blurry stuff

Шинэ хөгжмийн эрэл хайгуул үргэлжилсээр (сүртэй наасан)… энэ удаад Blur хэмээх Английн нэгэн хамтлагийг хувьдаа “нээв”. Нээв ч гэж дээ, 90-ээд онд Blur жинхэнэ балай авч байхад мань мэт нь учраа мэдэхгүй гүйж байсан болохоор тэдний хөгжим мань мэтдээ л нээлт болох юм даа. Түүнээс биш хүмүүс тэднийг 90-ээд оны хамгийн нөлөөтэй хамтлаг, Бритпопын загалмайлсан эцэг, юун Oasis, Radiohead гэх мэтээр ярьдаг юм билээ. Би л анааш царайлж саяхан олж сонсож байгаа юм байх.

Яг одоо миний hard drive дээр Blur-ын 212 дуу буюу 14 цагийн бичлэг байна (1.09 gigabytes-ын дийлэнхи нь хууль бус download л даа, гэхдээ яадаг юм, :P). Үнэн хэрэгтээ анх тэдний хөгжмийг сонсоход нэг л явж өгөөгүй юм, гэхдээ “Parklife” цомгийнхон “Far out” хэмээх нэгэн далий дууг санамсаргүй олж сонссоны дараа Blur-д харин ч нэг автдаг байна шүү. Хүний хүлээлтээр тоглосон санаанд оромгүй хэмнэл, гоцлол дуучин Damon Albarn-ы цаана л нэг ironic үгс, Graham Coxon-ы солиотой гитар зэрэг үнэндээ л гоё санагдаж байна. Хэрэв поп хөгжимд постмодерн хэмээх ойлголт байдаг бол Blur жинхэнэ постмодерн маягийн хөгжим тоглодог гэж хэлж болох байх: дуу нь хаана эхлээд хэзээ дуусаж байгаа нь тодорхой бус, хэмнэл нь ямар нэгэн дүрэмд захирагддаггүй, дууны үгсийг нь rationalize болоход бэрх гэх мэт… Blur-ын дуучин Damon Albarn virtual band гэж нэрлэгдээд байгаа Gorillaz-ыг үндэслэсний нэг шалтгаан энэ ч байж болох юм – постмодернист судлаачид “автор” гэж хэн бэ гэсэн асуултыг удаа дараалан тавьсан бол гишүүдээ комиксны цаана нууснаараа Gorillaz мөн л энэ асуултыг дэвшүүлж буй мэт (асар бүлтэрсэн, гэхдээ яадаг юм… Damon байсан бол бас л нэг иймэрхүү байдлаар бүлтрэх байсан болов уу гэсэн, :P).

Ямар ч байсан эхний 20 секундыг нь сонсоод дараагийн 2 минут нь яг ямар байхыг хэлж болох түгээмэл дуунуудын дараа Blur гоё л сонсогдож байна. “Blur бол 90-ээд оны Английн залуусыг бүрэн илэрхийлсэн хамтлаг байсан” гэж нэг review-наас уншсан юм байна… “Modern life is rubbish” гэсэн нэртэй цомог гаргасан хамтлаг 90-ээд оны уур амьсгалыг илтгэхгүй гээд ч яах юм билээ.

200 гаран дууг нэгэн зэрэг digest хийхэд хүнд л юм, ялангуяа Blur шиг далий гаруудын дуунуудыг бол… 1994 оны “Parklife” хэмээх цомог нь ерөнхийдөө тэдний Бритпоп үеийг сайн төлөөлж чадах байх шиг. Харин 1999 оны “13” хэмээх цомог нь хамгийн “далий” санагдсан… Гэхдээ тэдний b-sides цомгуудад багтсан дуунуудаас нь илүү гоё юм билээ дээ, жинхэнэ балай авч байна билээ.

Сүүлийн нэг хоёр сар иймэрхүү л юм сонсох шив дээ. Сүүлдээ бүр хоббитож нэг өдөр баахан Blur-ын фэн сайтуудаар тэнүүчилж үзэв. Гаруудын хэлсэн үг энэ тэр нь жинхэнэ татааж байгаа юм чинь… Alex is my favorite:

We were totally convinced of our genius, but are getting less and less so as the years go by.

We’ve always been too friendly, too clever and too good-looking for a lot of people.

Life’s a sauna, and then you have a shower.

I think art is unnecessary and too expensive. I would advise you to stop painting and start gardening or rock climbing, remember to eat lots of greens.”

I only go out once or twice a week now. Monday to Wednesday and Thursday to Sunday.

Гоё шүү!

14 Comments

  1. Zaluu baihad Boys and Girls gedeg Blur-iin duug ih sonsdog baij bilee. Was it in high school? he he can’t remember. Bas Oasis, Suede, Radiohead geh metchilen

  2. Hed honog hodoo yavsan, hynii mashind hycheer Bayasgalangiin “ysiig chini bi ildeg bailaa”, camertonii “aaa-aaa-aaa-aa, iii-aaaa” geed duuhuud ih sonssondoo hoorhii. Yyniig chiheeree hychindyylsen gemeer ch yumuu gesn…

  3. Damon Albarn 2002 ond baina uu daa mongold juulchilj erjiisanshd. Garuud hen ch medeegui l dee. Manai neg ahhuu orchuulagch ed nar hiij yavsan. Daraa anglid ervel uulzaarai. Beckham-tei uulzuulna gesen yum baih. Daanch beckham spain yavchihsan 😛

  4. I only go out once or twice a week now. Monday to Wednesday and Thursday to Sunday.

    ?????? ???

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *