Ямар нэгэн зүйл уншаад, хэн нэгэнтэй ярьж суухад яагаад ч юм тухайн сэдэв ердөө асар түгээмэл cliche мэт санагддаг болов. Хэзээ нэгэн цаг хаа нэгэнтээ сонсож байсан ч юм шиг үлиг болсон зүйлсийн талаар ердөө ярьмааргүй байна. Цоо шинэ зүйл гэж ер байдаггүй гэж бодохоор хэзээ ч юу ч ярьмааргүй, юу ч сонсмооргүй санагдах юм. Дөнгөж хорь гарчихаад ингэж бодож байгаа юм чинь 70-80 наславал яах болж байна аа? Дахиад хагас зуун жил амьдрах тэнхээ надад байгаа болов уу гэсэн, 😛

Хэцүү ч юм аа даа. Хүн хартай тараах тоолонд өнөөхөө л ярих шаардлага гарна… “Юу байна? Ажил сайн уу? Юу хийж байна?” гэх мэтээр хэнд ч хэрэггүй асуулт тавьсаар, хэнд ч хэрэггүй хариулт өгсөөр байтал уйдаж байна. Гэхдээ тэгэхгүй гээд ч яах юм билээ. Ганцаархнаа байгаад байвал хачин хачин юм бодсоор байгаад бүр их уйдах биз. Угаасаа cliche биш зүйл ямар байх биш, гай л байна.

Anyways… гэртээ хурдан, тасардаггүй нэттэй болсон биш сайхан байна дөө. Звуки.ру орж урьд нь огт сонсоож байгаагүй далий нэртэй хамтлагийн шал далий дуу татаж сонсох зуураа жаал ностальгиатаж хуучин и-мэйл, чатны архиваа уншиж гайхаад л… Хэдэн сарын өмнө болоод өнгөрсөн үйл явдал, хальт мэдрэгдээд өнгөрсөн сэтгэл хөдлөл эргэн ирэх шиг. Үнэн хэрэгтээ бүгдийг нь мартчихсан байгаа юм даа. Миний бүх файл устчихвал би яанаа… жинхэнэ amnesia болох нь байна шт.

Song of the day: Дети Пикассо – Глубина

Continue Reading

Battle of religions

Сүүлийн хэдэн өдрүүдэд УБ-т нэгэн зэрэг хэд хэдэн гэгээнтэн санваартан ирж, УБ-ын агаарыг нам ариусгаж байх шиг байна даа. Ядаж байхад бүгд нэг нэг тайз эзэлж аваад шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж байгаа юм байх: төв цэнгэлдэхэд Далай Лам ном айлдаад, UB palace Open Air-т пастор хэн ч гэнүү, сохорыг нь харуулж, суумгайг нь явуулдаг баагий хүмүүсийг айлмаруулаад, тэгмэгц Бөхийн өргөөнд Шри Шри Рави Шанкар гээч нөхөр үлгэр яриад л… тансаг байна дөө. Мань хэдийн зүрх сэтгэлийн төлөөх дайн цаана чинь ид өрнөж байна шүү гэж… Энэ янзаараа ч бид бүгд диваажинд залрах нь дээ.

Continue Reading

Талархал

Манай гэр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг нь сарын өмнө л асар том давуу тал байлаа. Агаар сайтай, утаа униаргүй, чимээ багатай, мөн Нарны замтай ойрхон тул хотын хаа ч хүрэхэд хялбар гэх мэт. Гэтэл Энхтайвны гүүр засварт орсноор манайх шууд хог дээр гардаг байна шт. Хуучин Төв шуудан руу 5 минутын дотор хүрдэг байсан бол одоо замд бүтэн цаг зарцуулдаг болов. Замын Цагдаагийн өмнөх уулзвар гэхээр л дотор арзайгаад, гэрээсээ гармааргүй санагдаж энэ тэр… Гэхдээ яахав ээ, хүн юм бүхэн дасдаг юм хойно, нэг л мэдэхэд өнөөх нэг цагийн түгжрэлдээ дасчихсан байх юм. Яг цагаа тулахаар нэг цаг замд гацах зуур янзан бүрийн юм хийж болдог юм байна:

1. Хамгийн прагматикаас нь эхэлье… өглөө гэртээ цай уух шаардлагагүй болсон. Ойр зуурын идэж уух зүйлээ аваад л зам зуураа иднэ, ууна… Цагийг бол навс хэмнэж байгаа юм чинь. Цайгаа ууж дуусчихаад нүүр амаа янзална, будаж шунхадна. Тасалгааны хиймэл гэрэлд бус шууд байгалийн гэрэлд будаж байгаа болохоор хамаагүй мэдрэмжтэйгээр будна. Өнөөх машины цуваа нэг юм хөдөлж гийгүүлэхэд замын нүх таарч новшрохгүй бол шүү дээ. Ямар ч байсан цаг хэмнэж л байгаа юм.

2. Ном, сонин унших боломжтой болсон. Ялангуяа зам зуураа сонин гарчиглах их зүгээр юм билээ. Тэнд ч ийм дайн болж байна, энд ч ийм асуудал үүссэн гэсэн утгатай нийтлэл уншсаны дараа замын түгжрэл маань юу ч биш санагдаж, шууд тайвширч энэ тэр…

3. Утсаар ярих… Энхтайвны гүүр хаагдсанаас хойш найз нөхөдтэйгээ хамаагүй дотно болоод байгаа. Аргагүй шт, найзуудтайгаа утсаар ч ярьж амждаггүй байсан хүн чинь өдөрт бүтэн хоёр цаг утсаар ярих завтай болчихож байгаа юм чинь… Хувийн амьдрал эрс сайжирсан.

4. Хүмүүстэй танилцах… Замд асар удаж байгаа юм чинь адилхан түгжрэлд орчихоод байгаа бусад жолооч нартай танилцах боломжтой болж байгаа юм. Нэг гэм нь манай Хан-Уул дүүрэгт царайлаг залуус маш ховор юм шиг байна лээ. Хажууд боломжийн залуу зогсож таарсан тохиолдол нэг ч гараагүй… гэхдээ Энхтайвны гүүр ашиглалтанд ортол дахиад бүтэн хоёр сар шахуу байгаа л даа… найдвар тасрахгүй л байна, :D.

5. Бясалгал хийх… энэ янзаараа юун Далай лам, ариусаад балай авах нь ээ. Үе үе нэг гар тэнэгтэж сигналдаж, хариуд нь би учиргүй уурладгийг эс тооцвол би ч гэгээрлийн замд яваа л даа.

гэх мэтчилэн цааш нь яриад байвал зөндөө л юм байна дөө…. зарим нэг нь арай too private юм. Ямар ч байсан өөртөө цаг гаргах завшаан олгож буй Энхтайвны гүүрийг засварлахаар шийдвэрлэсэн УБ хотын захиргаа, засгийн газартаа баярлалаа. Та наргүйгээр би яанаа?

Continue Reading

Төмсний дууль

Саяхан газар тариалангийн бизнес эрхэлдэг нэг нөхөртэй жаал ярьж суулаа. Мань хүн энэ жил төмс тарьж байгаа юм байх аа. Үрийн төмсөө хаанаас авч байгаа вэ гэж асуусан чинь Хятад төмс гэж байна. Монгол үрийн төмс асар ховордсон бололтой, бараг л байдаггүй юм байх. Дээр үед шинэ ургацын төмс гээд л жинхэнэ тансаг амттай төмс гардаг байж билээ… тэр ч одоо үлгэр болж дээ. Манайхан тэр сортоо хадгалж чадаагүй юм аа даа. Тэгэхээр Монгол төмс гэж дэлгүүрт кг-ын 600 гаруй төгрөгөөр зараад байгаа төмс бүгд Хятад сорт болж таарч байгаа юм. Хятадаас үрийн төмс авахдаа гарууд хямдыг нь бодоод муу төмс л авдаг байж таарна. Даанч амт нь нэг л явахгүй байсан юм… хайран юм. Болдогсон бол нэг мөсөн Польшоос ч юм уу сайн сортын үрийн төмс оруулж ирээд тарих хэрэгтэй юм шиг санагдаж байна… фермер болдог юм уу гэсэн, 😀

Төмс гэснээс, дээр үед манайд ранетка ургуулаад байдаг байсан… тэр бас яаваа?

Continue Reading

goes on…

Монголд ядуу хүмүүс дэндүү их байна аа. Арай хэтэрхий юм. Хэдэн төгрөгний төлөө яг ЯАХААС ч үл буцах нь ээ. Ялангуяа залуучууд, тэр тусмаа охидууд арай кэтэрхий. Тэгээд дээрээс нь баян хүмсүүд бас ямар их юм бэ дээ. Тэгээд тэрнээсээ кайф авах юм. Аль аль нь үнэн бие биендээ таарчээ. Yүнийг уусахаасаа өмнө бичиж үлдээе гэж бодлоо. Хүмүүс харин уусдаг юм болов уу? Аль тал уруу нь хэлбийж байна даа? Хооронд нь бол ямар ч шансгүй мэт…

Ингэхэд, бас ядуу хүний дүр эсгэж зоос цохьдог нөхдүүд байх юм аа. Хэний талыг нь ойлгож дэмжих бээ? Эсвэл послать всех на х..?

Continue Reading