Багабандийн саёнара

УИХ-ын хаврын чуулганы нээлтээр Монгол Улсын ерөнхийлөгч Н. Багабандийн хэлсэн үг асар шуугиан тарих шиг боллоо. Зарим хүмүүс түүнийг дахин сонгох хэрэгтэй гэж шагширч, зарим нэг нь түүнийг “Монголын цорын ганц ардчилагч” хэмээн цоллож байлаа. “Бидэнд уух ус, амьсгалах агаар, идэх хоол мэт хэрэгтэй хамгийн гол ололт бол яах аргагvй ардчилал мєн” гэж хэлээд байгаа хүнийг тэгж нэрлэхгүй гээд ч яахав.

Гэхдээ цаасан дээрх үгсийн цаадахыг харахыг бодъё. Багабанди зөвшилцлийн бүлгийг “аль ч асуудлыг дотроо урьдчилан ярьж шийдээд дараа нь УИХ-д оруулж ирэн шууд батлуулдаг” хэмээн буруу шаажээ. Уучлаарай, өмнөх УИХ ямар байлаа? Хагас жилийн өмнө шахуу Багабанди ардчиллыг мэдрээгүй байсан болж таарч байна уу эсвэл тухайн үеийн улс төрийн тогтолцоо түүнд өөрт нь ашигтай байсан болохоор тэр дуугай сууж байв уу? Та нэг зүйл анзаарсан байх. Тэрээр удаа дараалан “эрх баригчид” ингэж байна тэгж байна гэж хэлж байлаа. Багабанди хоёрхон сарын дараа огцроно. Түүнд өнөөдөр алдах зүйл үгүй учир тэр ингэж ярьж чадаж байна. Нөгөө талаас, сүүлчийн удаа УИХ-д хандахдаа хүмүүсийн сэтгэлд хоногшхуйц үг хэлэхийг бодсон байлгүй. Түүнээс биш ардчиллыг магтан дуулсан үг хэллээ гээд Багабандийг дахин ерөнхийлөгчөөр сонгох гэж туйлшраад байх шаардлага үгүй биз.

Түүний ярианаас нэг зүйлийг цохон тэмдэглэмээр санагдсан юм. Тэрээр засаглалын хуваарийн талаар зөндөө ярилаа. Юуны өмнө, УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүний албыг давхар хаших нь ардчилсан бус гэж хэн хэлээд байна аа? Монгол Улс парламентын засаглалтай. Парламентын засаглалтай орнуудад парламент, засгийн газар хоёр бие биенээсээ ихээхэн хамааралтай байдаг бөгөөд Багабандийн яриад байгаа Америк маягийн separation of powers нэг их ажиглагддаггүй. Ийм системд засгийн газрын гишүүд ихэнхдээ парламентаас гаралтай байх ба давхар алба хаших явдал олонтаа тохиолддог. Энэ нь харин ч их эрүүл тогтолцоо байж магадгүй, ялангуяа Монгол шиг жижиг улсын хувьд. Зүгээр практик талаас нь авч үзье. Хэрэв УИХ-ын гишүүнийг давхар ЗГ-ын гишүүнээр сонгож болохгүй гэвэл айгүй л бол УИХ-д нэр дэвшээд унасан, жинхэнэ өнөөх “лааз өшиглөхөөс” өөр аргагүй болоод байсан улс төрчид ЗГ-ын гишүүн болох магадлал асар өндөр болно. Харин УИХ-ын гишүүд бол тодорхой шалгуур давчихсан улс байгаа. Ямар ч байсан УИХ, ЗГ-ын гишүүд давхардаж байна гэдэгт нэг их санаа зовох хэрэггүй болов уу.

Юутай ч, Багабанди удахгүй түүх болох тул тэр нэг их сонин биш байна. Харин 5-р сарын 22-нд хэн сонгогдох нь тунчиг сонирхолтой байна даа…

3 Comments

  1. Bagabandi bol uneheer muur bagsh shtee 😀 uulnaasaa l tegdeg shtee ene bagabandid ergej ireh zai uls turd baihgui baigaa bol bailgamaargui bna bi neg zuil deer oi mnin gutaj bilee ROYAL CASTLE d bairtai hun erunhiilugchid 0 saya tugruguur baishin ene ter geed MP nuud margadan baihad duugai l suuj baigaam daa … hervee uneheer tiim ariun hun yum uuchlaarai bi oron orontoi hun bi baishin avah gej ene ajiliig albiig hashaaguii geed helchihej chadahgui !!!

    Ga Yamniihan tuuniig iish iish ni ailchluulah gej uhtelee zovdog baih daa … unuuh ni bi neg tiishegeee yavmaar bna gej megeed l utgaggui yum

    gesnees ene udaagiin songoltond nadad yaasan ch demjiheer hun ugui baiga tul Enkhsaihan iig neg harah sanaatai baiga hervee ug hun husvel husvel ch gej dee boldog bol songuuliinh ni ajil tuslamaar bna 😀

    sayahanaas enkhsaihan ii poster gudamd uzegdeh bolov getel ter uria ni “BI AVILGALAGCHDIIG TSEERLUULNE!!!” gesen bsan getel bi avilgal ugch bsan hun shtee surguulid oroh geed onoo dutaad OUHDS iin hicheeliin erhlegchid 1000 USD ugch bsan shtee 🙂 getel namaigaa tseerluuleh bolvol yana 🙂

    ene uls turd shat daraallasan logictoi alham hiihgui bol neg zuiliig sugalj avaad temtsvel utgagui boluu minii bodloor ene urianii orond “Bi avilgaliin MGL iin hursund oron zaigui bolgono” ch yum uu arai anonymous yum bodoj olson ni deer baihaa gegege minii bodloor Enkhbayar neg ih deeguur davhihgui baiha bas II shattai yavagdah baih gej bodoj bna 🙂

  2. BAGABANDI URUU DOVTLOOD HEREGGUI EE. ENE GOL NI BUS. GOL NI TUUNII SHUUMJLEL CHUHAM ENE UYED TSAGAA OLJ CHADSAN UCHRAAS SHUUGAAN TARIJ BAINA. TER ARDCHILLIIN DAISAN YAVSAN, MUNHAGLASAN UYE OLON BII. GEHDEE ODOO ENE TSAG UYED ENE UGUUD NI JIRIIN OLON BIDNII TALD, ARDCHILLIIN TALD BAILAA. ENE L GOYO.

  3. Bagabandi kharin ikh goyo zuil khelj b.san. Bi Bagabandiig iim zuil khelne gej bodoogui. 8 jil tsugluulj b.gaad neg sain khelj b.kh shig sanagdsan.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *