Декартын “Cogito ergo sum” өнөө үед зүсээ хувирган “shoppingо ergo sum” болжээ. Лондонгийн Selfridges их дэлгүүрийн Christmas sale “I shop, therefore I am” гэсэн моттотой байлаа. Зарим зүйл дээр “Buy me, I’ll change your life” гэсэн бичиг харагдаж байв. Нээрээ л дахиад ганцхан гутал авчих юм бол илүү аз жаргалтай болчих мэт санагдаад, надад таалагдаж байсан цамцны сүүлийн экземплярыг өөр хэн нэгэн хүн урдуур ороод авахад тэр хүнийг үзэн ядаж эхлэх шиг. Хүмүүс ч дээрх максимыг дуулгавартай нь аргагүй дагах… нэг нэгнийгээ өмссөн хувцас, барьсан цүнх, унасан машинаар нь дүгнэж, жаргал зовлонгоо материаллаг эд зүйлсээр халхална. Яах аргагүй л “I shop, therefore I am” – consumer culture at its peak.
Гэснээс, Английн Christmas sale гэдэг зайлшгүй үзэх хэрэгтэй эд байдаг юм байна, юун British museum, хүмүүсийн араншингийн талаар хамаагүй их зүйл мэдэж авах юм билээ. Яасан ч олон хүмүүс байв, ямар ч их юм худалдан авч байв… Хүмүүсийг хөндлөнгөөс ажиглаж суухад зугаатай наасан (гэхдээ эгч өөрөө дутахгүй ямар нэгэн юм авчих санаатай яваад байгаа юм аа).
Дэлгүүр хоршоо ч яахав… Chelsea-гийн тоглолтын шагийн билет 200 паунд байдаг гэж байна, огцом баяжих юмсан.