Шинэ жил

Он гармагц post-holiday depression-д орж, дээрээс нь ханиад хүрч, нэг хэсэг хэцүүдсэн биш өнөөдрөөс л овоо учир мэдэхтэйгээ болж байна. Ямар ч байсан шинэ жилээр учиргүй нийслэл салат хийж, шампанск буудуулж, мандарин идэж, хуучин оноо ёс төртэйгээр үдсэн…

Бага байхад шинэ жилээр Орос, Монголын ТВ-ууд “Ирония судьбы, Или с лёгким паром!” киног заавал гаргадаг байж билээ. Сая ч гэсэн ялгаагүй, ууранд орох дуртай бүтэлгүй нөхрийн түүх хоёр гурван сувгаар нэгэн зэрэг гарч, мань мэтийн хобби хөдөлж, гарах тоолонд нь үзлээ. Коммунизмын үед бүгд нэгэн хэвэнд цутгасан байранд, нэгэн хэвэнд цутгасан тавилгатай, нэгэн хэвийн амьдралаар аж төрдөг байсныг үүн шиг сайн ёжилсон кино үгүй байх, яаж цензураар оруулсан юм гэмээр… Өнгөрсөн жил “Ночной дозор”, “Wanted”-ын найруулагч нөхөр “Ирония судьбы”-гийн үргэлжлэлийг “Ирония судьбы: Продолжение” гэх маш “оригинал” нэртэйгээр хийсэн сураг сонсдов, даанч тэрийг нь зурагтаар гаргасангүй. Гэхдээ бодоод байх нь ээ, мань мэтийн хувьд “Ирония судьбы”-гаас илүүтэй “Home alone” хамгийн “шинэ жил”-сэг кино байж магадгүй юм, 80-аад онд төрсөн юм гэсэн дээ. Харин “орчин үеийн” хүүхдүүд ямар киног шинэ жилтэй associate хийдэг юм, бүү мэд…

“Ирония судьбы”-гаас улбаалаад, хэдэн найзуудтайгаа хамгийн паянтай шинэ жилийнхээ талаар ярилцаж, баахан инээлдэв. Ихэвчлэн кадр тасарсан, тасарч унасан эсвэл такси, метронд он гаргасан гэх мэт түүхүүд зонхилох шиг болсон. Миний хувьд энэ жилийн шинэ жил яах аргагүй маш олон талаараа хамгийн special байсан, мөн хоёр жилийн өмнө гэртээ ганцаараа шинэ оноо угтсан тэр шинэ жил \тухайн үед яг 12 цаг болоход яаж зүгээр байхав гэсэн дээ ганц шампанск задлаад, цонхоороо салют үзэж билээ… өмнөх орой нь гэртээ парти хийчихсэн биш 31-ний өдөр ганцаараа гэрээ цэвэрлэх гэж өдөржин байлдаж, 12 цаг гэхэд тос сорогчоо тэврээд зогсож байсан байх\… Ер нь нэг бодлын аливаа баяраар ганцаараа байх гоё ч юм шиг, бясалгаж энэ тэр…

Понимаете, каждый год 31 декабря мы с друзьями ходим в баню. Это у нас такая традиция…

Оройтоогүй байгаа дээрээ яаралтай шинэ жилийн ямар нэг уламжлалтай болох хэрэгтэй байна, ямар саунад суултай биш… Санаа оноо юу байна?

11 Comments

  1. Orosiin neg kino baisan neriig ni yu gedeg ve meddeg bol helj tuslaach, ertiid genet sanaad haisan chini oldohgui baisan. Neg emegtei genet makeover hiigeed oortoo bi hamgiin hoorhon setgel bulaam busgui gej helj itguuleed garch ogdog chini yu bilee?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *