Мp3 болон бас бус

Сая нэт-ээс хэд хэдэн дуу хуулав. Бодоод байсан чинь би сүүлийн таван жил хүний урманд ганц ч диск худалдаж аваагүй юм байна. Анх Напстер гарахад л үнэгүй дууны амтанд эргэлт буцалтгүй орчихож билээ… Напстер, Казаа, янзан бүрийн хууль бус сайтууд… нэг үнэгүй хэрэглээд сурчих юм бол дахиж хэзээ ч мөнгө төлж хөгжим сонсохоо больдог юм уу даа. Уул нь урьд нь би асар үнэнчээр дуртай хамтлаг дуучдынхаа цомгийг худалдаж авдаг байлаа, гэтэл одоо тэд тэртээ тэрэнгүй, надтай надгүй мөнгө хийж л таарах учраас би ганц хоёр дуу үнэгүй татлаа гээд яах ч билээ гэж бодох болсон. Яахав, гадны хамтлаг дуучдын хувьд ч энэ үнэн байх… Харин Монголын дуучдын хувьд дискны борлуулалт хэр чухал байдаг бол?

http://www.download.mn, http://www.mongolduu.com, http://www.olloo.mn, http://www.mglclub.com гээд л тоо томшгүй олон сайт Монгол дуунуудын онлайн цуглуулгатай. Эдгээрийг хянадаг байгууллага ч алга, өөрсдийн уран бүтээлийг хуулж байгаад гомдоллох дуучин ч алга. Сүүлийн үед АНУ-д Recording Industry Association of America гэх байгууллага хууль бус file sharing-тэй хатуу тэмцэхээ илэрхийлж, нэт-ээс зохиогчийн эрхийн дагуу хамгаалагдсан материал татсан олон хүмүүсийг шүүхэд өгөөд байгаа. Монголд иймэрхүү арга хэмжээ авах хэрэгтэй юм болов уу? Хэдийгээр Монголын хамтлаг дуучид асар олширч, шоу бизнес гэж ярих моодонд орсон ч Монголын хамгийн “од” дуучин хүртэл ямарваа нэгэн спонсор байгууллагаас хараат байгаа хэвээр байна. Тэд өөрсдийн уран бүтээлээр мөнгө олох боломжгүй гэж үү? Шоу бизнесээс илүү ашигтай салбар хаана байна? Хэрэв тэдний уран бүтээлийг үнэгүй олж авах боломж багасвал тэдний дискний борлуулалт ч ихэсмээр юм…

1 Comment

  1. Tiim shuu! Odoo deer ni xumuusiin bichsen zuiliig ch bas blognoos ni xusaj uuruu xiij bichsen yum shig aashlax nuxduud zunduu bson. A-sound -n tuxai minii bichsen bichlegiig ter chigt ni bugdiig ni xuulchixsan ch baix shig…

    Aygui l bol tanii bichleguudees ch gesen xussan nuxduud ch bgaa baix. Ene neg zoixcuuldag boloosoi

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *