Back from oblivion

Хамгийн сүүлд сар хагасын өмнө блогоо шинэчлэжээ \ядаж байхад тэр нь загвар энэ тэртэй холбоотой  хаа хамаагүй бичлэг наасан\…  Нэг л мэдэхэд асар их хугацаа өнгөрчих юм аа, дамнит.  Надад болон Бодролд санаа тавьсан хүмүүст баярлалаа,  мөн удаан хугацаагаар алга болсонд сорри гайз. Сүүлийн үед оффлайн амьдрал давамгайлаад, blog гэхээсээ илүү block царайлаад сууж байна даа гэсэн, 😛 Гэхдээ everything is well, ядаж байхад хавар болоод ч гэх шиг… Мань мэт шиг moody нөхдүүд сав л хийвэл янзан бүр болчихдог нь хэцүү юм даа.

Бодрол.ком-ын талаар хүмүүс асуусан байна. Уул нь энэ хаяг дээр literary journal маягийн сайт байршуулах санаатай л яваад байгаа юм. Утга зохиолын онлайн сэтгүүл хийх “мэргээн санаа” төрөөд бараг жил болох нь… Энэ ажил маань ажил хэрэг болох арай л болоогүй байна. Энэ хугацаанд хоёрын хооронд хуучин хуудсаа дахин байршуулах утгагүй санагдаад байгаа юм, тэгэхээр сэтгүүл бэлэн болтол энэ чигээр нь байлгаж таарах гээд байдаг. Гэхдээ ямар ч байсан Бодрол е-сэтгүүлийн анхны дугаар энэ зундаа багтаад гарчих байх аа \өөртөө асар тодорхой бус deadline өгсөн гэсэн\.  Үүний талаар тусад нь бичнэ ээ.

Блогын хувьд, энэ зун асар идэвхитэй блогдож, юу юугүй  рекорд тогтоох таван жилийн төлөвлөгөө боловсруулчихсан байгаа, 😛 . 

Бусад сонин хачин гэх юм бол: Майн баяртай уралдаж Бээжинд ганц хоёр ажил амжуулах гэж очсон биш “Тансаг лам баруун этгээдэд зорьчсон”-ы дайтай л адал явдалтав. Бээжин гэж очих тоолонд л өнгө зүс нэмээд байдаг сонин газар шүү. Яг энэ үед тэнд амьдарвал сонирхолтой байх аа \ингээд биччихээр Монголоо алдсан “хужаагийн” тагнуул энэ тэр болчихдог юм болов уу… айх юм байна шт гэсэн\.  Амьдрахад тааламжтай гэснээс, миний хувьд “top 5 dream cities to live” дараах байдлаар жагсана байх: 

  1. Улаанбаатар \Энхтайвны өргөн чөлөө мандтугай\
  2. Лондон \Топ шопд зориулж Кэйт Мосс өөрийн коллекцийг гаргасан гэнээ\
  3. Нью Йорк \Strands books-ыг санаж байна гэж жигтэйхэн\
  4. Бээжин \уур амьсгалын хувьд Нью Йоркоос ялгагдаад байх юмгүй хэрнээ Хятад хэл сурах боломжтой\
  5. Аддис-Абаба \нэр нь куул санагдаад байдаг юм аа… ядаж байхад Етиопын мөнгөн тэмдэгтийг бррр гэдэг гэж байна лээ. “Бррр байхгүй ээ, яах гээд байгаан” г.м.\

Бээжин дэх орон сууцны үнэ өртөг сүүлийн хоёр-гурван жилийн дотор хэд дахин өсөж, housing boom болж байгаа юм байх. Байршил сайтай, хотын төвийн лаг лаг шинэ цогцолборуудын нэг м.кв-ын үнэ 20000-30000 юань байдаг гэнэ. Энэ нь манайхаас 10 дахин үнэтэй гэсэн үг.  Хаа байсан Лондон мондонтой харьцуулахад бага байх л даа, гэхдээ л асар үнэтэй наасан.  Шинэ баячууд, экспатуудад зориулсан янзан бүрийн хоолны газар, бар сав ч яасан олон болсон юм, гарууд ид тансаглаж байгаа шинжтэй. Нэгэн танил Америк “дизайн нь тасархай, Бээжинд очвол заавал орж үзээрэй”  гэж ирээд л LG Twin towers хэмээх Scitech plaza-гийн хажууд баригдсан шинэ шилэн барилгын дөрвөн давхарт байрладаг LAN club нэртэй restaurant/lounge/bar-ыг санал болгохоор нь орж үзэв, шүтэв.  Өнөөх алдарт Philippe Starck зургийг нь гаргасан юм байх аа, extravagance гэж энэ л байх.

Дизайн гэснээс, нэг Монгол нөхөр хоолны газар байгуулахаар төлөвлөлөө гэхэд тогоочоо сонгохоосоо өмнө юу юугүй асар их мөнгө сандал ширээ, хана туургандаа зарцуулаад л, байшингаа гоёж эхэлдэг зантай байдаг даа. Тэгээд л нэг л их үнэтэй сандал дээр нэг л их үнэтэй хана ширтэнгээ амнаас уначих хоол сэрээдүүлэхийн тулд оршин тогтнох газар нэгээр нэмэгдэнэ. Ядаж байхад нөгөө хэдэн сандал ширээ нь байдаг л нэг сандал ширээ, юун дизайн мизайн, ядаж орж ирсэн хүмүүсийн хувьд нүдээ баясгаад гарах боломж байхгүй.  Гэхдээ нэг үеийг бодвол байдал хамаагүй дээрдсэн байх л даа, “дизайнерууд” олширч энэ тэр…

Дээрх “дизайнерууд”-ын нэгтэй саяхан хамтарч ажиллах завшаан тохиов. Дизайнер ч юу байхав, засал чимэглэлийн баг юм л даа. Яахав, зарим нэгэн хүнд гаруудыг бодвол илүү нямбай, арай ур чадвар өндөртэйн харагдаж байлаа.  Даанч “хамгийн үнэтэй нь хамгийн сайн” гэдэг тодорхойлолтыг бурхан мэт тахин шүтдэг, мөнгө хэмнэнэ гэсэн ямар ч ойлголт байхгүй, сав л хийвэл хамгийн үнэтэй сонголт руу дайрдаг хүмүүс болж таарав. Үнэтэй бараа материал нь илүү чанартай байдаг байж болно л доо, гэтэл дизайн гэдэг нь үнэтэй зүйлийг хямдхан зүйлтэй хослуулах,  хямд төсөр хэрнээ үзэмжтэй шийдэл бодож олох зорилготой байдаг баймаар юм гэж бодогдлоо… Хэн ч head to toe Chanel өмсөөд гүйгээд байхыг зөвлөдөггүйтэй л адил байлгүй ч гэж бодлоо.

Гэтэл өнөөх Philippe Starck-ын дизайн яав? Тэнд маш үнэтэй шийдлүүд ч байсан, хямд шийдлүүд ч бас байсан. Гол нь тэд бүгд нийлээд нэгэн уур амьсгал бүхий, цогц орчинг бүрдүүлж байв. Яаж юмыг тэгж хийж сурна аа? Манай барилгын салбар балай авч байгааг хэлэх үү, Монголд өнөөдөр архитектор, цаашлаад интерьер дизайнер гэх мэт мэргэжлүүд асар чухал болж байгаа \шит, мэргэжлээ буруу сонгочихож гэсэн\. Даанч чадвартай хүмүүс цөөхөн. Саяхан бас нэгэн танил маань нэгэн архитекторт барилгын зургын захиалга өгч л дээ. Тэгээд л хэд хэдэн удаа уулзаад, ийм ч барилга, тийм ч барилга гээд л баахан ярьсан юм байх. Нөгөө архитектор нь ч анхан шатны ганц хоёр зураг гаргаад л, тууштай хамтарч ажиллахаар болсон гэнэ. Гэтэл нөхөр өрөөний зохион байгуулалт энэ тэр дээр нь л ухантаад байна уу гэхээс биш фасадны зураг гаргаж өгөх шинжгүй яваад байхаар нь фасадаа яах вэ гэтэл “фасад гэх зэргийг явцын дунд шийдчихдэг юм аа” гэж авсан гэсэн. Ингэхээр чинь царай муутай барилга хотоор нэг дүүрэхээс өөр яах ч юм билээ.

Anyway, back to Beijing…. Урьд нь Бээжинд очихдоо дандаа учраа мэдэхгүй турист царайлж байгаад л явчихдаг байсан болохоор энэ удаад нэлээд нухацтай үзэх санаатай “Insider’s guide to Beijing” гэсэн нэртэй guidebook энэ тэр аваад, гудамжийг жинхэнэ метрлэх шиг болов. Хэдэн жилийн өмнө хальтхан үзэж байсан “ni hao”-ныхаа ид шидийг гаргах санаатай, хүний хэлсэн ганц өгүүлбэрийг ойлгохоороо асар их баярлаж, ойлгохгүй болохоороо “муусайн юмнууд Хятадаараа ярьж чаддаггүй юм байхдаа” ухааны юм бодож энэ тэр… зугаатай л явлаа. Ном гэснээс, Wangfujing дэх Foreign Languages Bookshop англи номны дажгүй сонголттой юм билээ, хэзээ ч унших юм бүү мэд, хэдэн ном авч ачаандаа нэмэрлэв.

Хятадууд аль хэдийн Олимп хүртэлх хугацааг countdown хийгээд эхлэчихсэн, бултаараа бэлдэцгээж, зурагтаар өдөр болгон “Олимп хүртэл тэдэн хоног үлдлээ, хөдөлмөрчдөө” гэсэн зарлал яваад л… Ямар ч байсан ноднин жилтэй харьцуулахад маш олон шинэ зам тавигдсан байх шиг санагдсан.  Гэхдээ л Бээжингийн traffic арай дэндүү болсон байна лээ – замд ихэнхи цагаа өнгөрөөчих болтой юм билээ. Хүмүүсийн амьжиргаа сайжирсаны илрэл байх л даа, гарууд солгой баруунгүй цоо шинэ Wolkswagen, Audi унаад л… үйлдвэрүүд нь Хятадад баригдсаныг ч хэлэх үү.  Ямар ч байсан Бээжингийн метроны сүлжээг өргөтгөж байгаа сураг байна лээ, тэгэхээр зам нь арай гайгүй болох байх гэж найдахаас… түүнээс биш энэ янзаараа хол явалтгүй наасан \энэ тал дээр УБ маань ч ялгаагүй л дээ\.

Арт сонирхдог хүмүүс байвал, Dashanzi 798 гэдэг газрын галерейнуудаар дэмий тэнэж болох юм байна лээ шүү, нисэх явах замд байдаг юм билээ. Хятадын орчин үеийн урлаг бий болсон газар юм байх. Хуучин үйлдвэр байсан хэсэг газрыг хашаад, үйлдвэрийн байрнуудад нь галерей, урлан хийчихсэн юм байна лээ. Байшингууд нь асар гоё өндөр таазтай наасан… тасархай харагдаж байгаа юм чинь. Энэ утгаараа манай 1-р цахилгаан станцийн барилгыг л тасархай музей болгох хэрэгтэй байгаа юм даа гэсэн… 

Ойрд блогдогүйг ч хэлэх үү, хаа хамаагүй баахан юм хамаад биччихлээ.  Дараачийн удаа хүртэл түр азная, ядаж байхад өнөөдөр Баасан гариг гэдгийг огцом санаж балрав…

ПиЭс: И-мэйл бичнэ гэж хэлчихээд ор сураггүй алга болсондоо нэр бүхий хүмүүсээс хүлцэл өчьё. Сорри, гайз… Өнөө маргаашгүй и-мэйл илгээмц. 2-рт, удахгүй төрсөн өдөр нь болох гэж байгаа Мандадаа төрсөн өдрийн мэнд хүргэе \юмыг яаж мэдэхэв, мартчихвал баларлаа шт\.

You may also like

8 Comments

  1. Jagiegaas shine bichleg yamar ih huleevee!
    Saihan baina. Blogiin shine zagvar taalagdaj baina.
    Jagie:???????????? ??????????, ?????? ?

  2. bi saya halti olympic tickets gej googledsan chin opening ceremony’gyn tasalbar $1,995 – $3,500 genee. mani metni ch tv’gaara l uzsen deer yum shig bn doo.

  3. Hehe, ta hedhen hunii blogiig halit haraad yun turuun ingej bodloo l doo. Jagie gedeg hun uzsen harsanaa hamaa namaagui bichdeg boltoi, gehdee chatnii derged arai ” soyoljson” ahisan tuvshnii neg yosnii uuriiguu reclamdsan ayastai yaria baind aa. Gehdee, taniltai bol taliin chinee gedeg……

  4. hi. bi tanii ene hiisen shig blog hiih gesen bolowch wordpress deer blog neecheed ajiluulj (???????

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *