Эр хүн усан үзэмний дарс шиг нас ахих тусам улам чанартай бас амттай болдог гэсэн зүйрлэлийг нэг биш удаа сонсож байсан юм байна. Өөрөөсөө ахимаг насны залуутай үерхэж үзсэн, нугий аагий байж үзсэн, эсвэл гэрлэчихсэн зөндөө тохиолдлууд байдаг л даа. Саяхан, хэд хоногийн өмнө нэгэн шинэхэн нөхөрлөсөн андтайгаа Peter O’toole-ын тоглосон “Venus” киног үзлээ. Peter O’toole гэх юм бол та бидний толгойд нөгөө “Lawrence of Arabia” хамгийн түрүүнд орж ирэх байх л даа, мөн үүнээс гадна тэрээр Оскарын lifetime achievement шагналыг хүлээж авахаас татгалзсанаараа алдартай. Нэг ёсондоо хөгшин ч гэсэн career минь дуусах болоогүй шүү, жинхэнээр нь өрсөлдөж байж Оскар авнаа, хөө гэж хэлсэн юм байна л даа. Жоохон байхдаа киног нь үзээд нэг их ойлгоогүй өнгөрсөн боловч, хөгшрөөд ирсэн чинь masterpiece-ыг “свeжeсти второго сорта”-аас овоо ялгадаг ч болоод байх шиг. За, тэр ч яaхав. Киноны товч агуулга: Peter O’toole нас нилээд өндөр гарсан, урлагийн амьдралийн сүүлийн гэмээр шатандаа явж бүй жүжигчин бөгөөд тэрээр дотны андын дүү, тосгоноос дөнгөж ирсэн залуухан охинд дурлана. Бүсгүй өвгөнийг мэдээж хэрэг “sick old man” гээд ердөөсөө хавьтуулахгүй боловч тэр хоёрын дунд хөөрхөн адал явдлууд өрнөнө.
Киног нилээд их senior citizen үзэж байсныг хэлэх үү, ямар ч байсан зарим нэгэн эмээ нар “disgusting” хэмээн дуу алдаж байсан нь сонсогдоод л байсан. Набоковын Лолита анх гарахдаa нилээд сeнсаци болж байсан юм гэнэ лээ, харин энэ киног үзэхээр ямар ч тийм дотор эвгүйрэх сэтгэгдэл төрөөгүй нь сонирхолтой. Бараг 90 шахаж бүй өвгөн өөрөөсөө гурав дахин дүү хүнд дурлаад, нилээд платоник биш маркаар загнана гэвэл “dirty old man” гэж хэлэх энүүхэнд байх л даа. Гэхдээ хүний aesthetic judgement гэж хачин шүү, заримдаа бидний vulgar гэж ангилах зүйл гоё бас амттай санагдаад л явчихнаа, яг McDonalds-ын шарсан төмсийг эсвэл аймар том pizza slice-ийг чихэж идээд Кола-аар даруулж уухтай адил. Эсвэл Nietzsche уншихын оронд тэнэг гоё гялгар моодны журнал үзэх ч юм уу. Junk хоол гэснээс, кинон дээр O’toole бүсгүйг бэлэн гоймон сорж идэж байхыг нь хараад анхны харцаар нам дурлана. Дүрүүд болон кино зохиолын тал дээр нэг иймэрхүү. Харин Peter O’toole-ын бүтээсэн дүр үнэхээр оргил нь, жинхэнэ masterpiece болсон байна лээ. Он Оскар агааг авбал нэг их гайхахгүй ээ. Тэгэхээр, does it mean older is better?