Хэд хоног юу ч бичихгүй байж байгаад гэв гэнэт идэвхи гаргаж, хоёрын хоёр блог биччихээд явсан чинь эргээд ороод иртэл хоюулаа алга болчихсон байдаг юм. Backup-aa restore хийж үзлээ, байдаггүй… ор сураггүй алга болчихсон л юм шиг байна. Өөр ямар арга хэмжээ авч болохыг мэдэхгүй гайхаад л сууж байна. Хайран бичлэг гэсэн… ер нь бичлэгүүдээ hard drive дээрээ хадгалж байх нь зүйтэй юм байна, юмыг яаж мэдэхэв…
Сүүлийн үед хүмүүсийн харилцааны талаар л их эргэцүүлэх шив дээ. Холоос хараад хүндлээд, бишрээд байдаг, ойртоод танилцахаар үнэхээр хүндлэхэд хэцүү хүн байхаар асар сэтгэлээр унах юм. Энэ утгаараа хүмүүстэй хэт ойртож, дотносох аюултай юм аа. Хүмүүсийг гоё ганганаар төсөөлөөд л, түүндээ баясаад сууж байх нь өлзийтэй юм байна. Тэгэхгүй бол disappointment гээч зүйл нь болох гээд байх юм. Ингэж бодохоор хүмүүстэй ер харьцахгүй байх нь зөв ч юм уу. Өөрийнхөө тархинд амьдраад л, дэмий балай юмны талаар бясалгаад сууж байвал амар юм болов уу. Миний blue period эхэлж байгаа юм байна л даа гэсэн, 😛