Монголчууд + чоно

Нойр хүрэхгүй байхаар нь далийж янзан бүрийн сонин сэтгүүл харж суусан биш нэг сонирхолтой зүйл олж уншив. Сүүлийн арван хэдэн сар Хятадад “Wolf totem” хэмээх ном бестселлер болоод баллаж байгаа гэнээ, одоогийн байдлаар сая гаруй хувь зарагдаад байгаа юм байх. Уг зохиолыг жинхэнэ нэрээ нууцалж, Jiang Rong хэмээх нууц нэрээр бичих болсон Бээжингийн нэгэн их сургуулийн профессор туурвисан байна.

Зохиолын үйл явдал Соёлын хувьсгалын үеийн Өвөр Монголд өрнөх бөгөөд Бээжингийн нэгэн залуу тэнд ажиллаж амьдрахаар очих аж. Тэр аажмаар Монголчуудын нүүдэлчин соёлтой, ялангуяа Бөртэ чоны домогтой танилцаж, улмаар Монголын талд хүмүүс, чоно хоёрын хооронд маш чухал харьцаа оршдогийг мэдэрдэг нь зохиолын үндсэн зангилаа болжээ. Монгол малчид чоныг Тэнгэр заяатай хэмээн хайрлаж, түүнийг хүмүүст байх ёстой бүхий л эрхэм зан чанарыг агуулсан ариун амьтан хэмээн шүтдэг талаар энэхүү зохиол өгүүлсэн байна. Тал нутагт хүний дайтай явахын тулд чоно мэт хурц ухаантай, үнэнч, эрэмгий, дайчин, бие даасан, нийтийн төлөө өөрийгөө золиослох чадвартай байх ёстой байдаг тул Монголчууд агуу явсан хэмээн зохиолч хүүрнэжээ. Тэрээр чоныг шүтэж ирсэн нүүдэлчин Монголчуудтай Кунзийн сургаалд баригдсан тариаланч Хятадуудыг харьцуулахдаа Хятад үндэстнийг хоньтой зүйрлэсэн нь сонирхолтой санагдлаа.

Чоно эрх чөлөөт амьтан бол хонь ямагт туугдаж, маллуулж явдаг. Тийм ч учраас Хятадын ард түмэн өнөөг болтол дарлуулсаар ирсэн ухааны юм ярих гээд байх шиг… Ямар ч байсан чоно шиг дайчин байж л амжилт олно гэсэн үзлийг гаргаж ирсэн энэхүү зохиол Хятадын бизнесчдэд асар таалагдсан юм байх. Уул нь энэ ном улс төрийн хувьд хальт асуудалтай баймаар юм, гэхдээ учиргүй сая гаруй хувь зарагдаад байхыг бодоход Хятадын Засгийн Газар санаа зовох шаардлагагүй гэж үзсэн юм байлгүй. Гэхдээ зохиолч нэрээ нууцалсныг бодоход бас ч гэж тийм аюулгүй байгаагүй бололтой.

Тус зохиолыг Англи хэлнээ хөрвүүлэх эрхийг Penguin $100,000-аар авсан бөгөөд Англи орчуулга нь 2007 онд хэвлэгдэх юм байна. Мөн “Lord of the rings”-ын найруулагч Peter Jackson үүнээс сэдэвлэсэн кино хийх санаатай байгаа гэнэ.

Монголчууд бид домог ихтэй ард түмэн мөртлөө даанч түүнийгээ өөрсдөө ашиглаж чадахгүй юм даа… Уул нь бидэнд иймэрхүү итгэл үнэмшил бадраасан зохиол хэрэгтэй санагдах юм… Хэдий тэр шал өөр зорилго агуулж бичсэн ч, хэн нэгэн Хятад хүн л бидний өмнөөс ийм зүйл бичих ёстой байсан юм байх даа… За, за бүр далийхаасаа өмнө унтаж үзья, :D… Good night, people.

Continue Reading

Монгол & Хойд Солонгос

Rumsfeld-ын айлчлалын үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Н. Энхбаяртай АНУ-ын “Washington Post” сонины сурвалжлагч Bill Gertz ярилцжээ. Түүний нийтлэл хэд хоногийн өмнө тус сонинд нийтлэгдсэн байна. Gertz Монгол, Хойд Солонгос хоёрын харьцааны талаар онцлон бичихийг зорьсон нь сонирхолтой санагдлаа. АНУ сүүлийн үед Хойд Солонгосын асуудалд анхаарал тавихаас өөр замгүй болоод байгаа тул үүнийг сонирхох нь аргагүй л дээ.

Nongovernmental organizations from Mongolia are working quietly with North Korea’s totalitarians to help bring democracy to the Stalinist state, said Mongolian President Nambaryn Enkhbayar.

Манай ямар ТББ-ууд Хойд Солонгост үйл ажиллагаа явуулдаг юм бол?

Mongolia, which has cultural ties to Koreans dating to hundreds of years, thinks one of its exports to North Korea and elsewhere should be democracy and freedom.

Бусдад үлгэр дурайлал болохын тулд эхлээд өөрсдөө учраа олох хэрэгтэй баймаар юм. Ингэж ярих нь сайхан сонсогдож байгаа боловч яс юм нь дээрээ манайд байдал ямар байгаа билээ?

Mongolia also has been helping North Korean refugees who manage to reach the country by crossing through China. After initially returning some refugees to China, which in turn sent them back to North Korea, Mongolia’s government now helps Korean refugees reach South Korea.

Жилдээ манайхаар хэдэн refugee дамжин гардаг тухай тоо баримт мэдэхгүй биз?

Уг нийтлэлийг уншихын тулд энд дарна уу

Continue Reading

Дэмий тэнэх талаар

Амай (яагаав, электро хөгжим, beach party энэ тэр гээд байдаг нөхөр) ганцаараа дэлхийг тойрсон аялал хийх гэж байгаа гэнээ… Өнөө маргаашгүй замдаа гарах юм байх. Сонирхолтой санагдлаа, ер нь Амай их санаачлагатай юм аа, хүндэлж байна.

Миний дэлхийг тойрох гэж ч одоохондоо юу байхав, гэхдээ ирэх сард хальт Европ явах санаатай байгаа юм. Ямар ч байсан Германд очих байх, мөн Голландаар хальт дайраад, Австри, Унгарыг үзчихмээр байх юм… Бүр давраад хальт Лондон орчих санаа бас байгаа л даа, гэхдээ Англи ч арай л дэндүү далийсан юм болох гээд байдаг, English channel-ыг яаж гатлах болж байна гэсэн, :D. Ерөнхийдөө аль болох төсөр аргаар аль болох олон газар үзэх зорилготой байгаа гэхүү дээ, мөн далимаар нь энд тэнд байдаг найз нартайгаа уулзмаар байгаа юм. Сүүлийн хоёр гурван жил л Европ явна гэж ярьж суулаа, энэ удаад жинхэнээсээ яваад ирвэл гоё байхгүй юу. Европт амьдардаг эсвэл Европоор аялсан хүмүүс үүнийг уншвал өөрийн туршлагаас хуваалцаж туслаач, хаагуур яаж явбал дээр вэ (маршрутаа яаж зохиох, машин прокатласан нь дээр үү галт тэрэг автуусаар явсан нь дээр үү г.м.), хаана ямар сонирхолтой газар байна, юу хийж болох энэ тэр… цаашлаад аштайхан бар савны хаяг, хоолны газар энэ тэрийн нэр гэдэг ч юм уу. Tourist guidebook уншсанаас бодит хүмүүсээс зөвлөгөө авсан нь дээр байх болов уу гэж бодлоо. Юу гэж бодож байна?

Continue Reading

Далий зүйл

Миний тухай:

“Пөөх, энэ Jagie яасан ч үйтгартай залуу вэ дээ гэж бодсон шүү… [Чамайг] нэг нүдний шилтэй, туранхай, үйтгартай байрын залуу байхдаа гэж бодсон. Тэгсэн уулзсан чинь бүх юм эсрэгээрээ наасан.”

Хаха, Бодролоос миний талаар нэг иймэрхүү сэтгэгдэл төрдөг бололтой, санаа зовмоор юм. Асар номын, үйтгартай, ЭРЭГТЭЙ гэж боддог гэнээ. Номын, уйтгартай энэ тэр нь ч яах вэ, дүүрсэн хэрэг. Харин би тийм эршүүд сонсогддог юм байхдаа, сонирхолтой юм. Хэд хэдэн хүн намайг эрэгтэй гэдэгт бүр бат итгэчихсэн байсан гэсэн, уул нь эгч амьхандаа л асар эмэгтэйлэг байхыг оролдоод байгаа юмсан. Ямар сайндаа Камертоны Болдыг хувиараа шүтдэгээ зарлаад сууж байхав гэсэн, 😛 Залруулга: би эмэгтэй шүү.

Гэхдээ яс юм нь дээрээ хүмүүс намайг ямар гэж бодох нь нэг их чухал биш л дээ. Гол нь хэн нэгнийг ямарваа нэгэн байдлаар төсөөлөх нь түүний бичсэн зүйлийг дүгнэхэд тодорхой хэмжээнд нөлөөлдөг юм шиг санагдах юм. Аливаа текстыг уншихдаа заавал зохиогч нь хэн бэ, хаана юу хийдэг хүн бэ гэдгийг нь мэдэхийг эрмэлзээд, уг мэдээллээ текстийг дүгнэхдээ ашигладаг мэт…

Текст бичигч хоёр ямар холбоотой вэ? Уншигч текстын үндсэн дээр тухайн зүйлийг бичсэн хүний талаар өөрийн эрхгүй янзан бүрийн дүгнэлт хийх нь элбэг. Мөн эсрэгээрээ, бичигчийн тухай мэдэх зүйл тухайн текстыг хөндлөнгөөс дүгнэхэд саад болох талтай. Уул нь интернет энэ тэр бичигч, уншигч хоёрын хооронд асар аноним харьцаа үүсгэснээрээ objective хандлагыг бий болгох мэт боловч бичигчийн талаар ямарваа нэгэн дүгнэлт хийхгүйгээр аливаа бичвэрийг унших боломжгүй санагдах юм… Сонирхолтой ч юм уу?

Гэснээс, би ч нүдний шилтэйгийн хувьд шилтэй шүү, линз зүүхээс яагаад ч юм айгаад байдаг юм…

Continue Reading

Тэнгэр-огторгуй

Нүд чинь хайр харуулна гэдэг домгийн үгтэй дуу сонсоод… уярдаг юм билүү гэж байтал сарлуу хамт яваад “тэнгэр”-ээс цэцгэн бороо оруулдаг хэсэг дээр хөндлөн юм бодогдоод хадуурчихийн. Саран дээр очоод дээшээ харсан чинь мөн л адил тэнгэр байх болуу? Хөх тэнгэр гэж ярьдаг болохоор агаар мандалтайгаараа дэлхий дээрх хүмүүс л дээшээ хараад ингэж уулга алддаг байхдаа. Тэнгэр тэгэхээр дэлхийд хамаарагдаад тэрнээс цааших нь огторгуй болох ч юм шиг. Саран дээр очоод “Гөх тэнгэр” гэж хэлээд үхэж болохгүй л юм шиг байна. Огторгуйд тэнгэр гэсэн утга агуулагдах уу тэнгэр нь огторгуйг багтаах уу? Тэнгэр огторгуй бас Тэнгэр бурхан гэж ойлголт бий, харин огторгуй≠бурхан. Бурхан хүний санааны ертөнцийнх, огторгуй гэтэл хүн үхсэн ч оршин байх бодит ертөнц. Тэгтэл идеалист хүний хувьд тэнгэр нь бурхантай дүйцэж огторгуйгаас агуу, түүнийг дотроо багтаагч болж таарах. Ингээд л тэнгэр том, үгүй огторгуй том, үгүй тэнгэр нь…

(за мэдкү) Нэг үг өч төчнөөн утга агуулж, хүмүүс өөр өөр өнцгөөс харснаас болж маргаан дэгдээж сүйд болдгийг л мэдэж байна. Огторгуй том гэж үздэг талынхан дийлэнгүүт огторгуй нь тэнгэрээс том болоод, тэнгэрийнхэн маргаанд дийлэнгүүт огторгуй жижигрээд л гэсэн :). Гэтэл хүн юу гэж нэрлэж ойлгохоос үл хамааран огторгуй нь ч бурхан нь ч бодитоороо ч хийсвэрээрээ ч байдаг бол байдаг байдаггүй бол байдаггүй, ялгаагүй л байлтай. Магадгүй ус ууршсныг ус ор мөргүй алга болсон гэж үзэж болохгүй шиг, эсвэл зөвхөн физик шинж нь өөрчлөгдсөний төлөө түүнийг огт байдаггүй гэж батлахтай төстэй ч юм уу. Ус уур хоёр угтаа нэг зүйл гэдгийг 6-р ангийн хүүхэд мэднэ. Яахав дээ тэгээд, маргацгааж байхаас, дуртай юм гэдэг.

Гэснээс нөгөө дуу яалаа?

… Хос далавчаа дэвэн дэвсээр чамтайгаа сарлуу ниснэ
Тэндээс чамдаа хайртай гэж хэлээд тэнгэрээс цэцгээр бороо оруулна …

уярч үздэг юм билүү гэж.

Continue Reading

Шунал

Хvний шунал гэж аймар эд байх юм аа. Єнєєдєр дэлгvvр хэсэхдээ авч чадаагvй хохироод vлдсэн БТY-ээ шєнєжин зvvдлээд, маргааш нь толинд харахдаа хэрвээ одоо тэрийг ємсчихсєн байсан бол ямар харагдах бол гэх маягаар бодоод л, нєгєєдєр нь ямар нэгэн аргаар худалдаж авахаар шийд гаргах гэх мэт.

Сайхан бvсгvй/залууг хараад дотроо заавалчгvй ямар нэг юм ургуулан бодно. Тvvнийг vнсэхэд ямар байх бол? бvр давраад нэг оронд ямар байх бол? гэх маягийн бодлоор шуналтана. Ер нь л аягvй опасный. Хvний хvсэл, хэрэгцээ, шунал vхэхэд нь л дуусна… гэхдээ там/диваажинд очоод юу болохыг хэн ч мэдэхгvй л дээ…

Гэхдээ л би тэр гутлыг авчмаар байна аа гэсэн.

Continue Reading

Даалуу дараалан нурах үзэгдэл ( Domino effect )

Гаалийн Ерөнхий Газрын дарга Х.Баатарыг цагдан хорьсон нь эх орныг маань аалзны тор мэт хэрсэн авилга, хээл хахуулийн тогтолцоог үгүй хийх эхний шийдвэртэй алхам боллоо хэмээн бодно.

Үйл явдал цааш хэрхэн өрнөх нь сонирхолтой санагдана.

Цасан нуранги бяцхан доргилтоос эхтэй байдгийн адил Х.Баатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгавал улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн багагүй нөлөө бүхий гишүүдийн хууль бус үйл ажиллагаа сөхөгдөх тул эрх мэдэлтнүүд энэ хэргийг замхруулах гэж оролдож болзошгүй.

Энэ нь авилга, хээл хахуулийн эсрэг нийгэмд үүсээд буй хүсэл эрмэлзэлийг сөрсөн үйлдэл болох тул иргэд эсэргүүцлээ илэрхийлэн, авилга, хээл хахуультай холбогдох хэргүүдийг даруй шалгахыг шаардах болно.

Эрх баригчдын зүгээс энэ эрмэлзэлийг саармагжуулах аливаа алхам үйл явдлын өрнөлийг улам хурдасган, улмаар иргэд нэгдсэн зохион байгуулалтанд орон, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж болох юм.

Continue Reading

Гаалийн байгууллагаар ямар улс тєр хийж байна вэ?

Авилга Монголд эрсдэл авчрах түвшинд хүрснийг олон улсын шинжээчид удаа дараа сануулсаар байна. Ялангуяа Мянганы сорилтын Корпораци. Дотооддоо ч энэ талаар хүлээн зєвшєєрсєн хандлага, уур амьсгал зонхилсоор. Засгийн газар авилгатай тууштай тэмцэхээр “хатуу шийдэж” яавал дээрийг ярилцсан. За энэ ч яахав, болж єнгєрсєн үйл явдал.

Ойрын єдрvvдэд Гаалийн Ерєнхий газрын дарга Х.Баатар тэргvvтэй гаальчдыг баривчлан саатуулж, ихээхэн хэмжээний авилгын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа уйл явдал Монголын улс тєр, эдийн засгийн ертєнцийг шуугиулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр харилцан адилгүй боловч ойролцоо мэдээллvvд цацагдаж байгаагаас үзвэл Х.Баатар улс тєрийн хүрээний цєєнгvй хүмүүсийг чирж, улайж байгаа бололтой юм. Хамгийн гол нь тэрээр Шадар сайд Ч.Улааныг чирж унана гэж хэвлэлийнхэн дүгнэж байна. Тэр хоёр нэг ангийн хүүхдүүд гэсэн. Шадар сайдын зєвлєх Б.Євгєнхvv хэрэг явдлын эхний эгнээний баривчлагдагсдын нэг байсан явдал энэ таамаглалд гогцоо болж байгаа бололтой юм. Мэдээж Парламент дах намууд аль аль талдаа үйл явдлыг шүүн хэлэлцэж байгаа нь ойлгомжтой. Гэвч юу гэж яриж байгаа нь одоогоор нууц хэвээр байсаар байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичсэнчлэн МАХН-ын дотоод зєрчлийн туйл гэж махчлан ойлгох бололцоогүй гэдгийг үйл явдлын єрнєл харуулах гээд байх шиг.

Одоо болтол хэн ч энэ хэргийн захиалагч хэн бэ гэдгийг тєдийлєн сонирхоогүй хэвээр байна. Миний бодлоор үүнийг л хамгийн түрүүнд сонирхох хэрэгтэй мэт санагдана. Хэрэгт холбогдогсод бараг 100% МАХН-ынхан байгаа нь маш их сонирхол татаж байна. Үнэндээ одоогийн Засгийн газар МАХН-ын буулганд байгаа тэрэгний шар шүү дээ. Засгийн газрын тэргvvн хэвлэлийнхний асуултанд хариулахдаа хэрэг явдалд ямар ч оролцоогүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Хэний ч мэдээжээр тийм байх бололцоо байхгүй. Яагаад гэвэл гааль, тагнуул, цагдаа аль аль нь Засгийн газрын бүтцийн байгууллагууд. Ерєнхий сайдын чиглэлгvй ажиллах менежментын бололцоо байхгүй гэж тааварлаж болох. Гэвч энэ тааварт “Хамтарсан Засгийн газар” гэсэн томъёолол, түүнд агуулагдаж байгаа улс тєрийн нєхцєл тээг болж байгаа.

Энэ єнцгєєс харвал үнэхээр МАХН-ын дотоод зєрчил мэт. Гэвч яг нарийндаа тийм биш юм гэдгийг илэрхийлсэн хэрэг явдал тун ойрын хугацаанд болох гэж байна. Үндсэндээ Монголд улс тєрийн хүрээнд эргэлт хийгдэх магадлалтай болоод байна. Гагцхуу энэ эргэлтэд Х.Баатар шалтаг болж байгаагаараа гавьяат үйлс бүтээж байна уу, зүгээр л зайлуулагдаж байна уу гэдэг л сонин байна.

24 цаг… Хэрэг явдал 24 цагийн дараа хэрхэн эргэхийг анхааралтай ажиглая…

Continue Reading