Монголд…

Гэртээ ирээд 4 хонож байна… Эхний хэд хоног хөөрч гүйсээр байгаад л таарлаа, өнөөдрөөс л овоо газар бууж байх шиг байна. Наян шалгалт шүүлэг өгч өгч ирсэн биш бодож санах зүйлгүй гэртээ сууж байх ямар гоё юм бэ. Монголд бука байна, цас ороод л… энд тэндгүй л баярлаж доргисон хүмүүс. Дөнгөж дөрвөн сар болоод ирсэн гэж бодоход Улаанбаатар яасан ч их өөрчлөгдөөв… асар олон шинэ байшин барилга, янз янзын шинэ газрууд… Монголын амьдрал дэндүү хурдан болчихжээ…

Улаанбаатарт шинэ жилийн уур амьсгал ороод, шил шилээ дагасан шинэ жилийн партинууд цуварч байна. Манайхан ч угаасаа баярлах дуртай хүмүүс, бүгд л дор дороо яаж ийгээд баярлачих гээд л зүтгээд байх болтой юм аа…

Төр засгийн амьдрал ч гэсэн асар үйл явдлаар дүүрэн байх шиг байна. Эвсэл как всегда хөл толгойгоо олохгүй мунгинаад л… Ху нам гал дээр тос нэмж дунд нь хор найруулаад л… Байнга л ийм юм болж байх юм, хоорондоо учраа олж болдоггүй л юм байхдаа? Сүүлдээ бүүр сонин хэвлэл уншихаас дургүй хүрэх юм… эцсийн эцэст Монгол ганцхан шүү дээ… ухаараачдээ гэж тэдэнд хэлмээр санагдах юм.

Эхний хэдэн хоног нэг иймэрхүү л байх шив дээ… Чингисийн 10 давхарт орой болгоныг өнгөрөөсөн биш гадуур дотуур юу болж байгааг сайн мэдсэнгүй гэсэн, Маргаашнаас жаал дэмий тэнэж, зураг хөрөг авна аа…

PS: Украины Ющенко ялсан байна лээ, гоё шүү!

You may also like

911

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *