Шинэ загвар

Энэ хуудсын загвар хоёр жилийн туршид ер өөрчлөгдөөгүйг өчигдөр гэв гэнэт ухаарч, учиргүй шинэ template хайж баахан дэмий тэнэв. Энэ дээд талын нөхөр дэндүү улбар шар л болохоос биш дажгүй байгаа биз? Бусдаар бол хуучин загвараас нэг их ялгагдаад байх зүйлгүй л дээ, ганц хоёр шинэ option л нэмэгдсэн байх. Жишээ нь, сэтгэгдэл үлдээх цонхны доор “Notify me of followup comments via e-mail” гэсэн сонголт байгаа – үүнийг чагтлавал тухайн бичлэгт шинэ сэтгэгдэл бичигдэхэд чамд и-мэйл явуулна гэсэн үг. Мөн шинэ сэтгэгдэл гардаг баруун талын цэсийн загвар өөр болсон байгаа – шинээр сэтгэгдэл бичигдсэн сэдвүүдийн линкийн ард сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн нэр гардаг болсон. Жишээ нь,

Economic models explained with cows  14
bwayboyny, bwayboyny, amgalan, jamuha, Barchen […] гэж байна… “Economic models explained with cows” хэмээх сэдэв нийт 14 сэтгэгдэлтэй бөгөөд хамгийн сүүлд bwayboyny сэтгэгдлээ үлдээжээ. Сэтгэгдэл бичигдсэн мөч хуучрах тусам нэр нь бүдгэрэх ёстой. Гэх мэтчилэн зарим нэгэн өөрчлөлт гарсан тул feel free to explore! Мөн янзан бүрийн bug байвал хэлээрэй.

{democracy:1}
Continue Reading

Топ сайтууд

Alexa.com хэмээх вебсайт интернет traffic-ын талаар мэдээлэл цуглуулж, дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй сайтуудыг дэс дараагаар нь эрэмбэлж, Top 500 хэмээх жагсаалт гаргадаг (интернет ертөнцийн Fortune 500 юм уу даа). Мөн тэд тухайн улсын хэрэглэгчдийн хамгийн их ханддаг сайтуудын жагсаалтыг гаргадаг байна. Өчигдрийн байдлаар Монголын топ сайтуудын жагсаалт нэг иймэрхүү харагдаж байлаа:

  1. Yahoo!
  2. Google
  3. Banjig.net
  4. Hi5
  5. Huurhun.mn
  6. Microsoft Network (MSN)
  7. Asuultserver.com
  8. Oops.mn
  9. YouTube
  10. Google.mn
  11. Sonin.mn
  12. Mongolnews.mn
  13. Microsoft Corporation
  14. Chinggis.com
  15. Rapidshare.com
  16. Goojuur.com
  17. Asuult.net
  18. Depositfiles.com
  19. Почта@Mail.ru
  20. Olloo.mn

Дээрх жагсаалтыг ажиглахад, Монголчуудын ханддаг топ 20 сайтын 10 нь Монгол хэл дээрх сайтууд байна (asuultserver.com, asuult.net хоёрыг нэг гэж тооцов). Хамгийн эрэлттэй Монгол сайтаар Банжиг.нет шалгарч (Yahoo, Google хоёрын дараа 3-т явж байна), хоёрдугаар байранд Хөөрхөн.мн орсон байна (энэ сайтын талаар анхны удаа л сонсож байна, хальт харахад хүүхнүүдэд зориулсан портал бололтой). Гэхдээ аsuult.net, asuultserver.com хоёрын хандалтыг нэгтгэвэл Асуулт.нет нэлээд дээгүүр жагсах байсан байх. Сонирхолтой нь, сонин.мн Оллоо.мн-ээс илүү popular байдаг юм байна (сонингуудын нийтлэлийг хуулж тавидаг гэдэг утгаараа энэ хоёрын агуулга үндсэндээ нэг, гэхдээ Оллоо.мн илүү удаан байх).

Монголчуудын social networking website of choice нь Hi5.com, харин file sharing service of choice нь Rapidshare.com байдаг аж. Hi5.com №4-т явж байхыг бодоход ийшээ хүмүүс их ханддаг бололтой (аргагүй биз дээ, мань мэт нь хүртэл хальт бүртгүүлчихсэн байгаа юм чинь… гэснээс, Hi5 маягийн Монгол сайт хийвэл хальт амжилт олох байх даа). Гоожуур.ком балай авчээ, асар богино хугацаанд асар олон хүнд хүрсэн байна шүү, гарууд муулаад байдаг хэрнээ л орж уншаад байдаг наасан (гэснээс, Гоожуур.ком-ын mastermind нь NCAD биш биз, стиль нь хальт төстэй санагдаад байгаа юм даа). Өөр сонирхолтой ажиглалт гэвэл… YouTube.com руу хүмүүс их ордог нь сонирхолтой санагдаж байна, өндөр хурдтай нэттэй хүмүүс ийм олон байдаг юм байх даа.

Монголын хэрэглэгчдийн ханддаг топ 100 сайтын жагсаалтыг эндээс үзэж болно. Зөвхөн Монгол хэл дээрх хамгийн эрэлттэй сайтуудын жагсаалтыг гаргах боломж байдаг болов уу (харамсалтай нь Alexa.com-д Монгол хэл гэсэн сонголт алга). Гадаадад амьдарч байгаа Монголчуудын preference-г харвал бас сонин байж магадгүй.

Continue Reading

Достоевский будаа… “бөөний” роман айсуй

Дээр нэг хэсэг нөхөдтэй Wikipedia-гийн талаар баахан ярьж билээ. Агуу АйТи-чин гарууд байсан болохоор “Вики бол ирээдүй, Web 2.0 rules, мэдээгүй юм уу” ухааны юм ярьж байна аа. Эгч гандан буурахгүй (хальт коктейлдчихсэн байсныг ч тэр үү) тэгэхэд учиргүй Бриттаника-г өмөөрч билээ. Википедиа хэдийгээр Google-ийн хайлтанд хамгийн дээгүүр гарч ирдэг ч, мэдээлэл нь баталгаатай бус байх магадлал өндөртэй, вандализмд өртөх шанстай, саяхан нэг нөхөр Википедиаг шүүхэд өгөөд байсныг санаж байна уу гэж ирээд асар хуучинсаг үзэлтэйгээрээ дуудуулсан юмдаг.
 
Вики ирээдүй мөн үү? Мань мэтийг Бриттаникатайгаа зууралдаж байх зуур вики ертөнц минутаар биш секундээр тэлж байгаа бололтой. Нэг бодлын амар ч юм уу: нэг нөхөр ямар нэгэн сэдвийн талаар мэдэх зүйлээ бичнэ, хоёр дахь нь өөрийнхөө мэдэхийг бичнэ, гурав дахь нь засна, дөрөв дэх нь найруулна, тав дахь нь балайрна, зургаа дахь нь дахиад бичнэ… жинхэнэ crowd power юм даа. Жоохон байхдаа тураалд орсон Сомалийн хүүхдүүдийг зурагтаар хараад “дэлхийн хүн бүр 10, 10 төгрөг хандивлах юм бол асар их мөнгө цуглаарна даа, яагаад хүмүүс тэгдэггүй юм бол” гэж боддог байж билээ. Энэ утгаараа мэдээллийн салбарт Вики сайтууд жинхэнэ нөгөө “my 2 cents” гэдэг шиг л хөрөнгө оруулалт хийж байгаа.  Open source software ч гэсэн ерөнхийдөө Викигийн үндсэн зарчмын дагуу (нээлттэй байх) ажилладаг биз дээ: Wikipedia versus Britannica, Linux versus Windows гэдэг нь бидний үеийн Coca-Cola versus Pepsi юм байна л даа.
 
Нэвтэрхий толь, үйлдлийн систем гэх мэтийг олуулаа хэрхэн яаж бичихийг ч яахав, ойлгоод байгаа юм аа. Муулах ч юм биш, мань мэтэд ч гэсэн Википедиа зөндөө хэрэг болдог (угаасаа Бриттаника нь мөнгө нэхээд байдаг юм чинь… ядуу, ядуу). Тэгэхээр викиг яалтачгүй хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм (нөгөө хэдтэй маргахдаа эгч албаар зөрүүд царайлсан л даа, :P). Гэтэл тэр яахав, цаана чинь гарууд далийгаад, вики зарчмаар ном бичсэн гэх юм. Ном, зохиолч хэмээх хоёр ойлголт зайлшгүй хамт явна гэсэн хууль байхгүй л дээ, гэхдээ л 1500 зохиолчтой роман РОМАН биш л байхгүй юу гэсэн, 😀
 
Penguin books-ын санхүүжилтээр хийгдсэн “A million penguins” хэмээх проектын зангилаа нь вики хуудсаар дамжуулан нээлттэй эх бүхий зохиол бичих явдал байжээ. Тус проект хэсэг хугацааны туршид үргэлжлээд, саяхан дууссан юм байх. Удахгүй 1500 хүний оролцоотойгоор бүтсэн “зохиолыг” эмхэтгэж, и-ном болгон гаргах юм байна. Зохиолыг нь ч уншиж үзсэнгүй л дээ, ямар ч байсан вики-роман гэдэг санаа нэг л serious санагдахгүй байгаа юм. Уйдсан хүмүүс л иймэрхүү тоглоом тоглож баясдаг биз дээ – хүн бүр нэг нэг өгүүлбэр ар араас нь бичээд, өгүүллэг болгоно гэж ирээд л… Нөгөөхийг нь уншихаар хүн аймаар утгагүй юм байх жишээтэй. Мартсанаас, Dada яруу найрагчид бас нэг иймэрхүү зүйл сэдэж байсан санагдчихлаа, гэхдээ яруу найраг гэхээсээ илүү эксперимент гэдэг утгаар нь… Ямар ч байсан 1500 хүн нийлээд роман бичнэ гэдэг хэцүү л байх. Романыг ганцаараа бичиж, ганцаараа уншихгүй л бол явуургүй санагдаад байх юм.
 
Гэхдээ юмыг яаж мэдэхэв. “The author is dead” гэж ирээд сүр сүр юм яриад байсан Франц философчид ч бүгд нэг нэгээрээ талийгаач болчих шиг боллоо (Baudrillard саяхан нас барсан гэнэ, bless his soul)… магадгүй бид бултаараа номоо бичээд, бултаараа санаа алдаад сууж байх цаг ирж байгаа ч юм билүү. Тэр цагт жинхэнэ нөгөө collective unconscious гэдэг нь тодроод, шедевр төрвөл яана гэсэн… (би нээрээ дэндүү хуучинсаг үзэлтэй нөхөр юм аа).

A million penguins:

Crowdsourcing. The Wisdom of the crowds. Social networking. Collaborative enterprise.The buzz these days is all about the network, the small pieces loosely joined. About how the sum of the parts is greater than the whole. About how working together and joining the dots serves the greater good and benefits our collective endeavours.

Continue Reading

Сүүлийн үеийн сонин

Удаанбаатарын Улаанбаатарын утааны талаар BBC news: энд дар. Хурдан хавар болоосой, 😛

Хальт далийхад, дээр энд “Бөртэ Чоно: Чингис хаан” киноны талаар нэг их яриагүй юу… уг кино энэ сарын 3-нд албан ёсны нээлтээ Монгол, Японд хийсэн гэнээ. Тэнгис кинотеатрт 4-р сарын 1 хүртэл өдөр бүр 10:30, 13:00, 15:30, 18:05, 20:40, 23:15 цагуудад гарна гэж байна.

Нэг иймэрхүү… кино гэснээс, “The departed” юу юугүй наян Оскар авч, “Taxi Driver”, “Raging bull”, “Goodfellas” энэ тэрээр Оскарын бараа хараагүй Martin Scorsese явж явж нэг юм шилдэг найруулагч, шилдэг киноны эзэн болох шив. Шинэ кино нь надад нэг их таалагдаагүй, гэхдээ зохиол нь “Internal affairs” “Infernal affairs” хэмээх Хонгконгын киноноос сэдэвлэсэн гэхээр нь хоббитож Хонгконг version-г нь олж үзэв. “The departed” асар start-studded cast-тай байсан бол – Leonardo DiCaprio, Matt Damon, Jack Nicholson, Mark Wahlberg, etc., Хонгконг кинонд нь Andy Lau, Tony Leung гэж ирээд л легендууд тоглодог наасан. “The departed”-ыг үзэхэд илүү хялбар, илүү smooth харагдаж байсан боловч (магадгүй мань мэт нь Холливудын кинонд хэт дассан байх), “Internal affairs” “Infernal affairs”-ын зохиол илүү ухаантай, гүнзгий хийгдсэн мэт санагдсан – дүрүүд нь хар цагаан биш, хэт ойлгомжтой шийдлээс татгалзсан гэх мэт. Ялангуяа төгсгөл нь – “The departed”-ын дэндүү клише төгсгөлийн хажууд “Internal Affairs” “Infernal affairs” хамаагүй ухаантай, амьдралтай төгсдөг наасан. Холливуд аа гэж. Scorsese очиж очиж “The departed”-аар Оскар аваад байхдаа яахав дээ… Гэснээс, Tony Leung ГОЁ.

Ойрдоо anti-social царайлж, оройдоо гэртээ кино үзэж л баясч байх шив дээ… хурдан дулаарасай, спячка-наасаа гарах юмсан гэсэн.

Өнөөдрийн линк: www.agshin.mn буюу нэгэн найзын маань фото блог.

Quote of the day (Ezekiel, 25:17):

The path of the righteous man is beset on all sides by the iniquities of the selfish and the tyranny of evil men. Blessed is he, who in the name of charity and good will, shepherds the weak through the valley of darkness, for he is truly his brother’s keeper and the finder of lost children. And I will strike down upon thee with great vengeance and furious anger those who would attempt to poison and destroy my brothers. And you will know my name is the Lord when I lay my vengeance upon thee.

Continue Reading