Чехууд мандтугай!

Монголд Чехийн ерөнхийлөгч айлчлаад сүр юм болж байх шиг байна. Гэхдээ энэ зуны бусад хоёрын хооронд айлчлалуудыг бодвол Вацлав ах бас тэгж байгаад их буянтай эр юм аа. Түүний ачаар Монголын уран зургийн галлерейд Чехийн зураач Франтишек Купкагийн үзэсгэлэн гарч, мань мэт нь уран зураг харж баясаж, дүрдээ итгэв. Бүтээл нь Нью Йоркийн MOMA, Парисын Musee d’Orsay-д байдаг зураачийн үзэсгэлэн манай уран зургийн галлерейд гарна гэдэг том үйл явдал л даа. Кандинский, Малевич нартай нэгэн үед абстракт бүтээл хийж байсан нөхөр гэж бодохоор Купка бас л маяг зураач наасан. Ер нь Чех гаралтай гарууд урлаг соёлын салбарт балай авах юм аа, их гүрний тасархай байсан гэсэн дээ өөр байх нь аргагүй биз.

Түрүүнээс хойш эгч Кундера уншиж бариад л, Чехээр амьсгалаад байсан биш Чех период маань Купкагаар culminate-ладаг байна шүү, :D. Даанч мань нөхрийн тосон будгийн ажлууд ирээгүйд жаахан сэтгэл гонсгор байна (даварсан). Ер нь төрийн айлчлалын үеэр иймэрхүү арга хэмжээ зохиогдож байвал гоё юм байна. Фрадков наадмаар ирэхдээ стадионд гөлийж суухын оронд хэдэн Малевич чирээд ирсэн бол аштай юу.

Купкагийн үзэсгэлэн энэ сарын 30-ныг дуустал галлерейд байх юм гэнэ лээ шүү, үзээрэй!

Continue Reading

Mongoliana болон бусад залууст

Сонирхолтой түүхтэй юмаа. Mongoliana-ийг үнэхээр хүндэлж байна. Гэхдээ бас харамсаж байна. Монгол оронд үнэтэй капитал болсон боловсролтой энэ эмэгтэй гадаадад гарч харлаж ажиллах гэж. Хэрвээ энэ бүсгүй Монголдоо ажиллаад эсвэл мастертаа сураад эх орондоо ажилласан бол их зүйл хийх байсан даа. Яг үнэндээ энэ бүсгүй ажил нь болохоо байсандаа бус, амжиргаа болон охиныхоо ирээдүйг бодсондоо гадагшаа гарч мөнгө олох гэж байна. Уг нь бол ямар нэгэн хүн ажлаа сайн хийгээд улс орондоо их зүйл бүтээвэл амьдрал нь дагаад өсдөг нийгмийн эрүүл логик байдаг шүү дээ. Гэтэл энэ үзэгдэл Монголд алга байна. Харамсалтай байна. Энэ бол зөвхөн Mongoliana-ний асуудал биш Монголчуудын эмгэнэл болоод байна. Манай нэг найз залуу МУИС-ын маркетингийн ангийг төгсөөд төсвийн байгууллагад ажиллаж байгаад Япон луу хараар ажил хийхээр явсан. Уг нь тэр ажилдаа ч сайн, сайхан ч мэргэжил эзэмшсэн залуу байсан. Гэтэл тэр өнөөдөр Японы боловсролгүй хамгийн муу хүмүүстэй мөр зэрэгцэн хар ажил хийж байна. Мэдээж тэд бидний хэдхэн Монголчуудыг бас жаахан дарладаг гэсэн. Бас нэг найз маань МУБИС-ын багшийн ангийг төгсөөд дараа нь магистр төгсөөд Монголдоо ерөнхий боловсролын сургуульд багшилж байгаад өнгөрсөн жил Солонгос хар ажил хийхээр явчихлаа. Бас амжиргааны асуудалаар явсан хэрэг. Тэр маань бүр ШУ-ны магистр хүн шүү дээ. Энэ мэтчилэн Монголын хичнээн олон боловсролтой, эрэмгий залуус харийн оронд очиж хар ажил хийж, боол болж, зориг мохож байгаа болоо. Энэ бол зөвхөн Mongoliana бид хоёрын бус Монголын нийгмийн эмгэнэл… Ийм нийгмийг цогцлосон хүмүүст гомдож байна.

Continue Reading

Quote of the day

Томас Манн, “Тонио Крёгер”:

И хотя он знал, что любовь принесет с собой много мук, горестей и унижений, что она нарушит мир в его сердце, наводнит его мелодиями и он лишится покоя, который нужен для всякого дела, для того, чтобы в тиши создать нечто целое, он все же радостно принял ее, предался ей всем существом, стал ее пестовать всеми силами души, ибо знал: любить – это богатство и это жизнь, а он больше стремился быть богатым и жить, чем созидать в тиши.

Continue Reading

Та бүхэнтэй нэгдэж байгаадаа баяртай байна

Сайн байцгаана уу? Энэ сайт руу санаандгүй орлоо. Орсондоо ч бас маш баяртай байна. Бусад сайтуудад хүмүүс тоглоом тохуу хийсэн, хий хоосон бичлэг урсгасан байдаг юм. Харин энэ сайт утга учиртай, хүмүүсийн сэтгэлийг нээж чаддаг сайт ажээ. Нэг л өөр. Хэн нэгний ертөнцөөр зочилж байгаа мэт, сайхан сэтгэгдэл төрж байна. Тиймээс та бүхэнтэй нэгдэхээр шийдлээ. Би Монголдоо байдаг, Төрийн бус байгууллагад ажилладаг сэтгүүлч бүсгүй. Гэхдээ удахгүй Европ руу гарахаар зэхэж байгаа л даа. Аль орон? Яаж? Ямар ажил олдох бол? Эрсдэл ямар байх бол гэхчлэн олон асуулт байнга толгойнд эргэлдэж байна. Тиймээс би гадаадад ажиллаж амьдардаг монголчуудын сайтуудаар сүүлийн өдрүүдэд байнга зочилж байгаа юм. Тэгээд энэ сайтыг сонгож авсан юм. Та бүхэн нэгэнт гадаадад гарч, хөлөө олсныхоо хувьд надад тусламж, зөвлөгөө өгнө гэдэгт найдаж байна.

Continue Reading

Non alcoholic living

Хүн болгонд л амьдралын нэг алхам урагшлах тутам бүхнийг ном журмын дагуу хийх хүсэл төрдөг байх. Үүний нэгэн адил сургууль төгсөөд л өөрөөр амьдрах хүсэлд хөтлөгдөөд архи амсахгүй байх, өглөө бүр гүйхээр шийдлээ. Тэгтэл шинэ ажилд ороод өглөө гүйдэг байсан хүн чинь өглөө босч чадахгүй бараг л ажилдаа хожигдон байж очдог боллоо. Харин архийг тэвчиж өнгөрөөсөөр л байна. Киви-гийн дуун дээр гардаг шиг 10 жилийн нөхдийн уулзалт, ажлын газрынханы найр цэнгээн дээр нэг хундага ч уухгүй байх олны дунд нэг л содон бусад юу гээд маяглаад байгаа юм бэ? Гэх маягтай. Тэрнээс долоон доор юм нь охинтой танилцаад нэг газар орох уу? Гэж хэлэхээс санаа зовмоор өөрөө ороод мөстэй кола уугаад суучихаар шинэхэн танил маань эвгүй байдалд ороод явчих юм шиг санагдаад байх юм.

Магадгүй өөрөөр амьдрах санаа маань ч тийм ч зөв байгаагүй юм бол уу? Мэдэхгүй юм цаг хугацаа зөв бурууг нь харуулах байлгүй дээ.

Continue Reading

Шалгалт

Барилгын салбарын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, компаниудыг аттестачлалд хамруулахаар шалгалтаар ажилладаг юм байна. Энэ хугацаанд 2 зүйлийг ажиглалаа. Нэгдүгээрт, төрийн хүнд суртал, дарамтаас хүмүүс залхаад, одоо эвлэрч, зарим нэг нь дасан зохицчихсон байна.

Хоёрдугаарт, “шалгалт” гэдэг үгний утга учрыг үндсээр нь өөрчилмөөр санагдлаа. Хүмүүс шалгалт гэхээр энэ нөхөр одоо манай компаний болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг элрүүлээд, тэгээд болохгүй зүйл байвал бидний үйл ажиллагааг цааш явуулахгүй “хар тамга” дарна гэж ойлгож байх шиг байна. Ер нь бол манай шалгалтаар явж байгаа хүмүүс шалгалтын утга учрыг мөн дээрхтэй адил ойлгож байна. Үнэндээ бол үгүй юм. Ажил хийх, бүтээх сэтгэл дүүрэн урам зоригтой яваа хүнийг жаахан зүйлээс болоод дэгээдэж унагах, хар тамга дарах нь харамсалтай юм. Эцсийн дүнд Монгол хөгжих ёстой шүү дээ. Тийм болохоор шалгалт гэдэг нь тухайн байгууллагын болохгүй, бүтэхгүй байгаа зүйлыг хамтарч шийдвэрлэх гарц, тэдэнд зөвлөлгөө, туслалцаа үзүүлэх, тэгээд хамтдаа хөгжих, хамтдаа урагшаа явахыг хэлнэ гэж тодорхойлмоор санагдлаа.

Continue Reading

Юу болоод өнгөрвөө?

Улаанбаатарт өчигдөр цас оров (одоо ч орж л байх шиг байна дөө). Намар гарах гээд байна уу, өвөл болоод байна уу… яанаа, толгой эргэчихлээ гэсэн, 😛

Continue Reading

Microsoft groupie

Шинэ Internet Explorer 7 программыг суулгаж үзлээ. Mozilla Firefox-той ямар адилхан болоо вэ? Browser дотроо tab-уудтай болж, тэгэхээр олон цонх нэгэн зэрэг нээх шаардлагагүй боллоо гэсэн үг. Бас google search-тэй integrated юм байна. Ямар ч байсан хуучныгаа бодвол хамаагүй дээр харагдаж байна. Гэхдээ хэрвээ би илүү cool байсан бол уиндоус, эксплорер энэ тэр гэж заваарч байхгүй, санаа амар линукс дээр сууж байхгүй юу… даанч дасан зохицноо гэж хэцүү юм даа, :санаа алдах:

PS: IE 7-г www.microsoft.com-оос татаж авсан болно. PC чинь genuine Wndows-гүй бол суудаггүй юм шиг байна лээ шүү.

Continue Reading