Хоёр-гурван долоо хоног блогдоогүй болохоор хобби хөдлөөд байна л даа. Энд тогтмол бичих нь миний хувьд бүүр зуршил болжээ, хааяадаа энд тэнд явахдаа хүртэл үүний талаар Бодрол дээр ингэж тэгж бичнэ дээ, тэгээд биччихвэл тэр тэгж хариу бичих байх даа ухааны юм бодох боллоо. Блогдолт маань нэг ёсны дон болж байгаагийн шинж юм уу даа.
Саяхан Чингис зочид буудалд зохиогдсон “Улаанбаатарын Загварын Долоо Хоног – 2006” загварын шоуны үеэр иймэрхүү зүйл бодсоор байгаад гутал хувцасыг нь ч олигтой харж чадсангүй. Загварууд нь ч яах вэ, чамин тансаг, гоё ганган, өвөрмөц гэхээсээ илүү түгээмэл талдаа, дизайнер нь Fashion TV-г хэт их үзсэнийг ерөнхийд нь илтгэхүйц зүйлүүд байлаа. Гэхдээ хорооллын дэлгүүр бүрт өрөөстэй байх улиг болсон хувцас өмсөж байснаас Урлах эрдмийн дизайнеруудын загвараас авч өмссөн нь хамаагүй дээр юм билээ. Ядаж л made to order юм хийлгэнэ. За тэр загвар нь ч яахав, миний ярих гэсэн зүйл биш. Яагаад ч юм би fashion week гэхээр нь Нью Йорк, Парисын загварын долоо хоногуудархуу юм төсөөлөөд л, УБ-ын “хэн нь хэн бэ” тэнд сууж байх юм бодсон юм. Гэтэл загварын шоуг нь үздэг хүн бараг байдаггүй юм байна. Танхимд нь бөөнөөрөө шуугилдах оюутнууд, том том аппарат үүрсэн зурагчдаас өөр хүн байсангүй. Байгаа хэд нь хувцасыг нь сонирхохоосоо илүүтэй хэдэн моделийг нь сонжиж суугаа харагдсан.
“Улаанбаатарын загварын долоо хоног”-ийн ерөнхий зохион байгуулагчаар нь Урлах Эрдмийн Дээд Сургууль ажилладаг юм билээ. Анхны удаа зохиож байгаа болохоор сурталчилга сайн явуулж, үзэгчдийг цуглуулах туршлага дутсан байх ухааны юм бодтол тус арга хэмжээ дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна гэх юм. Тэгэхээр хангалттай хугацаа байсан л болж таарна. Загварын шоуг нь аль болох олон хүн үзээд, худалдаж авахыг нь аваад, шүүмжлэхийг нь шүүмжлээд байвал дизайнеруудад нь л хэрэгтэй баймаар юм. Тэгсэн гарууд хэдэн оюутнуудаасаа 3000 төгрөг авч шоу тавьсан болоод л өнгөрүүлчих болтой юм аа. Уул нь арга хэмжээгээ илүү өргөн хүрээнд сурталчлаад, хүмүүсийн анхаарлыг татаж чадвал хүмүүс ч гэсэн тэдний бүтээгдэхүүнээс авдаг болох биз. Тэгвэл импортын гутал хувцасны борлуулалтаас жоохон ч гэсэн тоншиж эхлэнэ дээ.
Харамсалтай нь аппаратгүй явсан тул ганц ч зураг авсангүй… нэкст тайм.
2 Comments
End yagl xelsen baina shyy Jaagie. Bygdiig ni goloor ni xelj, end irsen xymyys xuvtsas bish xyyxniig ni xaraxaar irsen gej…er ni tiim l baidiishdee. Gol ni niigmiin maani setgel syi, setgexgyi neg l bish baigaag iltgej baigaa neg jishee. Xymyys goo saixanii taashaal, jinxene ug xynii medremj setgexyin bayasgalang medrexiig xysexchgyi, tiim um baidgiig ni medexchgyi baina. Yaval az jargaltai saixan amidrax be? gedeg asuultiin xariug xooson bieiin taashaal, zygeer baij baigaad avax ed xurungu, zuvxun dotogshoo chiglesen bugshsan muruudul zergeer tusuulux bolj. Yadaj manai MGL-chuud yamar negen materiallag bayalag muruuduj baival exleed bi ene bayalagiin tuluu uy xiilee, uy xiix bilee gej bodox estoi. Getel barag bygd l zygeer l bayalagtai shuud xaritsan gej boddog. Bayalag xysel 2-n xoorond zaaval neg um baix estoi tegej baij bayalg xysel 2 negdene gesen iim engiin setgelgee xyrtel baixgyi bolj. Xymyys uuriin dotooj chadamj, amidraliin engiin setgelgeenyydiig xyrtel xusur xayaj baigaagiin neg jishee zagvariin 7 xonog gesen taartsan nertei arga xemjeeneesee xaragdaj baina