Сайхан шинэлээрэй!

Өнөөдөр битүүний өдөр. Цагаан сар сайхан баяр шүү, цаана нэг л өөр уур амьсгалтай байдаг юм. Бүгд гэртээ бужигнаж хоол ундаа бэлдээд л, завсраар нь бөх харах гэж гүйлдээд л… Одоо тавгын идээгээ засна, тэгээд буузаа тавиад битүүлнэ дээ.

Арван долдугаар жарны барагдашгүй хэмээх гал нохой жил маргааш гарах нь байна. Хүмүүс хаа сайгүй л ийм мэндчилгээ дэвшүүлээд байгаа хэрнээ барагдашгүй хэмээх гал нохой жил нь яг ямар учиртай болох талаар нэг их ярихгүй юм. Тэгэхээр нь тухайн жилийн өнгө мэнгийг хэрхэн яаж тодорхойлдог талаар сонирхож асуулаа л даа. Эмээ өвөөгөөсөө асуутал тэд маань сайн мэддэггүй, бодвол зурхайчид л нэрлэдэг байх ухааны зүйл ярьж байна. Манайхан ч аргагүй л дээ, лам хуврагаар яваад байдаг улс биш, жинхэнэ соц. үеийн сонгодог атеистууд байгаа юм. Сүүлдээ хобби хөдлөөд нэг таньдаг маарамба ах руугаа ярьж үзлээ. Мань хүн ч асар учир жанцантай юм ярьж өгөв. Даанч утсаар ярьж байсныг хэлэх үү, зарим зүйлийг нь сайн ойлгосонгүй. Ямар ч байсан зурхайн ухаан гэж их нарийн эд байдаг бололтой. Маарамба ахтай баярын дараа уулзалдаж, энэ талаар ярилцах болсон тул аяар дэлгэрүүлж бичихийг бодно.

Цагаан сарын бэлтгэл үед Монголд бүх наймаа худалдаа эрчимжиж, хүмүүс ёстой л бужигнах юм. Хэд хоногийн өмнө Нарантуул захаар шагайхад үнэндээ хөл тавих зайгүй байна билээ. Цагаан сарын дараа хүмүүс нэг хэсэгтээ наймаа хийдэггүй болохоор зах баярын дараах 10 хоногт амардаг юм гэсэн. Баруунд Christmas shopping-ийн үеэр consumer confidence, retail sales-тэй холбоотой тоонуудыг чухалчлаад байдаг шиг манайд ядаж Цагаан сарын үеэр ийм тоо гаргадаг болмоор юм уу, эдийн засгийн хандлагыг ажиглахад хэрэгтэй баймаар…

Сар шинэдээ сайхан шинэлж, шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байгаарай!

Continue Reading

Өнөөдөр — маргааш

Ямар ч байсан Монгол Улс шинэ Ерөнхий Сайдтай болж, улс төрийн тодорхой бус байдлаас хэсэгхэн хугацаанд ч гэсэн гарав бололтой. Энэ ч яахав, угаасаа ойлгомжтой болчихсон байсан зүйл. Харин сая хальт орос сонин (www.gazeta.ru) хараад сууж байтал асар сүржин нэртэй линк нүүр хуудаснаа тавьчихсан байгаа харагдав: “Коммунисты вернулись к власти в Монголии.”

Энэ гарчигийг хараад бодлоо л доо. Цагийн сайханд хамгийн сайн сайхан бүхнийг билэгддэг байсан “коммунист” гэсэн үг өнөө үед хамгийн муу муухай хараал болон хувирчээ. Гарууд нэг нэгнийгээ муулахараа “тэр улаан коммунист”, “коммунистууд тэгж л таарна”, “муусайн коммунистууд” гэх мэтээр урсгаж гарна. Гудамжинд жагсаж байгаа хүмүүс нь ч тэр, УИХ-д суугаа гишүүд нь ч тэр сав л хийвэл хамаг бурууг коммунистууд руу чихэж, тэднийг л чичлэнэ. Гэтэл хэдхэн жилийн өмнө коммунист гэж хэлүүлэх нь хамгийн сайхан магтаал байсан бус уу? Юмс өөрчлөгдөнө гэж… хурдан юм. Хэсэг хугацааны дараа айгүй л бол “муусайн ардчилагчид” гээд сууж байна даа. Өнөөдрийн үнэн маргааш худал болдог нь жам ч юм уу?

Маркс, Энгельс, Энхболд

PS: Энэ оросууд Элбэгдоржийн нэрийг алаад хаячихжээ: Тсахьяджин Элбегдордж гэнүү. Хөөрхий минь, англиас хөрвүүлсэн юм байлгүй, уул нь адилхан үсгээр л бичдэг юмсан… больжээ.

Continue Reading

Хулгайчийг бариарай

Мунхаг миний бие (ингэж бичдэг хvмvvс vнэндээ, намайг оруулахгvйгээр, єєрийгєє ухаантай гэж боддогт эргэлзэхгvй байна) нэг иймэрхvv юм бичээд vзлээ. Хєрвvvлэгч ажиллахгvй байгаа тул латинаар орууллаа. Уучлаарай. Найруулга, утга санаа тvvхий гэдэгт эргэлзэхгvй байна. Та бvхэн яаж сайжруулах талаар мэргэн зєвлєгєєгєє эсвэл сайжруулахын аргагvй тэнэг юм байна гэсэн саналаа єгнє vv.

“Хулгайчийг бариарай”

Саяхан Монголын хэдэн сонинг уншихад авилгалын тухай сэдэв нэлээн хєндєгдсєн байх юм. “Авилгал авсан аваагvй, чи єєрєє авсан”. Эсвэл “чи єєрєє юу ч хийдэггvй, хэлэхээс цаашгvй”. Зарим шударга нэг нь “миний авилгал бол яльгүй юм, сvржигнээд байх юм байхгvй” гэж ч байна. Иймэрхvv маягаар хэрэлдсэнээ сvvлрvvгээ “битгий хуц, чадаж байгаа юманд арга байхгvй, ална чамайг” гэсэн байдлаар vргэлжлэх болтой юм. Тэр дундаас нэг сонирхол татсан санаа бол “хулгайч л хулгайчийг бариарай гэж орилдог шvv дээ, чи хvмvvсийг авилгал авсан гэж орилоод байвал чи єєрєє жинхэнэ авилгач байна” гэсэн логик байлаа. Энэ дvгнэлтийг эмхлэвэл дараах 1 ба 2 гэснийг vндэс болгоод 3-ийг дvгнэлт болгон гаргаж байх юм.

1. Хулгай хийсэн хvн л “хулгайчийг бариарай” гэж хамгийн чанга орилдог.
2. Нөхөр Х “авилгачдыг бариарай” гэж хамгийн чанга орилдог.

Энэ 2-оос

3. Нөхөр Х л жинхэнэ авилгач юм байна.

Тэгвэл үнэхээр 1 vнэн гэж vv? Yнэндээ халаасны хулгайчид хулгай хийчихээд бултахын тулд єєр хvнийг заагаад “тэр хулгайч, тэрийг бариарай” гэж орилдог гэдэг яриа байдаг. (Хулгайч нар хулгай хийж байхыг нь харсан хvмvvсийг чанга орилуулахгvй байхын тулд дээрх яриаг гаргасан байж ч болно.)

Гэхдээ vнэхээр хулгайч нар дандаа тэр аргыг хэрэглэдэг, мөн зvгээр хулгай хийж байхыг нь харсан жирийн шударга хүн “тэр хулгайч, тэрийг бариарай” гэж орилно гэж байхгvй гэсэн vг vv? Хэрэв тийм бол гэмт хэрэгтнийг барихад тун амар боллоо. Хамгийн чангаар “тэрийг бариарай” гэж орилж байгаа хvнийг барихад л болох нь дээ. Гэтэл vнэхээр тэгээд бариад унавал хулгайч нар тэнэг биш болохоор тэгж хашгирахаа больчихно биз дээ. Харин ч эсрэгээр, жинхэнэ хулгайч нар дуугай байж байгаад эхэлж “хулгайчийг бариарай” гэж орилсон хvнийг “наадах чинь “хулгайчийг бариарай” гэж чанга орилоод байна, єєрєє хулгайч, бариарай” гэж чанга орилно биздээ. Тэгэхээр яах вэ? “Хулгайчийг бариарай” гэж орилсон хvнийг “наадах чинь ингэж орилж байгаа юм чинь єєрєє хулгайч” гэж орилж байгаа хүнийг баривал болох гээд байгаа биз.

Гэхдээ жаахан хvлээгээрэй. Yнэхээр ингээд унавал хулгайч нар маань тэр аргыг хэрэглэхээ болиод, аягүй бол хуучин аргандаа, єєрєєр хэлвэл “хулгайчийг бариарай” гэж хамгийн чанга орилдог аргандаа буцаж орно биз дээ. Тэгвэл яах вэ? Тэгж орилсон амьтныг барих хэрэгтэй болно гэсэн vг vv? Гэтэл тэгвэл нєгєє хулгайч маань тэр аргыг хэрэглэхээ болиод, єєр арга хэрэглээд унана.

Эндээс ямар дvгнэлт гарах вэ гэвэл “хулгайчийг бариарай” гэж орилсон хvнийг ч, “тэр хулгайчийг бариарай гэж орилж байна, тэр л єєрєє хулгайч” гэж орилж байгаа хvнийг ч хулгайч гэж дvгнэж болохгvй гэсэн vг. Хоюулангийнх нь єврийг нэгжээд vзэх хэрэгтэй. Гэхдээ хулгайч хvн “хулгайчийг бариарай” гэж өөртөө сэжиг хураах vндэс бага учир тэгж орилсон хvн хулгайч биш байх магадлал харин єндєртєй. Тэгж орилсон учраас сэжигтэй гэж үзэх vндэс байхгүй. Тэгж орилсон хvнийг сэжигтэй гээд цагдаа хориод, дарамтлаад байвал хулгайчийг илчлэх хvн байхгүй болно гэсэн уг. Мэдээж бас тэгж орилсон учраас хулгай хийгээгvй биз дээ ч гэж vзэх vндэслэл байхгvй. Бусад бvх хvмvvстэй адилханаар л тvvнийг шалгах хэрэгтэй.

Жич: Kирилл руу хөрвүүлэв, Jagie.

Continue Reading

Захидал

Би энд хичээлээ хийгээд л байж байна. Энд тєгсєєд ажилд орохын тулд єєрийгєє маш их хєгжvvлэх хэрэгтэй. Japanese нєхдvvдээс дутахгvй боловсролтой болох хэрэгтэй. Тэгэхийн тулд English, Japanese хэлнvvдийг тєгс сурч, дvнгээ байнга А гаргаж байхгvй бол болохгvй. 3 сарын 1 хvртэл хичээлээ л хийнэ.

Уг нь би бvтэн сайнд чамтай уулзах зав байсан боловч чамайг одоо болтол найз залуутайгаа хэвээрээ байдаг болохоор эвгvй санагдаад єєрийгєє нэг их хvчилж уулзья гэж бодсонгvй. Чадаагvй л дээ.

Ер нь миний бодлоор хайр гэдэг бол: миний хайрлах эмэгтэйн гоо сайхан, зан ааш хоёр хамгийн чухал гэж боддог. Энэ хоёрын аль нэг нь байхгүй бол тэр хайр болж, амьдрал болж чадахгvй. Бас хэн нэг нь нэгнийхээ тєлєє биш хоюулаа бие биенийхээ тєлєє байж амьдрал болдог байх.

Эмэгтэй хvний хувьд бол арай єєр байж болох юм: 1. ухаан (хvмvvжил) 2. царай зvс (бие бялдар) 3. боловсрол (эхнэрээ сэтгэл хангалуун амьдруулах чадвар). Боловсролтой ч хvмvvжилгvй (ухаан муутай) бол уурлахаараа чамд гар хvрнэ. Царай зvс, бие бялдар сайтай ч боловсрол муутай (амьдрах чадвар муутай) бол чамайг хангалуун амьдруулж чадахгvй. Бас хичнээн ухаантай ч царай зvс нь сэтгэлд чинь нийцэхгvй бол урамгvй биз дээ. Би хэрэв эмэгтэй байсан бол нєхєртєє ийм л шаардлага тавина.

Хєєрхий залуус ажил амьдралдаа хvрээгvй, энэ бvхнийг эргэцvvлэн бодоогvй байж гэр бvл болоод хvvхэдтэй болоод амьдрал хэцvvдэхээр салж сарниад амьдралдаа их алддаг юм шиг байна лээ. Уг нь хvvхэдтэй болно гэдэг чинь хосуудын хувьд хамгийн аз жаргалтай мєч байж, тэр хоёрыг vvрд салшгvйгээр холбож єгч байгаа зvйл биз дээ. Тэгээд тэр залуу ч яахав бас нэг юм олоод авна биз харин тэр бvсгvй болон хvvхэд л хамгийн хэцvv.

Тэр жаахан хvvхдийг єєрийн тєрсєн эцэг (эхээс) нь илvv хайрлаж чадах хvн маш ховор шvv дээ. Бараг байхгvй. Ер нь ч тэгээд хvнээс салаад дахиад хvнтэй сууж байгаа амьтан бол найдахад хэцvv шvv дээ, тэ.

Би сая Монголд байхдаа ФМ-ээр (гэр бvлийн радио байсан байх) олны танил гэр бvлvvд орж ярилцлага єгдєг нэг нэвтрvvлэг сонслоо. Нэг хос орж байна лээ. Тэр хоёр таван хvvхэдтэй. Миний мэдэхгvй хvмvvс байсан. Тэр хоёр гэрлэхээсээ ємнє бие биендээ амлалт єгч байсан гэсэн. Тэр нь юу гэхээр, эмэгтэй нь “би чамаар хэзээ ч гэрийн ажил хийлгэж байхгvй”. Нєхєр нь “би хэзээ ч чамаас єєр эмэгтэйтэй нэр холбогдохгvй, би хэзээ ч яаж ч уурласан чамд гар хvрэхгvй, тэгээд би чамайг сайхан амьдруулна” гэсэн амлалтууд бие биедээ єгч байсан гэнээ. Бас хоюулаа нэг нэгнийхээ хамаатан саданг хэзээ ч нvд vзvvрлэхгvй, хэрэв тэгэх юм бол бид хоёрын харьцаанд сэв сууна гэж амлацгааж байсан гэсэн. Тэгээд тvvнийгээ одоо дурсаад, бие биенийхээ тєлєє амьдраад, хамгийн том охин нь 18-тай, хоёр бага нь нэг хоёр настай, их жаахан юм шиг байна лээ.

Их ухаалаг хос байсан шvv. Чи єєрийн бодлоо хуваалцана биз дээ.

Continue Reading

Google мандтугай!

Өчигдөр Монгол Улс интернетын гарцтай болсны 10 жилийн ой болж өнгөрөв. Бас л хурдан юм аа, нэг л мэдэхэд 10 жил болчихжээ. Саяхан л учраа мэдэхгүй Monstudnet-ын чатанд дэмийрдэг байлаа шт, тэгсэн яасан байхав, Бодрол хүртэл аль хэдийн нэг нас хүрчихсэн байдаг.

Интернет ээ гэж… бас л буянтай зүйл шүү. Жишээ нь Google байхгүй болчихвол би бараг л яаж амьдрахаа мэдэхээ байх байлгүй. Анзаараад байхад Google бий болсноос хойш миний тархины мэдээлэл хадгалах процесс эрс өөрчлөгдөөд байгаа. Урьд нь ихэнхи мэдээллийг асар идэвхитэй нь аргагүй цээжилж тогтоодог байлаа шт, тэгсэн одоо Google-дчих юм чинь дээ гэж бодоод онцын шаардлагагүй зүйлийг хэргээр мартдаг болоод байна. Шинэ технологи ийм богино хугацаанд хүний тархины үйл ажиллагаанд ийнхүү нөлөөлнө гэж байдаг болов уу? Эсвэл би хөгшрөөд залхуу болж байгаагаа хөөрхий муу Google-руу чихээд байж ч мэдэх юм, :P. Гэхдээ магад Google жинхэнэ утгаараа хүн төрөлхтний collective memory болж байгаа ч юм билүү…

Үндэсний Статистикийн Газрын гаргасан тооны дагуу 2004 оны байдлаар Монголын 1000 хүнд 8.1 интернет хэрэглэгч ноогдож байгаа гэнээ (ҮСГ – энэ тоог хэрхэн яаж гаргасан нь тодорхой бус байна). Монголын нийт хүн ам 2.8 сая (CIA World Factbook) гэж багцаалж тооцоход манайд нийт 22680 хүн интернет хэрэглэдэг гэсэн тоо гарч байгаа юм. Гэхдээ гадаадад амьдарч буй Монголын иргэд уг тоонд багтаагүй биз. Тэгэхээр Монгол сайтыг тогтмол үзэх боломжтой хэдэн арван мянган хүмүүс байна гэсэн үг… бас л чамлахааргүй тоо шүү.

Юутай ч, баярын мэнд!

Continue Reading

Сувгаа битгий солиорой

Гэртээ ирсэн биш оройдоо хальт зурагтын суваг солиж суух завшаан гарч байгааг хэлэх үү, сонирхолтой байна. Манайхан ирклаам гээчийн учрыг харин ч нэг олсон бололтой, шувт л янзан бүрийн зүйл сурталчлаад байх болтой юм. Киноны дундуур гардаг реклам ч яахав дүүрсэн хэрэг гэж бодоход зөвхөн ямарваа нэгэн бүтээгдэхүүн сурталчлах цорын ганц зорилготой бүхэл бүтэн нэвтрүүлэг хүртэл гарах юм. Ядаж байхад иймэрхүү нэвтрүүлгүүд яг prime time-аар гарахыг нь яанаа. Хамтлаг дуучид клип хийлгэлээ гэхэд юу юугүй л нэг brand-ын нэрийг товойлгож гаргаад л, энэ цагийг зүүхгүй л бол хүн биш гэсэн аястай дуулаад байх жишээтэй. Ийм төрлийн маркетинг байлгүй яахав, гэтэл мэдээллийн хөтөлбөрүүдээр байнга аль нэгэн байгууллагын үйлчилгээг сурталчилсан “мэдээнүүд” явах нь арай л хэцүү юм. Шууд сурталчилгаа нь үр дүн багатай болоод ирэхээр байгууллагууд сурталчилгаагаа мэдээ маягаар явуулдаг болсон юм байлгүй. Нэг бодлын санаа амар ч юм уу…

Компаниуд маркетингдаа их мөнгө хаядаг болсон нь манай зах зээл томорч, өрсөлдөөн ихэсч байгаагийн шинж байх л даа. Энэ нь нэг талаасаа эерэг үзүүлэлт боловч цаашдаа үнэн зөв, зохистой сурталчилгааны асуудал хурцаар тавигдаж болох юм. Манайд АНУ-ын FCC (Federal Communications Commission) маягийн бие даасан байгууллага хэрэгтэй ч юм уу? Одоогийн байдлаар энэ талын зохицуулалтыг ямар газар хариуцаж байгаа нь хальт сонирхолтой санагдаж байна.

Зурагт гэснээс, сумо гаргадаггүй телевиз гэж алга. Мань мэт шиг сумо үздэггүй хүний хувьд энэ нь үнэндээ дарамттай юм, сумогийн цагаар бол ерөөсөө сонголтгүй наасан. Сайхан үндэсний бөхөө үзээд сууж байх минь…

Continue Reading

Хүчтэй байх шаардлага

Манай энд өнөөдрөөс л ажил орж эхэлжийн. 7 хоног сайхан амарлаа. Эндэхийн монголчуудтайгаа нэлээд ч баярлаж цэнгэлээ. Бөөн кайф. Гэхдээ одоо толгойд баахан эмх замбараагүй бодрол. Эмхэлж цэгцлээд бичихийг хичээе.

Японд ирээд удаагүй ч, энд ирээд 4 жил болсон харласан 2 найзыгаа дагуулж disneyland-р зугаалах болвоо. Мэдээж шинэ жилийн настр дээр disney-гийн орчинд ороод сайхан л байв. Гэтэл миний муу нохойтсон 2 нүд нэг шар хүүхэн дээр яалтачгүй туслаа. Ямар урт хөл, бие хаа гэж тэнгэрийн дагина гэсэн л үг. Лавшруулаад харсан чинь царайнаас нь нар гийсэн хоoт нэгэн байнаа. Тэр даанч өөрийнхөө үнэлэмжийг мэддэг бололтой, ази гаруудын дээгүүр харц нь хатан хаан шиг захирангүй, хэзээ ч та нарыг тоохгүй дээ гэсэн шиг л гоо үзэсгэлэнгээ гайхуулж байнаа. Дэлхий дэх хүмүүсийг европ, негр, ази гэж хуваагаад, эр, эмээр нь эрэмбэлвэл европ классик, негр биеийн хөгжил сайтай, хөгжилтэй гээд дээгуур, дундуур орно. Хамгийн доор нь ази эрэгтэй орох байх шүү. Европ эхнэртэй ази залууг би лав мэдэхгүй юм байна. Харин европ залуутай суусан монгол хүүхнийг өчнөөн мэднэ. Тиймээс би тэр сайхан амтны тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Тэгээд жоохон бодсон чинь энэ зөвхөн охин хүүхний тухай ч бодол төдий биш ерөөсөө бид бүгд л энэ ертөнц дээр нэг л янзаар уйлж эрсэн. Эхлэлтийн гараа нэг л ижилхэн. Хүн бүхэнд л 24 цаг яг ижилхэн урттайгаар оногддог. Тийм байхад яагаад хамгийн доор байх ёстойн?!? Доор байсан ч гэсэн дутахгүйн тулд зүтгэцгээе! Тиймээс залуучууд минь мэдлэгтэй, арчаатай, дур булаам, соёлтой байцгаая! Өнөөдрөөс л эхлээд өөрчлөлт хийе. Би л гэхэд үсээ ч засууллаа, үнэртэй ус ч авлаа, хавраас нааш цэвэрлэхгүй гэж байсан гэрээ нэг сайн цэвэрлээд авлаа, дараа долоо хоногоос body-д ч явья. Ямар ч байсан шинэ жил гарлаа, шинэ өөрчлөлтийг ч өөртөө хийж эхэллээ. Сайхан байнаа 🙂

P.S: Ядаж байхад ийм зүйл сонинд нийтлэгдсэн байна: сонин.мн

Continue Reading

Breaking news

Яг одоо Төрийн ордонд Улсын Их Хурал Элбэгдоржийн Засгийн Газрыг огцруулах тухай асуудлыг авч хэлэлцэж байна. Нэг намын удирдах зөвлөлийн шийдвэрээр ийнхүү төрийн эргэлт хийж болдог л юм байна. Хэдий МАХН асуудлыг хуулийн хүрээнд шийдэж байна гэж ярьж байгаа боловч тэд яах аргагүй өөрсдийн эрх ашигт нийцсэн байдлаар төрийн эргэлт хийж, улмаар улс орныг тогтворгүй байдалд оруулж байна гэдэг нь ойлгомжтой байна.

Надад нэг зүйл маш гайхалтай санагдлаа. Элбэгдоржийн Засгийн Газрын олонхи нь МАХН-ын гишүүд. Иймд МАХН-ын удирдах зөвлөл Засгийн Газрын үйл ажиллагааг хангалттай бус хэмээн дүгнэж байгаа тохиолдолд МАХН өөрөө тодорхой хариуцлага хүлээх ёстой бус уу? Тэд өөрсдөө ажлаа хийж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд огцорч байна гэж ойлгохоос өөр арга алга. Тэгсэн хэрнээ МАХН-ын нөхөд Ардчилсан Намын үйл ажиллагаанаас болж ард түмний амьдрал доройтож, улс орон хямарч байна гэж ярьж байгаа нь үнэндээ гайхшрал төрүүлж байна. Өөрсдөө дарга цэрэг болох гэж зүтгэхээрээ “Ард түмний амьдрал сайжирч байна, эдийн засгийн өсөлт сайн байна” гэж ярьдаг хэрнээ улс төрийн хувьд ашигтай болоод ирэхээр нь “Ард түмэн ядуурч байна, нийгэм доройтож байна” гэж ярихаа болих хэрэгтэй баймаар юм. Энэ бүхний цаана бодит амьдрал, бодит хүмүүс байгаа гэдгийг тэд ухамсарлах чадваргүй хэрэг үү?

Бас нэг гайхшрал төрүүлээд байгаа зүйл нь хэвлэл мэдээллийнхний асуудалд хандаж буй байдал байна. УИХ-ын хуралдааныг ганц Eagle TV л шууд дамжууллаа. Энэ үед бусад ТВ-ээр сумо гарч байгааг юу гэж ойлгох вэ? Улс орны хувьд маш чухал үйл явдал болж байхад ард түмнээрээ сумо үзээд баясаад сууж байх хэрэг үү? Манай сэтгүүлчид ийм мэдрэмжгүй байна гэж үү эсвэл тэд дарамт шахалтанд ороод байдаг юм болов уу? УИХ-д юу яригдаж байна, гишүүд асуудалд ямар байр суурьнаас хандаж байна гэдгийг бид мэдэх эрхтэй баймаар юм.

УИХ уг асуудлыг авч хэлэлцэж байх үед Сухбаатарын талбай, МАХН-ын төв байр хавь орчимд хүмүүс олноороо жагсаж, МАХН-ын шийдвэрийг эсэргүйцэж байх шиг байна. Саяхан нийтийн тээврийн үнэ нэмэгдсэн нь хүмүүсийг бухимдуулаад байсны хажуугаар төрийн хэмжээнд ийм үйл явдал болж буй нь гал дээр тос нэмэх шиг боллоо. Улс төрчид ийнхүү тогтворгүй байдлыг зохиомлоор дэврээж буй нь үнэндээ харамсалтай байна. Бидний хувьд хамгийн чухал нь хийж бүтээх, бодит үр дүнд хүрэх л байна шүү дээ. Улс төр, нийгмийн хувьд тогтвортой байж л бодит зүйл хийгдэнэ. Гэтэл төрийн түшээд нь хэрэлдээд, сав л хийвэл улс төржөөд байх юм бол Монгол Улс яаж хөгжих юм бэ?

Үнэн хэрэгтээ 2004 оны УИХ-ын сонгуулиар Монголын ард түмэн их ухаалаг шийдвэр гаргаж, хоёр улс төрийн хүчинд зайлшгүй хамтран ажиллах шаардлага тавьсан. Зөвшилцлийн Засгийн Газар ийм л учиртай байсан. Гэтэл МАХН хамтран ажиллах хүсэлгүй, чадваргүй гэдгээ сая нотлох шиг боллоо. Нэгэнт нөхцөл байдал ийм байхад Засгийн Газартайгаа хамт Улсын Их Хурлаа тараах хэрэгтэй санагдах юм.

Болж өнгөрч буй үйл явдлыг телевизээр ажаад сууж байхад нэг иймэрхүү л сэтгэгдэл төрж байна. Уул нь Бодролыг аль болох улс төр болон элдэв хэрүүл маргаанаас хол байлгахыг хичээдэг ч, энэ удаад үнэндээ биеэ барьж чадсангүй… Энэ хүмүүсийн толгой нь хаана байна вэ?

PS: Оn a positive note, Улаанбаатарт өчигдөр шинэ оны анхны цас ороод, хот маань асар царайлаг болчихлоо. Энэ бүхнийг мартаад гарч цасаар байлддаг юм уу гэсэн, 😀

Continue Reading