Мань мэт шиг хувийн зохион байгуулалт муутай хүмүүс хийх ажлаа төлөвлөж, мартчихгүйхэн шиг амжуулах гэж хэд хэдэн тэмдэглэлийн дэвтэр хөтөлж, гар утасныхаа санамжийг дүүргэж, энд тэнд баахан Post-it нааж ирээд л сүйд болдог хэрнээ заавал ямар нэг зүйл орхигдуулж, сав л хийвэл баларчихсан явж байдаг наасан… Наад зах нь хими цэвэрлэгээнд баахан юм өгчихөөд авахаа мартаад ная хонуулчихаж байгаа юм. Ажлын төлөвлөгөө, to do list-ээ онлайн хөтлөх аятайхан application хайж суутал Remember the milk гэдэг нэг хөөрхөн сайт оллоо. Task-уудаа ангилах, priority-г нь тогтоох, tag өгөх, хүн амьтанд явуулах гэх мэт аятайхан боломжуудтайгаас гадна цаадуул чинь чамд “Тэр ажил чинь болохоо байлаа” гэж ирээд л и-мэйл, мессенжер, смс гэх мэт төрөл бүрийн сувгуудаар сануулж, дарамталдаг болтой юм. Над мэтийн мартамхай нөхдүүдэд хэрэгтэй л юм шиг байна \төд удалгүй password-оо мартчихгүй л бол…\
PS: Одоо procrastinate хийж, залхуурч суухгүй байх арга бодоод олчихвол жинхэнэ балай авах гээд байна даа, нэг тийм тархинд чип энэ тэр суулгадаг технологи гарахгүй юм байх даа, 😛