Who ate the ice cream?
Indeed, Google must know. Hilarious!
Г.Аюурзана:
-Үхлийн тухайд юу боддогоо хэлээч? Жам ёсны бус үхлийг (амиа хорлолтыг) хүмүүс муу ёр, айдас түгшүүр, тэвчишгүйгээс үүдсэн урвалт гэж боддог. Харин зарим тохиолдолд асар их зориг, итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч байхын илрэл байдаг юм шиг? Дээрх хоёр асуултыг нийтлэхгүй гэж бодож байна.
-Яагаад нийтлэхгүй гэж? Сайн асуултууд байна шүү дээ. Амиа хорлох тухай бодож үзээгүй хүн ер нь байдаг юм уу? Хүн бүхэнд ойрхон, их чухал асуулт гэж бодож байна. Зүгээр, миний санахад, амиа хорлох бол хэтэрхий амархан. Шийдэж л чадвал, хэрэгжүүлэхэд хялбархан. Амьд явах чинь хамаагүй хэцүү шүү дээ. Насанд хүрсэн оюун ухаантай хүний хувьд хэцүүг нь сонгосон нь дээр.
Амьд явах хамгийн хэцүү… хэрэв үнэн гэж байдаг бол, энэ л үнэн байх. Амиа хорлоно гэдэг нь хамгийн хулчгар шийдвэр. Харин амьд явахын тулд дэндүү зоригтой, асар их тэвчээртэй эсвэл шал тэнэг байх ёстой юм болов уу. Зориг муутай, тэвчээр багатай мань мэт шиг хүмүүст тэнэг царайлаад л явж байх сонголт үлдэх шинжтэйдэг ээ. Тоглоомын дүрмийг өөрчилж чадахааргүй бол тэрхүү дүрмийн дагуу л тоглох ёстой байдаг болохоор өөр яалтай ч билээ.
Хорвоогийн тэнэгүүд мандтугай!
PS: “Amadeus” санаад орчихлоо… тасархай кино шүү. Salieri: “I speak for all mediocrities in the world. I am their champion. I am their patron saint. Mediocrities everywhere… I absolve you.” We are finally absolved, thank God.
Steven D. Levitt, co-author of “Freakonomics”:
“As an economist, I am supposed to have something intelligent to say about the current financial crisis. To be honest, however, I haven’t got the foggiest idea what this all means.”
Хэрэв Монгол Улсын Засгийн Газар дампуурлын ирмэг дээр ирээд байсан дотоодын санхүүгийн байгууллагадаа мөнгө өгч, “аварсан” бол Дэлхийн банк, Олон Улсын Валютын сан гэх мэт нь манай Засгийн Газрыг барьж идэх нь холгүй юм болж, чөлөөт эдийн засгийн зарчмыг дээдлэхгүй байгааг нь гайхаж ирээд л, хачин юм болох байсан байх даа. Гэтэл Америкууд яаж байна… төр нь үндсэндээ хэд хэдэн байгууллагыг мэдэлдээ авчихлаа шүү дээ, юун өнөөх Уго Чавез, гэтэл хэн ч яасан ч үгүй. Double standard аа гэж…
Гэснээс, манайхан AIG-г асар мэддэг юм байна лээ шт… Manchester United-ын тоглогч нарын цээжин дээр нэр нь бичээстэй байдаг юм чинь мэдэхгүй гээд ч яах юм билээ, 😛
After-thought: нэгэнт АНУ-ын ЗГ үндсэндээ AIG-ийн эзэн болчихож байгаа юм чинь ManU-ын хувцас нь дээр USA аль эсвэл FED гэж бичмээр юм…
Нэгэн сайхан нартай өдөр блогтоо салхи оруулна даа гэж бодсоор явтал нэг л мэдэхэд хэдэн сар өнгөрчихсөн байх юм. Энэ хугацаанд сайн муу юу эс тохиолдов. Ямар ч байсан Олимпийн алт тасархай байсан, хэлэх үг алга…
Цаг үеийн асуудал гэвэл өнөөдөр С.Баяр дахин Ерөнхий сайдаар томилогдож байх шиг байна. Янзан бүрийн улс төрийн нигууртай асуудал нь ч яахав, бичдэг хүмүүс нь бичнэ биз. Мань мэтийн shallow хүмүүсийн хувьд, Ерөнхий сайдын зангианы сонголт сонирхол татав…
Баяр энэ ногоон зангиандаа асар хайртай юм шиг байгаа юм. Улс даяр Олимпийн анхны алтан медалиа тэмдэглэж, Сүхбаатарын талбай дээр балай авдаг шөнө тэр мөн дээрх ногоон зангиагаараа гангарсан харагдсан. Ямар ч байсан нэг ногоон зангиатай, \халамцуу\ нөхөр “Би бол Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, ура!\ гээд орилоод байсан санагдана.
Гэтэл өнөө өглөө ажилдаа гарахдаа тэр дахиад л өнөөх ногоон зангиагаа сонгожээ. Ямар нэгэн чухал үйл явдал болохоор л ногооноо болчихсон явдгийг нь бодоход энэ нь түүний галзуу ганц lucky зангиа нь юм байх.
Ямар ч байсан ингээд нэг урт шар дээлтэй этгээдийг галзуу ганц ногоон зангиатай нөхрөөр сольдог юм байжээ гэж… Имааж аа гэж.
Хорооллын нэг дэлгүүр 9,000 төгрөгөөр торгон зангиа зарж байгаа талаар “Бизнес мэдээ”-гээр ярьж байна лээ. Өнгийн өргөн сонголт байгаа “гэсэн шүү”. Ерөнхий сайдад хэлэх юмсан…
Төв шуудангийн замын урд талын зарлалын самбар дээр нэгэн блог порталын томоос том реклам нэлээд хэд хоносон юм. Сонин л санагдаж байлаа. Сонин ч юу байхав, саяхан л блог гээч нь дийлэнхи хүмүүсийн хувьд цоо шинэ зүйл байсан бол одоо түүнийг төв зам дээр рекламддаг болсон гэж бодоход асар хурдацтай байгаа юм. Даярчлалаа гэж \юу юугүй Friedman-дчихья, 😀 \.
Дээрх реклам дээр тухайн сайтыг “иргэний сэтгүүл зүйг дэмжигч веб сайт” гэж байсан шиг санагдаж байна. Түүнийг хараад бодлоо л доо. Нэг хэсэг манайд Оллоо.мн, Сонин.мн нараас өөр олигтой update хийдэг сайт ер байгаагүй шүү дээ. Өнөөдөр Монгол вебсайтын тоо олширсон ч гэсэн, бүгд л Оллоогийн зарчмаар сонин хэвлэлд нийтлэгдсэн ихэнхидээ хов живын шинж чанартай зүйлсийг бие биенээсээ өрсөн онлайн тавьдаг хэд хэдэн “порталууд” л бий болсон \гэхдээ сүүлийн үед байдал арай сайжирч байх шиг байна\. Эдгээр сайтууд шар хэвлэлийг копиддог болохоос биш бие даасан мэдээлэл боловсруулдаггүй. Тэгэхээр онлайн ч бай, оффлайн ч бай, бидний авч буй мэдээлэл бүгд л ямар нэгэн шүүлтүүрээр орсон, хэн нэгний ашиг сонирхолд нийцсэн, захиалгат зүйлс болж таарч байна. Өөрөөр хэлвэл, интернетын ид шид төдийлөн гарахгүй байна гэсэн үг. Харин блогууд үүнийг өөрчилж магадгүй юм.
Нөгөө талаас, нэгэнт порталууд өч төчнөөн сурвалжлагч ажилд аваад, юу юугүй минут тутам мэдээллээ шинэчлээд байх санхүүгийн боломж муутай учраас “иргэний сэтгүүл зүй” гээч зүйлийг дэмжих, сайн дурын блогчдын мэдээгээр сайтаа баяжуулах сонирхолтой байх нь ойлгомжтой. Иймд блог эрэлттэй болохоос өөр яахав. Харин төв зам дээр реклам байршуулах санхүүгийн боломжтой порталууд хувь хүмүүсийн блог дээр тавигдсан бичлэгүүдийг нүүр хуудаснаа нийтлэдэг болсноор бидэнд хүрэх мэдээллийн чанар сайжрах уу гэсэн асуудал байна.
—
Дээрх бичлэгийг жилийн өмнө шахуу эхлээд драфтлаад үлдээчихсэн байснаа сая харлаа. Тухайн үед бодож байсан зүйлээ ч сайн санахгүй байна. Ямар ч байсан блогуудын тоо өдөр ирэх тусам өссөөр л байна. Гэхдээ бид тэднээс ямар нэг шинэ мэдээлэл авч чадаж байна уу үгүй юу? Блогын тоо олширсон ч, өдрийн тэмдэглэл аястай “Би өнөө өглөө босоод, 2 өндөр шарж идсэн” ч гэх юм уу эсвэл “Өнөөдөр тэр надруу дахиад л ярьсангүй” гэх мэтийн бичлэгүүд, аль эсвэл мань мэт шиг маазарч, “далийж”, бүлтэрч суудаг нөхдүүд блогчдын дийлэнхи олонхийг эзэлж байгаа хэвээрээ. Мэргэжлийн хүмүүс тухайн салбарынхаа талаар бичдэг, хүмүүст бодитой мэдээлэл хүргэж, санал бодлоо солилцдог блогууд бараг байхгүйтэй адил. Энэ тал дээр IT-ийн блогчид л бусдаасаа өөр байж мэднэ. Харин ихэнхи блогууд урьд өмнө моодонд ороод байсан чат, форумуудын нэгэн адил хэсэг хүмүүсийн зугаагаа гаргадаг хэрэгсэл болоод дуусдаг. Тэгэхээр иргэний сэтгүүл зүй гэж ярихад хэцүү болж байх шиг.
Тодорхой сэдэв барьж авсан, тэр сэдвийнхээ дагуу хүнд юм өгөхүйц мэдээллийг тодорхой түвшинд боловсруулж оруулдаг блогууд олширвол блог гээч зүйл нь манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гүйцэтгэж чадахгүй байгаа үүргийг гүйцэтгэх түвшинд хүрэх магадлалтай. Өөрөөр хэлбэл, учир мэдэх хүмүүс мэддэг зүйлсийнхээ талаар идэвхитэй бичиж эхлэвэл бичигчдээ ч тэр, уншигчдаа ч тэр өгөөжтэй болно гэсэн үг. Тодорхой сэдэв гэдэг нь заавал учиргүй сүрхий, quantum physics маягийн юм байх шаардлагагүй л дээ. Ядаж нэг нөхөр шинэ кино review хийгээд сууж байвал кино үзэх дуртай хүмүүс орж гараад, тодорхой хэмжээнд боловсроод л байна \дээхэн үед Хашаа, Түвшин тэргүүтэй хэдэн нөхдүүд дээхэн үед Amateur Directors гэдэг киноны тухай блог нээж байсан санагдана, даанч сүүлийн үед update хийгээгүй шинжтэй\. Бас нэг жишээг дурьдахад, Agshin.mn, Suuder.com гэх мэт хэд хэдэн фото блог ажиллаж байгаа нь фото сонирхогчдыг цуглуулж чадахын зэрэгцээ тэдний тоог ч нэмж чадаж байна. Мөн сүүлд харснаас сэтгүүлч Д.Цэрэнжавын Ажиглагч нэртэй блог дажгүй санагдсан. Уг блог нь сэтгүүлч хүний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн талаарх бодол, шүүмж, судалгаа зэргийг нийтлэдэг. Ийм төрлийн сайн дурын блогууд олширсон цагт л мэдээллийн чанар сайжрах талаар ярьж болно байх.
Нөгөө талаас, онлайн сурталчилгааны асуудал байна. Портал сайтууд ч яахав, байгууллагуудаас реклам аваад тавиад байна \гэснээс, порталд реклам тавих арай л дэндүү үнэтэй санагдаад байгаа юм – жишээ нь, “Оллоо сайтын бvх хуудас дээр vзэгдэх боломжтой, солигдолтгvй 120×600 pixel хэмжээтэй баннер єдрийн 50-100 ам.доллар” байдаг гэнээ, тэгсэн хэрнээ page impression, traffic data-ын талаар ямар ч мэдээлэл байхгүй\. Харин блогчдын хувьд Google Adsense мэтийг л ашиглахгүй бол дотоодын реклам тавих боломж маш бага байдаг. Саяхан нэг Монгол компани Google Adsensе-тэй төстэй сурталчилгааны шийдэл санал болгож байгаа харагдсан \линкийг нь санадаггүй ээ\, хэрэв энэ төсөл нь амжилттай хэрэгжих юм бол Монгол блогчдод хэрэг болно байх. Блог бичих нь санхүүгийн хувьд ашигтай болвол өмнө нь блог бичих талаар огт боддоггүй байсан олон “учир мэдэх хүмүүс” блогтой болцгоож магадгүй гэж найдах юм. Тэгэх юм бол байдал нэлээн өөр болж мэднэ.
Нурших яахав… тодорхой сэдэв барьж авах нь л чухал байна даа. Яадаг юм билээ гэсэн…