Саяхан л нэг сонгууль болж өнгөөрөөд байсан юу юугүй дахиад л нэг сонгууль болох нь байна. Ер нь ерөнхийлөгчийг УИХ-аас сонгочихдог болвол амар юм дөө, хоёрын хооронд дахин сонгууль явагдаж наян юм болохгүй, угаасаа тэр нь шулуун юм байгаан шт. Тэхгүй олон нийтээрээ сонгож бөөн юм болдог ерөнхийлөгчийн эрх үүрэг нь ч их бүрхэг, нэг бодлын нөлөөтэй ч юм шиг, нөгөө талаасаа ямар ч нөлөөгүй юм шиг… хоёрын хооронд ийм байснаас шууд УИХ-аас сонгодог болгочихвол амар санагдах юм.
Ямар ч байсан энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болдгоороо болж өнгөрөх байх. Ардчилсан Нам саяхан хуралдаад, овоо эвлэрэх шиг боллоо… Гончигдоржийг намын даргаар сонгосон нь компромиссын нэг хэлбэр байх л даа, Энхсайханыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр зэхэж байна гэж ойлгож болох байх. МАХН-аас Улаан нэр дэвших нь ерөнхийдөө ойлгомжтой болж байх шиг байна. Буянгийн Жагаа УИХ-д суудалтай намын тэргүүний хувьд нэр дэвших боломжтой байх, битгий л тэгж тэнэгтээсэй билээ. “Эх Орон-Ардчилал” эвсэл албан ёсоор тарчихсан юм чинь, экс эвслийн гишүүд болох МАШСН (Эрдэнэбатын нам гэсээр байгаад сурчихжээ, намых нь нэр толгойд орж ирэхгүй бөөн юм боллоо шт), ИЗН-БНН хоёр УИХ-д суудалтай намуудын хувьд хүн нэр дэвшүүлэх эрхтэй. Гэхдээ ИЗН ямар ч байсан АН-тай эвсэж оролцох байх , Эрдэнэбат ч гэсэндээ ганц найз Энхсайханыгаа дэмжихгүй бол муухай юм болох байлгүй. Тэгэхээр үндсэндээ Энхсайхан versus Улаан гэсэн үг. Ширүүхэн л сонгууль болох нь дээ.
PS: Хагас сайны өглөө далий далий юм бодох юм аа гэсэн.