Монголчууд бид сонин улс шуу… Ямар ч найдваргүй юм нь дээр хэт оптимист зан гаргадаг мөртлөө зарим тохиолдолд дэндүү пессимист загнах юм. Өөрсдийн түүхэндээ хандаж байгаа байдал нь ч яг ийм.
Манж улсад дарлуулсан түүхээ Монголчууд ярих ямар дуртай гээч? Юм л бол бид Манжид тэгж дарлуулаад, ингэж эзлэгдээд гээд л дайрчихна. Арван жилийн түүхийн хичээл нь боолчлогдож, эзлэгдэж байсан явдлаар дүүрэн. Гэтэл бусад улсууд яадаг билээ? Оросууд гэхэд л хоёр зуун жил Монголын хараат явснаа арван жилийн түүхийн сурах бичигдээ хоёрхон мөр дотор дурьдаад л өнгөрч байх жишээтэй. “Өмнөд зүгээс варвар Монголчууд дайрсан боловч баатарлаг Оросын ард түмэн Куликово поле-гийн байлдаанд тэднийг цөм цохиж, нутаг буцаасан билээ” гээд л хоёр зуун жилийн түүхийг хоромхон зуур алгасчихна. Хятадууд ч мөн адил… Хятадыг эзэлсэн Монголын их хааныг өөрийн хаан болгоод л бичээд байна. Гэтэл бид гадныханд дарлагдаж доромжлуулснаа яриад л байдаг… Манжид дарлуулснаа ярихын оронд дэлхийг атгаж явснаа ярьмаар байх юм…
Түүх хэзээ ч 100% objective байж чадахгүй… түүхийг гуйвуулж болно, түүхийг ашиглаж болно. Харин түүнд ашиглуулчихгүйхэн шиг л явбал болох нь тэр…
1 Comment
???