Өчигдөр орой Оскарын шагнал гардуулах ёслол болж өнгөрөв. Би ч бас яаж зүгээр байхав, Монгол найруулагчийн бүтээл нэр дэвшигчдийн жагсаалд байгаа сургаар хальт догдоллоо. Харамсалтай нь, “Ингэн тэмээний нулимс” шагнал гардаж чадсангүй… Гэхдээ дараа жил гэж сайхан зүйл ямагт байх хойно сэтгэлээр унаад ч яахав. Харин нэр дэвшээд авсан энэ боломжийг бас арай өөрөөр ашиглаж болох байсан мэт. Нэгэнт янзан бүрийн шагнал гардуулах ёслол дээр одуудын өмссөн гутал хувцас нь тэд нарын тоглосон кино, хийсэн юмнаас хамаагүй их анхаарал татдаг хойно, Бямбасүрэн маань энэ завшааныг ашиглаад Монгол дизайнеруудаар асар олны анхаарлыг татсан хувцас хийлгээд тайз нь дээр гарахгүй яав аа гэж бодогдсон. Оскарын тайзыг чимнэ гэдэг Монгол дизайнеруудад тэр болгон олдоод байхгүй ховорхон боломж шүү дээ… Ганц бука даашинзны асуудал л байж дээ…