A lazy Sunday

Бүтэн сайн өдрийн өглөө гэртээ ганцаараа сэрээд, сонин гарчиглангаа кофе ууж суух ямар гоё юм бэ? Миний өмнө бүхэл бүтэн өдөр байгаа, би юу дуртайгаа хийж болно гэж бодохоор цаана л нэг өег. Өглөө тайван гэгч нь босоод, өрөөнийхөө хөшгийг нээж, яаралгүй гадагш харж зогсох мөч… Иймэрхүү мөчүүдээс л амьдрал бүрддэг байх, :пийлсопдох:

Одоо нэг сайхан ном барьж аваад, балкон дээрээ гарч суудаг хэрэг ээ. Milan Kundera гэгч Чех нөхрийн “The unbearable lightness of being” хэмээх номыг эхлүүлчихээд ер дуусгаж чадахгүй явсаар удаж байгаа болохоор өнөөдрийг түүнд зориулах бодолтой байна. Гэхдээ мань мэтийн хувьд ном уншинаа гэдэг тухайн номонд гарах үйл явдал, зохиогчийн санаа зэргийг нягтлахдаа бус унших процесстаа байх шиг байгаа юм. Хуучин номны шарласан хуудсыг (ном нь заавал хуучин байх ёстой) эргүүлж суух үйлдэл нь цаанаа л нэг кайфтай…

Тухайн хуудаснаа товойх ганц хоёр үг өгүүлбэрийг онцолж тогтоогоод, номоо умартаж тэдгээр үгсээс үүдэлтэй дэмий зүйл бодож суух зуур салхи аль хэдийн номны маань хуудсыг хэд арав эргүүлчихсэн байна. Ийм үед зохиогчийн санаа нэг их чухал бус, гагцхуу түүний зохиол уншигчийн тархийг хэрхэн яаж өдөөж буй нь сонин тул хэдэн хуудас алгасаад уншиж эхлэхэд харин ч зүгээр. Хүмүүс өөрсдийн үзэл бодлыг хамгийн сайн илэрхийлсэн, далд ухамсарт нь орших ямар нэгэн үзэлтэй нь хамгийн сайн дүйцсэн зохиолд л дуртай байдаг байх. Түүнээс биш номноос шинэ зүйл хайх, ямар нэгэн юм сурч авах нь сонин биш… хүн өөрийн “Би”-г үгсээр хамгийн сайн дүрсэлж чадсан зохиолыг л хайх учиртай мэт.

Магад би дээрх зүйлийг хэзээ нэгэн цагт ямар нэгэн номон дээрээс уншчихаад өөрийн бодол хэмээн өөртөө итгүүлчихсэн ч байж болох, хэн мэдлээ. Юутай ч, бүтэн сайны өдөр нэг иймэрхүү…

PS: A quote from Kundera:

Metaphors are dangerous. Love begins with a metaphor. Which is to say, love begins at the point when a woman enters her first word into our poetic memory.

Continue Reading

mellon collie and the infinite sadness

Ээлжит түгээмэл үгсийн хэвшмэл цуглуулгаа бичиж суутал гэв гэнэт дургүй хүрчихлээ. Алба уу. Байна байхгүй, ингэлээ тэглээ, орлоо гарлаа, хожлоо хожигдлоо… үнэн хэрэгтээ эд бүгд ямар ч ялгаагүй. Заавал хүмүүсийн ярьж буй зүйлсийн талаар бичиж (наадам, хөл бөмбөг, улс төр, хоосон хов, энэ жагсаалт дэндүү урт), хүмүүсийн хийж буй зүйлсийг хийх алба уу. Болъё.

Яг одоо надаас арай өөр хүн байсан бол учиргүй СРТ-384 робот хэрхэн яаж дэлхийг баатарлагаар аварсан түүхийг ч юм уу, аль эсвэл өглөө босоод ирэхэд нь хорвоо ертөнцийн бүх зүлэг ногоо ув улаан өнгөтэй болчихсон байсан хачин явдлын талаар ч юм уу бичих байсан байх. Би ийм л хүн баймаар байна. Гэтэл надад ийм юм бичих чадал алга. Магад авъяас алга.

Өглөө босоод л, далий юмсыг харж баясаад… өөрийн дотоод ертөнцдөө амьдарч сурвал гоё ч юм шиг. Яг л Finding Neverland шиг. Энэ янзаараа өдөр тутмын амьдралдаа дарагдаад, нэг л мэдэхэд шал уйтгартай байдлаар амьдраад сурчих магадлал өндөр юм шиг байна. Яанаа?

Сургуулиа төгсөөд, Монголдоо нүүж ирээд, post-college амьдралаа эхлүүлээд асар удчихсан юм шиг санагдаад байна. Одоо л ид өөрийгөө нээж, янзан бүрийн салбарт хүч үзэж, жинхэнэ балай авдаг газар байх. Иймэрхүү үед шантрах тохиолдол ч гарах юм, өөрийгөө голох үе ч байх юм, эсвэл бүүр асар баярлаж, эрч хүчтэй болох үе ч байна… Бүтэн дөрвөн жил academic орчинд, дотуур байрны умгар өрөө – хичээлийн танхим – номын сан гэсэн хуваарийн дагуу амьдарсныг хэлэх үү, сонирхолтой л байна. Гэхдээ л далий далий ном уншаад л, хачин хачин юм бодож олж баясдаг байсан үеэ санаж байна шүү. Улаанбаатар дэндүү busy хот юм аа. Өөртөө цаг гаргах завшаан ер гарахгүй юм. Уул нь СРТ-384 роботтойгоо уулзмаар л байх юм гэсэн, :D.

Надад саяхан нэг ах и-мэйл явуулахдаа, сүүлийн үед Бодролын бичлэгүүд дэндүү infantile болоод байна гэж хэлсэн. Бас л юм бодогдож байна лээ шүү. Өчнөөн жил гав ганцаараа амьдарчихаад гэртээ ирэхдээ завшаан олдсон дээр нь гээд нялхраад байж мэдэх л юм. Нөгөө Монголын дуусаж өгдөггүй double transition-ийн үе гэдэг шиг хувийн, хувьсгалын тал дээр янзан бүрийн transition хийгдээд баларч байна аа, :D.

Сүүлийн үед нэг иймэрхүү зүйл бодогдож байна. But at the end, life is beautiful! Улаанбаатарт ёстой сайхан зун болж байна, бороо шиврээд л… Сумьяабазар асар олон жилийн дараа аварга цолтой боллоо, наадам ч сайхан болж өнгөрлөө. Талбай дээр баригдаж байгаа Чингисийн хөшөө үнэн сүртэй юм байна лээ. The list goes on… Баярын мэнд, everybody!

Continue Reading

Монгол гэр

Монгол гэр гэж анх гадаад нэг Guide book дээр Big tent гэж бичсэн байсныг хараад инээд ч хүрэх шиг байсан үе саяхан. Гэтэл нэг найз маань Монгол гэрийн тухай ном уншиж байхыг нь сонирхоод хэдэн хуудас эргүүлтэл маш сонин сонин баримт гарч ирж байх юм. Үүнд тойрог байдаг учир нь гэрийн төвд байгаа галын дулааныг жигд тараах ач холбогдолтой, мөн өрх нь гэрийн доторх агаарын босоо чиглэлийн хөдөлгөөнийг дэмждэгээр гэрийг зун цагт сэрүүн байлгадаг ч гэх шиг олон юм байх юм. Энэ бүхнийг над мэтийн хот газрын хүн мэдэхгүй юм байна лээ. Үүнийгээ өчигдөр л мэдлээ. Баахан ахмад хүмүүст толгойгоо эргэтэл загнууллаа, хэхэхэ. Гэхдээ ганцхан би мэдэхгүй байгаа юм биш. Миний үеийн хотод өссөн ихэнхи залуучууд мэдэхгүй байгаа гэж өөрийгөө цагаатгаж байлаа. Үнэн хэрэгтээ бидний л буруу ш дээ. Монголчууд бид өөрсдийгөө үндсэрхэг гэж даян дэлхийгээр ярих дуртай мөртлөө бид өөрсдийн соёлыг их амархан мартах шинжтэй улс шиг ээ. Харин энэ байдлаа засахын тулд бид гэр барих арга технологи зэргийг олон талт сонирхолтой байдлаар хүмүүстэй хуваалцах юм бол мартахгүйн дээр хөгжүүлэх ч боломжтой юм шиг надад санагдах юм. Шинээр хос болж байгаа хүмүүст хуримын ёслолд нь хамтдаа гэр барих арга хэмжээ оруулдаг ч юм уу? Эсвэл зурагтаар хэн хурдан гэр барих вэ? гэдэг уралдаант тэмцээн явуулдаг ч юм уу янз бүрийн арга хэмжээ авч болно ш дээ. Иймэрхүү ажлыг тэр улс төр засгийн газаргүйгээр хийж чадна ш дээ. Энэ талаар олноороо ярилцаж байгаад дор дороо жижигхэн юм хийх болно гэж бодогдох юм.

Continue Reading

Өнөөдөр Superman эргэж ирнэ

Ийм popular guy-ийн талаар юм бичнэ гэсэн чинь яг юу бичихээ эвлүүлж чадахгүй хэцүү л байна. Хмм. Заавал юм бичье гэсэн санаа 3 Doors Down хамтлагийн Kryptonite (2000 онд асар хит болсон) дууг радиогоор сонсож байгаад төрлөө. Тэгээд дууны үгийг бодоод үзсэн чинь Superman-ий оршин тогтнох гол нөхцөл нь Supervillain (дуун дээр дурьдагдаж буй kryptonite нь Superman-ийг устгах чадалтай цацраг идэвхт бодис) байгаад л орших юм шиг. Хэрэв хорон муу санаа алга болчихвол манай хүн хэнтэйгээ ч байлдах билээ, тэрний оронд өглөө босоод сайхан халуун toast, жүржний шүүсээ зооглоод л, үдээс өмнө ганц хоёр гольф цохьчихоод, дараа нь асар нэр хүндтэй сенатын танхимдаа очиж ганц хоёр хэлж хэвшсэн алдартай үгнүүдээ урсгачихаад л сууна биз. Аль эсвэл, түүнийг бүгд таг мартаж орхивол хог дээр гараад ганц хоёр амиа зогоох төгрөг гуйх болов уу. Сэргэлэн бол Schwarzenegger ах шиг сенат руу ухас хийгээд л, үгүй бол сэтгэлээр унаад архинд орох ч юм уу. Тэгсэн тохиолдолд өөрийнхөө муу зуршилтай тэмцэх л үлдэнэ дээ. Ямар ч гэсэн муу муухай юм байгаа нь Super ахын оршин тогтнох гол баталгаа болдог байх л даа.

I took a walk around the world to ease my troubled mind,
I left my body laying somewhere in the sands of time,
I see the world float to the dark side of the moon,
I feel there’is nothing I can do, yeah
I watched the world float to the dark side of the moon,
After all I knew it had to be something to do with you,
I really don’t mind what happens now and then,
As long as you’ll be my friend at the end
If I go crazy then will you still
Call me Superman
If I’m alive and well, will you be there holding my hand
I’ll keep you by my side with my superhuman might
Cryptonite

Continue Reading