Gattaca

Өнөөдөр Gattaca үзэж жаал баясав… бука кино шүү. Үйл явдлын хувьд ч гэсэн асар чухал асуудал хөндсөн кино. ДНХ судлал хөгжөөд ирэхээр хүмүүсийг генетикийн бүтцийн дагуу ялгаварлан гадуурхах үзэл газар авахыг үгүйсгэхгүй… Урьд нь хүмүүсийг IQ-гаар нь “сортлох” туршилт зөндөө хийгдсэн боловч IQ шалгах 100 % найдвартай арга бий болоогүй тул аяндаа замхарсан. Гэтэл ДНХ бол хүмүүсийн түвшинг тодорхойлж, тэднийг байгалийн өгөгдөхүүний дагуу “сортлох” хамгийн найдвартай арга юм. Учир нь чиний ген хэзээ ч худлаа ярихгүй, хэзээ ч ямар нэгэн шалгалт шүүлгийн дүнгээс шалтгаалахгүй: ген бол ген.

Эцэг эхүүд хүүхдийнхээ бүхий л үзүүлэлтүүдийг тодорхойлох бүрэн боломжтой болох цаг удахгүй ирнэ. Тэр цагт чиний амьдрал чамаас бус чиний ДНХ-гаас шалтгаалдаг болж мэднэ. Энэ нь эргээд хүний эрх чөлөөний асуудал болж хувирах нь ойлгомжтой. Чиний хувь заяа, чиний хийж бүтээх потенциал чамайг төрөхөөс өмнө шийдэгдчихэж байгаа тохиолдолд чи эрх чөлөөтэй бие хүн хэвээр үлдэж чадах уу? Gattaca үүнд асар өөдрөг хариулт өгсөн… хүн ямагт байгалийн жам ёсыг эвдэж, өөрийгөө агуу зүйлд дайчлах аугаа их хүч тэнхээ агуулж амьдардаг тул хүн хэзээ ч жирийн нэгэн машин мэт болохгүй хэмээсэн нь үнэндээ маш өөдрөг үзэл. Гэхдээ энэ нь хэр бодитой вэ? Чи холын хараа муутай бол хичнээн хичээгээд хичээгээд шилгүйгээр тэртээ хол үзэгдэх уулын бэлийг олж харахгүй нь ойлгомжтой. Хүн нэгэнт байгалийн бүтээгдэхүүн учраас хүний хийж чадах, чадахгүй зүйлсийн жагсаалт цаанаасаа өгөгдөх болно. Аааh, би хэтэрхий пессимист юм аа: хүн хараа муутайгаа засахын тулд оптик судлаад, нүдний шил гээчийг зохион бүтээчихсэн шүү дээ… Хэрэв байгалийн өгөгдөхүүн хангалттай бус санагдвал хүн өөрийн оюун ухааныг дайчилж, шинжлэх ухааны ололт амжилт, техник технологийн дэвшилт зэргээрээ өөрийн дутууг засах эрх чөлөөтэй амьтан. Хүн байгалийн бусад бүтээгдэхүүнээс чухам үүгээрээ л ялгардаг байх. Нөгөө талаасаа, шинжлэх ухааны амжилтанд хүрэхийн тулд хүний байгалаас заяагдсан оюуны потенциал тодорхой хэмжээнд хүрсэн байх ёстой. Эргээд л байгаль, заяа төөрөг… Эрх чөлөө гэдэг маань ямар хэврэг эд вэ?

Sci-fi гэснээс, дээр үеийн зөгнөлт зохиолуудад гардаг технологи, янзан бүрийн машин хэрэгслийн маш олон нь өдгөө биелэлээ олсон. Тухайн үед зөгнөлт байсан зүйлүүд шинжлэх ухаан хөгжих тусам амьдралд хэрэгжиж эхэлж байна… Шинэ патент бодож олж чадахгүй мунгинаж яваа фантази муутай эрдэмтэд зөгнөлт зохиолуудаас санаа авмаар юм. Азимов гэхэд л хэдэн патентын анхдагч бол?

On a lighter note, Ethan Hawke, Jude Law хоёрыг нэгэн зэрэг хоёр цагын турш харах үнэн кайфтай байлаа… дахиад нэг үзчихдэг юм билүү гэсэн, 😛

You may also like

5 Comments

  1. Minii bodloor enend neg ih aigaad baih yum baihgyi baihaa. Yahav, hymyys gadaad torhoo l saijruulah gej oroldono biz. Ternees hynii setgelgeeg DNA-aar hyrtel udirdah argagyi dee. Tarhi chin arai hurdan ajilladag bolloo geed chi yneheer ilyy uhaantai boloh uu? Ygyi baihaa daa.

  2. The perfectly “GOOD” DNA will have to be a relative concept, coz we still can’t possibly determine what’s ultimately good for a human being. Maybe a good DNA for an austronaut would suck for a wrestler? But then, the “BAD” DNA is easy to determine, I guess that could become a problem, for the bad people. Let’s say, your DNA makes you much more probable to commit a murder. In this case you’ll have to be treated accordingly, maybe pre-assigned to military or something.

    If parents want to change their baby’s DNA in any significant way, then it could be to get rid of these kinds of “impairments”. Otherwise, you might have a baby with an IQ of 500 but that won’t guarantee, or even help it to be happy or succesful.

  3. I bet the kid with the IQ of 500 (is there even a limit on how high the IQ thingie can go?) will be the most miserable human being on the face of this planet. But then I bet there will be parents who will try to have kids like that… Come to think about it, I don’t think it’s right to tamper with nature and chance, hehe, maybe I’m too conservative, but who cares.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *