Блог гэж юу вэ? Өдрийн тэмдэглэл, үзэл бодлын илэрхийлэл, мэдээллийн суваг, ямар нэгэн зүйлийг сурталчлах талбар, шинэ найз нөхөдтэй болох боломж, ганцаардалтай тэмцэх арга, full time ажил… Магадгүй интернетын хамгийн том давуу тал нь сая сая хүмүүст өөрсдийн үзэл бодлыг олон нийттэй хуваалцах боломж олгосон явдал байж болох юм. 15-р зуунд Gutenberg хэвлэх технологи бодож олсон нь мянга мянга хүмүүсийн бүтээлийг олны хүртээл болгож, Renaissance хүчээ авахад маш том түлхэц болсонтой адил интернет сая сая хүмүүсийн үзэл бодлыг маш бага зардлаар олон түмэнд хүргэж, information revolution-г гүнзгийрүүлнэ байх. Үүний үр дүнд бидний нийгэм яаж өөрчлөгдөхийг хэлэхэд эрт ч, нийгэм маань гарцаагүй өөрчлөгдөх биз ээ.
Technocrati.com хэмээх блог бүртгэдэг вебсайтны CEO David Sifry өөрийн блог-доо доорх сонирхолтой судалгааг тавьжээ:
- Technorati now tracks over
35.337.3 Million blogs - The blogosphere is doubling in size every 6 months
- It is now over 60 times bigger than it was 3 years ago
- On average, a new weblog is created every second of every day
- 19.4 million bloggers (55%) are still posting 3 months after their blogs are created
- Technorati tracks about 1.2 Million new blog posts each day, about 50,000 per hour
Хамгийн гайхалтай нь нийт блогуудын 37 хувь нь Япон хэлээр бичигдсэн байдаг бол ердөө 31 хувь нь Англиар бичигддэг аж. Дараагийн 15 хувь нь Хятад блогууд байдаг гэнэ (2006 оны 3-р сарын байдлаар). Англи хэл бол бидний үеийн lingua franca гэж ярьдаг боловч интернет дахь user-generated content-ын дийлэнхи нь Англи бус байгаа нь сонин. Япон блог гэснээс, Монгол блогчид дунд ч гэсэн мөн адил Японд амьдардаг хүмүүс их олон юм билээ. Яагаад чухам Японд блог ийм popular байдаг юм бол?
Сүүлийн үед Монгол блогын тоо маш хурдацтай өсч байгаа. Нэг үеэ бодвол өдөржин сууж уншаад ч барахааргүй олон шинэ блог нээгджээ. Монголын сонин хэвлэлийн нийтлэлийн чанар ерөнхийдөө тааруу болсон энэ үед блогчид идэвхитэй бичих болсон нь бидний мэдээлэл авах сувгыг ч өөрчилж магадгүй… Монголын блогосфер өргөжин тэлэх болтугай (xэрэв та блогтой бол хаягаа доор үлдээнэ үү).
PS: Блог гэснээс, энэ их олон блогыг нэг бүрчлэн шалгаж унших нь зовлонтой юм. Гарц хайж үзтэл Монгол блогуудыг аггрегат хийдэг сайт байдаг юм байна: Блог портал. Их зүгээр санагдлаа. Санал болгочихмоор feed reader юу байна? Нэг газраас бүгдийг нь гүйлгэж хараад байвал амар юм уу.
10 Comments
???????????? ?????????????????? ???????????????????????? ?????? , ???????? ?????????? ???
?????????????? ???????????? ?? ?????????? ?????????????? ?????????????????? ???
I use Google Desktop’s Web Clip plug-in. Tendee ooriin unshdag bloguudiig register khiikheer tedgeer bloguuded shine bichleg khiikheer garchig, tobch bichber ni garaad baidag. Deer daraad l byren ekheer ni unshikh bolomjtoi. Tegekhgyi bol ali blogiin neriig sanaj yabakh be dee. Glaaridiin blog (http://galaarid.blogspot.com) deer blog-lokh buyu irgenii setgyyl zyi talaar tobch temdeglel tabisan baina lee 😉
Thanks, JackD. Google desktop ???????????
chi minii erguulgend bi chinii ergulgend ergeldene. Uzel bodoloo nadad naalgui tsaahsaa teh uu,
yopond baidag humuus aimaar zavtai
blog bichihed zav hereggui
08.12.2006
???????
tsagaan zamaa oros hel medehgui shde. yamar utagatai um ve ?
?????????