Хором

Харин би шар айраг уун , өөрийнхөө тухай бодно .
Old navy’s brother .

“ Миний сэтгэлт бүсгүй далайн чанадад суудаг “.
Харин миний сэтгэлт бүсгүй 1969 – н гэрлийн жилийн цаана амьдардаг .
“ Бид алс ирээдүйг үгүйлэгчид “.
Өнгөрснийг бус алс ирээдүйг үгүйлэгчид .

Ширээний ард сууж буйгаа хамгийн хүнд хүчир ажил хийж байна хэмээн бодогчдод би дургүй . 

Бүхнийг үзэн ядсан өнгө .
Миний хоолой гэж итгэхэд бэрх . Гэхдээ баримт бол баримт . Энэ бол миний хоолой . Бүхнийг үзэн ядсан .

Өөрийгөө харж байна .
– Өвгөн минь , далайд гарах цаг болжээ. 
Харин жаалхүү хаана байна ? Бид халим агнагчид бус харин хамгаалагчид . 

– Хүйтэн шар айраг авч байна уу ? гээд инээж байна .
 “ Всe люди братья
   Мы седьмая вода “ . 

“ Боломжгүй зүйл үгүй “ гэсэн өгүүлбэрт хүч оруулсан хэтрүүлэг ашигласан байна .

Өөрийнхөөрөө байх боломжгүйг мэдэрсэнээс уйлдаг байсан юм болов уу .
Нулимс эсэргүүцлийн бэлэг тэмдэг . 

Өвлийн тухай нэгэн зохиолын хэсэг надад таалагддаг .
Цасан дундахь Саппоро . 

Цонхны цаана өвөл . Харахыг хүсэхгүй байна .
Харин наана 1969 оны зун .

Continue Reading

UB Fashion Week 2006

Хоёр-гурван долоо хоног блогдоогүй болохоор хобби хөдлөөд байна л даа. Энд тогтмол бичих нь миний хувьд бүүр зуршил болжээ, хааяадаа энд тэнд явахдаа хүртэл үүний талаар Бодрол дээр ингэж тэгж бичнэ дээ, тэгээд биччихвэл тэр тэгж хариу бичих байх даа ухааны юм бодох боллоо. Блогдолт маань нэг ёсны дон болж байгаагийн шинж юм уу даа.

Саяхан Чингис зочид буудалд зохиогдсон “Улаанбаатарын Загварын Долоо Хоног – 2006” загварын шоуны үеэр иймэрхүү зүйл бодсоор байгаад гутал хувцасыг нь ч олигтой харж чадсангүй. Загварууд нь ч яах вэ, чамин тансаг, гоё ганган, өвөрмөц гэхээсээ илүү түгээмэл талдаа, дизайнер нь Fashion TV-г хэт их үзсэнийг ерөнхийд нь илтгэхүйц зүйлүүд байлаа. Гэхдээ хорооллын дэлгүүр бүрт өрөөстэй байх улиг болсон хувцас өмсөж байснаас Урлах эрдмийн дизайнеруудын загвараас авч өмссөн нь хамаагүй дээр юм билээ. Ядаж л made to order юм хийлгэнэ. За тэр загвар нь ч яахав, миний ярих гэсэн зүйл биш. Яагаад ч юм би fashion week гэхээр нь Нью Йорк, Парисын загварын долоо хоногуудархуу юм төсөөлөөд л, УБ-ын “хэн нь хэн бэ” тэнд сууж байх юм бодсон юм. Гэтэл загварын шоуг нь үздэг хүн бараг байдаггүй юм байна. Танхимд нь бөөнөөрөө шуугилдах оюутнууд, том том аппарат үүрсэн зурагчдаас өөр хүн байсангүй. Байгаа хэд нь хувцасыг нь сонирхохоосоо илүүтэй хэдэн моделийг нь сонжиж суугаа харагдсан.

“Улаанбаатарын загварын долоо хоног”-ийн ерөнхий зохион байгуулагчаар нь Урлах Эрдмийн Дээд Сургууль ажилладаг юм билээ. Анхны удаа зохиож байгаа болохоор сурталчилга сайн явуулж, үзэгчдийг цуглуулах туршлага дутсан байх ухааны юм бодтол тус арга хэмжээ дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна гэх юм. Тэгэхээр хангалттай хугацаа байсан л болж таарна. Загварын шоуг нь аль болох олон хүн үзээд, худалдаж авахыг нь аваад, шүүмжлэхийг нь шүүмжлээд байвал дизайнеруудад нь л хэрэгтэй баймаар юм. Тэгсэн гарууд хэдэн оюутнуудаасаа 3000 төгрөг авч шоу тавьсан болоод л өнгөрүүлчих болтой юм аа. Уул нь арга хэмжээгээ илүү өргөн хүрээнд сурталчлаад, хүмүүсийн анхаарлыг татаж чадвал хүмүүс ч гэсэн тэдний бүтээгдэхүүнээс авдаг болох биз. Тэгвэл импортын гутал хувцасны борлуулалтаас жоохон ч гэсэн тоншиж эхлэнэ дээ.

Харамсалтай нь аппаратгүй явсан тул ганц ч зураг авсангүй… нэкст тайм.

Continue Reading

Milton dies, ideas live

Хүсвэл хясна гэгчээр Бодрол ажиллахгүй байх үед яасан ч олон үйл явдал болов, ямар ч их юм бичмээр санагдав. Даанч бичих газар байхгүй байсан болохоор яаж ч чадсангүй (яахав, оффлайн бичлэг хийж үлдээгээд, одоо тавиж болох байж л дээ… гэхдээ шууд блог дээрээ бичсээр байгаад муу зан сурчихжээ).

Hot news гэх юм бол, эдийн засагч Милтон Фрийдман гуай талийгаач болжээ (гэхдээ мань хүн 90 гарсан байсан байлгүй дээ, жам юм хойно ялтай ч билээ). Нью Йорк Таймс дээр гарсан нийтлэл түүний амьдрал, амжилтыг ерөнхийд нь тоймлосон байна билээ, мөн эдийн засагч Gary Becker, найз Richard Posner нарын хамтын блог дээр Фрийдманы онолын талаар сонирхолтой бичлэг тавигдсан харагдана лээ. Монголд Фрийдманы 1-2 ном хэвлэгдэж, түүнийг хүмүүс ерөнхийд нь мэддэг болсон байх. Ер нь манайд сүүлийн жилүүдэд Фрийдман, Хаек нарын либертариан нөхөд учиргүй моодонд ороод байгаа. Хүмүүс тэднийг сонирхох болсон нь “Алтан тариа” ХХК-ийн захирал Цэнгүүн тэргүүтэй хэсэн бүлэг нөхөд дээрх сэтгэгчдийн бүтээлүүдийг Монгол хэлнээ орчуулж, хэвлэгдэх явдлыг дэмжиж, нийтэд сурталчлах явцад анхаарч эхэлсэнтэй холбоотой болов уу. Power of ideas гэж… хэд гурван ном хүмүүсийн үзэл бодлыг үндсээр нь өөрчлөх чадалтай гэж бодохоор бас л гоё шүү. Нөгөө талаас, асуудлыг бүх талаас нь харж, тал талын үзэл баримтлагчдын номыг уншин байж өөрийн гэсэн дүгнэлт хийхгүй бол туйлшрах тал бий л дээ.

Гэснээс, дээр дурдагдсан Becker, Posner нарын блог дажгүй юм байна лээ. Pr. Becker-ын ажлуудыг өмнө нь сурах бичгээс уншиж байсан биш тэмдэглэлийг нь унших хувь тохионо гэж санасангүй. Харвардын профессор Манкив бас блогтой юм байна лээ, түүний Интермедиат Макро сурах бичгийг идэх шахаж билээ. Юм хөгжинө өө гэж…

Continue Reading

Apology

Ёоох, наян юм болсны эцэст нэг юм блогныхоо учрыг оллоо, мөн Бодрол.ком-ыг маргааш нөгөөдрөөс янзлах санаа байна. Хост сервераа солих гэсэн биш вебсайтгүй болох шахлаа шт, сандарсан гэж. Ядаж байхад сүүлийн жил хагас датабейс гэх мэттэй нь зуралдаагүйг хэлэх үү, яадаг билээ гэж гайхсаар байгаад таарлаа. Удаан алга болсонд сорри, гайз… Одоо нэг хэсэгтээ янзан бүрийн техникийн саатал гаргахгүй байхыг амлая (өөрийгөө зөвтгөхийг хичээвэл, энэ удаагийн саатал надаас бус манай интернет сервис провайдераас болсон тал бий :P).

Улс тунхагласны баярын мэнд!

Continue Reading

Горимын санал

Нөхөд өө, хэд хэдэн горимын санал байгаа тул санал хураалт явуулах хэрэгтэй байна. Бүх Бодролын Гишүүдийн Их Хуралдайг зохион байгуулдаг юм уу – Ига хүмүүсийг бүртгэж, НБЗГ ирц шалгаж, Шилэгт санал хураалтыг явуулна, 😛

Асуудал №1: Сүүлийн үед блогийн хаяг спам-д дарагдаад хэцүүдлээ. Иймд зөвхөн бүртгэгдсэн гишүүд коммент бичих эрхтэй байвал яах бол? Одоо нэр, и-мэйл хаягаа бичсэн хүн бүр сэтгэгдлээ үлдээх боломжтой байгаа. Зөвхөн бүртгэгдсэн гишүүд гэж ялгах юм бол бүртгүүлсэн гишүүд нууц үгээрээ нэвтрэн орж, сэтгэгдэл бичдэг болно гэсэн үг (тогтмол нэг компьютераас нэт ордог хүмүүсийн хувьд гайгүй л дээ, cookies-дээ сануулчихна биз). Тэгэхгүй бол би өглөө бүр спам устгадаг ажилтай боллоо, хэцүү юм зүгээр. Ядаж байхад хааяадаа спамын хажуугаар хэрэгтэй бичлэг санаандгүй устгачих тохиолдол гарах юм. Спамтай тэмцэх өөр найдвартай арга байвал горимын санал дэвшүүлээрэй гэсэн.

Асуудал №2: www.bodrol.com-ын үндсэн хуудас шинэчлэгдэхээ болиод удаж байгаа. Үе үе онгод орж, ганц хоёр зүйл сараачвал блог дээр биччихээд байгаа юм чинь www.bodrol.com гэсэн url-ыг дарахаар шууд блог руу хандуулдаг болгочихвол яах бол? Тэгээд блог дээр нэг линк тавиад үндсэн хуудас руу орох маягаар… Хэзээ ч шинэчлэгддэггүй хуудас гаргаж ирж байснаас ядаж хааяа нэг шинэчлэгддэг юм байвал зүгээр юм болов уу гэж бодов.

Асуудал №3: Партигаа хэзээ хийх вэ гэсэн, 😛

Continue Reading

Юу гэж бодож байна?

Хүн өдөрт дунджаар 7-8 цаг унтана (би ч унтамхай юм болохоороо үүнээс хамаагүй илүү унтдаг талтай л даа – гэхдээ янзан бүрийн юм зүүдэлж, “дээд тэнгэртэй” ярилцдаг гэх маягаар өөрийгөө зөвтгөх аястай), 2-3 цаг ахуйн ажилд зайлшгүй дарагдана (усанд орно, идэж ууна, шал угаах exercise хийнэ, г.м.), мөн ганц хоёр цаг нийгэмшиж, хүн хартай уулзна, ном сонин уншина, нэт хэснэ. Ингээд л өдрийн 14-15 цаг явчихаж байгаа юм. Харин үлдсэн хугацаанд ямар нэгэн нийгэмд хэрэгтэй ажил хийж, өөрийгөө нийгэмд хэрэгтэй хүн гэдгийг мэдэрч, цалин авна. Авсан цалингаараа дээр дурдсан 14-15 цагийнхаа амьдралыг зохицуулна.

Тэгэхээр ямар ажил хийж цалин авбал чамд зохих вэ? Нэгэнт л амьдралынхаа ухамсарт мөчүүдийн дийлэнхийг ажлын байрандаа өнгөрөөхөөс хойш дуртай ажлаа сэтгэл хангалуун хийж, боломжийн цалин авах хэрэгтэй байдаг. Мөн ирээдүйд өсөх боломжтой, карьер хийх магадлал өндөртэй газар ажиллаж, “ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийвэл” зүгээр байдаг.

Нэг үеэ бодвол өнөөдөр Монголд чадвартай хүний хөдөлмөрийг үнэлдэг болжээ. Хувийн компаниуд сайн боловсон хүчний төлөө өрсөлдөж, янз бүрийн бенефит амлана. Хэл устай бол гадны байгууллагууд, элдэв янзын төслүүд гэх мэт саалийн үнээнүүд байна. Төрийн байгууллагууд бол ямагт престиж өндөртэй байсан. Аль эсвэл өөрөө шинэ бизнес эхлээд явж болох юм.

Дээрх боломжуудын алийг нь сонгох вэ?

– Хувийн секторт ажилд орох: нэг хэсэг арилжааны банкинд ажиллах моодонд орж, таниж мэдэх хүн бүр хальт “банкир” болчихсон гүйж байсан. Мөн MCS (Mongolian Corruption Services), АПУ (Архи Пиво Ууцгаая), Номин, Мобиком гэх мэт “үндэсний үйлдвэрлэгчид” шинэхэн төгсөгчдийг хамгийн идэвхитэйгээр recruit хийдэг сураг сонсогдоно лээ. Томоохон компанид ажилд орвол боломжийн цалин авахаас гадна шинэ юм сурах орчин бүрдэнэ. Цаадуул чинь зүгээр сууж байгаад томорчихоогүй болохоор сургуулийн ширээний ард сурсан зүйлээс чинь илүү прагматик ач холбогдолтой зүйлд чамайг сургаж л таарна – татварын байцаагчийг хэрхэн яаж найрах вэ, авилга өгөх шилдэг арван арга гэх мэт… 😀 Хувийн компаниуд хүний шүүсийг шахаж ажиллуулдгаараа алдартай. Ямар ч байсан чи ажлын дадлага, туршлагатай болно, мэргэжлийн хувьд өснө. Гэхдээ манайд corporate governance гээч зүйл бараг байхгүй шахуу болохоор хэзээ нэгэн цагт компанийхаа CEO болно доо гэж мөрөөдөж ажиллах нь утгагүй. Үсрээд л ямар нэгэн албаны дарга юм уу, орлогч болно. Харин захирал чинь тэтгэвэрт гарахдаа өөрийнхөө учраа мэдэхгүй хүүг захирлаар томилчихно… Иймд хүмүүс ямар нэгэн компанид орж, аль болох их зүйл сурч авчихаад өөрийн бизнестэй болохыг бодно – “би энэ хүүхдэд бүх зүйлийг нь зааж өгсөн, гэтэл тэр миний санааг хулгайлдаад, шинэ компани байгуулчихлаа” гэж ярьдаг компанийн захирлууд олон байдаг нь үүнтэй л холбоотой байх.

– Гадны байгууллага буюу төсөл: ямар ч байсан цалин харьцангүй өндөртэй. Аль нэгэн гадны байгууллагад туслахаар орсон ч гэсэн дор хаяж 500 долларын цалин авдаг болохоор хүмүүс энэ салбарт ажиллах дуртай байдаг. Мөн таатай ажлын нөхцөлтэй, хангамж сайтай. Гэхдээ дахиад л өсөх боломжийн хувьд тааруу (10 хүний бүрэлдэхүүнтэй оффист өсөөд өсөөд хаа холдох вэ дээ?). Сэргэлэн бол тухайн байгууллагынхаа Нью Йорк, Вашингтоны оффист очиж ажиллана, энэ нь зарим хүмүүсийн мөрөөдөл.

– Төр: хэдий цалин хангамж багатай гэж ад үзэгддэг ч, аль нэгэн яам, тамгийн газрын ажилтнүүд их л өнгөлөг хүмүүс явцгаадаг. Арга ч үгүй биз… сав л хийвэл ийш тийш хурал зөвлөгөөн, семинар сургалт гээд гадаад явна, цалин дээрээ нэмээд томилолтын мөнгө авна (түүнээс биш бүгд авилгал авдаггүй байлгүй дээ). Сургуулиа төгсөөд хэдэн жилд төрд ажиллачихсан хүний хувьд улсын зардлаар гадаадад зэрэг хамгаалах боломж бий болно. Дээрээс нь аль нэгэн намын харьяатай болчихвол хэлтсийн дарга, газрын дарга, төрийн нарийн гэх маягаар карьерийн хувьд өгцөм осох боломжтой. Мөн нөлөө бүхий танил талтай болно, төрийн аппарат хэрхэн яаж шийдвэр гаргадагийг гадарладаг болно – төрд ажиллаж байгаад хувийн сектор руу орсон хүмүүс энэ талаараа их давуу талтай байдаг юм гэнэ лээ. Төрд ажиллаж байна гэсэндээ хүний сэтгэлгээ задарч, арай макро түвшинд сэтгэдэг болох магадлалтай. Аз тарч сайн даргын дор ажиллах юм бол маш их зүйл сурна.

– Шинэ бизнес: хамгийн эрсдэлтэй төрөл. Юу юугүй цоо шинэ бизнес эрхлээд, түүнээсээ ашиг олоод явна гэдэг амаргүй ажил. Айгүй л бол хэд хэд шатна, хулхидуулна. Дээрээс нь анхны хөрөнгө оруулалт хийх түвшний хөрөнгө төвлөрүүлсэн байх хэрэгтэй. Банкнаас зээл авья гэхээр барьцааны хөрөнгө байхгүй гэх мэт асуудал тулгарна. Тэгэхээр толгойд чинь байгаа амбицтай төслөө санхүүжүүлэх боломж олдох нь юу л бол. Гэхдээ зориг гаргаж, багаас эхлээд, аажмаар өснө хэмээн найдна. Юутай ч, аливаа эрсдэл ашиг дагуулдагаас хойш хэрэв зөв ажиллаж чадвал томрох боломжтой. Яагаад ч юм манайд хувиараа бизнес эрхлээд явах нь престиж багатай зүйл хэвээр байсаар байгаа – хаана ажилладаг вэ гэж асуухаар “хувиараа л…” хэмээн сулхан дуугаар хэлдэг хүмүүсийг гайхаад байдаг юм. Нөгөө талаар, шууд сургуулиа төгссөн шинэков учиргүй бизнесээ удирдаж авч явахад хэцүү. Онолын хувьд юу хийх ёстойг мэдээд байдаг, гэтэл үнэн хэрэгтээ туршлага гээч зүйл үгүйлэгдэнэ. Наад зах нь хүмүүсийг хэрхэн яаж ажиллуулах тал дээр асуудал үүсч мэднэ. Хүмүүстэй харьцаж сурахыг сурагчийн ширээнээс бус ажлын байр дээр эзэшдэг болохоор нэг хэсэгтээ л сандрах байх даа. Ямар ч байсан эхний ганц хоёр жилийн бэрхшээлийг давантуулж, өөрийн гэсэн орон зайг бий болгож чадах юм бол цаашдаа балай авах магадлалтай.

Монголын хөдөлмөрийн зах зээл нэг иймэрхүү л харагдаж байх шиг байна… өөрсдийн туршлагаас хувалцаач. Анх төгсөөд ямар газар ажилд орж, юу сурч мэдсэн, яаж өссөн, тэгээд яасан гэх мэтээр…

Continue Reading

“Атга нөж”

Дөнгөж сая Драмын театрт “Атга нөж” жүжгийг үзээд ирлээ. Тус театр 75 жилийн ойн баяраа угтаж уран бүтээлчиддээ хүндэтгэл үзүүлж, уран бүтээлийн цэнгүүн, үдэшлэгийг зохион байгуулж буй бөгөөд энэ удаад найруулагч Б. Баатарын уран бүтээлийн цэнгүүн зохиогдож, түүний шинэхэн уран бүтээл болох “Атга нөж” жүжиг Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа ийнхүү дахин тавигдсан байна.

Ямар ч байсан “Атга нөж” сүүлийн үед Драмын театрт тавигдсан бүтээлүүд дундаас хамгийн нүсэр, хамгийн цар хүрээлэг нь болсон байх (гэхдээ би ойрд жүжиг үзээгүй л дээ, ялангуяа Гурбазарын “Надаар тоглосон хайр” фиасконы дараа…) Нэлээн хэдэн жилийн өмнө Б. Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг үзээд нэг их сэтгэл хөдлөлгүй гарч ирснийг бодоход “Атга нөж” хамаагүй өндөр сэтгэгдэл үлдээлээ. Магадгүй 800 жилийн ой хэмээн амтай болгон давтаж байсны үр дүн биз.

Зохиолын хувьд Лхагвасүрэн гуай хүмүүсийн харьцаа, сэтгэлзүйн асуудлуудыг илүүтэй хөндөхийг хичээсэн харагдана лээ. Гэхдээ жүжгийн casting нь хальт учир дутагдалтай санагдсан – Сосорбарам Чингисийн дүрд үнэхээр явахгүй байна билээ. Нөгөө талаар, хэн ч Чингисийн дүрд тоглосон ялгаагүй байх л даа, угаасаа Чингис хааны дүр хэн хүнд ахадна биз. Харин бусад дүрүүд нь гоё болсон байна лээ, театрын үе үеийн жүжигчид бүгд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулж, бүгд хичээцгээсэн байсан.

Гэхдээ үнэнийг хэлэхэд Чингисийн тухай буюу Нууц товчооноос сэдэвлэсэн зүйлүүдээс залхаж байна. Одоо юу юугүй дахиад хоёр гурван кино гарна гэж байгаа. Арай өөр сэдэв барьж авч болдоггүй юм байх даа. Уул нь Монголын түүх баялаг баймаар юм.

Юутай ч, театрын 75 жилийн ойн хүрээнд зохиогдож буй уран бүтээлийн цэнгүүнүүд ойрын өдрүүдэд үргэлжлэх юм билээ. Гоголийн “Амьгүй албат”, Чеховын “Цахлай” хоёр лав дахин тавигдах юм гэсэн. Аль нэгийг нь үзэх санаатай байгаа. Schedule-г нь даанч олж авч чадсангүй, хэрэв хуваарь нь байвал энд тавьж тус болооч…

Continue Reading

Netizens unite!

Өчигдөр хэдэн зураг Flickr account руугаа upload хийх санаатай нэвтрэх гэтэл Yahoo!-гийн interface гараад ирэв ээ. Yahoo!, Flickr хоёр нэгдчихсэн юм байх. Нэгдэх ч юу байхав дээ, Yahoo! Flickr-ыг үүсгэн байгуулагчдаас нь худалдаж авсан юм байлгүй. Саяхан Google Youtube-г 1.7 тэрбум доллараар худалдаж авсан гэж бодохоор сүүлийн ганц хоёр жилийн дотор л гэнэт гараад ирсэн community based website-уудад томчууд нь асар их мөнгө хаяж байна аа. Мэдсэн бол аль дээрээс code энэ тэр оролдоод, нэг аштайхан сайт хийчихээд бааварлаад сууж байдаг байж, 😛

Ядаж байхад Youtube гэх мэтийн сайтууд цэвэр user submitted content-аар ажилладаг наасан… нэг идэвхитэй нөхөр баахан Монгол клип, хошин шог upload хийчихсэн байхыг бодохоор үнэхээр л global reach-тэй юм даа. Facebook байна, Harvard-ын нэг оюутан хальт зугаагаа гаргах гээд найзын дундаа ганц муу сайт эхлүүлсэн биш өнөөх нь бүр балай авдаг…

Би анх амжилттай вебсайтны хувьд хамгийн чухал зүйл бол мэдээлэл гэж бодоод л янзан бүрийн юм бичээд байхыг хичээдэг байж билээ, гэтэл яс юман дээрээ ганц нэг хүний бичиж оруулсан зүйл хэзээ ч хангалттай байж чадахгүй болохоор хамгийн чухал зүйл нь аль болох олон хүмүүсийг татах, мөн тэдгээр хүмүүсийг аль болох идэвхитэй байлгах л юм даа. Нөхөд өө, идэвхитэй байна шүү гэсэн, 😛

Continue Reading