Улсын шалгалт

Арван жилийн сурагчдаас авах улсын шалгалтын асуултуудыг хальт гүйлгэж харлаа. Оллоо сайтын мэдээлснээр, “энэхvv шалгалтын асуултууд нь сурагчдад гарын авлага, сургуулиудад шалгалтын жишиг болох” ёстой гэнэ. Сургуулиуд эдгээр асуултуудын хүрээнд өөрсдийн шалгалтын сэдвийг зохиох юм байна. Эндээс асуултуудыг уншина уу.

10-р анги төгсөгчдийн нийгмийн ухааны шалгалтын асуултуудыг уншив. Зарим нэгэн асуултууд:

3. Хvний vvсэл, тvvний мєн чанар, бие хvн ба хувь хvний ялгааг гаргах

Хүний мөн чанар гэдэгт юу гэж хариулах вэ?

34. Ядуурлын шалтгаан, ангилал тvvнийг бууруулах арга замыг тодруулж дvгнэлт єгєх

Ядуурлыг бууруулах арга замыг ганц хоёр цагийн дотор тодруулчихдаг бол гоё л байна гэсэн… 😀

79. Монголын эдийн засгийг єєрчлєх шалтгаан єєрчлєлтийн агуулгыг тайлбарлан жишээ гаргах

Хаанаас эхлэх вэ?

Шалгалтын формат яг ямар байхыг сайн мэдэхгүй байна л даа, гэхдээ эдгээр сэдвүүдээр эссэ бичих ёстой гэж ойлгогдлоо. Эсвэл амаар юм болов уу? Ямар ч байсан зарим нэгэн асуулт нь хэт ambitious санагдав… Юу гэж бодож байна?

PS: Шалгалт гэснээс яг 72 цагийн дараа нэг асар чухал paper хураалгах ёстой байдаг… Энэ уикэнд ч зугаатай өнгөрөх нь л дээ. Гэхдээ өнөөдөр Монгол явах тийзээ авах тул.. it’s all good.

Continue Reading

I heart my prof

Өчигдөр орой үлгэрийн юм шиг багшийндаа винодов. Манай тэр багш үнэн cool л дээ, багш гэхээсээ илүү найз гэмээр байдаг юм. Бид хэдийг wine tasting хийе гээд гэртээ урьсан биш яваад очсон чинь ассссар бэлдчихсэн, наян хоол унд өчнөөн дарс өрөөд тавьчихсан сууж байдаг байна шт… Мань хүн өөрөө дарсанд асар дуртай, жинхэнэ connoisseur юм байна лээ… мянган дарсны цуглуулгатай наасан, бид хэд ямар ч байсан 10-аадыг амсав. Сүүлдээ ч cabernet, bordeaux-гоо ялгахаа байсан л даа гэсэн, :p Урьд өмнө нь ер wine tasting хийж байгаагүй, сонин л юм байна лээ… Хэрэв иймэрхүү байдлаар амсаад байх юм бол дарсны амтыг ялгаж сурах л юм шиг байна. Яг харьцуулахаар үнэр танар, амтны ялгаа нь асар тодорч ирдэг санагдсан.

Гэхдээ вино нь ч яах вэ, ямар винодох газар мундсан биш. Багшийндаа асар informal байдлаар цуглаад, гэр бүлтэй нь танилцаад, хамт суух үнэн кайфтай байлаа. Ер нь манай багш нар гоё шүү…

Continue Reading

Billy’s birthday

Өнөөдөр Шекспирын төрсөн өдөр гэж байна шүү. Хэдийгээр Шекспир яг хэзээ төрсөн нь тодорхой бус байдаг ч, түүний төрсөн өдрийг 1564 оны 4 сарын 23-наар тооцдог гэнээ. Энэ жил түүний мэндэлсний 441 жилийн ой болж байгаа юм байна. Happy birthday, Billy гэсэн, 😀

From “King Lear”:

This is the excellent foppery of the world, that, when we are
sick in fortune,–often the surfeit of our own behaviour,–we
make guilty of our disasters the sun, the moon, and the stars; as
if we were villains on necessity; fools by heavenly compulsion;
knaves, thieves, and treachers by spherical pre-dominance;
drunkards, liars, and adulterers by an enforced obedience of
planetary influence; and all that we are evil in, by a divine
thrusting on: an admirable evasion of whoremaster man, to lay his
goatish disposition to the charge of a star!

As flies to wanton boys are we to the gods,–
They kill us for their sport.

Continue Reading

Kино наадам

Хэд хоногийн өмнө Нью Йорк хотноо Tribeca Film Festival хэмээх кино урлагын наадам нээлтээ хийсэн билээ. Дөрөв дэх жилдээ зохиогдож буй уг наадмыг Роберт де Ниро төрөлх downtown Manhattan-аа дэмжих зорилготойгоор санаачилжээ. Tribeca Film Festival нийт 12 хоног үргэлжлэх бөгөөд уг наадамд 250 гаруй бүтээл оролцож байгаа юм байна. НҮБ-ийн байранд зураг авснаараа алдаршаад буй Sydney Pollack-ын “Орчуулагч” хэмээх кино наадмыг нээжээ. Үзүүштэй кино нэлээн хэд харагдсан, харин би хувьдаа Хонг Конгын найруулагч Wong Kar Wai-ын шинэ кино болох “2046”-г очиж үздэг юм уу гэж бодож байгаа. Уг кино Ази, Европт хэдийнээ нээлтээ хийсэн боловч Хойд Америкт анхны удаа Tribeca Film Festival-ын үеэр гарах юм. Үзээд сэтгэгдлээ бичихийг бодно оо.

Улаанбаатарт маань бас нэгэн кино наадам болж байгаа юм байна. “Улаанбаатар 2005 кино наадам” нь Tribeca-тэй нэг өдөр нээлтээ хийжээ. Оскарт нэр дэвшсэн Д. Бямбасүрэнгийн “Ингэний нулимс” кино наадмын салхийг хагалсан байна. Уг наадамд хорь гаруй бүтээл оролцох бөгөөд шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино зэргийг шалгаруулах юм байна. Наадамд оролцож буй кинонууд (“Өнөөдөр” сонины 4 сарын 21-ний дугаарт мэдээлснээр):

Уран сайхны кино
“Хєлгvй цэнхэр нуур” Н.Чингис
“Уулын Тємєр” О.Бат-Єлзий
“Дурлалын золиос” Ц.Алтансvх
“Гашуун аялгуу” Б.Ням-Очир
“Улаан зурвас” Д.Бадрахгэрэл
“Охин дvv” С.Наранцэцэг
“Мєрєєдлийн хєлєг онгоц” Ж.Сэнгэдорж
“Далдхан заяа” Ж.Солонго
“Аянга” Ж.Биндэр
“Сэргээш-2” Ч.Найдандорж
“Толбо” С.Баттулга
“Євлийн уянга” Б.Тvмэн-Єлзий

Баримтат кино
“Эрдэнэжонон ван” Т.Чимэд
“Улаан нулимс” О.Уртнасан
“Маршал Юмжаагийн Цэдэнбал” Ч.Тогтох
“Мєнхийн хєдєлгvvр” С.Бямба
“Хорвоод ховорхон хvмvvс” Д.Баярсайхан
“Шинэ зууны Улаанбаатар” Ж.Солонго
“Амьдралд тэмvvлэх сэтгэл” Ц.Пvрэвдорж
“Монгол номын гайхамшиг” О.Соёлт

УБ-д байсан бол үзэхгүй юу…

Continue Reading

Дуулиан шуугиан

Дөрвөн сар дуулиант үйл явдлаар асар баялаг байлаа. Өнөөх хаврын синдром гэдгийх нь илрэл юм болов уу гэсэн.

Ромын пап лам шинээр сонгогдож нэг хэсэг нэлээн шуугив. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэгтээ л Ромын католик шашны талаар мэдээлснийг хэлэх үү, асар далий зүйл олныг мэдэж авлаа. Санамсаргүй явж байгаад John Paul II-ын ганц хоёр шүлгийг хүртэл уншиж амжив. Шинэ пап сонгогдчихсон юм чинь, ингэсгээд Ватиканыг тойрсон дуулиан намжих байлгүй.

Тэгж байтал Хятадууд Японуудын “түүхийн гуйвуулгыг” эсэргүүцэж, жагсаал цуглаан хийгээд эхэллээ. Японууд ч бантацгааж, янзан бүрээр уучлалт гуйж гарав. Маргааш Койзуми, Ху Жинтао хоёр уулзах юм гэсэн, бас л ярьдгаа ярих биз. Гэснээс, Хятадууд өөрсдөө жинхэнэ балай түүх бичдэг гарууд шүү дээ, тэдний арван жилийн сурах бичиг нь юу гэдэг болоо. Хятадын элчин сайдын яамны урд очиж жагсаал хийдэг юм уу гэсэн.

Энэ долоо хоногт хэд хэдэн улсын Засгийн Газар уналаа. Эквадорын Парламент ард иргэдийнхээ шахалтын дагуу Ерөнхийлөгчөө татан буулгав. Өнөөх нь байдалд орж, Бразил уруу зугтааж орхисон байна. Италид Берлусконигийн Засгийн Газар мөн огцорлоо. Түүний тэргүүлж буй эвсэл орон нутгийн сонгуульд ялагдал хүлээж, задарсан тул тэрээр шинэ эвсэл бүрдүүлэх ажилтай болоод байгаа юм байна. Сонирхолтой нь, Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Италид нэг ч Засгийн Газар 5 жилийн бүрэн эрхийнхээ хугацааг гүйцэд эдэлж байгаагүй гэнээ. Берлускони харин ч рекорд тогтоосон юм байх.

НҮБ-ыг тойрсон дуулиан үргэлжилсээр… НҮБ-ын шинэчлэлийн хүрээнд Аюулгүйн Зөвлөлийг өргөтгөх асуудал ид яригдаж байх шиг байна. Хажуугаар нь, Ерөнхийлөгч Жорж Буш НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд Жон Болтон хэмээх асар консерватив үзэлтэй улс төрчийг санал болгосон нь олны анхаарлыг татаж байна. Тэрээр удаа дараалан НҮБ-ын үйл ажиллагааг үгүйсгэж байсан нэгэн гэнээ. Демократууд уг томилолтыг эсэргүйцэж байгаа бөгөөд Бушийн санал Конгресст гацаад байгаа билээ.

Сонин хэвлэлээс холхон байх юмсан, information overload болж байх шиг байна гэсэн… Яаж овоо зурагт үгүй юм…

Continue Reading

“Хувьсгалын” өнгө

Гүрж, Лебанон, Украин, Киргиз гээд л… сүүлийн үед дэлхий даяр олон нийтийн “хувьсгал” ар араасаа хөвөрсөөр байна. Domino effect нь юм болов уу (ер нь хүмүүс хамгийн дураймтгай амьтад гэдэг байхаа?) Хамгийн сонирхолтой нь, эдгээр хувьсгалууд бүгд өөрийн гэсэн таних тэмдэг, бэлэгдэл, өнгөтэй байлаа. Гүржид ягаан сарнайн хувьсгал мандаж, Лебаноны ард түмэн хуш модны хувьсгал хийсэн бол, Украинд улбар шар жүржийн хувьсгал ялаад байна. Хөөрхий Киргизууд харин учраа мэдэхгүй нэг бол алтан зул цэцэг барьж гүйгээд л, нэг бол шар өнгийн далбаа мандуулж, нимбэг тараагаад л… цаашдаа яах юм бол доо.

Entik

“Эрүүл нийгмийн төлөөх иргэний хөдөлгөөн” хэмээх сүржин нэртэй залуус ч яаж дутахав, шар зангиагаар гангардаг болсон байна. Хувьсгалын өнгө ийнхүү манайд үргэлжилж байгаа юм байх. Харамсалтай нь, гарууд хальт uncool өнгө сонгосон байх юм, очиж очиж шар байхдаа яахав дээ. Хэрэв би “хувьсгал” хийвэл арай сонирхолтой, илүү sexy өнгө сонгох байлаа – hot pink ч юм уу, deep red… 😛 Гэснээс, ер нь “хувьсгалчид” бэлэгдэл, өнгө зэргээ яаж сонгодог байна аа? Энэ янзаараа wannabe хувьсгалчдад өнгө зохицол, дизайн талын зөвлөгөө өгөх mini-industry гарч ирэх юм байна л даа. Ийм төрлийн ном бичвэл айгүй л бол асар зарагдаж балай авна даа: “How to choose a color for your revolution”, “Orange is the new black: the best colors for a revolution” ч гэдэг юм уу… санадаг л санаа, 😀

On a more serious note, Энтик-ыханд “Монгол Киргиз, Лебанон биш шүү” гэдгийг сануулмаар байх юм. Хүмүүс дүрдээ итгэчих болтой юм аа… Анх тэднийг гарч ирж байхад өөрийн бодлoo ийнхүү сийрүүлж байлаа: “Эрүүл нийгмийн тухай”

Photo courtesy of Achbold.

Continue Reading

Далийлт # 2

Ардчилал, олон нийтийн сонгууль, тунгалаг төр;
Авилгал, хоосон лангуу, хээл хахууль, Их өр.
Хязгаарлагдмал хариуцлагатай засгийн газар;
Хямрал, халтуур, зэрлэг капитализм, бузар.

Чөлөөт хэвлэл, Америкийн дуу хоолой, сонин телевиз;
Чөмөгтэй мэдээ, дуулиан шуугиан, Солонгосын виз.
Эрх чөлөө, нээлттэй нийгэм, Соросын сан, хүний эрх;
Эргүүлийн цагдаа, эмийн сан, БИ, ойлгоход бэрх.

Эмээгийн тэтгэвэр, улсын татвар, гэнэн мөрөөдөл;
Элдүүр, гагнуур, чагнуур, би хаана байна вэ?
Маргааш бүх юм сайхан болно – хий хөөрөл,
Мартаарай, маргааш бүх юм сайхан болно.

Continue Reading

The 2005 Time 100

Time сэтгүүлийн энэ долоо хоногийн дугаар 2005 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүнийг танилцуулахад зориулагдсан байв. Уг сэтгүүл 2000 оноос хойш уламжлал болгон жил бүр ийм дугаар гаргаж байгаа аж.

Дэлхий хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтанд мэдээж хэрэг улс төрчид асар олон байх нь ойлгомжтой: энэ удаад АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Кондолиза Райс, Ерөнхийлөгч Жорж Буш, АНУ-ын хэд хэдэн сенаторууд, Хятадын Ху Жинтао, Өмнөд Африкийн Табо Мбеки, Тайваны ерөнхийлөгч Чен Шуй-Бян гэх мэтийн улс төрийн лидерууд, төрийн тэргүүн нар дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсээр тодорчээ. Сонирхолтой нь, Украины Виктор Ющенког “Улс төрчид ба хувьсгалчид” гэдэг бүлэгт бус “Heroes and Icons” буюу “Баатарууд ба бэлэг тэмдгүүд” хэмээх бүлэгт оруулсан байна билээ. Арга ч үгүй биз, түүний хордож түүлэгдсэн нүүр улбар шар хувьсгалын жинхэнэ бэлэг тэмдэг болсон биз. Уг бүлэгт мөн “Майкрософт”-ын Билл Гэйтс багтсан байлаа – дэлхийн хамгийн баян хүн маань дэлхийн хамгийн өглөгч хүнээр тодроод буй аж. Тэрбээр өөрийн хөрөнгийн ихээхэн хувийг буяны ажилд зарцуулаад байгаа гэнээ. Time-ын жагсаалтанд Хойд Солонгосын Ким Жон Ил тэргүүтэй ганц хоёр дарангуйлагчид ч харагдана лээ. Мөн мэдээж хэрэг бизнесийн хүрээнийхэн их олон байна билээ: “Сони”-гийн шинэ ерөнхийлөгч, “Самсунг”-ын тэргүүн, HSBC банкны ерөнхийлөгч, “Тоёта”-гийн ерөнхийлөгч, г.м.

Тime-ын жагсаалтанд нэлээн хэдэн компьютерчид багтсан байв: Google хайлтын системыг хийсэн хоёр (тэр хоёр лав миний хувьд хамгийн нөлөө бүхий хүмүүс дэг… Google гоё шүү!), Bittorrent хэмээх мэдээллэл дамжуулах программыг зохион бүтээгч, г.м. Мөн хэд хэдэн зохиолч (Dave Eggars, Dan Brown, etc.), найруулагч (Quentino Tarantino, “Fahrenheit 911”-ыг хийсэн Michael Moore, Clint Eastwood), жүжигчин (Johnny Depp, Jamie Foxx, Hillary Swank), дуучин (Alicia Keys, Kanye West, Melissa Etheridge, etc.)… дуучин гэснээс рэппер Jay Z “Builders and Titans” буланд явж байна лээ. Jigga man гуай юу юугүй Def Jam-ыг тэргүүлж бариад балай авч байна аа… Далай Лам, Oprah Winfrey, Martha Stewart гээд л жагсаалт цаашаа үргэлжилсээр…

Тайваны ерөнхийлөгч, Сингапурын Ли Куан Ю хоёртай нийлээд нийт 5 Хятад хүн тус жагсаалтанд орсон байна. Энэтхэгээс дөрвөн хүн тодорсон бол Оросоос ердөө ганц Роман Абрамович л байна билээ (бас болоогүй, Челсигийн хөл бөмбөгийн багын эзэн гэдэг утгаараа шүү). Путины үнэр ч байхгүй… Сонирхолтой нь, НУБ-ын Кофи Аннаны нэр байхгүй байна лээ… уул нь албан тушаалынхаа хувьд тэр бас ормоор юм, “oil for food” гээд дуулиантаад байсан нэр хүнд нь тэгтлээ унасан юм болов уу.

Time-ынхан нөлөө бүхий хүмүүсээ тодруулчихаад, тэдний танилцуулгыг өөр нөлөө бүхий хүмүүсээр бичүүлсэн нь их гоё санагдсан. Кондолиза Райсын тухай Хенри Киссинжер бичсэн бол Марта Стюартыг Дональд Трамп танилцуулах жишээтэй. Багабандийн тухай Очирбат, Энхбаярын тухай Элбэгдорж бичээд байвал гоё шүү.

Эндээс дэлгэрэнгүй уншина уу: The 2005 Time 100

Continue Reading