Хөл бөмбөгийг амьдаар үзэх үнэхээр өөр юм аа. Мань мэт нь сүүлийн хэдэн жил худлаа үнэн хөл бөмбөг хардаг л байлаа, гэхдээ яг стадионд суугаад үзэхэд шал өөр сэтгэгдэл төрдөг юм байна. Стадионоороо нэг санаа алдаад л, стадионоороо нэг босож суугаад л, стадионоороо нэг дуулаад л… яс юман дээрээ тоглолт хоёр багийн хооронд биш, хөгжөөн дэмжигчдийн дунд явагддаг наасан. Зурагт ер нь дэмий юм дөө, шал өөр (хулхи) experience бий болгоод… дээрээс нь үйл явдлыг давтан үзүүлж хүмүүсийг муу зан сургаад… юу болоод өнгөрөв өө, яав аа гэсээр байтал таарж байгаа юм чинь.
Бидний үздэг тоглолт (Fulham vs. West Ham United) Fulham-ын стадионд болж байсан болохоор баахан “Come on, Fulham” гэсэн хүмүүс л байлаа. Хорь гаруй мянган хүний багтаамжтай стадион нь пиг дүүрэн байсныг хэлэх үү, арав хорин мянган хүн нэгэн зэрэг орилоод эхлэхээр өөрийн эрхгүй баясчихдаг юм билээ. Нэг зүйл анзаарагдсан нь, хүүтэйгээ хамт хөл бөмбөг үзэж байгаа аавууд асар олон харагдана лээ… weekend game болох завшаанаар жаал father-son bonding хийдэг болтой. Хар багаасаа хөл бөмбөгөөр амьсгалж өссөн хүмүүс улаан ногоон фэн байхаас өөр аргагүй юм байна лээ дээ.
Хөл бөмбөгийн дараа учиргүй эмэгтэйлэг загнаж дэлгүүр хэслээ. Topshop хэмээх venerable London institution орж нүд тайлав. Дэлгүүр гэснээс, Англид ирснээсээ хойш үнийн шоконд орсоор байгаад таарж байна аа. 100 доллар солиулахад 50 хүрэхгүй паунд ирэхээр гомдмоор санагдаж байгаа юм чинь… Ядаж байхад бүх үнэ нь Америкийн үнэтэй яг адилхан. Үржүүлж бодсоор байгаад ямар ч наймаа хийхгүй шинжтэй. Австрали явсан бол эсрэгээрээ гоё байхгүй юу, 😛
7 Comments
🙂 boxing day-s ehleed buh yum navs hyamdarna sh d, ter uyed shopping hiideg baihgui yu hehe
hey, jagie.
Happy new year!
Ingehed uuruu er hun em hun?
Jagie yamar huistei yum boloo gesiim? :-/
Jagie chini er shd ee, odoo boltol medeeguy baigaa yum uu 😛
????????, ???? ?
HI Jagie
Chinii blog hoorhon shuu Aus irvel heleerei Mongoloos uym zahina aa 😉
Zinn ni Mongold ainaa. Jagie uuruu budant Albion ene ter orood ene haviar uzegdehguy yum baina shd ee 🙂
Jaggie chamad az jargal ,sauhan buhniig husee!
End oddo l neg Shine on grah geed baij baina daaa..
And min ee