Наадам

Энэ жилийн Наадам үнэхээр сайхан болж өнгөрлөө. Би ч наадсан шиг наадаж, хийж болох бүхнийг л хийв. Наадмын нээлтийн өдөр төв цэнгэлдэхийг тойрч, хуушуур авч идэж, айраг уугаад Хуй долоон худаг тийш явж, хурдан морьдын тоосонд дарууллаа. Харин 12-ний өдөр анхны удаа стадионд бөх үзэв. Бөх асар сонирхолтой болсныг хэлэх үү, тансаг байлаа. Сухбат юу юугүй тоглоомоос хасагдсан тул Өсөхөө аварга балай авах нь тодорхой болж, мань мэт нь Мягмарсүрэн, бороо хоёрт баярлаж баахан хөөрөх шив. Бороо гэснээс, ойрд үзээгүй ширүүн бороо наадмын дэвжээг жинхэнэ мялаах шиг болсон доо. Бороо ширүүсч, бөхчүүд барилдаанаа завсарлаж, сурталчилгааны самбарууд хийсэж, улс амьтан гүйлдэж байхад төрийн сүлдний дөрвөн хүндэт харуул яс зогсож байсан нь гоё санагдсан. Тэр дөрөв ч гүрийх шиг болсон доо, салхинд хийсэх шахаж байсан ч ёслолын байдалтай зогссоор л байсан… тушаалаа гэж.

Үзүүр түрүү булаалдсан бөхчүүдийн барилдаан асар сонирхолтой болж, миний хайртай бөх түрүүлсэн ч, Сумьяабазарыг хальт өрөвдөх сэтгэгдэл төрөв. Мань хүн Өсөхбаярыг ер нь дийлэхгүй юм шиг байгаа юм, энэ янзаараа хөөрхий гарьд маань Мөнх-эрдэнэ арслангийн араас орлоо доо гэж бодогдож билээ.

You may also like

2 Comments

  1. Errrrr… Sumyaa avagaigaa araar ni tavina, hatsar dunduur ni buulgana. Emegtei hyn zoddog er hyn bol setgel zyin huvid maruuhan er baigaa l daa. Ene ni barildaand yamar neg hemjeegeer nuluulj l baigaa. Sumya yavahgyi ee…
    Tovchhon haduurahad: -bohchyydiig irged mash iheer, ynen setgeleesee hyndelj, hairlaj baihad ted yyniig oorsdiin huviin ashig, sonirhold ashilgadag. Erdenet yildvert chanar muutai shohoi “shahna”, spirt oruulj irgedee mansuuruulna, halamtsuu yedee hyn agnana… Muu hymyys (zarim ni)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *