12 сарын 25 болж байхад энд учиргүй бороо ороод байна гээд боддоо, Санта Клаус энэ тэр нь ажлаа хиймээр юм аа гэсэн, 😛
Happy Holidays!
12 сарын 25 болж байхад энд учиргүй бороо ороод байна гээд боддоо, Санта Клаус энэ тэр нь ажлаа хиймээр юм аа гэсэн, 😛
Happy Holidays!
Зарим нэгэн хүмүүс Бодролыг асар хөрөлттэй сайт, sexually explicit юм ярьдаггүй гээд шүүмжлээд байхаар нь Энэтхэгийн өнөөх алдарт судрын бодролжуулсан хувилбарыг танилцуулья гэж бодлоо л доо гэсэн, 😀
Дээрх зааврыг ашиглахдаа protection хэрэглэхээ мартуузай, 😛
Ром, герегийн ахсахал ухаантнууд хамаг санаа зоволт, аар саархан нервтэлтээ мартаж зөвхөн өөр дээрээ төвлөрөөд “хэрэгтэй” юм л бодож сэтгэх эутимия гэдэг арга байдаг гэж номолдог байсан юм байна. Уржигдарын урд өдөр хуучны ромын провинц Галлиагаар дайрч өнгөрөх урт замд унтах сэрхийн зааг дээр энэ аргыг гэнэнхэн байдлаар туршиж үзэх санаатай назгайрч байтал хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу сонин юмнууд толгойнд явагдаж өнгөрлөө.
Жишээ нь манай нэг найзад 50 гаран насны наймаачин авгай Эрээнээс УБ орох галт тэрэгний бүхээгт хэдүүлээ архидаж суухдаа “хулхины хорвоо хүүхдүүд минь, хулхидаад бай хулхидаад бай” гэж 25 зууны тэртээх Буддын сургаалийг монгол ганзагачины сэтгэхүй яаж тусгасаныг харуулсан тухай онигоог ойндоо гүлхэх зуураа цонхоор ширтэж байх мөчид адилхан хорин хэдэн зууны настай Ромын эзэнт гүрэн бас л юу ч болоогүй юм шиг дэгжиндүү боловч туйлын романорум хэвээрээ царайлчихсан нүдний өмнө www.eurolines.com хэмээн сүүмэлзэх шиг болох юм.
Тухайн үедээ орон гаран болчихоод, сормуусаа гайхчихсан цавчилж байтал Македонын Александр шар толгойлчихcон, цэнхэр нүдээрээ эзэгнэнхэн төрсөн бичкэн дэлхийгээ дүгнэн урд нэгэн цагт “шинэ хүн” төрхөөрөө Родосоос хорвоог давамгайлж байсан яг л тэр хэвээрээ алхаж ирээд хойд талын суудалд суучих шиг болов. Удалгүй улам толгой эргүүлэх гэсэн юм шиг, зурагтаар хонгор үстэй Элена хэдэн мянган жилд ч гансрахгүй гэмээр инээд ханиадаараа нойлын цаас рекламдахад тэнд байсан эр хүн бүрийн харцанд тэрний төлөө ямар ч замыг туулж, хэдэн ч хотыг шатааж, хичнээн ч хүн алахад бэлэн гал нь яг хэвээрээ! Би өөрөө ч найз нөхдөө умартаж, ах дүүсээ золиослоход бэлэн байснаа нуугаад яахав. Гэхдээ намайг хүннү сүннү өвгөдийн сүнс солиорлоос аварсан болой.
Бага байхад Jaleel White “Kids, don’t do drugs” гэж зурагтаар зүгээрчгүй хэлж байждээ. Юм гэдэг учиртай, учир гэдэг жанцантай, жанцан гэдэг нь зугаатай байх юм даа.
Саяны уикэндээр бүр учиргүй адал явдалтав. Амьдралдаа анхны удаа онгоцноосоо хоцорч үзлээ, болдог л юм байна. Онгоцноосоо хоцорсон тохиолдолд boarding pass шалгадаг гаруудтай асар nice байхад ерөнхийдөө асуудал шийдэгддэг юм байна лээ шүү, хоцорч баривал тэд нарыг л ямарваа нэгэн аргаар найрах хэрэгтэй. Тэгэхгүй бол stand-by царайлж онгоцны буудал дээр хэд хонох магадлал өндөр юм билээ.
Наян юм болж зорьсон газраа очсон биш янзан бүрийн шинэ сэтгэгдлээр дүүрэн буцлаа. Цанаар гулгалаа, харин ч ёстой гого спорт байна билээ, ski resort-тэй ойр амьдардаг хүмүүст хальт атаархах шиг болов, 😀 Асар огцом уулнаас тэнэг хурдтай буух мэдрэмж маяг байх аа, мань мэт нь ч яахав, тэгшхэн шахуу газар тэвдээд хачин юм болж байгаа юм чинь… хэзээ нэгэн цагт сайн гулгаж сурдаг юм бол балай авна аа. Гэснээс, Говь-Алтайд цанын бааз байгуулчих буянтай саятан байдаггүй юм байх даа, тэгвэл гоёдоо л орохгүй юу.
Одоо ч юу юугүй шинэ жил боллоо доо. Миний хувьд энэ шинэ жилээс цоо шинэ амьдрал эхлэх нь… хальт түгшүүртэй ч юм шиг, гэхдээ л шинэ адал явдлыг тэсэн ядан хүлээж байна гээлүү (асар cheesy царайлсан, xaxa). Viva la vie Boheme!
PS: quote of the day (computer geeks rule!):
“There’s no place like 127.0.0.1”
Нэг хэсэг тотем ба Бөртэ чоно, Гоо маралын домгийн талаар хальт ярилцаагүй юу, тэгэхэд La-гийн зухас дурдсан Нью Йоркийн American Museum of Natural History дэх Монголын тухай үзмэрийг дээхэн очиж сонирхов. Тус музейн Asian Peoples жигүүрт Монголтой холбогдолтой хэд гурван үзүүлэн байлаа. Доорх үзмэрийн нэр нь “Heritage of the Mongols”:
Эхлэл нь буюу Бөртэ Чоно, Гоо марал:
Чингис Хаан:
Газрын зураг:
Жич: зурагчиндаа талархав, 😛
Бидний өдөр тутмын амьдралд, удаан хугацааны туршид бий болсон зуршил үлэмж нөлөөтэй байдаг. Өглөө сэрээд нүдээ аниастайгаар орноосоо босох, өндийхгүйгээр сонин унших, их чихэртэй байхуу уух, тамхи татах, зурагтаа асаалттай чигээр нь унтах г.м.
Зуршил бидний нэгэн эд эс болсон мэт нягт уялдаатай байдаг. Зуршлыг хортой болон хоргүй гэж ангилдаг. Магадгүй таатай болон таагүй зуршил гэвэл оновчтой байж болох юм. Таны зуршил танд таатай санагддаг бол сайн хэрэг.
– Ахиад нэг халбага элсэн чихэр хийе байз.
Харин таагүй зуршлаас хэрхэн ангижрах вэ?
– Цай биш зуурсан элсэн чихэр уух хэцүү л дээ. Гэхдээ татгалзаж чадахгүй юм аа.
Зах зээлээ гэж… бас л агуу юм аа. Ebay дээр Britney Spears-ын зажилсан бохийг зарах бол энүүхэнд юм байна. Цаана чинь гарууд онлайн тоглоомнуудынхаа баатаруудыг зардаг гэж байна шүү. Бүр бүхэл бүтэн зах зээл байдаг юм байх. Жишээ нь, Warcraft-ын Level 60-д хүрсэн account-ын ханш хэдэн зуун доллар байдаг бөгөөд тэр түвшин хүртэл тоглож цагаа үрэхийг хүсдэггүй баян gamer-ууд ийм бэлэн account худалдаж аваад, цааш нь үргэлжлүүлж тоглохыг боддог гэнээ. Бодвол хэцүү газраас эхлэх нь тэдэнд кайфтай байдаг юм байлгүй.
Угаасаа оnline gaming асар том зах зээл тул ийм төрлийн наймаа хөгжих нь ойлгомжтой байх л даа. Том том компаниуд хүртэл албан ёсны virtual property биржууд байгуулж эхэлсэн юм байх. Гарууд юу юугүй баатаруудаа зарж, худалдаж авч энэ тэр… яг л бараа таваар шиг. Хамгийн сонирхолтой нь Хятадууд асуудлыг шал өөр өнцгөөс харж, ийм төрлийн “бүтээгдэхүүн” үйлдвэрлэдэг бичил үйлдвэрүүд олноор нь байгуулах болжээ. Хэдэн компьютер авч интернетэд холбоод, тоглоом тоглох дуртай хэдэн залуусыг цалинжуулаад л болоо. Хятадад ажлын хөлс хямдыг хэлэх үү, Starcraft-ын алт асар хурдтайгаар бодит мөнгө болон хувирч байгаа байлгүй.
New York Times-ын бичсэнчлэн, уг бизнесийн эрхзүйн орчин их бүрхэг бөгөөд тухайн тоглоомуудын патентыг эзэмшдэг компаниуд ийм төрлийн наймааг зөвшөөрдөггүй гэнээ. Гэсэн хэдий ч энэ зах зээл Хятадад 100,000 гаруй ажлын байр бий болгож байна гэсэн тоо байдаг аж. Тоглоом тоглохоос өөр зүйл мэдэхгүй, ажил мэргэжилгүй залуусын хувьд энэ бол бодит боломж биз. Энэ утгаараа Хятадууд зах зээлийг асар мэдэрч ажиллаж байгаа юм шиг санагдлаа. Юмхнаар юм хийдэг улс шүү.
Асуудлыг өөр өнцгөөс харж, эрэлтийг мэдэрч ажиллах нь чухал юм шиг… Protoss-уудыг шал өөр нүдээр хардаг болж байна шт, 😛
PS: quote of the day (чи шүү!):
I want to meet aliens (like E.T.), elves, hobbits and white wizards.
I don’t want to meet evil wizards, trolls, maniacs, orks, goblins and other scary creatures or just bad people.
Хальт анзаартал блог маань маргааш 1 нас хүрэх гэж байгаа юм байна. Нэг мэдсэн бүтэн жил өнгөрчих болтой юм аа, цаг хугацаа гэж… Ямар ч байсан нэг жилийн туршид нийт 129 бичлэг, 718 сэтгэгдэл бичигдсэн гэж байна, тэгэхээр ойролцоогоор 3 хоногт нэг бичлэг нэмэгдэж, өдөрт 2 сэтгэгдэл бичигджээ (зуны hiatus-ыг эс тооцвол давтамж сайтай л байж гэж баярлахгүй юу). Далийлт бас л үр бүтээлтэй байсан байгаа юм чинь… Та нар шүү!
Хоёр дахь жилдээ хэрхэн яаж балай авах вэ гэсэн, 😛 Ядаж байхад шинэ жил болох гэж байдаг…
Эвсэлт төрийн дэд оны өвлийн дунд сард Ардчилсан засагт Монгол улсын Ерөнхийлөн захирагч шашин төрийг хослон барижихуй Numberone Энхбаяр 7 хоног хятад улсад гийчин болвой. Бараа бологсод нийт 20 олон хүнтэй боловч дээдсийн хаялага дор маймаа тохирохоор сэтгэл шийдсэн 43 пүүс компанийн нударган баян нижгээд хүмүүс лугаа Шанхай хотноо шинийн хоёронд оовтоороо буудалжихуй алс газар сурахаар одохдоо энэ зүгш мөр гаргасан хэсэг бусаг цөс ихт залуус монголын үнэртэй салхин дор хийморь сэргэн өчүүхэн боловч даган баясюу хэмээн такси метро дамжсаар хэлхэлдэн очоод business forum хэсэгт нь аман гүүр болон үйлчилж нэгэн үзүүрт сэтгэлээр түмэн янзаар харамгүй тусалсандаа эрхгүй хөөрцгөөн ерөнхийлэн захирагчаа тойрон сүүдэр ший татуулж түүхэн нэгэн агшнаа үдвэй.
Сонордуулан дуулгах баясгалант мэдээ юун хэмээвээс Монголын Худалдаа аж үйлдвэрийн Тэнхимийн Төлөөлөгчийн газар Шанхайд нээгдэж талууд улаан гадар бүхий муутуу гэмээр цаасан дээр мутрын үсэг зуран батламжилахыг нүдээр үзээд, лав нилээд хэдэн жил ярьсан төлөөлөгчийн газар today ийнхүү биеийг олсонд тусгаар монголын иргэн хүний хувиар тэсгэлгүй баясан нүдний очийг бадруулмой. Сайхан үйлийн хажуугаар саар муу мундахгүйн үлгэрээр төлөөлөгчийн газрыг төлөөлөн суугчид дунд ердөө орь гагц монгол бий гэх агаад тэр нь буман ажлыг зэрэг амжуулагч бузгай нэгэн тул бас ч байнга үзэгдэх нь ховор учир үлдэх 5 төлөөлөгч болох өвөрлөгч хийгээд дотор газрын хүмүүс хамаг хэргийг хаман амжуулна гэхийг баахан эргэлзэн сонссон боловч дөнгөж мэндэлсэн гэх учрыг гурвантаа тунгаагаад хойшдын өдрүүд дэвжин мандана хэмээсэн бат итгэлээр сэтгэл төвшитгөв.
Үндэсний тв, УБ тв, тв-ес, Ардын элч гэх мэтийн цөөхөн хэдэн мэдээллийн хэрэгсэлээс сурвалжлан дагах багийнхан ирсэн нь нутагтаа хамгийн бэлтэй зоостой нь ажээ, учрыг лавлаваас төмөр шувууны төлбөр нь толгой эргэж нүд эрээлжлэн дотор бөглөрөм өндөр тул бусад нь арга буюу өврөө тэмтрэн тэмтрэн үлджээ. Ирсэн сурвалжлагчид аяны богц дүүрэн боловч laptop байхгүйн гачигдлаар тархи цаас 2 дээр буулгасан мөрүүдээ чанд хадгалан явсаар редакцийн өрөөнд очиж сая эмхлэснээр уужуу амьсгаа авах гэнэ.
Үүнийг тэрлэгч миний бие хувийн явдалд хачирхсан нэгэн тохиолыг сийрүүлвээс, эвсэлт төрийн анхдугаар оноос номд шамдан суух болсоноор status нэгэн шатаар “буурсан” бололтойг бие сэтгэлд нэн хурцаар мэдэрч, нэгэнтээ хүлээн авалтад хундага тулгаж асан зарим нөхөд айлчлан ирээд үл мэдээч таниач дүр эсгэхийг үзүүт хөмсөг нүдээ хөдөлгөн гайхшравч гомдлыг хураасангүй. Баясууштай нь тв-ээр нэг уулзаж хэвлэлээс хэдэнтээ уншдаг акулуудтай биеэр учран гар хөл хагасхан тэмтрэлцсэн нь өчүүхэн хүний өнгөт дурсамжийн баяжилт байлаа.