tsunami

it’s amazing how vicious nature can be. the tsunami death toll went over 200,000… still counting. of course, millions more are sick and starving. it’s amazing, really. one minute you are sitting at home, drinking your coffee and the next, you are desperately trying to run away from a deadly wave. tragic…

however, let’s rewind. do you know how many people died during the second world war? or take world war I, for that matter. do you know how many people stalin purged in the 1930s? do you know how many people were killed during the rwandan massacre of 1994? let’s face it… people kill people much better. in fact, the 20th century has seen great progress in the killing of people by people: the first total war took place in the 20th century, the a-bomb was invented in the 20th century, the word genocide was coined in the 20th century… on top of all that, people have tortured and tormented mother earth in countless ways. not only have we killed each other, but we also killed birds and animals, rivers and lakes, trees and forests… the list goes on. endangered animals, dead jungles, depleted ozone, polluted atmosphere – what more can nature take? it’s time for her to strike back. we deserve it. it seems that the 21st century will become the century of redemption… indeed, it’s time for us to pay for our sins.

Continue Reading

Back in NYC

Үлгэрийн юм шиг нэг л мэдэхэд амралт дуусчихсан байх юм. Сүүлийн хэдэн өдрүүд асар сандралтын байдалтай, гайхширсан daze-д өнгөрөв. Учираа мэдэхгүй гүйсээр байгаад нэг л мэдэхнээ УБ-Бээжингийн онгоцонд суусан байлаа. Ямар ч хурдан юм… юу юугүй л JFK дээр чемоданаа чирээд явж байх юм. Нью Йорк бас л гоё байна шүү… a city like no other. Бодоод байх нь ээ, Нью Йорк, УБ хоёр их адилхан юм аа… Уур амьсгал нь нэг л төстэй санагдах юм, магад би хоюуланд нь дэндүү дассан болохоор тэгж санагддаг байх. Хүн гэдэг сонин шүү, хэзээ ч өөрт байгаа юмандаа сэтгэл ханахгүй, өөр зүйлрүү тэмүүлэх юм. Би л гэхэд Нью Йоркд байхдаа Энх Тайвны өргөн чөлөөгөөр алхахыг мөрөөдөх хэрнээ Улаанбаатарт очоод Amsterdam Avenue-г зүүдлэх юм…

Өнөөдөр нэгэн сайн найзын маань төрсөн өдөр. Happy birthday, may all your wishes come true. I love you, babe.

Continue Reading

Номын дэлгүүр

Өчигдөр нэгэн шинэ нээлт хийлээ: УБ маань асар гоё номын дэлгүүртэй болсон байна. Шинжлэх ухаан мэдээллийн төвийн урд талд байрлах “Интерном” номын их дэлгүүр нь саяхан нээгдсэн бөгөөд үнэхээр сайн дэлгүүр болжээ. Хуучин бид ном сэтгүүл олж авахын тулд Багшийн дээд хавь орчмийн лангуу, МУИС-ын урд талын ТУЦ хавиар эргэлддэг байсан бол одоо гагцхуу энэхүү дэлгүүрийг зориход л хангалттай боллоо. Цэвэр цэмцгэр, зохион байгуулалт сайтай уг дэлгүүрт ороод өөрийн эрхгүй баярласан шүү. Ном сонирхоод зогсож байгаа зөндөө олон хүмүүсийг хараад бүр ч их баярласан.

Уг дэлгүүрийг хэвлэлийн “Эдмон” компани нээсэн гэх шиг болсон. Бусдад хэрэгтэй зүйлээр бизнес хийж чадаж байгаа “Эдмон”-ы Энхбат шиг хүмүүс олон болох болтугай. Та нарт баярлалаа!

Continue Reading

TLC гоё шүү

Өчигдөр орой 10 давхарт жинхэнэ балай авлаа. DJ (Үүрээ) нь үнэн сонин дуу тавиад байхаар нь TLC тавьчих гэж байгаад харин ч нэг будаа болгосон л доо… Waterfalls-ыг ойрд сонсоогүй ямар гоё байваа, жинхэнэ л please stick to the rivers and the lakes that you are used to юм даа. Найрамдалын дисконууд ч санагдах шиг, гоёдоо л орсон доо. Red light special явсан бол бүр балай авахгүй юу… I’d let you touch it if you go around… Gotta let your body flow… I need someone, a real man… I need someone, who understands… I am a woman, a real woman… I know just what I want, I know just who I am…

All in all, yesterday was a perfect girl’s night out… dancing the night away (Саруулын cleavage маяг шүү), drinking to the game (как всегда, боогий & тоник гоё шүү), singing (life goes on-ыг хороороо дуулдаг хэсэг тасархай шүү), soul searching (we are each other’s soulmates, and men can come and go гэдэг үнэн шүү)… Гарууд хөгжмөө унтраагаад, гэрлээ асаачихаад байхад мань хэд үлгэрийн юм шиг дуулж бариад балласан л даа. 2 цагт Чингисээс гараад бүжиглэх газар хайж UB Palace орсон чинь хэн ч байхгүй, мань хэд ч хөөрч хоосон талбай, тайз нь дээр хагас цаг гаруй бүжиглээд харьцгаав. Таксинд суугаад явтал би хамгийн сүүлд бууж таараад, найзуудаа бүгдийг нь хүргэж өгөөд харих зуураа таксины жолооч Ганаатай 80 амьдрал ярьлаа…

Хөөрхий, мань хүн саяхан найз охиндоо хаягдчихсан юм гэнээ. Тэр бүсгүй нь урьд нь өөр нөхөртэй байсан боловч түүнээсээ салаад Ганаатай хоёр жил гаруй амьдарсан юм байх. Ганаагийн ярьснаар, тэрээр найз охиноо юугаар ч дутаагүй… хоюулаа хайртай дуртай гээд л хамт амьдарсан, нөгөө хүүхэн нь ч гэсэн сэтгэл хангалуун мэт явсан хэрнээ нэг л өдөр хуучин нөхөрлүүгээ яваад өгсөн юм байх. Уг нь тэр нөхөр гээч нь түүнийг зодож барьдаг, архи уудаг, хачин муухай харьцдаг гэж Ганаад ярьдаг байсан гэнэ. Хайр даадаггүй хүмүүс бас байх юм аа… Хэдийгээр би түүнтэй хэдхэн минут л ярилцсан ч Ганаа үнэндээ тэр бүсгүйдээ асар хайртай, түүний төлөө юу ч хийхээс буцахгүй, зөөлөн залуу санагдсан… Амьдрал яагаад түүнд ийм хатуу хандана вэ? “Би дахиж эмэгтэй хүнд итгэхгүй” гэж хэлэхээр нь “Үгүй дээ, нэг л мэдэхэд чи түүнийг мартаад, шинэ хайртай учраад сайхан амьдрах болно. Гагцхүү хүлээх л хэрэгтэй, заяаны ханьтайгаа учирч амжаагүй яваа гэдэгтээ итгэх хэрэгтэй ” гэж хэлээд би буусан (хальт intoxicated байсныг хэлэх үү, асар сентиментал болдог байна шт гэсэн)… Гэхдээ л бид бүгд л хүлээж байгаа шүү дээ…

Continue Reading

Sex and the city

Амралтаараа жаал de-stress хийх үүднээс баахан Sex and the city-ийн хуучин анги үзэж баясав шт. Сая харин хоббитож нэг quiz бөглөтөл би Мирандатай хамгийн адилхан гэнээ… Уул нь Саманта л болмоор байх юм, дамнит гэж… . Someone from your past is waiting to reconnect гэдэг нь ч худлаа байхаа, хичнээн өөрөөр хараад хараад нэмэргүй юм билээ гэж үү. Би гэхдээ арай Миранда шиг скептик биш баймаар юм, уул нь амьхандаа өөрийгөө асар армантик гэж боддог шт, weird.

You Are Most Like Miranda!

While you’ve had your fair share of romance, men don’t come first.
Guys are a distant third to your friends and career.
This independence is attractive to some men, in measured doses.
Remember that if you imagine the best outcome, it might just happen.

Romantic prediction: Someone from your past is waiting to reconnect…
But you’ll have to think of him differently, if you want things to work.


Which Sex and the City Vixen Are You Most Like?
Take This Quiz Right Now!

Continue Reading

2005 оны эхний өдрүүд

Шинэ жил гараад 3 хоночихож… 2004 оны сүүлийн хэдэн өдрүүд асар их букааралтын дунд өнгөрлөө. We gotta party like it’s the end of the world маркийн юм л болох шив дээ. Сүүлдээ бүр ядраад, сульдаад… гарахгүй ээ гэж гүрийдэг болж байна шт. Гэхдээ л гоё шүү… Madonna-гийн “Paradise”-ыг сонсоод л УБ-ын урд замаар давхих дэндүү гоё байлаа.

Continue Reading