тасархай үгтэй дуу

Явуулчих гэсэн энд үгийг нь тавилаа. Jagie, enjoy.. ; )

Юг – Три хороших девочки

Три хороших девочки
Люба, Надя, Верочка
Все мертвы, их убили
Мы при этом были
Видели, как они кричали
Но молчали
Несмотря на то, что знали
Что прольётся кровь

Первой умерла Любовь – из них самая милая
Девочка – красавица, она всем нравилась
Как же плавилась жизнь страхом в её глазах
Пусть ей будет хорошо на небесах

Следущим мёртвым телом стала Вера
Та, которая своим теплом всех согреть хотела
Помогала каждому, кто чувствовал себя плохо
Из неё особенно жестоко выбивали душу

А последней умерла Hадежда, никогда прежде
Я не видел, чтобы человек так долго умирал
Будто тот, кто брал её душу себе, сомневался
Может лучше, если б этот смех весёлый продолжался

Но убили всех, никого не уцелело
Всё по прежнему, никому нет никакого дела
Мы позволили их убить, чтобы жить спокойно
Чтоб не верить, чтобы не надеяться и не любить

Девять дней прошло, сорок дней и так далее
Их могилы осквернили и затоптали мы
Потеряли трёх девчушек и не жалко нам
Что внутри пустота чёрная, мусорный хлам

Мы уже не верим словам, не любим больше людей
Не надеемся на лучшее в серых дней череде
Сами по себе без искры в глазах и пламени в душах
Молча водку глушим да деньги делаем

Продаём разделанные тела трёх замученных
Сурогатом веры стало ожидание удобного случая
Надежду заменили давно искусственным раем
А любовь с еботней местами переставляем

Сами знаем, что руки по локоть в крови, но лицемерим
Делаем вид, что верим, надеемся, любим, фильмы снимаем
Песни поём, книги пишем, трупным запахом дышим
Время колышем и криков умирающей совести не слышим

Мы спокойны, наша совесть чиста, мы никого не предали
Были в состоянии аффекта, что творим не ведали
Живём новыми победами, старыми бедами
Не вспоминая о прошлом, что хорошего будет в нашем будущем

Наше настоящее – это придуманное счастье
Дунешь – и развалится на части, как карточный дом
Нашими заботами стали мысли о том, как украсть побольше
Пожрать послаще да поспать по чаще

Только не хватает чего-то, внутри кошки скребутся
Учёные бьются, вокрешая из мёртвых троицу, знают, окупится сторицей
На идеалы нынче велик спрос (велик спрос)
Посмертно стали звёздами, да только поздно

Несерьёзно и глупо пытаться сделать живыми трупы
Никакими способами не вернуть их к жизни вновь
Вера, Надежда, Любовь, светлая вам память
В вашу честь, девочки, минута молчания

Continue Reading

Ардчилалгүй ардчиллын нэгэн гажиг

Монголын ардчилалгүй ардчиллын нэгэн гажиг нь одоо та бидэнд ил болж байна. Та нэг юм анзаарсан бол ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч танд таалагдахгүй, эв нэгдлийнхээ илэрхийлэл болгоход арай л биш санагдаж байлаа гэхэд танд саналаа өгөхгүй байхаас өөр сонголт үлдэхгүй нь л дээ. Өөрөөр хэлбэл бид заавал улс төрийн намуудын нэр дэвшүүлсэн тэр хүмүүсийн нэгийг л заавал ерөнхийлөгч болгох ёстой болж байна. Тэгэхээр бид жинхэнэ утгаараа сонгох эрхээ эдлэж чадахгүй байна гэсэн үг. Эдгээр нэр дэвшигчдийн дунд үнэндээ л монголын ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг болж чадахаар хүн алга. Энхсайхан, Эрдэнэбат хоёр бол та бидний нүдэн дээр ардчилсан нам болон Эвслийн эв нэгдлээр тоглож баатарлаг гавъяа байгуулсан. Харин нөгөө хоёр нь бол ганц гишүүнтэй намын ганц гишүүд. Энэ тухай асуудлыг үүнийг уншигчийн мэргэн оюунд даатгая.

Continue Reading

Sin city

Өчигдөр Sin city хэмээх киног үзлээ… асар гоё кино байсан, үнэхээр таалагдсан, би өөрөө багш хүн гэдэг шиг л юм болов. Зураглал тал дээрээ үнэндээ тасарчихсан кино байна билээ. Комиксыг хэрхэн яаж кино болгох ёстойг яруу тодоор үзүүлсэн байв. Ялангуяа өнгөний хувьд асар гоё шийдэлтэй хийгдсэн байлаа. Хааяа дан хар цагаан, хааяа цорын ганц өнгийг тодруулсан, хааяа бүр цэвэр комикс стильтэй… жинхэнэ балай авсан л даа.

Sin city

Агуулгын хувьд “Sin city” нэрэндээ таарсан байсан, гэхдээ өвөрмөц зураглалтай болоод ч тэр үү, асар graphic violence нь яагаад ч юм нэг их offensive биш байлаа. Уул нь ч гаруудыг шууд цавчаад л, хяргаад л, хядаад л, тамлаад л байсан л даа… Би тиймэрхүү юм нь дээр тулахаар аймаар аймхай, гэтэл асар баясчихсан л үзээд суугаад байсан шт. Ер нь зургийг нь харж баяссаар байгаад зохиолыг нь бараг шахуу анзаараагүй л дээ (комикс юм чинь аргагүй биз гэсэн). Ямар ч байсан, Frank Miller-ын номнуудаас олж авдаг юм уу гэж бодож байгаа… гоё санагдав.

“Sin city”-г заавал үзэхийг бодоорой… саак кино байна лээ. Гэснээс, “Lord of the rings”-ын Фродо (Elijah Wood) энэ удаад үнэн тасархай дүрд тоглосон байсан… the contrast is amazing, you have to see it.

Continue Reading

Багабандийн саёнара

УИХ-ын хаврын чуулганы нээлтээр Монгол Улсын ерөнхийлөгч Н. Багабандийн хэлсэн үг асар шуугиан тарих шиг боллоо. Зарим хүмүүс түүнийг дахин сонгох хэрэгтэй гэж шагширч, зарим нэг нь түүнийг “Монголын цорын ганц ардчилагч” хэмээн цоллож байлаа. “Бидэнд уух ус, амьсгалах агаар, идэх хоол мэт хэрэгтэй хамгийн гол ололт бол яах аргагvй ардчилал мєн” гэж хэлээд байгаа хүнийг тэгж нэрлэхгүй гээд ч яахав.

Гэхдээ цаасан дээрх үгсийн цаадахыг харахыг бодъё. Багабанди зөвшилцлийн бүлгийг “аль ч асуудлыг дотроо урьдчилан ярьж шийдээд дараа нь УИХ-д оруулж ирэн шууд батлуулдаг” хэмээн буруу шаажээ. Уучлаарай, өмнөх УИХ ямар байлаа? Хагас жилийн өмнө шахуу Багабанди ардчиллыг мэдрээгүй байсан болж таарч байна уу эсвэл тухайн үеийн улс төрийн тогтолцоо түүнд өөрт нь ашигтай байсан болохоор тэр дуугай сууж байв уу? Та нэг зүйл анзаарсан байх. Тэрээр удаа дараалан “эрх баригчид” ингэж байна тэгж байна гэж хэлж байлаа. Багабанди хоёрхон сарын дараа огцроно. Түүнд өнөөдөр алдах зүйл үгүй учир тэр ингэж ярьж чадаж байна. Нөгөө талаас, сүүлчийн удаа УИХ-д хандахдаа хүмүүсийн сэтгэлд хоногшхуйц үг хэлэхийг бодсон байлгүй. Түүнээс биш ардчиллыг магтан дуулсан үг хэллээ гээд Багабандийг дахин ерөнхийлөгчөөр сонгох гэж туйлшраад байх шаардлага үгүй биз.

Түүний ярианаас нэг зүйлийг цохон тэмдэглэмээр санагдсан юм. Тэрээр засаглалын хуваарийн талаар зөндөө ярилаа. Юуны өмнө, УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүний албыг давхар хаших нь ардчилсан бус гэж хэн хэлээд байна аа? Монгол Улс парламентын засаглалтай. Парламентын засаглалтай орнуудад парламент, засгийн газар хоёр бие биенээсээ ихээхэн хамааралтай байдаг бөгөөд Багабандийн яриад байгаа Америк маягийн separation of powers нэг их ажиглагддаггүй. Ийм системд засгийн газрын гишүүд ихэнхдээ парламентаас гаралтай байх ба давхар алба хаших явдал олонтаа тохиолддог. Энэ нь харин ч их эрүүл тогтолцоо байж магадгүй, ялангуяа Монгол шиг жижиг улсын хувьд. Зүгээр практик талаас нь авч үзье. Хэрэв УИХ-ын гишүүнийг давхар ЗГ-ын гишүүнээр сонгож болохгүй гэвэл айгүй л бол УИХ-д нэр дэвшээд унасан, жинхэнэ өнөөх “лааз өшиглөхөөс” өөр аргагүй болоод байсан улс төрчид ЗГ-ын гишүүн болох магадлал асар өндөр болно. Харин УИХ-ын гишүүд бол тодорхой шалгуур давчихсан улс байгаа. Ямар ч байсан УИХ, ЗГ-ын гишүүд давхардаж байна гэдэгт нэг их санаа зовох хэрэггүй болов уу.

Юутай ч, Багабанди удахгүй түүх болох тул тэр нэг их сонин биш байна. Харин 5-р сарын 22-нд хэн сонгогдох нь тунчиг сонирхолтой байна даа…

Continue Reading

Блог бичих талаар

Бодрол блогт бүгдээрээ бичлэг нэмэх боломжтой боллоо, yaaay! Баруун талын цэсний Админ -> Бүртгүүлэх гэсэн линкээр орж бүртгүүлэхэд л хангалттай. Xарамсалтай нь, одоохондоо Бодрол.ком, Бодрол Блог хоёрын гишүүнчлэлийн мэдээллийг нэгтгэж чадахгүй байна, тэгэхээр та Бодрол.ком-д бүртгэлтэй ч гэсэн блог бичихийн тулд заавал энд давхар бүртгүүлэх хэрэгтэй гэсэн үг, sorry. MySql-ын учирыг олох юм бол нэгтгэхийг бодноо.

Happy blogging, everybody. By the way, Монголоор бичихдээ заавал кирилл фонт хэрэглэвэл их сайн байна, тэгвэл уншихад хамаагүй амар юм. Бодролын default encoding нь unicode тул Windows XP-гийн languages дотроос Монгол хэлийг сонгоход л болно, unicode мандтугай! гэсэн. Хэрэв тийм боломж байхгүй бол энд байгаа латин-кирилл хөрвүүлэгчийг хэрэглэж болно (Бадралд баярлалаа). Бас нэг зүйл: бичлэгийн агуулгадаа тааруулаад Categories-оос холбогдох сэдвээ сонгоорой, зохион байгуулалтын хувьд илүү замбараатай болох байх.

PS: хэтэрхий offensive эсвэл огт бодрол агуулаагүй бичлэгүүд устгагдах байх шүү, 🙂

Continue Reading

Ромын пап нас нөгчлөө

Өнөөдөр Ватиканд Ромын Пап John Paul II 84 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэрээр 26 жилийн турш Ромын Католик шашныг тэргүүлсэн бөгөөд энэ нь тус шашны түүхэн дэх хамгийн урт папчлалын нэг байжээ. 1978 онд Ромын Пап болсон John Paul II асар эгзэгтэй үед Католик шашны эрхэм хамбын үүргийг хүлээн авч, хүйтэн дайн, даярчлал, интернетийн эрин үед Ватиканы байр суурийг тодорхойлж байв. Түүний удирдлаган доор Католик шашин Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй улсуудад байр сууриа улам бататгаж, бусад шашинуудтай нээлттэй харьцаж эхэлсэн байна.

Юутай ч, John Paul II нас нөгчлөө… “The king is dead, long live the king” гэдэг шиг дараагийн Папын асуудал хамгаас чухал байх шиг байна. Шинэ Папыг 117 хүнээс бүрдсэн Кардиналуудын Зөвлөл сонгох учиртай бөгөөд тэд 15 хоногийн дараа өөрсдийн шийдвэрээ гаргах ёстой юм байна. Тус зөвлөлд багтах кардиналуудын хоёроос бусдыг нь John Paul II өөрөө томилсон тул тэд үзэл бодлын хувьд түүнтэй маш төстэй консервативууд байдаг аж. Энэхүү консерватизм нь үр хөндөлт, гэр бүл төлөвлөлт, ижил хүйстний гэрлэлт зэрэг эмзэг асуудлууд дээр хамгийн ихээр илрэх бөгөөд Католик сүмийн эдгээр асуудлуудад хандах хандлага нэг их өөрчлөгдөхгүй нь гэж ойлгож болохоор байна.

Иймд шинэ Папыг сонгоход газарзүйн фактор хамгаас илүүтэйгээр нөлөөлж магадгүй байна. Польш гаралтай John Paul II нь 1532 оноос хойш сонгогдсон цорын ганц Итали бус Пап байсан бөгөөд энэ утгаараа түүний залгамжлагч Итали байвал зохистой гэж үзэж байгаа хүмүүс олон гэнээ. Гэвч нөгөө талаасаа дэлхийн Католикуудын гуравны хоёр нь хөгжиж буй улсуудад аж төрөх болсон өнөө үед Католик шашны удирдагч мөн адил эдгээр улсуудыг төлөөлж чадахуйц нэгэн байх ёстой гэж бодох хүмүүс их олон тул John Paul II-ын залгамжлагч Африк юм уу, Латин Америк хүн байх магадлал өндөр байгаа аж. Хэрэв Ватиканд Африк Пап заларвал сонин шүү…

Continue Reading

Аавын төрсөн өдөр, cont.

Сая ээж аав хоёртой ярьсан биш бүүр савж уналаа шт… аав ч төрсөн өдрөө их гого тэмдэглэсэн бололтой гэсэн, хэхэ. Гэрт наян бачка ирээд ная хоол унд болж байгаад шөнө 1 цагаас явцгаахаар нь ээж аав хоёр унтахаасаа өмнө сайхан салхилчихаад ирж амрая гээд учиргүй машинаа асаагаад гарсан юм байх. Зайсан гарчихаад, цаашаа жаал явья гээд Айдсын Даваа уруу явахаар шийдсэн гэнээ. Тэгээд явж байтал гэнэт Төв аймаг ордог зам дээр учиргүй машиных нь бензин дуусаад гацчихсан гэдэг байна шт. Аав болсон хойноо бензинээ анзаараачгүй явж л дээ. Хамгийн гол нь тэр хоёр гэрээсээ гарахдаа утас шөрмөс, цүнх түрийвчээ ч авалгүй, зүгээр л байгаагаараа унтлагны хувцастайгаа шахуу явж байсан юм байх. Шөнийн 2 цагт хав харанхуйд хээр гарах гарцгүй суучихдаг байна шт гээд л инээлдээд байна. Ямарваа нэгэн арга хэмжээ авах гээд аав баатарлагаар товчоо хүртэл алхсан юм байх, унтлагны өмдтэйгээ шүү дээ. Тэгээд нэг юм товчоонд хүрээд хүмүүс уруу утасаар ярих гэтэл өнөөх товчооны утас нь гар утас уруу гардаггүй утас байж таараад (үнэндээ бол товчоо нь утастай байсан нь их юм л даа), ядаж байхад аав жолоочийнхоо гэрийн утасыг санахгүй, бас тэрүүхэн тэндээ сандарсан гэнээ. Саналаа ч гэсэн, шөнийн 2 цагт хэн гэрийнхээ утасыг авахав дээ. Тэгээд бүүр өч төчнөөн газар уруу залгаж байж нэг юм хэл дуулгасан юм байх. Цагийн дараа жолооч нь нэг юм канистр бензинтэй ирж, ээж аав хоёрыг “аварсан” гэнээ… Хаха, үнэн хүнд гарууд шүү нээрээ… Жолооч нь асар гайхсан байхдаа, өнөө хоёр чинь юу ч болоогүй юм шиг хээр сууж байдаг… хэхэ. Гол нь аав сая надруу ярихдаа асар гавьяа байгуулчихсан юм шиг лаг баясаад яриад байгаа юм даа, “Сая яасан гээч, хаха” гээд… Ээж ч гэсэн асар баясчихсан, “Бид хоёр сая хээр хоёр цаг суучихаад ирлээ, хаха” гээд сууж байдаг наасан. Зугаатай хүмүүс шүү… 4 сарын 1-нд төрсөн юм чинь аргагүй л дээ гэсэн, хаха.

Дараагийн удаа шөнө зугаалахаар шийдвэл заавал утастай явж бай гэж баахан захилаа… Тэхгүй бас аюултай юм аа, товчоо уруу алхаад байхдаа яахав дээ. Гэхдээ бид хэд ч нээрээ шувт иймэрхүү байдалд орно шүү. Дээр өвөл бас дэмий тэнэж явж байгаад зүв зүгээр газар очоод цасанд суучихсан, гэхдээ овоо утастай явсныг хэлэх үү, арай л гайгүй байсан л даа. Манайх шиг ийм зүгээр л хоббитой юм шиг дэмий тэнэдэг айл байдаггүй байх аа… Тэрэлж явлаа гээд л учиргүй явж, явж байгаад Тэрэлжид очингуутаа 2 минут болоод шууд буцдаг наасан. Гэхдээ зугаатай байдаг юм аа… янзын бүрийн далий далий юм ярьж эсвэл асар чанга хөгжим тавьж баясаад л машин дотор явж байх нь гоё наасан…. хурдан зун болоосой.

Continue Reading