Сүүлийн үед BBC News-ийг асаах тоолонд л Incredible India гэсэн реклам гарч байх юм. Нэг хэсэг Malaysia, Truly Asia хэмээх Малайзийн tourism campaign од болсныг санаж байна, Энэтхэгүүд яаж дутахав дээ… Ер нь Азиуд янзан бүрийн урианд их дуртай юм шиг байгаа юм: Malaysia, Truly Asia, Incredible India-аас гадна Amazing Thailand, Uniquely Singapore, Vietnam – The hidden charm, WOW Philippines, Indonesia – Ultimate in Diversity, Mystical Myanmar гэх маягаар бүгд л ямар нэг catchy slogan бодож олохыг хичээсэн мэт. Вьетнамууд шилдэг уриа шалгаруулахын тулд уралдаан хүртэл зарласан байгаа юм. Харин Филиппинууд WOW гэж байхын оронд иймэрхүү уралдаан зарласан бол өлзийтэй байж дээ гэж бодогдов, гэхдээ яахав, манайхыг бодвол ядаж рекламтай.
Нөхдүүд уриандаа зориулж дуу энэ тэр хүртэл зохиож ирээд л, хэдэн төрлийн реклам гаргаад, сүйд болдог шинжтэй. Манайхан уул нь иймэрхүү юмандаа сайн даа, жишээ нь, дууныхаа аяыг Балхжавт даатгаад, түүнийг нь Сарантуяа, Ариунаа тэргүүтэй “бүх одууд” хамтарч дуулаад, продюсерээр нь С.Баяр ажиллах юм бол балай авах нь ойлгомжтой, :P. Нэг хэсэг Discover Mongolia гэсэн уриа яваад байсан шиг санагдаж байна, гэхдээ тэгсгээд алга болчих шиг болсон. Надад лав MIGHTY MONGOLIA гэвэл зүгээр юм шиг санагдаад байгаа юм, түүх энэ тэрээ бодсон ч гэсэн… Дууг нь BX-ээр дуулуулах хэрэгтэй, :D.
Манайхан аялал жуулчлал бол Монголын хамгийн ирээдүйтэй салбар гэж ирээд л, сүр дуулиантай юм ярьдаг ч, Монголыг tourism destination гэсэн утгаар нь сурталчлах тал дээр дорвитой ажил огт хийгдэхгүй байгаа нь харамсалтай. Юу юугүй таван минут тутам CNN-ээр реклам явуулаад л, Time-ын дугаар бүрт 10 нүүр аваад байх нь хаашаа юм, ядаж нэг тасархай вебсайт хийж болно доо…
Гэснээс, Монголыг тодорхойлох өөр ямар уриа байж болох вэ? Mongolia the Magnificent, Mongolia, mon dieu!, Mongolia, More!… г.м. Гоё санаа байна уу, тэгвэл мини-кампанит ажил өрнүүлье л дээ… Хэдэн видео эвлүүлж YouTube дээр upload хийгээд, Flickr дээр account нээж баахан зураг тавиад… Ийм төрлийн анхны сайн дурын campaign болж, хүмүүс асар сонирхох ч юм билүү…
PS: Слоган гэснээс, сая Economist.com дээр Business Friendly Bahrain гэсэн реклам явж байна. Хөрөнгө оруулагчдад зориулсан хувилбар: Moneymaking Mongolia, Make money in Mongolia, 😛
15 Comments
???????????? ?????? ???
???
?????
Thanks, ??????… ???? ????????????????????????????, ???????????? ???????????? ???
???
?????
?????????????? ?
ter gadgaadad baigaa mgl chuud chin bugd l waiting staff house keeping d mergejeed baigaa yum bishuu,manage lj chadahgui bnuu, yaaj yavaad ajilgui mgl chuudiin dotor tolguud irj ajilaad bnaa:P
Management-???? ?
bodood bsan yer n “Discover Mongolia” l hamgiin dajgui n ch yumu.. Mongol ter Malaysia, Philippines entr shig goyo dalaitai baigaltai bish yum chin, tuuhen, nuudelchin talruugaa nitch-leed, ‘ta uuruu “Discover Mongolia”‘ …. geel boloo. hehe.
The land of chinggis khan gevel l sain yavah baih aa
???
Mysterious Mongolia ??????. ?????????? ????????????????.
???? ????
Inspiring in Mongolia ?????? ???
BOLOMJ.. bankand handah shaardlagagvigeer oron suutstai boloh bolomj bvdeed bna shvv.., bid 13-r horoolold 12-r sard ashiglaltand oroh 2 oron suutsandaa zahialga awch ehleed bnaa,
delgerengvi medeeleliig online messneger bolon http://www.skyinfinity.mn site-s awna uuu..,