Шинээр эхлэх боломж олгодог болохоор хүмүүс шинэ жилд дуртай байдаг. Харин миний хувьд шинэ жил гэхээсээ илүүтэй хичээлийн шинэ жил буюу 9-р сарын 1 хамгийн гоё санагддаг байж билээ. Цоо шинэ дэвтэр нээгээд ямар нэгэн шинэ зүйл сурах… сүүлийн хэдэн жил мэдрээгүй мэдрэмж.
Энэ жил миний хүү анх удаа цэцэрлэгт явна. 9-р сарын 1-ний сургаар би л хамгийн ихээр догдлож байх шиг. Амьдралыг арай өөр өнцгөөс харах боломж. Хүүтэйгээ хамт бүх зүйлийг цоо шинээр сурах боломж.
9-р сарын 1 болох гэж байгааг далимдуулаад таван жил оролдоогүй блогоо сэргээчихье. Шинэ дэвтэр л гэсэн үг…
1 Comment
Pooh tiim udaan oroldoogui biluu 2-3 jil shig l sanagdaj bna tsag hugatsaa ymar ungurnu we ee