Гадныхны тухайд

Сонин гарчиглаж суутал Улс тунхагласны баяраар хэсэг бүлэг залуус Хятад эзэдтэй зочид буудал, үйлчилгээний газрууд руу дайрж, эд хогшлыг нь гэмтээсэн талаарх мэдээ анхаарал татлаа. Уг хэргийг сурвалжилсан “Өдрийн сонин”-ы сэтгүүлч

Монголд дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрсэн хятад, солонгосчуудын эсрэг тэмцэх иргэдийн ажиллагаа идэвхжиж эцэстээ мөргөлдөөн болоход хүрээд буй бололтой.

гэсэн дүгнэлт хийжээ. OK, Хятад, Солонгосын иргэд Монголд олширсон хэмээх мэдээнд бухимдсан хэдэн залуус бухимдлаа ийнхүү ёс бус аргаар тайлсан байна гэж ойлгож болох юм. Гэтэл Sonin.mn дээр тавигдсан уг нийтлэлийн хариуд бичигдсэн уншигчдын сэтгэгдлүүд их эмзэглүүштэй санагдлаа. “Эр зоригтой, эх оронч залуус байна”, “Зөв, дэмжиж байна”-аас авахуулаад “Муусайн хужаа нарыг алаад өг” хүртэлх сэтгэгдэл асар олон байлаа. Эдгээр залуусын арга барилд шүүмжлэлтэй хандсан хүмүүс их цөөхөн харагдана лээ.

Хятад, Солонгос, Пакистан зэрэг улсуудын иргэд Монголд олноороо бизнес эрхлэх боллоо хэмээн яригдаад удаж байна. УБ-ын гудамж ч үүний үнэнийг илтгэх мэт: энд тэндгүй Хятад хаяг, Солонгос хоолны газар, г.м. Ядаж байхад тэд нүдэн дээр Монголчуудаас илүү сайхан амьдраад, илүү их мөнгө хийгээд байдаг. Мэдээж бухимдал үүснэ. Гэхдээ бухимдлаа гээд бид бүгд юу юугүй гудамжинд гарч, тэр хүмүүсийг хүчирхийлж эхлэх ёстой гэж үү? Аливаа нийгэмд радикал арга хэмжээ авахыг эрмэлзэх радикал үзэл бодолтой хүмүүс байх нь ойлгомжтой, гэхдээ дээрх нийтлэлд хариу сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн дийлэнхи нь уг радикал арга хэмжээг дэмжээд байгаа нь үнэхээр санаа зовоож байна. Өнөөдөр эдгээр хүмүүс “Хятадуудыг алах хэрэгтэй” гэж хэлж байгаа бол маргааш “Эрлийз, хурлийзуудыг, казакуудыг, буриадуудыг” гэвэл яана (ингэж хэлдэг хүмүүс угаасаа бий л дээ). Еthnic hatred гэдэг их аюултай зүйл шүү дээ, энэ бүхэн хэзээ нэгэн цагт бидний өөрсдийн толгойн дээр буувал бид яах вэ?

Хүмүүсийн өнөөдрийн бухимдал ихэвчлэн эдийн засгийн асуудлаас үүдэлтэй гэж хэлж болно. Монголчуудын тэн хагас нь ядуурлын доод түвшинд амьдарч байхад хэн нэгэн Хятад, Солонгос гар учиргүй баяжаад байгаад дургүйцэж буй хүмүүсийг ойлгож бололгүй яахав, Монгол үйлчлэгчээ дээрэлхэж буй Солонгос хоолны газрын эзнийг хараад миний ч бас дургүй хүрдэг л юм. Гэхдээ хүчирхийлэлгүйгээр эсэргүүцлээ илэрхийлж болмоор санагдах юм. Тэр Солонгос эзэнтэй хоолны газраар үйлчлүүлэхээ больчих л доо, тэд биднээс мөнгө салгаж чадахаа байвал буцаад яваад л өгнө шүү дээ. Хятад гаруудад ноолуураа зарахаа боль л доо, Монгол компаниуд байдаг биз дээ? Цаашлаад, хэрэв үнэхээр уг асуудалд санаа зовж байгаа бол гадаадын иргэдийн визны асуудлыг чангалах шаардлага Засгийн Газарт тавьж болох юм, мөн гадны хөрөнгө оруулалтын хуулинд өөрчлөлт оруулахыг шаардаж болно. Эцсийн эцэст бид эх орондоо байна шүү дээ, ямар бослого гаргахаас өөр аргагүй болсон Францын цагаачид байгаа биш.

Эцсийн дүндээ асуудлын мөн чанар гадныханд биш, бид өөрсдөд ч байж мэднэ. Монгол хүний төлөө ажилласнаас хэн нэгэн Солонгост зарагдахыг илүүд үзэх хүмүүс байдаг л юм билээ. Монгол хүнтэй хамтарснаас хэн нэгэн Хятадыг сонгох хүмүүс ч олон байх, Монгол хүнээс зөвлөгөө хүсэхийн оронд хэн нэгэн Америкийн үгийг харах нь бүр ч элбэг. Өөрсдийгөө хүндэлж, бие биендээ итгэх нь бидний хувьд хамгийн чухал бус уу?

Зарим хүмүүсийн бичсэнчлэн, амжилттай бизнес эрхлэх нөхцөл байдлын хувьд гадныхан Монголчуудаас илүү их боломжтой байгаа нь авилгалтай их олон талаар холбоотой байх. Наад зах нь хэл ам, танил талаас айсан дарганцар Монголчуудаас биш, гадныхнаас хахууль авахыг илүү аюулгүй гэж үзэх байлгүй. Монгол хэтэрхий жижигхэн тул Монголчуудтай нэр холбогдсоноос сураггүй гадаадуудтай холбогдсон нь дээр гэсэн логик ажилладаг байж тун болзошгүй. Авилгал гэдэг бол эргээд л бидний асуудал. Өөрсдийн шийдэж чадахгүй байгаа зүйлд хэн нэгэн Солонгос өвгөнийг буруутгаад яах ч юм билээ.

Мөн иймэрхүү мэдээ олшрох тусам гадны хөрөнгө оруулалтын хэмжээ багасах болно гэдгийг давхар ухамсарлах хэрэгтэй мэт. Хэдийгээр гадныхан Монголд олширч буй нь санаа зовних шалтгаан байж болох ч, тэдний мөнгө бидэнд хэрэгтэй байна шүү дээ. Жижиг дунд бизнесийг бид өөрсдөө аваад явчихаж чадна л даа, гэхдээ их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах үед гадныхны мөнгө хэрэг болох нь ойлгомжтой. Тэднийг үүргэснээрээ бид өөрсдөө л хохирно.

Нэг зүйл нэмж хэлэхэд, манай сэтгүүлчид асуудалд хариуцлагагүй хандах юм аа. Дээрх сэтгүүлчийн хийсэн дүгнэлт бас л хүнд сонсогдож байна. “Монголд дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрсэн хятад, солонгосчууд” гэж хэлэхдээ бодит баримт гаргаж тавих хэрэгтэй шүү дээ, хэрэв бодит баримт байхгүй бол дугай л өнгөрнө биз. Иймэрхүү байдлаар амны зоргоороо хүмүүсийн бухимдлыг хөөрөгдүүлэх ямар хэрэг байна аа?

Нийтлэл

PS: ядаж байхад яг энэ үед Ерөнхийлөгч Энхбаяр БНХАУ-д айлчилж таардаг нь ч юу вэ дээ гэсэн.

Continue Reading

Буратиногийн тухай ном

Би баларсаан. Ингээд л үхдэг юм байж. Ядаж 8 нас хүрчихээд үхсэн бол хамаагүй дээр байхгүй юу. Одоо би 6 настай. Ирэх жил сургуульд орох ёстой байсан юм. Ядахнаа сургуульд орж уншиж сурчихаад үхсэн бол Буратиногийн тухай номоо аль хэдийн өөрөө уншаад дуусгачихгүй юу. Тэгсэн бол диваажинд очоод Буратиногийн түүхийг Бурханд ярьж өгөх байсан даа. Одоо би номныхоо дөнгөж талыг нь л мэднэ. Бурхан надаас, “Буратино Папа Карлотайгаа уулзаж чадсан уу?” гэж асуувал яана. Буратино Мальвинатай уулзсанаас хойш юу болсныг би ерөөсөө мэдэхгүй шүү дээ, яагаад гэвэл өвөө өдөрт надад таван хуудсыг л уншиж өгдөг юм. Одоо цаана нь зөндөө олон хуудас үлдээд байгаа. Гэтэл би ингээд номоо дуусгаж амжилгүй үхчих нь байна шүү дээ.

Хүн үхэхээрээ диваажин гэдэг гоё газар очдог юм гэсэн. Манай хажуу айлын хүүхдийн эмээ нь саяхан тийшээгээ явсан юм. Буцаж ирээгүй л байна. Намайг үхэхээс өмнө ирвэл түүнээс диваажин гэж ямар газар байдаг талаар сайн асууж байгаад явах юмсан, сайхан ааштай эмээ байдаг юм. Даанч би түүнийг хүлээж амжихгүй байх л даа. Нээрээ диваажин руу номоо авч яваад тэр эмээгээр уншуулж болох болов уу? Гэхдээ хажуу айлын хүүхдийн эмээ ч ном уншиж мэдэхгүй л дээ, манай өвөө шиг мундаг биш юм чинь.

Манай өвөө ч үнэхээр мундаг шүү. Орой болгон нүдний шилээ зүүж байгаад миний номыг уншиж өгдөг юм. Өвөөгийн зав гарахгүй бол би номоо эмээгээрээ уншуулдаг. Манай эмээ багш болохоороо надад бас үсэг зааж өгдөг юм. Би ёстой хурдан сурч байгаа, өнөөдөр гэхэд л ААВ гэж бичиж сурсан. Аавыгаа ирэхээр бичиж үзүүлэх юмсан гэж бодоод хичээгээд л байгаа. Манай ээж аав хоёр “хойно” гэдэг газар сургуульд сурдаг болохоор би одоохондоо эмээ өвөөтэйгээ хамт байдаг юм. Намайг сургуульд орохоор ээж аав хоёр ирээд, дүү бид дөрөв хамтдаа амьдрах гэж байсан юм. Гэтэл би ингээд юу юугүй үхэх болчихдог, онцгүй юм аа. Айгүй л бол ирэхээс нь өмнө үхчихлээ гээд ээж аав хоёр гомдох байх даа.

Хажуу айлын хүүхдийн эмээг үхэхэд тэдний ээж аав хоёр уйлаад, гэрээр нь дүүрэн ууртай царайтай хүмүүс сууцгаагаад, бөөн л юм болоод байх шиг байсан. Диваажин гэж тийм гоё газар байдаг юм бол тэд нар яагаад уйлаад байсан юм болоо? Эмээ нь тэд нарыг авч явалгүй, ганцаараа яваад өгсөн гээд гомдоод уйлсан юм болов уу? Эмээ намайг авч явалгүй, ганцаараа дэлгүүр яваад өгөхөд би ч гэсэн гомдоод уйлчихдаг л юм. Гэхдээ би одоо том болсон юм чинь аль болох уйлахгүй байхыг хичээж байгаа л даа. Хажуу айлын эгч ах хоёр ийм том болчихоод уйлж байдаг, ичдэггүй юм байх даа? Би лав байсан бол ичээд уйлахгүй ээ.

Миний Буратиногийн тухай номыг саяхан манай ээж аав хоёр явуулсан юм. Тэр хоёр дандаа надаа гоё юм явуулдаг л даа. Түрүүн ирэхдээ бас айгүй гоё шар үстэй хүүхэлдэй авчирсан, гэхдээ хажуу айлын хүүхдэд байдаг шиг гоё буу авчирч өгсөн бол бүр гоё байхгүй юу. Би өчигдөр хүүхэлдэйнийхээ үсийг Мальвинагийнх шиг цэнхэр өнгөтэй болгох гэж байгаад нүүрийг нь муухай болгочихсон. Эмээг загнана байх гэж бодоод хүүхэлдэйгээ орныхоо доор нуучихсан байгаа. Одоо би үхчих юм чинь эмээд загнуулахгүй, гоё доо.

Намайг үхчихээр миний шар үстэй хүүхэлдэй ганцаараа уйдах байх даа. Бид хоёр уул нь дандаа хамт айл гэртэж тоглодог юм. Хажуу айлын хүүхдэд сайн захиж байгаад л явахаас. Тэр ч гэхдээ буунаас өөр юм мэдэхгүй л дээ. Айгүй л бол хүүхэлдэйг минь айлгачихна. Түүнийг айлгахаар нүд нь хаагдахаа байчихдаг юм, над руу хараад л байна. Нээрээ миний хүүхэлдэй айгүй гоё урт сормуустай том нүдтэй шүү. Яг л Мальвинагийнх шиг. Миний сормуус ийм гоё урт болох болов уу?

Одоо би унтаад өгвөл маргааш өглөө диваажинд сэрч магадгүй, тийм ээ? Нээрээ диваажинд цэцэрлэг байдаг болов уу? Би өглөө болгон босоод цэцэрлэгтээ явдаг юм. Хэрэв диваажинд цэцэрлэг байдаг бол битгий өдөр унтуулдаг байгаасай. Би цэцэрлэгт унтах ёстой дургүй. Унтасны оронд тоглосон нь хамаагүй гоё байхгүй юу, даанч багш нар ойлгохгүй л дээ. Өдөржин тоглуулдаг цэцэрлэг байвал ямар гоё вэ. Цэцэрлэг тарахад нэг биш хоёр баавгатай чихэр өгдөг бол бүр гоё. Тэгвэл би нэгийг нь өөрөө идээд, нөгөөхийг нь эмээдээ авчирч өгөхгүй юу. Одоо ч гэсэн би багшийн өгсөн чихрийг хадгалж байгаад, гэртээ ирээд эмээтэйгээ хувааж иддэг юм. Нээрээ би диваажин руу ганцаараа яваад, эмээ энд үлдвэл би хоёрын хоёр чихрээр яах ч юм билээ.

Бодоод байсан чинь үхэх муухай юм байна. Намайг үхчихвэл эмээ өвөө, ээж аав, дүү эд нар яах болж байна аа? Бас миний хөөрхөн хүүхэлдэй ганцаараа хоцроно. Ер нь л би үхэж болохгүй юм байна. Яах гэж өнөөдөр шийгуаны яс идэв ээ? Ясыг нь идэхээр маргааш нь үхдэг гэж мэдсээр байж… Шөнө ходоодонд минь шийгуаны мод ургаад, тэгээд л би үхчихнэ шүү дээ. Уул нь би шийгуаныхаа ясыг түүж идэх гэж зөндөө хичээсэн юм, даанч мэдэлгүй хоёр яс залгиад хаясан. Одоо яанаа? Буцаагаад гаргачихаж болохгүй байх даа? Ядаж Буратиногийн тухай номоо дуусгачихаад үхсэн бол… яанаа, нүдээ тас аниад л унтаад өгөхөөс… маргааш битгий болоосой!

Continue Reading

Будаатай хуурганы баяр

Thanksgiving-аар төрөл бүрийн stuffed turkey, cranberry sauce, corn bread зэрэг асар эрэлт хэрэгцээтэй байдаг ч, далимаар нь гарууд Пилгримууд, Mayflower, Plymouth, Индиануудын түүхийг хальтхан хавчуулж амждаг. Цагаан сараар ч гэсэн дээ, бууз, банш, ууц, тавгийн идээ хамгийн их анхаарал татдаг ч, буузны завсраар мөрөө гаргаж, ном уншуулах хэрэг гардаг. Ер нь улс үндэстэн бүрт ямарваа нэгэн байдлаар хоол ундтай нягт холбогдсон үндэсний баяр байх юм. Америкуудын хувьд Thanksgiving бол turkey day, харин Монголчуудын хувьд Цагаан сар маань буузны өдөрлөг юм уу даа.

Иймэрхүү хоол ундан дээр суурилсан баярууд ихэвчлэн гэр бүл төвтэй баяр байдаг. Thanksgiving-ийн оройн хоолыг гэр бүл, найз нөхөд буюу хамгийн дотны хүмүүстэйгээ хуваалцах уламжлал тогтсоныг хэлэх үү, Америк даяар баахан traffic үүсэж, хол ойр амьдардаг хамаатан садангуудад уулзалдах ховорхон завшаан тохиодог байна. Цагаан сараар ч гэсэн дээ, мань мэт нь жилдээ ганц удаа эмээгийн дүүгийн хүүхдийн эхнэрийн ахыг харж баясдаг билээ гэсэн, 😀 Бууз хүмүүсийг ойртуулах увидастай сайхан хоол шүү.

Энэ бүхнийг юун төлөө нуршаад байна вэ гэхээр, маргааш манай Улс тунхагласны баяр болно. Улс тунхагласны баярыг би лав хувьдаа хэрхэн яаж тэмдэглэхээ сайн мэддэггүй юм. Өглөө босоод Төрийн дууллаа нэг сонсчихоод л гардаг байгаа даа. Хүмүүст Улс тунхагласны баярыг гэр бүлийнхаа хүрээнд сайхан тэмдэглэх боломж олгохын тулд 11 сарын 26-нд дотны хүмүүстэйгээ цуглаж, ямарваа нэгэн зоог барих уламжлал тогтоох хэрэгтэй юм шиг санагдлаа. Иймд, будаатай хуургыг Улс тунхагласны баярын албан ёсны хоол болгох саналтай байна, 😛 Маргааш бүгдээрээ гэртээ сайхан будаатай хуурга хийгээд, гэр бүлийнхан, найз нөхөдтэйгээ хамт ширээний ард цуглараад, Төрийн дууллаа эгшиглүүлэх зуураа Үндсэн Хуулийнхаа эхний өгүүлбэрийг уншчихаад хоолловол Улс тунхагласны баярын ач холбогдол бидэнд арай ойр санагдаж юуны магад, 😀

Будаатай хуурганы баярын мэнд!

Жич: Төрийн дуулал

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Монголын ард түмэн бид:
– улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
– хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
– төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
– хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
– эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.

Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.

Continue Reading

Бушийн айлчлалын эргэн тойронд

Сураг нь сонсогдсоноос эхлээд бөөн сүр дуулиан болоод байсан Бушийн айлчлал нэг юм дуусаж, Улаанбаатар минь санаа амарч байх шиг байна. Хэдхэн цаг үргэлжилсэн уг айлчлал УБ-чуудыг хальт сандраагаад авсан бололтой. Арга ч үгүй биз, урьд өмнө нь манайд ямар АНУ-ын Ерөнхийлөгч ирж байсан биш.

Limo & Horses

Монголд ирэхээсээ өмнө Буш Япон, Солонгос, Хятададаар дайрсан билээ. Азийн хамгийн нөлөө бүхий улсуудыг хамарсан АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Монгол Улс багтсан нь бахархууштай явдал юм. Уг айлчлал АНУ, Монголын хамтын ажиллагааг шинэ түвшинд аваачаад зогсохгүй “Монголын гурав дахь хөрш” гэдгээ батлаж буй АНУ-ын Ерөнхийлөгч Монголд ийнхүү айлчилсан нь манай хоёр хөршийн хувьд нэг ёсны дохио болсон биз ээ.

Бушийн Азийн аялал тийм ч бүтэлтэй байсангүй. Түүний Япон, Солонгосод хийсэн айлчлал үйл явдал багатай болж өнгөрөв. Японы хувьд, үхрийн махны хоригийн асуудал эцэслэн шийдвэрлэгдсэнгүй. Япон АНУ-аас жилдээ 1 тэрбум гаруй долларын үхрийн мах худалдан авдаг байсан бөгөөд АНУ-ын үхрийн махны хамгийн том экспортлогч орон байжээ. Гэтэл хоёр жилийн өмнө Японы Засгийн Газар АНУ-д шүлхий гарсантай холбогдуулаад тус улсаас үхрийн мах импортлохыг хориглосон байна. Буш, Койзуми хоёр энэ асуудлын талаар ярилцсан ч, ойрын үед асуудал шийдэгдэнэ гэдэгт найдацгааж буйгаа илэрхийлээд саллаа. Мөн Бушийг Өмнөд Солонгосоос явсны маргааш нь тус улсын парламент Иракт байгаа цэргүүдээ цөөлөх шийдвэр гаргасан нь Бушийг эвгүй байдалд оруулж орхисон. Харин Хятадад Буш шувт байдалд орсоор байгаад таарах шиг боллоо. Наад зах нь тэр хэвлэлийн бага хурлын дараа танхимаас гарч явахдаа цоожтой хаалга татаж хальт байдалд оров. Бантсандаа, “Зугтах гэж оролдсон чинь бүтэлгүйтдэг байна шүү” ухааны юм ярьж, инээж ханиасан шиг орж ирсэн хаалгаараа гарч яваа харагдсан (бас л юморлог гар шүү).

Bush at the door

Угаасаа Бушийн Хятадын айлчлал шувт хаалга мөргөсөн байдалтай өнгөрсөн гэж хэлж болно. Хятадын телевизээр ч түүнийг нэг их гаргасангүй. Буш, Ху Жинтао хоёрын хэлэлцээр ихэвчлэн эдийн засгийн асуудлуудыг хөндсөн ч, хоёр улсын хувьд хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа юаний ханш ба АНУ-Хятадын худалдааны алдагдлын талаар Хятадын Ерөнхийлөгч олигтой амлалт өгсөнгүй. Тэрээр оюуны өмчийн асуудалд ч мөн тодорхой хариулт өгөлгүй булзааруулчихав. АНУ-Хятадын худалдааны алдагдал энэ жил 200 тэрбум долларт хүрэх магадлалтай байгаа билээ. Хятадын тал Бушийг харж үзэхийг бодсон уу яасан, Боинг компаниас 70 онгоц худалдаж авахаа түүний айлчлалын үеэр мэдэгдсэн. Энэ нь дөрвөн тэрбум орчим долларын наймаа болох аж. Бушийн Хятадаас чангааж чадсан зүйл энэ л байлаа.

Ямар ч байсан Азийн ах дүүс маань хальт бааварлаж байгаад Бушийг явуулчихав бололтой.

Bush's new friend

Энэ бүх бухимдлын дараа Монголд ирэх нь Бушийн хувьд нэг ёсны амралт болох шиг боллоо. Жаал айраг ууж суугаад, ганц хоёр сарлагтай танилцчихаад явах нь түүнд таатай байсан биз. Завсраар нь Буш Монголын ард түмэнд хандаж үг хэлэв. Иракийн дайн, эрх чөлөө, ардчиллын талаар ярьдгаа ярьлаа, мөн авилгалын талаар дурдаад өнгөрөв. Элбэгдоржийг ардчилсан хөдөлгөөний анхдагчийн нэг хэмээн онцолсон нь Элбэгдоржийн Засгийн Газрын хувьд чухал дэмжлэг болсон гэлтэй. Бушийн айлчлалын үед Монгол, АНУ-ын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр хийгдсэн бол би хувьдаа их олзуурхах байлаа, гэхдээ Буш айлчилсан нь их юм гэж бодоод л сууж байна. Түүний Монголд ирсэн нь өөрөө асар том үзүүлэлт учраас нэг их даврах хэрэггүй байх л даа (гэхдээ л, жаахан ч гэсэн тулгачихгүй, манай дипломатууд хэт “дипломат” хүмүүс байдаг юм болов уу гэсэн… Монгол хүний зочломтгой зан ч нөлөөлсөн байж магадгүй л дээ, хүндэт зочноосоо янзан бүрийн юм шалаад суугаад байлтай биш гэж бодсон биз).

Бушийн айлчлал нэг иймэрхүү болж өнгөрөв. Түүнийг эзгүйд АНУ-ын Сенатад Иракаас цэргээ яаралтай татах талаар баахан яриа болоод өнгөрсөн билээ. Буш ч хэцүүхэн юм нь дээр бууж байгаа биз. Гэхдээ сарлаг найзтай болсон юм чинь, настр сайтай байгаа байлгүй гэсэн, 😀

Continue Reading

Songs about addictive substances

It’s Saturday night and way too late to be doing anything productive, so I decided to make myself a new playlist. It’s funny how one can make totally random connections between different pieces of music in a way that makes no rational sense yet somehow feels right. When I make a playlist, the song that I begin with reminds me of another song, which in turn reminds me of something else, and these random associations combine together to create some sort of a meaning. It seems that listening to songs in a certain order and arrangement drastically changes one’s experience – when random songs are put together, they begin to interact with each other in a peculiar way.

In the past, my playlists usually revolved around different genres or particular moods. I’d have a “hip-hop” playlist that I would listen to in the morning, a “chillax” playlist that I would listen to before going to sleep, and everything in between. Well, I was sitting here just now, listening to Snoop’s “Gin and juice”, and I began to think that a thematic playlist would be kinda cool. Since I’m starting with “Gin and juice”, the title of the song naturally led me to think of other songs that are about various addictive substances, 😀

So, there it goes, my new playlist:

Snoop Dogg “Gin and Juice”
Chris de Burgh “Moonlight and vodka”
Cypress Hill “Tequila sunrise”
Nazareth “Whiskey drinkin’ woman”
Salt n Pepa “Champagne”
Oasis “Cigarettes and alcohol”
Земфира “Сигареты”
Кино “Пачка сигарет”
Нисванис “Би тамхиа татаад дуусаж байна”
Сплин “Мы сидели и курили”
Frank Sinatra “Black Coffee”
Tricky “Black coffee”
ATB “Ecstasy”
Bone Thugs N Harmony “Ecstasy”
Bone Thugs N Harmony “Weed song”
Green Day “Give me novocaine”
Bonus track: De-Phazz “Death by chocolate”

And now I better go to sleep (I wonder if anybody has ever made a song about sleep aids).

PS: word of the day:

Chasuble – the outermost liturgical vestment worn by clergy for the celebration of the Eucharist among Western-tradition Christian churches that use full vestments, primarily the Roman Catholic Church and ‘high church’ congregations in the Anglican Church.

Continue Reading

Russia! & Stella

Сүүлийн үед дэндүү anti-social царайлж, гэртээ бүгээд байсан биш энэ уикэндээр харин ч асар нийгмийн идэвхи гаргалаа, 😀 Guggenheim museum-д гараад хоёр сар шахуу болоод байсан “Russia!” (бодвол анхаарлын тэмдэг нь асар гүн гүнзгий утга учиртай байх даа) хэмээх үзэсгэлэнг хальт үзэж “гэгээрэв”. Дундад зууны үеийн иконуудаас авахуулаад пост-зөвлөлтийн үеийн далий далий инсталляциуд хүртэл байна билээ. Ямар ч байсан арван жилийн лит-рагийн номууд дээр зоолттой байдаг байсан Репин, Айвазовский нарын зургуудыг амьдаар нь харж баяслаа. 20-р зууны эхэн үеийн зураачдын бүтээлүүд хальт сонирхолтой санагдсан – Михаил Врубель (далий нэртэй наасан, Рублевтай нь андуураад хэцүү юм… хамгийн цээжлэхэд амархан нэртэй зураач бол нөхөр Петров-Водкин л байх шив дээ гэсэн), мөн Наталья Гончарова, Каземир Малевич (чёрный квадрат на белом фоне гэдэг чинь их учиртай байхгүй юу, :P), г.м. Гончарова гэснээс, эмэгтэй зураачийн бүтээл их ховор харагдсан, Оросууд дэндүү male centric culture-тэй ард түмэн шүү гэж ирээд л, хальт феминист царайлж болох л юм гэсэн…

Ямар ч байсан миний хувьд үзэсгэлэнгийн оргил үе Пивоваровын (мань эр өнөөх Петров-Водкины холын хамаатан юм болов уу) “Жизнь одинокого человека” хэмээх зураг (зураг л гэх байхдаа, өөр юу гэдэг юм байгаан.. хэсэг бүлэг зураг?) байв… “Жизнь одинокого человека”, “Распорядок дня одинокого человека”, “Комната одинокого человека” гэсэн бүлэг зургууд юм уу даа. Харамсалтай нь музей дотор камер хэрэглэхийг хориглосон байсан болохоор фотог нь авч чадсангүй, уул нь их зугаатай зургууд байсан юм. Пивоваров 1970-80-аад оны “московский концептуализм” хэмээх урсгалын гол төлөөлөгч юм байх аа, хоббитож гэртээ ирээд хальт судлаж үзэв шт, хийх юмаа олж яднаа гэж… даанч нэт дээр ч гэсэн зургууд нь бараг байхгүй байна лээ. Би зургийг нь тайлбарлана гэх юм бол жинхэнэ алаад хаях байлгүй…

Art гэснээс, Stella McCartney H&M-д зориулж коллекци хийжээ. Өмднүүдийнх нь cut их аштайхан юм билээ, яаж зүгээр байхав ганц хоёр юм аваад л хаялаа. Stella McCartney-гийн дизайныг H&M-ийн үнээр авч байна гэж бодохоор л кайфтай санагдаад байгаа юм даа, эдийн шунал аа гэж… Ноднин Karl Lagerfeld-ийн H&M-д зориулж хийсэн хувцаснууд нэг л сонин байсан юм аа, харин Стеллагийнх их дажгүй болсон санагдав.

Уикэнд нэг иймэрхүү.

Continue Reading

Бас нэгэн сонгууль

Өнөөдөр энд сонгууль болов. Нью Йоркийн мэрийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Michael Bloomberg ялж, хоёр дахь удаагаа тус хотын мэрээр сонгогдлоо. Би ч угаасаа эндхийн орон нутгийн улс төр нэг их сонирхдоггүй л дээ. Гэхдээ нэг зүйл сонирхолтой санагдлаа. Bloomberg сонгуулийн сурталчилгаандаа хувиасаа 70 сая орчим доллар зарцуулсан гэнээ (тэр ч угаасаа биллионер юм чинь, аргагүй л дээ). Нийт сая хоёр зуун мянган хүн сонгуульд оролцсон бөгөөд тэдний 723,635 нь Bloomberg-ийн төлөө саналаа өгчээ. Нэг хүний санал $100 үнэтэй байсан байгаа биз? Бас л….

Continue Reading

Цаг агаар, etc.

Weekend-ээр “Capote” үзлээ. Маш сайн кино байна лээ, үзээрэй. Philip Seymour Hoffman is brilliant, period.

Сүүлийн хэд хоног цаг агаар их аштайхан байх чинь, бабье лето гэдэг нь болж байгаа юм болов уу. Гэснээс, сүүлийн үед цаг агаарт ямар их анхаарал тавиж байна аа, энд тэнд small talk хийж цаг агаар ярьсаар байгаад ийм болчихов уу гэсэн. Хэцүү ч юм аа даа, 😀 Нартай өдрүүдийг ашиглаж хальт дэмий тэнэв, Бостонд илүү хүйтэн байсан…

Нээрээ мандарин гарчихсан байна лээ… Мандарин гэхээр л өвөл болох гэж байгаа юм шиг санагдаад байдаг юм, удахгүй хүйтрэх нь л дээ. Жоохон байхад шинэ жилийн бэлгэнд мандарин ирдэг байж билээ, учиргүй хайрлаж идээд л…

Continue Reading