чинь дээ гэж бодоод онцын шаардлагагүй зүйлийг хэргээр мартдаг болоод байна. Шинэ технологи ийм богино хугацаанд хүний тархины үйл ажиллагаанд ийнхүү нөлөөлнө гэж байдаг болов уу? Эсвэл би хөгшрөөд залхуу болж байгаагаа хөөрхий муу Google-руу чихээд байж ч мэдэх юм, :P. Гэхдээ магад Google жинхэнэ утгаараа хүн төрөлхтний collective memory болж байгаа ч юм билүү…

Үндэсний Статистикийн Газрын гаргасан тооны дагуу 2004 оны байдлаар Монголын 1000 хүнд 8.1 интернет хэрэглэгч ноогдож байгаа гэнээ (ҮСГ – энэ тоог хэрхэн яаж гаргасан нь тодорхой бус байна). Монголын нийт хүн ам 2.8 сая (CIA World Factbook) гэж багцаалж тооцоход манайд нийт 22680 хүн интернет хэрэглэдэг гэсэн тоо гарч байгаа юм. Гэхдээ гадаадад амьдарч буй Монголын иргэд уг тоонд багтаагүй биз. Тэгэхээр Монгол сайтыг тогтмол үзэх боломжтой хэдэн арван мянган хүмүүс байна гэсэн үг… бас л чамлахааргүй тоо шүү.

Юутай ч, баярын мэнд!

Continue Reading

Сувгаа битгий солиорой

Гэртээ ирсэн биш оройдоо хальт зурагтын суваг солиж суух завшаан гарч байгааг хэлэх үү, сонирхолтой байна. Манайхан ирклаам гээчийн учрыг харин ч нэг олсон бололтой, шувт л янзан бүрийн зүйл сурталчлаад байх болтой юм. Киноны дундуур гардаг реклам ч яахав дүүрсэн хэрэг гэж бодоход зөвхөн ямарваа нэгэн бүтээгдэхүүн сурталчлах цорын ганц зорилготой бүхэл бүтэн нэвтрүүлэг хүртэл гарах юм. Ядаж байхад иймэрхүү нэвтрүүлгүүд яг prime time-аар гарахыг нь яанаа. Хамтлаг дуучид клип хийлгэлээ гэхэд юу юугүй л нэг brand-ын нэрийг товойлгож гаргаад л, энэ цагийг зүүхгүй л бол хүн биш гэсэн аястай дуулаад байх жишээтэй. Ийм төрлийн маркетинг байлгүй яахав, гэтэл мэдээллийн хөтөлбөрүүдээр байнга аль нэгэн байгууллагын үйлчилгээг сурталчилсан “мэдээнүүд” явах нь арай л хэцүү юм. Шууд сурталчилгаа нь үр дүн багатай болоод ирэхээр байгууллагууд сурталчилгаагаа мэдээ маягаар явуулдаг болсон юм байлгүй. Нэг бодлын санаа амар ч юм уу…

Компаниуд маркетингдаа их мөнгө хаядаг болсон нь манай зах зээл томорч, өрсөлдөөн ихэсч байгаагийн шинж байх л даа. Энэ нь нэг талаасаа эерэг үзүүлэлт боловч цаашдаа үнэн зөв, зохистой сурталчилгааны асуудал хурцаар тавигдаж болох юм. Манайд АНУ-ын FCC (Federal Communications Commission) маягийн бие даасан байгууллага хэрэгтэй ч юм уу? Одоогийн байдлаар энэ талын зохицуулалтыг ямар газар хариуцаж байгаа нь хальт сонирхолтой санагдаж байна.

Зурагт гэснээс, сумо гаргадаггүй телевиз гэж алга. Мань мэт шиг сумо үздэггүй хүний хувьд энэ нь үнэндээ дарамттай юм, сумогийн цагаар бол ерөөсөө сонголтгүй наасан. Сайхан үндэсний бөхөө үзээд сууж байх минь…

Continue Reading