Хэнд зориулж бичихээс шалтгаалж бичлэгийн агуулга, хэв маяг асар өөрчлөгдөх юм. Угаасаа хүн харилцагчид, орчноосоо шалтгаалж байнга өөрчлөгдөж байдаг хойно… хүн гэртээ нэг өөр, ажил дээрээ нэг өөр, найзуудтайгаа нэг өөр. Охид зүв зүгээр арзагнаж сууж байгаад эрэгтэй хүүхэд ороод ирэхээр учиргүй айлгүйтаж, янз янз болж эхэлдэг шиг хүмүүс алхам тутамдаа хэн нэгний өмнө жүжиг тавина…
Миний энд бичдэг зүйл ч гэсэн Бодролд ордог хүмүүсээс их шалтгаалдаг болжээ. Наад зах нь өчигдөр хэрхэн яаж сахилгүйтсаныхаа талаар бичиж болохгүй, айгүй л бол ээж орж ирээд уншчихна… Учиргүй хар ярианы үг яриа хэрэглэж болохгүй, айгүй л бол асар хүмүүжилгүй охин байна гээд хүмүүс янзан бүрээр бодчихно, шал далий зүйл бичиж болохгүй, хэнд хэрэгтэй юм гээд хүмүүс уурлана, таниж мэдэх хүмүүсийн талаар хамаагүй бичиж болохгүй, айгүй л бол тэд олоод харчихна…
Хэрвээ би зөвхөн өөртөө зориулж бичдэг байсан бол юу бичих вэ? Нууцаар тэмдэглэлийн дэвтэр хөтлөхөд ч гэсэн миний дэвтрийг хэн нэгэн олоод уншчих байх гэсэн бодол толгойд байнга эргэлддэг шүү дээ. Уншигчийн талаар огт бодолгүй юм бичиж болох уу? Наад зах нь би үүнийг Монгол хэл дээр бичиж байна аа гэдэг Монголоор ярьдаг хүмүүст зориулж буйн шинж. Миний бичих зүйлс Монгол хэлний дүрмээр хязгаарлагдана, үг үсэг бүр нь тодорхой хүлээн зөвшөөрөгдсөн утга агуулна. Зөвхөн өөртөө зориулж бичихийн тулд цоо шинэ, зөвхөн өөрөө мэдэх хэл зохиох хэрэгтэй гэсэн үг үү?
Гэхдээ зөвхөн өөртөө зориуллаа ч гэсэн, би маргаашийн Jagie, таван жилийн дараах Jagie үүнийг уншина гэсэн бодолтой л бичих байх. Тийм ч учраас би өнөөдрийн Jagie-г аль болох зөвтгөхийг бодно. Угаасаа уншигчгүй текст гэж байхгүй шүү дээ. Нээрээ, уншигчгүй текст ямар байдаг бол?
4 Comments
?????????????????????? ?????????? ?? ?????????????????? ?????????? ?????????? ???
?????????????????? ?????????? ?? ?????????????????? ???
Hen ch gecen hugshirch uhne gej boddog ch, yu tohioldoj bolno l doo. Ter hun uuruusuu yum uldeehuu eseh ni uuriinh ni l asuudal bizee.
???????? ?????? ???