Google мандтугай!

Өчигдөр Монгол Улс интернетын гарцтай болсны 10 жилийн ой болж өнгөрөв. Бас л хурдан юм аа, нэг л мэдэхэд 10 жил болчихжээ. Саяхан л учраа мэдэхгүй Monstudnet-ын чатанд дэмийрдэг байлаа шт, тэгсэн яасан байхав, Бодрол хүртэл аль хэдийн нэг нас хүрчихсэн байдаг.

Интернет ээ гэж… бас л буянтай зүйл шүү. Жишээ нь Google байхгүй болчихвол би бараг л яаж амьдрахаа мэдэхээ байх байлгүй. Анзаараад байхад Google бий болсноос хойш миний тархины мэдээлэл хадгалах процесс эрс өөрчлөгдөөд байгаа. Урьд нь ихэнхи мэдээллийг асар идэвхитэй нь аргагүй цээжилж тогтоодог байлаа шт, тэгсэн одоо Google-дчих юм чинь дээ гэж бодоод онцын шаардлагагүй зүйлийг хэргээр мартдаг болоод байна. Шинэ технологи ийм богино хугацаанд хүний тархины үйл ажиллагаанд ийнхүү нөлөөлнө гэж байдаг болов уу? Эсвэл би хөгшрөөд залхуу болж байгаагаа хөөрхий муу Google-руу чихээд байж ч мэдэх юм, :P. Гэхдээ магад Google жинхэнэ утгаараа хүн төрөлхтний collective memory болж байгаа ч юм билүү…

Үндэсний Статистикийн Газрын гаргасан тооны дагуу 2004 оны байдлаар Монголын 1000 хүнд 8.1 интернет хэрэглэгч ноогдож байгаа гэнээ (ҮСГ – энэ тоог хэрхэн яаж гаргасан нь тодорхой бус байна). Монголын нийт хүн ам 2.8 сая (CIA World Factbook) гэж багцаалж тооцоход манайд нийт 22680 хүн интернет хэрэглэдэг гэсэн тоо гарч байгаа юм. Гэхдээ гадаадад амьдарч буй Монголын иргэд уг тоонд багтаагүй биз. Тэгэхээр Монгол сайтыг тогтмол үзэх боломжтой хэдэн арван мянган хүмүүс байна гэсэн үг… бас л чамлахааргүй тоо шүү.

Юутай ч, баярын мэнд!

Continue Reading

Gamers united

Зах зээлээ гэж… бас л агуу юм аа. Ebay дээр Britney Spears-ын зажилсан бохийг зарах бол энүүхэнд юм байна. Цаана чинь гарууд онлайн тоглоомнуудынхаа баатаруудыг зардаг гэж байна шүү. Бүр бүхэл бүтэн зах зээл байдаг юм байх. Жишээ нь, Warcraft-ын Level 60-д хүрсэн account-ын ханш хэдэн зуун доллар байдаг бөгөөд тэр түвшин хүртэл тоглож цагаа үрэхийг хүсдэггүй баян gamer-ууд ийм бэлэн account худалдаж аваад, цааш нь үргэлжлүүлж тоглохыг боддог гэнээ. Бодвол хэцүү газраас эхлэх нь тэдэнд кайфтай байдаг юм байлгүй.

Угаасаа оnline gaming асар том зах зээл тул ийм төрлийн наймаа хөгжих нь ойлгомжтой байх л даа. Том том компаниуд хүртэл албан ёсны virtual property биржууд байгуулж эхэлсэн юм байх. Гарууд юу юугүй баатаруудаа зарж, худалдаж авч энэ тэр… яг л бараа таваар шиг. Хамгийн сонирхолтой нь Хятадууд асуудлыг шал өөр өнцгөөс харж, ийм төрлийн “бүтээгдэхүүн” үйлдвэрлэдэг бичил үйлдвэрүүд олноор нь байгуулах болжээ. Хэдэн компьютер авч интернетэд холбоод, тоглоом тоглох дуртай хэдэн залуусыг цалинжуулаад л болоо. Хятадад ажлын хөлс хямдыг хэлэх үү, Starcraft-ын алт асар хурдтайгаар бодит мөнгө болон хувирч байгаа байлгүй.

New York Times-ын бичсэнчлэн, уг бизнесийн эрхзүйн орчин их бүрхэг бөгөөд тухайн тоглоомуудын патентыг эзэмшдэг компаниуд ийм төрлийн наймааг зөвшөөрдөггүй гэнээ. Гэсэн хэдий ч энэ зах зээл Хятадад 100,000 гаруй ажлын байр бий болгож байна гэсэн тоо байдаг аж. Тоглоом тоглохоос өөр зүйл мэдэхгүй, ажил мэргэжилгүй залуусын хувьд энэ бол бодит боломж биз. Энэ утгаараа Хятадууд зах зээлийг асар мэдэрч ажиллаж байгаа юм шиг санагдлаа. Юмхнаар юм хийдэг улс шүү.

Асуудлыг өөр өнцгөөс харж, эрэлтийг мэдэрч ажиллах нь чухал юм шиг… Protoss-уудыг шал өөр нүдээр хардаг болж байна шт, 😛

PS: quote of the day (чи шүү!):

I want to meet aliens (like E.T.), elves, hobbits and white wizards.

I don’t want to meet evil wizards, trolls, maniacs, orks, goblins and other scary creatures or just bad people.

Continue Reading

Internet for dummies

Technologically challenged байх хэцүү юм аа… сая наян юм болж нэг юм серверээ солив, хэдэн цаг суучихлаа шүү… Ямар ч байсан одоо болж байх шиг байна, хэрэв энд тэнд янз бүрийн юм ажиллахгүй байвал хэлээрэй, ер нь бол доголдох магадлал өндөр байх шиг байна. Энэ нь өмнөх серверээс арай жоохон хурдан байж чадаж байгаа болов уу? Технологио гэж….

Continue Reading

Интернет хэрэглэгчид

Оллоо.мн “Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд санал өгөх вэ” сэдэвтэй санал асуулга явуулаад, дүнгээ нэгтгэсэн байна. Санал асуулгын дүн ч яахав, угаасаа найдвар муутай тул нэг их сонин биш байна, ялангуяа өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийн төлөө удаа дараалан саналаа өгөх гэж улайрах фанатикууд олон хойно. Хамгийн гайхалтай нь тэдний санал асуулганд нийт 204262 хүн оролцож, 850 сэтгэгдэл үлдээсэн байх юм. Энэ тоо хэд давхардсан байлаа ч гэсэн, том тоо шүү – Монголын интернет хэрэглэгчдийн ам бүл асар тэлж байгаагийн шинж байх. Ер нь манай хүн амын хэдэн хувь нь интернет орох боломжтой талаар судалгаа байдаг юм болов уу.

Өнгөрсөн зүн нэг харсан чинь УБ-ын төв гудмуудын рекламын самбарууд учиргүй Оллоо.мн гэсэн бичгээр дүүрчихсэн байхаар нь тус сайтыг сонирхож үзэж байсан юм. Оллоо.мн иймэрхүү аргаар өөрийгөө сурталчилсан анхны сайт байх шүү. Хэдий тэд өөрсдөө бие дааж материал бараг бэлддэггүй ч, Монголын бусад сайтуудын мэдээллийг хөөрхөн базчихдаг (Бодролын ганц хоёр нийтлэл хүртэл тэнд харагдсан). Хамгийн гол нь тэд өөрсдийгөө яаж санхүүжүүлдэг бол? Зардал ихтэй байдаг байлгүй дээ, серверын үнэ, ажилчдын цалин, сурталчилгаа гээд л… Нүүрэндээ ганц хоёр реклам тавьсан харагддаг юм, тэр нь орлогын эх үүсвэр болж чаддаг юм болов уу? Санал асуулганд нь юу юугүй 200,000 хүн саналаа өгөөд байгаа юм бол сурталчилгааны үнэ өртөг нь ч өндөр баймаар юм, тогтсон тариф байдаг болов уу? Уул нь Монгол сайтууд өртгөө нөхөх боломжтой болчихвол цаашдаа ирээдүтэй юм даа…

Continue Reading

iPod буюу e-shopping

Өчигдөр зүв зүгээр сууж байгаад гэнэт далийгаад iPod mini захиалчихлаа. Нэг хэсэг энэ хавьд iPod-гүй хүн хүн биш болоод, хүн бүр л үлгэрийн юм шиг чихэндээ хачин цагаан чихэвч зүүчихсэн явсныг хэлэх үү, гэнэт хорхой хөдөлдөг байна шт… Би уул нь авахгүй зөндөө тэссэн юм, харин өчигдөр яах аргагүй тэсвэр алдагдчихлаа л даа гэсэн. Apple-ын маркетингийн хүмүүсийг үнэндээ шүтэж байна аа, зүгээр л нэг муу mp3 тоглуулагчийг асар культ статустай болгочихдог наасан. Ядаж байхад iPod моодонд орсон биш iPod-ын сав, speakers, dock энэ тэр гээд наян бүтээгдэхүүн гарч ирээд тэрүүхэн тэндээ нэг бяцхан салбар үүсчихэж байгаа юм. Дээрээс нь iTunes байна. Зах зээлээ гэж…

 

iPod mini
 

Anyway, iPod-oo Apple-ын website-аар захиалчихаад сууж байтал “Shipment sent” гээд FedEx-ын tracking number ирлээ л дээ. FedEx-ын сайт уруу ороод, илгээмжээ track-латал миний iPod харин ч нэг Shanghai, China-гаас илгээгдсэн гэх юм даа. Даярчлалаа гэж… 😀 Айгүй л бол миний захиалгыг Энэтхэгт нэг хүн хүлээж аваад, Шанхай уруу явуулаад, тэгээд тэндээс наашаа ирж байгаа л даа. Хятадууд хийдэггүй юм байхгүй болсон хойно iPod-ыг ч мөн адил Хятадад хийж байгаа нь сонин биш байх. Гол нь Хятадын үйлдвэр нь бараагааа захиалагч уруу шууд явуулдаг нь гоё юм. Шанхайд нэг үйлдвэр байлаа гэж бодоход, тэндээс бөөнд нь контейнерээр АНУ уруу ачуулж төвөг удалгүй, шууд захиалагч уруу шуудангаар явуулдаг нь их аятайхан санагдав. Тэгэх тэгэхдээ худалдан авагчаас шуудангийн нэмэлт зардал авахгүйгээр шүү…

Ер нь e-commerce хөгжихөд тээвэрлэлтийн асуудал асар чухал юм шиг. Манайх шиг хаяг адрес нь тодорхой бус, шуудантай бараг харьцдаггүй газар үүнийг сайтар бодолцох хэрэгтэй мэт. Түрүүн УБ уруу express шуудангаар нэг илгээмж явуулсан биш бараг сар гаран болж очсон шүү. Яасан бэ гэтэл МИАТ ачаалал ихтэй гэсэн нэрийдлээр Бээжинд асар удаачихсан байгаа юм. Уул нь шуудан хамгийн түрүүнд зорчиж байх ёстой баймаар. Манай шуудан илүү найдвартай болчихвол наад зах нь хөдөө орон нутгаас хүмүүс интернетээр гэж худлаа ярьдаггүй юм аа гэхэд каталогоор дуртай зүйлээ захиалдаг болж болмоор юм. Шинэ цагийн “агентууд” байхад тэгэх шаардлага үгүй ч юм уу. Гэхдээ л…

Дээрээс нь төлбөр тооцооны асуудал байна. Хэд хэдэн Монгол онлайн дэлгүүр байна л даа. Зарим нэгний нөхцөл дээр төлбөрийг биечлэн бэлнээр хийнэ гэсэн байх юм… төлбөрөө өөрийн биеэр очиж хийх юм бол интернетээр юм худалдаж авах ямар хэрэг байна аа, өөрийн биеэр дэлгүүр орчихно л биз. Зарим нь яахав, кредит кард, банкны шилжүүлэг, Moneygram гэх мэтийн сонголт өгсөн байна билээ. Манайхан кредит кард нэг их хэрэглэдэггүй, банкны шилжүүлэг, Moneygram гэхээр бас л хаа нэгэн газар очиж, шилжүүлгийн шимтгэл төлж төлбөр хийх шаардлага гарах тул тэд бас нэг их тохиромжтой бус мэт. Уул нь дотооддоо бяцхан PayPal маягийн сүлжээтэй болвол хэрэгтэй юм шиг. Үе үе тэр дансдаа ямарваа нэгэн байдлаар мөнгө хийчихдэг байхад transaction costs нь наймаа хийх болгондоо Moneygram-даж байснаас хямд баймаар юм.

Гэснээс, би нээрээ сүүлийн үед шувт e-shopping-длоо шүү. Дэлгүүр хоршоо энэ тэр болж явдал суудал болохгүй амар санагдаад байдаг юм. Шөнө сууж байгаа л гэв гэнэт шинэ гуталтай болчихож байгаа юм биш үү… 😛

Continue Reading