“Атга нөж”

Дөнгөж сая Драмын театрт “Атга нөж” жүжгийг үзээд ирлээ. Тус театр 75 жилийн ойн баяраа угтаж уран бүтээлчиддээ хүндэтгэл үзүүлж, уран бүтээлийн цэнгүүн, үдэшлэгийг зохион байгуулж буй бөгөөд энэ удаад найруулагч Б. Баатарын уран бүтээлийн цэнгүүн зохиогдож, түүний шинэхэн уран бүтээл болох “Атга нөж” жүжиг Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа ийнхүү дахин тавигдсан байна.

Ямар ч байсан “Атга нөж” сүүлийн үед Драмын театрт тавигдсан бүтээлүүд дундаас хамгийн нүсэр, хамгийн цар хүрээлэг нь болсон байх (гэхдээ би ойрд жүжиг үзээгүй л дээ, ялангуяа Гурбазарын “Надаар тоглосон хайр” фиасконы дараа…) Нэлээн хэдэн жилийн өмнө Б. Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг үзээд нэг их сэтгэл хөдлөлгүй гарч ирснийг бодоход “Атга нөж” хамаагүй өндөр сэтгэгдэл үлдээлээ. Магадгүй 800 жилийн ой хэмээн амтай болгон давтаж байсны үр дүн биз.

Зохиолын хувьд Лхагвасүрэн гуай хүмүүсийн харьцаа, сэтгэлзүйн асуудлуудыг илүүтэй хөндөхийг хичээсэн харагдана лээ. Гэхдээ жүжгийн casting нь хальт учир дутагдалтай санагдсан – Сосорбарам Чингисийн дүрд үнэхээр явахгүй байна билээ. Нөгөө талаар, хэн ч Чингисийн дүрд тоглосон ялгаагүй байх л даа, угаасаа Чингис хааны дүр хэн хүнд ахадна биз. Харин бусад дүрүүд нь гоё болсон байна лээ, театрын үе үеийн жүжигчид бүгд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулж, бүгд хичээцгээсэн байсан.

Гэхдээ үнэнийг хэлэхэд Чингисийн тухай буюу Нууц товчооноос сэдэвлэсэн зүйлүүдээс залхаж байна. Одоо юу юугүй дахиад хоёр гурван кино гарна гэж байгаа. Арай өөр сэдэв барьж авч болдоггүй юм байх даа. Уул нь Монголын түүх баялаг баймаар юм.

Юутай ч, театрын 75 жилийн ойн хүрээнд зохиогдож буй уран бүтээлийн цэнгүүнүүд ойрын өдрүүдэд үргэлжлэх юм билээ. Гоголийн “Амьгүй албат”, Чеховын “Цахлай” хоёр лав дахин тавигдах юм гэсэн. Аль нэгийг нь үзэх санаатай байгаа. Schedule-г нь даанч олж авч чадсангүй, хэрэв хуваарь нь байвал энд тавьж тус болооч…

6 Comments

  1. Bi ali ert garchaal shilee maajaad sogsood baigaashd… 80 jileer ni tegvel ochij yzen ulsiinhaa urlag soyold huvi nemree oruulii 🙂

  2. Atga nuj JYJIG ch ug ni cool bolson yum shig baigaan. Ug ni ter tamgaGYi turiig MGL-n taiznii urlagiin sod buteel ni gej uursduu heleh ih durtai baidiishde. Yer ni suuliin uyeiin jujguudiin tuhaid gevel neeg l ih surtei reklam hit duunuud ochood uzeheer unendee munguu deeremduultsen yum shig sanagddag boltson sh de. Tiim bolohoor reklamand huurtaj JYJIG uzehee barag bolison doo gej. Xarin humuus atga nujiin talaar ih am saitai bgaad bgaa bolohoor 1 tavigdahaar ni ochij unzee. heheh Anh udaagaa setgegdel bichij bn gsn. 😀

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *