Remember the milk!

Мань мэт шиг хувийн зохион байгуулалт муутай хүмүүс хийх ажлаа төлөвлөж, мартчихгүйхэн шиг амжуулах гэж хэд хэдэн тэмдэглэлийн дэвтэр хөтөлж, гар утасныхаа санамжийг дүүргэж, энд тэнд баахан Post-it нааж ирээд л сүйд болдог хэрнээ заавал ямар нэг зүйл орхигдуулж, сав л хийвэл баларчихсан явж байдаг наасан… Наад зах нь хими цэвэрлэгээнд баахан юм өгчихөөд авахаа мартаад ная хонуулчихаж байгаа юм. Ажлын төлөвлөгөө, to do list-ээ онлайн хөтлөх аятайхан application хайж суутал Remember the milk гэдэг нэг хөөрхөн сайт оллоо. Task-уудаа ангилах, priority-г нь тогтоох, tag өгөх, хүн амьтанд явуулах гэх мэт аятайхан боломжуудтайгаас гадна цаадуул чинь чамд “Тэр ажил чинь болохоо байлаа” гэж ирээд л и-мэйл, мессенжер, смс гэх мэт төрөл бүрийн сувгуудаар сануулж, дарамталдаг болтой юм. Над мэтийн мартамхай нөхдүүдэд хэрэгтэй л юм шиг байна \төд удалгүй password-оо мартчихгүй л бол…\

rememberthemilk

PS: Одоо procrastinate хийж, залхуурч суухгүй байх арга бодоод олчихвол жинхэнэ балай авах гээд байна даа, нэг тийм тархинд чип энэ тэр суулгадаг технологи гарахгүй юм байх даа, 😛

Continue Reading

Блог хувьсгал

Төв шуудангийн замын урд талын зарлалын самбар дээр нэгэн блог порталын томоос том реклам нэлээд хэд хоносон юм. Сонин л санагдаж байлаа. Сонин ч юу байхав, саяхан л блог гээч нь дийлэнхи хүмүүсийн хувьд цоо шинэ зүйл байсан бол одоо түүнийг төв зам дээр рекламддаг болсон гэж бодоход асар хурдацтай байгаа юм. Даярчлалаа гэж \юу юугүй Friedman-дчихья, 😀 \.

Дээрх реклам дээр тухайн сайтыг “иргэний сэтгүүл зүйг дэмжигч веб сайт” гэж байсан шиг санагдаж байна. Түүнийг хараад бодлоо л доо. Нэг хэсэг манайд Оллоо.мн, Сонин.мн нараас өөр олигтой update хийдэг сайт ер байгаагүй шүү дээ. Өнөөдөр Монгол вебсайтын тоо олширсон ч гэсэн, бүгд л Оллоогийн зарчмаар сонин хэвлэлд нийтлэгдсэн ихэнхидээ хов живын шинж чанартай зүйлсийг бие биенээсээ өрсөн онлайн тавьдаг хэд хэдэн “порталууд” л бий болсон \гэхдээ сүүлийн үед байдал арай сайжирч байх шиг байна\. Эдгээр сайтууд шар хэвлэлийг копиддог болохоос биш бие даасан мэдээлэл боловсруулдаггүй. Тэгэхээр онлайн ч бай, оффлайн ч бай, бидний авч буй мэдээлэл бүгд л ямар нэгэн шүүлтүүрээр орсон, хэн нэгний ашиг сонирхолд нийцсэн, захиалгат зүйлс болж таарч байна. Өөрөөр хэлвэл, интернетын ид шид төдийлөн гарахгүй байна гэсэн үг. Харин блогууд үүнийг өөрчилж магадгүй юм.

Нөгөө талаас, нэгэнт порталууд өч төчнөөн сурвалжлагч ажилд аваад, юу юугүй минут тутам мэдээллээ шинэчлээд байх санхүүгийн боломж муутай учраас “иргэний сэтгүүл зүй” гээч зүйлийг дэмжих, сайн дурын блогчдын мэдээгээр сайтаа баяжуулах сонирхолтой байх нь ойлгомжтой. Иймд блог эрэлттэй болохоос өөр яахав. Харин төв зам дээр реклам байршуулах санхүүгийн боломжтой порталууд хувь хүмүүсийн блог дээр тавигдсан бичлэгүүдийг нүүр хуудаснаа нийтлэдэг болсноор бидэнд хүрэх мэдээллийн чанар сайжрах уу гэсэн асуудал байна.

Дээрх бичлэгийг жилийн өмнө шахуу эхлээд драфтлаад үлдээчихсэн байснаа сая харлаа. Тухайн үед бодож байсан зүйлээ ч сайн санахгүй байна. Ямар ч байсан блогуудын тоо өдөр ирэх тусам өссөөр л байна. Гэхдээ бид тэднээс ямар нэг шинэ мэдээлэл авч чадаж байна уу үгүй юу? Блогын тоо олширсон ч, өдрийн тэмдэглэл аястай “Би өнөө өглөө босоод, 2 өндөр шарж идсэн” ч гэх юм уу эсвэл “Өнөөдөр тэр надруу дахиад л ярьсангүй” гэх мэтийн бичлэгүүд, аль эсвэл мань мэт шиг маазарч, “далийж”, бүлтэрч суудаг нөхдүүд блогчдын дийлэнхи олонхийг эзэлж байгаа хэвээрээ. Мэргэжлийн хүмүүс тухайн салбарынхаа талаар бичдэг, хүмүүст бодитой мэдээлэл хүргэж, санал бодлоо солилцдог блогууд бараг байхгүйтэй адил. Энэ тал дээр IT-ийн блогчид л бусдаасаа өөр байж мэднэ. Харин ихэнхи блогууд урьд өмнө моодонд ороод байсан чат, форумуудын нэгэн адил хэсэг хүмүүсийн зугаагаа гаргадаг хэрэгсэл болоод дуусдаг. Тэгэхээр иргэний сэтгүүл зүй гэж ярихад хэцүү болж байх шиг.

Тодорхой сэдэв барьж авсан, тэр сэдвийнхээ дагуу хүнд юм өгөхүйц мэдээллийг тодорхой түвшинд боловсруулж оруулдаг блогууд олширвол блог гээч зүйл нь манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гүйцэтгэж чадахгүй байгаа үүргийг гүйцэтгэх түвшинд хүрэх магадлалтай. Өөрөөр хэлбэл, учир мэдэх хүмүүс мэддэг зүйлсийнхээ талаар идэвхитэй бичиж эхлэвэл бичигчдээ ч тэр, уншигчдаа ч тэр өгөөжтэй болно гэсэн үг. Тодорхой сэдэв гэдэг нь заавал учиргүй сүрхий, quantum physics маягийн юм байх шаардлагагүй л дээ. Ядаж нэг нөхөр шинэ кино review хийгээд сууж байвал кино үзэх дуртай хүмүүс орж гараад, тодорхой хэмжээнд боловсроод л байна \дээхэн үед Хашаа, Түвшин тэргүүтэй хэдэн нөхдүүд дээхэн үед Amateur Directors гэдэг киноны тухай блог нээж байсан санагдана, даанч сүүлийн үед update хийгээгүй шинжтэй\. Бас нэг жишээг дурьдахад, Agshin.mn, Suuder.com гэх мэт хэд хэдэн фото блог ажиллаж байгаа нь фото сонирхогчдыг цуглуулж чадахын зэрэгцээ тэдний тоог ч нэмж чадаж байна. Мөн сүүлд харснаас сэтгүүлч Д.Цэрэнжавын Ажиглагч нэртэй блог дажгүй санагдсан. Уг блог нь сэтгүүлч хүний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн талаарх бодол, шүүмж, судалгаа зэргийг нийтлэдэг. Ийм төрлийн сайн дурын блогууд олширсон цагт л мэдээллийн чанар сайжрах талаар ярьж болно байх.   

Нөгөө талаас, онлайн сурталчилгааны асуудал байна. Портал сайтууд ч яахав, байгууллагуудаас реклам аваад тавиад байна \гэснээс, порталд реклам тавих арай л дэндүү үнэтэй санагдаад байгаа юм – жишээ нь, “Оллоо сайтын бvх хуудас дээр vзэгдэх боломжтой, солигдолтгvй 120×600 pixel хэмжээтэй баннер єдрийн 50-100 ам.доллар” байдаг гэнээ, тэгсэн хэрнээ page impression, traffic data-ын талаар ямар ч мэдээлэл байхгүй\. Харин блогчдын хувьд Google Adsense мэтийг л ашиглахгүй бол дотоодын реклам тавих боломж маш бага байдаг. Саяхан нэг Монгол компани Google Adsensе-тэй төстэй сурталчилгааны шийдэл санал болгож байгаа харагдсан \линкийг нь санадаггүй ээ\, хэрэв энэ төсөл нь амжилттай хэрэгжих юм бол Монгол блогчдод хэрэг болно байх. Блог бичих нь санхүүгийн хувьд ашигтай болвол өмнө нь блог бичих талаар огт боддоггүй байсан олон “учир мэдэх хүмүүс” блогтой болцгоож магадгүй гэж найдах юм. Тэгэх юм бол байдал нэлээн өөр болж мэднэ.

Нурших яахав… тодорхой сэдэв барьж авах нь л чухал байна даа. Яадаг юм билээ гэсэн…

Continue Reading

Топ сайтууд

Alexa.com хэмээх вебсайт интернет traffic-ын талаар мэдээлэл цуглуулж, дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй сайтуудыг дэс дараагаар нь эрэмбэлж, Top 500 хэмээх жагсаалт гаргадаг (интернет ертөнцийн Fortune 500 юм уу даа). Мөн тэд тухайн улсын хэрэглэгчдийн хамгийн их ханддаг сайтуудын жагсаалтыг гаргадаг байна. Өчигдрийн байдлаар Монголын топ сайтуудын жагсаалт нэг иймэрхүү харагдаж байлаа:

  1. Yahoo!
  2. Google
  3. Banjig.net
  4. Hi5
  5. Huurhun.mn
  6. Microsoft Network (MSN)
  7. Asuultserver.com
  8. Oops.mn
  9. YouTube
  10. Google.mn
  11. Sonin.mn
  12. Mongolnews.mn
  13. Microsoft Corporation
  14. Chinggis.com
  15. Rapidshare.com
  16. Goojuur.com
  17. Asuult.net
  18. Depositfiles.com
  19. Почта@Mail.ru
  20. Olloo.mn

Дээрх жагсаалтыг ажиглахад, Монголчуудын ханддаг топ 20 сайтын 10 нь Монгол хэл дээрх сайтууд байна (asuultserver.com, asuult.net хоёрыг нэг гэж тооцов). Хамгийн эрэлттэй Монгол сайтаар Банжиг.нет шалгарч (Yahoo, Google хоёрын дараа 3-т явж байна), хоёрдугаар байранд Хөөрхөн.мн орсон байна (энэ сайтын талаар анхны удаа л сонсож байна, хальт харахад хүүхнүүдэд зориулсан портал бололтой). Гэхдээ аsuult.net, asuultserver.com хоёрын хандалтыг нэгтгэвэл Асуулт.нет нэлээд дээгүүр жагсах байсан байх. Сонирхолтой нь, сонин.мн Оллоо.мн-ээс илүү popular байдаг юм байна (сонингуудын нийтлэлийг хуулж тавидаг гэдэг утгаараа энэ хоёрын агуулга үндсэндээ нэг, гэхдээ Оллоо.мн илүү удаан байх).

Монголчуудын social networking website of choice нь Hi5.com, харин file sharing service of choice нь Rapidshare.com байдаг аж. Hi5.com №4-т явж байхыг бодоход ийшээ хүмүүс их ханддаг бололтой (аргагүй биз дээ, мань мэт нь хүртэл хальт бүртгүүлчихсэн байгаа юм чинь… гэснээс, Hi5 маягийн Монгол сайт хийвэл хальт амжилт олох байх даа). Гоожуур.ком балай авчээ, асар богино хугацаанд асар олон хүнд хүрсэн байна шүү, гарууд муулаад байдаг хэрнээ л орж уншаад байдаг наасан (гэснээс, Гоожуур.ком-ын mastermind нь NCAD биш биз, стиль нь хальт төстэй санагдаад байгаа юм даа). Өөр сонирхолтой ажиглалт гэвэл… YouTube.com руу хүмүүс их ордог нь сонирхолтой санагдаж байна, өндөр хурдтай нэттэй хүмүүс ийм олон байдаг юм байх даа.

Монголын хэрэглэгчдийн ханддаг топ 100 сайтын жагсаалтыг эндээс үзэж болно. Зөвхөн Монгол хэл дээрх хамгийн эрэлттэй сайтуудын жагсаалтыг гаргах боломж байдаг болов уу (харамсалтай нь Alexa.com-д Монгол хэл гэсэн сонголт алга). Гадаадад амьдарч байгаа Монголчуудын preference-г харвал бас сонин байж магадгүй.

Continue Reading

Достоевский будаа… “бөөний” роман айсуй

Дээр нэг хэсэг нөхөдтэй Wikipedia-гийн талаар баахан ярьж билээ. Агуу АйТи-чин гарууд байсан болохоор “Вики бол ирээдүй, Web 2.0 rules, мэдээгүй юм уу” ухааны юм ярьж байна аа. Эгч гандан буурахгүй (хальт коктейлдчихсэн байсныг ч тэр үү) тэгэхэд учиргүй Бриттаника-г өмөөрч билээ. Википедиа хэдийгээр Google-ийн хайлтанд хамгийн дээгүүр гарч ирдэг ч, мэдээлэл нь баталгаатай бус байх магадлал өндөртэй, вандализмд өртөх шанстай, саяхан нэг нөхөр Википедиаг шүүхэд өгөөд байсныг санаж байна уу гэж ирээд асар хуучинсаг үзэлтэйгээрээ дуудуулсан юмдаг.
 
Вики ирээдүй мөн үү? Мань мэтийг Бриттаникатайгаа зууралдаж байх зуур вики ертөнц минутаар биш секундээр тэлж байгаа бололтой. Нэг бодлын амар ч юм уу: нэг нөхөр ямар нэгэн сэдвийн талаар мэдэх зүйлээ бичнэ, хоёр дахь нь өөрийнхөө мэдэхийг бичнэ, гурав дахь нь засна, дөрөв дэх нь найруулна, тав дахь нь балайрна, зургаа дахь нь дахиад бичнэ… жинхэнэ crowd power юм даа. Жоохон байхдаа тураалд орсон Сомалийн хүүхдүүдийг зурагтаар хараад “дэлхийн хүн бүр 10, 10 төгрөг хандивлах юм бол асар их мөнгө цуглаарна даа, яагаад хүмүүс тэгдэггүй юм бол” гэж боддог байж билээ. Энэ утгаараа мэдээллийн салбарт Вики сайтууд жинхэнэ нөгөө “my 2 cents” гэдэг шиг л хөрөнгө оруулалт хийж байгаа.  Open source software ч гэсэн ерөнхийдөө Викигийн үндсэн зарчмын дагуу (нээлттэй байх) ажилладаг биз дээ: Wikipedia versus Britannica, Linux versus Windows гэдэг нь бидний үеийн Coca-Cola versus Pepsi юм байна л даа.
 
Нэвтэрхий толь, үйлдлийн систем гэх мэтийг олуулаа хэрхэн яаж бичихийг ч яахав, ойлгоод байгаа юм аа. Муулах ч юм биш, мань мэтэд ч гэсэн Википедиа зөндөө хэрэг болдог (угаасаа Бриттаника нь мөнгө нэхээд байдаг юм чинь… ядуу, ядуу). Тэгэхээр викиг яалтачгүй хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм (нөгөө хэдтэй маргахдаа эгч албаар зөрүүд царайлсан л даа, :P). Гэтэл тэр яахав, цаана чинь гарууд далийгаад, вики зарчмаар ном бичсэн гэх юм. Ном, зохиолч хэмээх хоёр ойлголт зайлшгүй хамт явна гэсэн хууль байхгүй л дээ, гэхдээ л 1500 зохиолчтой роман РОМАН биш л байхгүй юу гэсэн, 😀
 
Penguin books-ын санхүүжилтээр хийгдсэн “A million penguins” хэмээх проектын зангилаа нь вики хуудсаар дамжуулан нээлттэй эх бүхий зохиол бичих явдал байжээ. Тус проект хэсэг хугацааны туршид үргэлжлээд, саяхан дууссан юм байх. Удахгүй 1500 хүний оролцоотойгоор бүтсэн “зохиолыг” эмхэтгэж, и-ном болгон гаргах юм байна. Зохиолыг нь ч уншиж үзсэнгүй л дээ, ямар ч байсан вики-роман гэдэг санаа нэг л serious санагдахгүй байгаа юм. Уйдсан хүмүүс л иймэрхүү тоглоом тоглож баясдаг биз дээ – хүн бүр нэг нэг өгүүлбэр ар араас нь бичээд, өгүүллэг болгоно гэж ирээд л… Нөгөөхийг нь уншихаар хүн аймаар утгагүй юм байх жишээтэй. Мартсанаас, Dada яруу найрагчид бас нэг иймэрхүү зүйл сэдэж байсан санагдчихлаа, гэхдээ яруу найраг гэхээсээ илүү эксперимент гэдэг утгаар нь… Ямар ч байсан 1500 хүн нийлээд роман бичнэ гэдэг хэцүү л байх. Романыг ганцаараа бичиж, ганцаараа уншихгүй л бол явуургүй санагдаад байх юм.
 
Гэхдээ юмыг яаж мэдэхэв. “The author is dead” гэж ирээд сүр сүр юм яриад байсан Франц философчид ч бүгд нэг нэгээрээ талийгаач болчих шиг боллоо (Baudrillard саяхан нас барсан гэнэ, bless his soul)… магадгүй бид бултаараа номоо бичээд, бултаараа санаа алдаад сууж байх цаг ирж байгаа ч юм билүү. Тэр цагт жинхэнэ нөгөө collective unconscious гэдэг нь тодроод, шедевр төрвөл яана гэсэн… (би нээрээ дэндүү хуучинсаг үзэлтэй нөхөр юм аа).

A million penguins:

Crowdsourcing. The Wisdom of the crowds. Social networking. Collaborative enterprise.The buzz these days is all about the network, the small pieces loosely joined. About how the sum of the parts is greater than the whole. About how working together and joining the dots serves the greater good and benefits our collective endeavours.

Continue Reading

Spam + hoax

И-мэйлээ шалгах зуураа (и-мэйлээ шалгах ч гэж дээ, спамаа устгах гэж ярьвал таарна), нэгэн марзан захидал олоод уншчихдаг юм байна. Нигерийн (эсвэл өөр ямар нэгэн Африкын улсын) засгийн газрын томоохон төлөөлөгчийн барууны банкинд нууцаар хадгалуулсан их хэмжээний мөнгийг олж авахад таны туслалцаа хэрэгтэй байна гэх мэт hoax (хулхидалт?)-ууд нэтээр их тэнэдэг дээ, тэгсэн энэ удаад нэг сэргэлэн нөхөр Ходорковскийн нэрийг барьж тиймэрхүү утгатай захиа илгээжээ:

Hello Friend,
I am Dr.Borris Olga. and I represent Mr. Mikhail Khordokovsky the former C.E.O of Yukos Oil Company in Russia. I have
a very sensitive and confidential brief from this top (oligarch) to ask for your partnership in re-profiling funds US$42.3 Million. I will give the details, but in summary, the funds are coming via Bank Menatep. This is a legitimate transaction.You will be paid 10% for your “Management Fees”.
If you are interested, please write back by mail:bolga@indiatimes.com  and provide me with your confidential telephone
number,fax number and email address and I will provide further details and instructions. Please keep this confidential; we can’t afford more political problems. Finally, please note that this must be concluded within two weeks.
Please advice me on your position by email immediately via bolga@indiatimes.com as i look forward to your mail.
Regards,
Dr.Borris Olga

Цаг үеийн мэдрэмж үнэхээр сайтай байна шүү, Африк энэ тэр гэхээр үнэмшил муутай сонсогддог болсон болохоор цаадуул чинь хөөрхий муу оросууд руу орж л дээ. Иймэрхүү зүйлд хууртаж, ногооныг сая саяар нь тоншчих санаатай урьдчилгаа мөнгө шилжүүлж гэнэддэг хүмүүс энд тэнд зөндөө л байдаг байх. Манайд ч гэсэн анх интернет дэлгэрч байхад зарим нэгэн хүмүүс ийм захидал хүлээж аваад, хачин нууцлаад л, өчнөөн цаг зав, мөнгө төгрөг гарздан байж хулхидуулсан түүх мэр сэр байдаг л юм билээ. Орчин цагийн “Мёртвые души” л гэсэн үг, хэн нэгэн нь зохиол бичвэл таарна. Хүний шунал хэзээд эрүүл ухаанаас нь хүчтэй байх юм даа.

Гэснээс, Доктор Боррис Ольга байдаг нь ч юу вэ дээ. Ядаж Борис Иванов гэхгүй, 😛

Continue Reading

Блогосфер

Блог гэж юу вэ? Өдрийн тэмдэглэл, үзэл бодлын илэрхийлэл, мэдээллийн суваг, ямар нэгэн зүйлийг сурталчлах талбар, шинэ найз нөхөдтэй болох боломж, ганцаардалтай тэмцэх арга, full time ажил… Магадгүй интернетын хамгийн том давуу тал нь сая сая хүмүүст өөрсдийн үзэл бодлыг олон нийттэй хуваалцах боломж олгосон явдал байж болох юм. 15-р зуунд Gutenberg хэвлэх технологи бодож олсон нь мянга мянга хүмүүсийн бүтээлийг олны хүртээл болгож, Renaissance хүчээ авахад маш том түлхэц болсонтой адил интернет сая сая хүмүүсийн үзэл бодлыг маш бага зардлаар олон түмэнд хүргэж, information revolution-г гүнзгийрүүлнэ байх. Үүний үр дүнд бидний нийгэм яаж өөрчлөгдөхийг хэлэхэд эрт ч, нийгэм маань гарцаагүй өөрчлөгдөх биз ээ.

Technocrati.com хэмээх блог бүртгэдэг вебсайтны CEO David Sifry өөрийн блог-доо доорх сонирхолтой судалгааг тавьжээ:

  • Technorati now tracks over 35.3 37.3 Million blogs
  • The blogosphere is doubling in size every 6 months
  • It is now over 60 times bigger than it was 3 years ago
  • On average, a new weblog is created every second of every day
  • 19.4 million bloggers (55%) are still posting 3 months after their blogs are created
  • Technorati tracks about 1.2 Million new blog posts each day, about 50,000 per hour

Хамгийн гайхалтай нь нийт блогуудын 37 хувь нь Япон хэлээр бичигдсэн байдаг бол ердөө 31 хувь нь Англиар бичигддэг аж. Дараагийн 15 хувь нь Хятад блогууд байдаг гэнэ (2006 оны 3-р сарын байдлаар). Англи хэл бол бидний үеийн lingua franca гэж ярьдаг боловч интернет дахь user-generated content-ын дийлэнхи нь Англи бус байгаа нь сонин. Япон блог гэснээс, Монгол блогчид дунд ч гэсэн мөн адил Японд амьдардаг хүмүүс их олон юм билээ. Яагаад чухам Японд блог ийм popular байдаг юм бол?

Сүүлийн үед Монгол блогын тоо маш хурдацтай өсч байгаа. Нэг үеэ бодвол өдөржин сууж уншаад ч барахааргүй олон шинэ блог нээгджээ. Монголын сонин хэвлэлийн нийтлэлийн чанар ерөнхийдөө тааруу болсон энэ үед блогчид идэвхитэй бичих болсон нь бидний мэдээлэл авах сувгыг ч өөрчилж магадгүй… Монголын блогосфер өргөжин тэлэх болтугай (xэрэв та блогтой бол хаягаа доор үлдээнэ үү).

 PS: Блог гэснээс, энэ их олон блогыг нэг бүрчлэн шалгаж унших нь зовлонтой юм. Гарц хайж үзтэл Монгол блогуудыг аггрегат хийдэг сайт байдаг юм байна: Блог портал. Их зүгээр санагдлаа. Санал болгочихмоор feed reader юу байна? Нэг газраас бүгдийг нь гүйлгэж хараад байвал амар юм уу.  

Continue Reading

Microsoft groupie

Шинэ Internet Explorer 7 программыг суулгаж үзлээ. Mozilla Firefox-той ямар адилхан болоо вэ? Browser дотроо tab-уудтай болж, тэгэхээр олон цонх нэгэн зэрэг нээх шаардлагагүй боллоо гэсэн үг. Бас google search-тэй integrated юм байна. Ямар ч байсан хуучныгаа бодвол хамаагүй дээр харагдаж байна. Гэхдээ хэрвээ би илүү cool байсан бол уиндоус, эксплорер энэ тэр гэж заваарч байхгүй, санаа амар линукс дээр сууж байхгүй юу… даанч дасан зохицноо гэж хэцүү юм даа, :санаа алдах:

PS: IE 7-г www.microsoft.com-оос татаж авсан болно. PC чинь genuine Wndows-гүй бол суудаггүй юм шиг байна лээ шүү.

Continue Reading