iPod буюу e-shopping

Өчигдөр зүв зүгээр сууж байгаад гэнэт далийгаад iPod mini захиалчихлаа. Нэг хэсэг энэ хавьд iPod-гүй хүн хүн биш болоод, хүн бүр л үлгэрийн юм шиг чихэндээ хачин цагаан чихэвч зүүчихсэн явсныг хэлэх үү, гэнэт хорхой хөдөлдөг байна шт… Би уул нь авахгүй зөндөө тэссэн юм, харин өчигдөр яах аргагүй тэсвэр алдагдчихлаа л даа гэсэн. Apple-ын маркетингийн хүмүүсийг үнэндээ шүтэж байна аа, зүгээр л нэг муу mp3 тоглуулагчийг асар культ статустай болгочихдог наасан. Ядаж байхад iPod моодонд орсон биш iPod-ын сав, speakers, dock энэ тэр гээд наян бүтээгдэхүүн гарч ирээд тэрүүхэн тэндээ нэг бяцхан салбар үүсчихэж байгаа юм. Дээрээс нь iTunes байна. Зах зээлээ гэж…

 

iPod mini
 

Anyway, iPod-oo Apple-ын website-аар захиалчихаад сууж байтал “Shipment sent” гээд FedEx-ын tracking number ирлээ л дээ. FedEx-ын сайт уруу ороод, илгээмжээ track-латал миний iPod харин ч нэг Shanghai, China-гаас илгээгдсэн гэх юм даа. Даярчлалаа гэж… 😀 Айгүй л бол миний захиалгыг Энэтхэгт нэг хүн хүлээж аваад, Шанхай уруу явуулаад, тэгээд тэндээс наашаа ирж байгаа л даа. Хятадууд хийдэггүй юм байхгүй болсон хойно iPod-ыг ч мөн адил Хятадад хийж байгаа нь сонин биш байх. Гол нь Хятадын үйлдвэр нь бараагааа захиалагч уруу шууд явуулдаг нь гоё юм. Шанхайд нэг үйлдвэр байлаа гэж бодоход, тэндээс бөөнд нь контейнерээр АНУ уруу ачуулж төвөг удалгүй, шууд захиалагч уруу шуудангаар явуулдаг нь их аятайхан санагдав. Тэгэх тэгэхдээ худалдан авагчаас шуудангийн нэмэлт зардал авахгүйгээр шүү…

Ер нь e-commerce хөгжихөд тээвэрлэлтийн асуудал асар чухал юм шиг. Манайх шиг хаяг адрес нь тодорхой бус, шуудантай бараг харьцдаггүй газар үүнийг сайтар бодолцох хэрэгтэй мэт. Түрүүн УБ уруу express шуудангаар нэг илгээмж явуулсан биш бараг сар гаран болж очсон шүү. Яасан бэ гэтэл МИАТ ачаалал ихтэй гэсэн нэрийдлээр Бээжинд асар удаачихсан байгаа юм. Уул нь шуудан хамгийн түрүүнд зорчиж байх ёстой баймаар. Манай шуудан илүү найдвартай болчихвол наад зах нь хөдөө орон нутгаас хүмүүс интернетээр гэж худлаа ярьдаггүй юм аа гэхэд каталогоор дуртай зүйлээ захиалдаг болж болмоор юм. Шинэ цагийн “агентууд” байхад тэгэх шаардлага үгүй ч юм уу. Гэхдээ л…

Дээрээс нь төлбөр тооцооны асуудал байна. Хэд хэдэн Монгол онлайн дэлгүүр байна л даа. Зарим нэгний нөхцөл дээр төлбөрийг биечлэн бэлнээр хийнэ гэсэн байх юм… төлбөрөө өөрийн биеэр очиж хийх юм бол интернетээр юм худалдаж авах ямар хэрэг байна аа, өөрийн биеэр дэлгүүр орчихно л биз. Зарим нь яахав, кредит кард, банкны шилжүүлэг, Moneygram гэх мэтийн сонголт өгсөн байна билээ. Манайхан кредит кард нэг их хэрэглэдэггүй, банкны шилжүүлэг, Moneygram гэхээр бас л хаа нэгэн газар очиж, шилжүүлгийн шимтгэл төлж төлбөр хийх шаардлага гарах тул тэд бас нэг их тохиромжтой бус мэт. Уул нь дотооддоо бяцхан PayPal маягийн сүлжээтэй болвол хэрэгтэй юм шиг. Үе үе тэр дансдаа ямарваа нэгэн байдлаар мөнгө хийчихдэг байхад transaction costs нь наймаа хийх болгондоо Moneygram-даж байснаас хямд баймаар юм.

Гэснээс, би нээрээ сүүлийн үед шувт e-shopping-длоо шүү. Дэлгүүр хоршоо энэ тэр болж явдал суудал болохгүй амар санагдаад байдаг юм. Шөнө сууж байгаа л гэв гэнэт шинэ гуталтай болчихож байгаа юм биш үү… 😛

You may also like

1 Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *