Сонгуулийн жил ээ гэж… Биднийг орон нутгийн сонгуулийнхаа дүнг нэг тийш болгож чадахгүй мунгинаж суух зуур нэг л мэдэхэд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль сүр дуулиантайгаар болж өнгөрөв. Анхны Африкан Американ, анхны муслим гаралтай Ерөнхийлөгч гэдэг утгаараа Обама маш олон хүчин зүйлийн хувьд анхдагч боллоо. Ямар ч байсан тэр жинхэнэ American dream гэж юу болохыг яруу тодоор харуулж чадсан. Хүн болгон л түүхэн сонгууль болсныг гайхширч байх энэ үед Обамагийн нуруун дээр маш том хариуцлага ирж байна. Тэр кампанит ажлынхаа явцад Америкчуудыг эв нэгдэлтэй байхыг уриалж, ӨӨРЧЛӨЛТ хийхээ амлаж, хүмүүсийг байлдан дагуулж, тэдэнд урам хайрлаж чадлаа. Тэр хүмүүст ИТГЭЛ НАЙДВАР бэлэглэсэн. Харин одоо эхэлсэн ажлаа Цагаан ордны өндөрлөгөөс үргэлжлүүлэх л үлдлээ.
Өөрчлөлт гэж ярих амархан ч, түүнийг бий болгох нь хэцүү байдаг. Тэгэхээр Обама тэр олон хүмүүсийн итгэл найдварыг хадгалж, тэдний хүлээлтийг хөсөрдүүлэхгүй байх асар том хариуцлагыг хүлээлээ. Эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, Иракын дайн гэх зэрэг дэндүү олон ээдрээтэй асуудал түүний өмнө байгаа. Will he deliver?
Эртний Грекууд ардчиллыг анх бий болгосон гэдэг. Харамсалтай нь ардчиллын хар гайгаар Грекийн төрд уран цэцэг үгсээр ард олныг мунхруулж, дураараа авирлах демагогууд олширсон тул Грекийн иргэншил хямралд орсныг хожим Плато шүүмжилсэн байдаг. Гэтэл бид ч мөн адил сайхан ярьдаг хүмүүсийг үнэлж, тэдэнд өөрийн эрхгүй итгэж эхэлдэг хэвээр л байгаа. Сая л гэхэд Барак Обама ярихыг үзүүлж өгөв. Түүний хэлсэн үгийг хүмүүс иш татаж, нэг нэгэндээ и-мэйлдэж, ханандаа хадаж, цээжлэх шахуу юм боллоо. Түүнийг хүмүүс шүтэн биширч, тахин шүтэж эхэлсэн. Энэ үзэгдэл зөвхөн АНУ-д ч биш, хаа байсан Монголд хүртэл өрнөв. Ямар сайндаа Нобелийн шагналтан Paul Krugman “the Obama campaign seems dangerously close to becoming a cult of personality” гэж байхав.
Үнэн ч бай, худал ч бай… хүмүүст inspiration хэрэгтэй байдаг юм шиг, бурхан ч бай, буг ч бай, хэн нэгэнд итгэх зайлшгүй шаардлага байдаг юм шиг. Бид ч мөн адил энэ замыг туулсан. Нэг хэсэг Ц.Элбэгдоржийн уран цэцэн үгсэд уярч харайлгаад, болохоо байхаар нь С.Баярын чухал төрх, боловсролтой царайд хамаг итгэл найдвараа тохов. Энэ нь одоо ч үргэлжилсээр… Хүмүүст итгэл найдвар өгч, тэднийг хөдөлгөх нь чухал ч, тэр их найдвар алдагдаж эхэлвэл аюул болохыг 7-р сарын 1 бидэнд харуулаад авсан.
Өнөөдөр бид демагог хэмээх үгийг лидер гэдэг үгээр сольчихоод баясаж суугаа. Ирээдүйд лидер гэдэг нь ч мөн адил negative connotation-тэй болохыг үгүйсгэх аргагүй мэт. Гэхдээ найдахгүй гээд яах ч юм билээ…
16 Comments
ted gehdee songuuliig yamar goyo hiij bnaa? nyden deer sanaliin too garaal, yr dynd analiz hiigeel. Lainii tom touch screen deer neg nohor muj mujaar ni zaadalj tailbarlaal. Ter shoroon tymen amitan yamar shuurhai budilaangyi hiij chadaj bnaa?
manaih baihgyiee byten odor tag bolj bolj olniig tsochirduulsan dyn ayanga tsahij baigaa ayatai pas nyas hiitel zarlaal. Gehdee bijken bush agaa garch irehdee bas zygeer bgaagyi talaar nileen barin tavin bichseniig ‘Stupid White Men’ nomnoos (Michael Moore) umshij bsiin bna…
?????????????????? ???
?
???
???????? ???????? ???? ?????????
?????????????
???????????? ?????
Hoit etseg ch Indonesi l daa, torson etsgiin taliinhan Islam shashintai. Gehdee ooroo Muslim bish, etsgiin taliinhantai yamar ch holboogui, Amerikt Christian shashintai osch ondiison huniig Muslim garaltai gej yarih ni uchir dutagdaltai l gesen yum. Torohiin huvid Hawaiid torson ni batalgaatai. Aav ni ih charismatic oyutan baisan gesen, eej aavaasaa zov zov chanaruudiig ni hoslood torchihson zolig shig baigaa yum 🙂
???
???
??????-???? ???????????? ?????????????? ?
Amerikt toroogui anhnii Pres gej hevleleer bichseniig estoi haraaguim baina. But then again, I don’t read right-wing media 😉 Obamag torohod Hawaii US muj boltson bailgui yahav. McCain bur Panamad (Muj bish US territory) torson shte. Thank God terminator has no chance! Zarim saatai garuud Obamag Kenyad torson gej hardan Supreme Court-d case oruulah gej baigaa tuhai unshsan. Adgiin zarga 10 honogtoi gej 🙂 Tiinhuu zargaldaj baigaa neg lawyer US natural citizen gedeg bol US-t torohoos gadna etseg eh 2-uulaa US citizen baih estoi gej constitutioniig mushgin orchuulsan yum haragdsan shu. Total nonsense! Tuhain ued Hawaiigiin local newspapert Obamagiin birth announcement hevlegdsen scaniig online tavisan baisan.
Nixon-iig uzeh geed tochkoltson baigaa. Oliver Stone-ii JFK-g duustal uzeh gej 2 ch udaa untan barin baij neg ard ni garch bilee 🙂
??????????, ?????????? ?????? ?????????
?????????????
?????????? ?? ?????????? ???? ?